Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 02245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 4-79 тоотод оршин суух, Боржигон Ургийн овогтой Бат-Очирын Оюунтунгалаг /РД:СУ67041267/-ыг албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч О.Уянга, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч О.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Оюунтугалаг нь манай хороонд түр оршин суудаг бөгөөд хамтран амьдрагч н.Отгонбаярын гэрт амьдарч, байнга хэрүүл хийж, маргалдаж, ойр хавьд байгаа хүмүүсээ уруу татаж архи уудаг. Өмнө нь 1 удаа албадан саатуулагдаж, 2 удаа Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд засааны дагуу торгуулж байсан. Согтуурах мансуурах донтой нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байх тул архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би байнга архи уудаггүй. Сүүлийн 10 жил архи уусан. Хүнсний ногоо зардаг, ажил дээрээ архи уудаг. Архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь тус шүүхэд Б.Оюунтунгалагийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

 

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

 

Б.Оюунтунгалаг нь согтууруулах ундаа байнга хэрэглэдэг болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлт, Б.Оюунтунгалагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Захиргааны зөрчлийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Тїїнчлэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн Сонгтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон тухай эмнэлгийн дүгнэлтэд "Б.Оюунтунгалагийг архинд донтох өвчний 3 дугаар зэрэг, эмчилгээнд оруулж болно" гэжээ. 

 

Иймд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хангаж, Б.Оюунтугалагийг архины албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Оюунтунгалагийг захиргааны журмаар албадан эмчлүүлсүгэй.

 

2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Б.Оюунтунгалагийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацаа нь эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

 

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хїсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай. 

 

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.