| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01885/И |
| Дугаар | 02265 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 02265
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-60 дугаар байр, 58 тоотод оршин суух, Бэсүд ургийн овогтой Чойжамбаагийн Сайнхүү /РД:ЧЙ61010101/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, 156а тоотод оршин суух, Баянгийнхан ургийн овогтой Батдэлгэрийн Анхбаяр /РД:ЙЮ86040715/-т холбогдох,
18,853,560 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Сайнхүү, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан, хариуцагч Б.Анхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Сайнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Сайнхүү миний бие 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Органикколор” ХХК-ний захирал Батдэлгэр овогтой Анхбаяартай харилцан тохиролцож 11,880,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Б.Анхбаяарт өгсөн энэ мөнгийг миний бие “Кибернетик ББСБ”-д өөрийнхөө амьдардаг байраа тавьж зээл авч өгч байсан. Б.Анхбаяараас үндсэн зээл 11,880,000 төгрөг, 3 сарын хүү 1,033,560 төгрөг, алданги нь 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 1080 хоногийн 59,400 төгрөг түүнийг хоногийн алдангаа бодоход 64,152,000 төгрөг болж байна. Үүнийг Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэснийг үндэслэн 11,880,000 төгрөгийн 50 хувь болох 5,940,000 төгрөг болж байна. Иймд “Органик Колор ХХК”-ний захирал болох Б.Анхбаяараас нийт 18,853,560 төгрөгийг гаргуулж өгнө үгэжээ.
Нэхэмжлэгч Ч.Сайнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Анхбаяртай нэг байгууллагад ажиллаж байсан. Б.Анхбаяр нь дотор заслын чимэглэл, зураг гаргадаг байсан. Би өөрөө тэр байгууллагад барилга хариуцсан ерөнхий менежер хийж байсан. Ингэж ажиллаж байх хугацаандаа танилын хэмжээнд байсан. Яваандаа Б.Анхбаяр нь манай байгууллагад албан ёсоор гэрээгээр орж ирээд надад хамтран ажиллах гэрээний санал тавьсан. Хамтран ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаад 2012 оны 03 сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж 2013 оны 12 сарын 16-ны өдөр “Кибирнетик ХХК” ББСБ-иас Б.Анхбаяр зээл авч өгөөчээ гэсэн хүсэлт тавьсан. Учир нь ажилтныхаа цалинг тавьж чадахгүй он гарсан байсан. Ажилтнуудын цалинг өгөхөд 25,000,000 төгрөг хэрэгтэй байна гээд “Кибирнетик ХХК” ББСБ-ийн эдийн засагч н.Ирвэстэй уулзсан. Энэ хүнтэй уулзахад “Мах Импекс” ХХК-тай ажиллах гүйцэтгэх гэрээг үзүүлсэн байсан. Ингээд чиний гэрээ чинь болж байна. 360,000,000 төгрөгийн гэрээ байна, өөрийн чинь хувийн гэрээ байна. Харин өөрт чинь үндсэн хөрөнгө байгаа юу хэрэв байгаа бол үндсэн хөрөнгөө барьцаалаад зээл авч болох юм байна. Манайх хүүгээ 2,9 хувь болгосон байгаа гэсэн. Б.Анхбаяр над дээр ирээд Ч.Сайнхүү эгчээ одоо яах вэ надад үндсэн хөрөнгө байхгүй болохоор та байраа тавиад зээл аваад өгөөч, оны дараа “Мах импекс” ХХК-ийн цалингаа өгнө гэсэн. Үүний дагуу би зөвшөөрөөд барьцаанд байраа тавьж зээл авч өгсөн. Ингээд манай байр, ажлын байрыг үзээд зээлийн гэрээ байгуулахаар болсон. Зээлийн гэрээ байгуулж байхад н.Халиунаа байсан. Үндсэн хөрөнгөтэй хүн гарын үсэг зурна шүү гэдгийг н.Халиунаа сонсоод зогсож байсан. н.Халиунаа нь Б.Анхбаярын дүү бөгөөд тус байгууллагад ажилладаг. Гэрчийн мэдүүлэг бас өгсөн байгаа. “Кибирнетик ХХК” ББСБ-аас зээл авсан даруйдаа Б.Анхбаяртай зээлийн гэрээ байгуулаагүй. Зээлийн гэрээг Б.Анхбаяртай 2014 оны 05 сарын 07-ны өдөр байгуулсан. Зээлийн гэрээ байгуулах болсон үндсэн шалтгаан нь хамтран ажиллах гэрээнээс зөрчилдөж, хамтран ажиллах гэрээгээ цуцалж 25,000,000 төгрөг төлөх тухай асуудал яригдсан. Тэгэхэд Б.Анхбаяр нь “Кибирнетик ХХК” ББСБ-аас авсан зээл миний нэр байхгүй, 25,000,000 төгрөгийг төлөхгүй гэж намайг дарамталсан. Бид ярилцаж байгаад бид 50, 50 хувиар нь хувааж төлөхөөр болсон. Ингээд 2014 оны 05 сарын 07-ны өдөр нотариат дээр орж зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тэр өдөр Б.Анхбаяр нь нотариат дээр хөлөө гэмтсэн гээд эхнэр, хүүхдээ дагуулаад ирсэн байсан. Ингээд 13,000,000 орчим төгрөгийг Б.Анхбаяр төлөхөөр болж би 11,000,000 орчим төгрөг төлөхөөр болсон. Б.Анхбаяртай 2014 оны 05 сарын 07-ны өдөр 3 сарын хугацаатай 2,9 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Хэрэгт 2 гэрээ байгаа учир нь 2014 оны 08 саорын 18-ны өдөр дахин уулзахад 2014 оны 05 сарын 07-ны өдрийн гэрээний хуулбар хувь байсан юм. Тэр хуулбар дээр Б.Анхбаяр нь 9,950,000 төгрөгийг 1 сарын дотор төлнө гэж хэлээд баталгаа болгож бичиж өгөөд тамга дарсан юм. Иймд үндсэн зээл 11,880,000 төгрөг, зээлсэн гэрээнд заасны дагуу алданги 0,5 хувиар 180 хоногт тооцож 5,940,000 төгрөгийг нэмж нийт 17,820,000 төгрөгийг Б.Анхбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Анхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Сайнхүү нь иргэн Б.Анхбаяар надад холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,835,370 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Миний хувьд иргэн Ч.Сайнхүүгээс 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 11,880,000 төгрөгийг зээлдэж аваагүй. Энэ өдөр түүнээс ийм хэмжээний мөнгийг өгсөн, авсан асуудал огт болоогүй билээ. Миний бие нь “Органик Колор” ХХК-ийн захирлаар ажилладаг ба манай компани нь барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд иргэн Ч.Сайнхүү нь манай компанийн барилгын менежерээр ажиллаж байсан юм. Ч.Сайнхүү нь барилгын ажлын туслан гүйцэтгэх бригадын хүмүүсээ бүрдүүлэн барилгын ажлыг хийж гүйцэтгэн бид хамтран ажиллаж байсан болно. Би 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хөлөө гэмтээсний улмаас явж чадахгүй, гэртээ хэвтрийн дэглэм сахиад өвчтөй байсан ба энэ өдөр Ч.Сайнхүү нь “Кибернетик” банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл маань нэхэгдээд байна. ББСБ-д үзүүлэх зээлийн гэрээ хэрэг болоод байна. Би чамд 11,880,000 төгрөгийг зээлдүүлсэн гэрээ байгуулах хэрэгтэй байна гээд гуйхаар нь түүнд тусалж, түүний гуйлгаар суга таягтай нотариатруу хамтдаа очиж уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болно. Нэхэмжлэгч Ч.Сайнхүү нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй зээлийн гэрээгээ нэхэмжлэлдээ хавсаргасан байх ба уг гэрээг нь иргэн Ч.Сайнхүү болон “Органик Колор” ХХК-ийн захирал Б.Анхбаяар бидний нарын хооронд хийгдсэн гэрээ байна. Мөн тэрээр нэхэмжлэлдээ “Органик Колор” ХХК-ийн захирал Б.Анхбаяартай харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэж бичсэн атлаа, нэхэмжиллээ хуулийн этгээд болох компанид холбогдуулалгүйгээр, иргэн Б.Анхбаяарт холбогдуулан гаргасан байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь иргэн Б.Анхбаяр байх боломжгүй юм. Иймд иргэн Ч.Сайнхүүгийн иргэн Б.Анхбаяар надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Анхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Анхбаяр нь Ч.Сайнхүүгээс 2014 оны 05 сарын 07-ны өдөр 11,880,000 төгрөг зээлж аваагүй. Энэ хэмжээний мөнгийг бодитоор өгсөн авсан зүйл болоогүй. Б.Анхбаяр нь “Органикколор” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Ч.Сайнхүү нь тус байгууллагад ажиллаж байсан. Ч.Сайнхүү нь 2014 оны 05 сарын 07-ны өдөр Б.Анхбаярыг хөлөө гэмтээж гэртээ байх үед нь “Кибирнетик ХХК” ББСБ-иас авсан зээл маань нэхэгдэж байна. ББСБ-д үзүүлэх зээлийн гэрээ хэрэгтэй байна гэсэн бөгөөд нотариат дээр очиж гарын үсэг зуруулсан. Тус гэрээ нь Ч.Сайнхүү болон “Органикколор” ХХК-ийн захирал Б.Анхбаяр нарын хооронд хийгдсэн гэрээ байсан. Тэрээр нэхэмжлэлдээ “Органикколор” ХХК-ийн захирал Б.Анхбаяр гэж бичсэн мөртлөө нэхэмжлэлээ хуулийн этгээдэд биш иргэн Б.Анхбаярт холбогдуулан гаргасан байсан. Иймд хариуцагч нь иргэн Б.Анхбаяр байх боломжгүй, хариуцлага хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Сайнхүү нь хариуцагч Б.Анхбаярт холбогдуулан 18,853,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 17,820,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний дагуу тухайн өдөр 11,880,000 төгрөг зээлж аваагүй, хариуцах этгээд биш гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан 2014 оны 05 сарын 07-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний удиртгал хэсэгт “...нэг талаас Ч.Сайнхүү /зээлдэгч/, нөгөө талаас “Органикколар” ХХК-ийг төлөөлөн захирал Б.Анхбаяр нар харилцан тохиролцож гэрээ байгуулав” гэсэн байх боловч гэрээний 1 дэх заалтад ... зээлдэгч “Органикколар” ХХК-ийг төлөөлөн захирал Б.Анхбаяр нь заасан хугацаанд дурдсан мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ гэжээ. Үүнээс үзэхэд гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх этгээдээр “Органикколар” ХХК бус Б.Анхбаяр байхаар талууд тохиролцжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан.
2014 оны 05 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулахад 11,880,000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй нь зохигчдын тайлбараар үгүйсгэгдэхгүй байх боловч, тухайн өдөр талууд өмнө нь үүссэн төлбөр тооцоог дүгнэж зээлийн гэрээг бичгээр байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь 2014 оны 05 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, 2014 оны 05 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбарт 2014 оны 08 сарын 18-ны өдөр Б.Анхбаяр 9,950,000 төгрөгийг төлөх баталгаа болгон гарын үсэг зурж, тамга дарсан баримт зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл 11,880,000 төгрөг, алданги 5,940,000 төгрөг нийт 17,820,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хооронд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 9,950,000 төгрөгт төлөх үүрэгтэй болох нь 2014 оны 05 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбарт 2014 оны 08 сарын 18-ны өдөр Б.Анхбаяр 9,950,000 төгрөгийг төлөх баталгаа болгон гарын үсэг зурж, тамга дарсан баримтаар нотлогдож байна. Мөн зээлийн гэрээний 4 дэх хэсэгт талууд алдангийн талаар тохиролцсон байх тул хариуцагч алданги төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч Б.Анхбаяраас зээл 9,950,000 төгрөг, алданги 5,940,000 төгрөг нийт 14,925,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Сайнхүүд олгож, нэхэмжлэгийн шаардлагаас үлдэх 2,945,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Б.Анхбаяраас 14,925,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Сайнхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,945,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харилцагч Б.Анхбаяраас 232,575 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Сайнхүүд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР