Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 71

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж тус шүүхийн хуралдааны  "А"  танхимд  хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Гансувд

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ганхуяг

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчулуун

Шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 201611000144 дугаартай хэргийг 2016 оны 06 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1996 оны 11 сарын 10-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эцэг, эх, ах, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн малын их эмчийн ангийн 1-р курсэд суралцаж байсан, Дорнод аймгийн сумын баг, сумын төвд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ******* ******* овогт ******* ******* /РД: /

 Насанд хүрээгүй шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1999 оны 03 сарын 28-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ Хүнс, технологийн политехник коллежийн барилгын  засал,  чимэглэлийн  2а  ангид  суралцаж  байсан,  Нийслэлийн  Чингэлтэй

2016.07.05 ?71

Хөтлөх хэрэгт 5-128 Д.Цэдэнпэлжээ                                                                                                               D.disk   Shiitgeh togtool-2016

дүүрэг, 1 хороо, Согоотын 25-346 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ******* овогт ******* ******* /РД: /

 Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн согтуугаар 2016 оны 03 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн сумын багт байрлах сумын Засаг даргын тамгын газрын урд талд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зодож баруун шуу ясны далд зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, зулайд зүсэгдсэн шарх, зүүн нүдэнд  зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт

 Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн согтуугаар 2016 оны 03 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн сумын багт байрлах сумын Засаг даргын тамгын газрын урд талд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зодож баруун шуу ясны далд зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, зулайд зүсэгдсэн шарх, зүүн нүдэнд  зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 сарын 08-ны орой ахынд очиход *******, ах нар байсан. Тэнд Дорнод нэртэй 0,75 граммын архи ууж байсан. Тэр архинаас нэг, хоёр балгасан. Тэгээд дахин нэг шил архинд явуулсан. Тэр архинаас нь хоёр татаад жаахан юм ярьж байгаад ******* бид хоёр манайд очиж хонохоор гэр лүүгээ явсан. Гэртээ очоод бид хоёр пиво уусан. Гэрт байхад гадаа нэг хүн пизда, наахуу гээд хашгираад байсан. ******* бид хоёр хэн хашгираад байгаа юм бол гээд гадагшаа гарахад хашгираад байсан хүн байхгүй байсан. Тэгээд соёлын төв рүү очиход гадаа нь ах байхаар нь тэнд юм ярьж байгаад ******* найз охинтойгоо уулзана гэхээр нь сургуулийн дотуур байр орох гээд Засаг даргын тамгын газрын урдуур явж байтал нэг хүн гэрэл тусгаад байсан. Тэгээд тэр хүний өөдөөс гэрэл тусгаад "ажлаа ингэж хийдэг юм уу" гэж хэлээд зогсож байтал ******* тэр ахын нүүрэн тус газар нь цохиод  унагасан. Тэр ахыг ******* нэг удаа өшиглөж, 2 удаа нүүрэнд нь дэвсээд байсан. Тэгээд би болиулаад тэр ахыг нэг удаа цээжинд нь өшиглөсөн. Би хохирогчийн эмчилгээний зардалд 250000 төгрөг төлсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт ******* ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр орой ахын гэрт очсон. Тэнд хүмүүс архи уугаад сууж байсан. Би архинаас нь нэг удаа балгасан Тэгэхэд ******* ах орж ирсэн. Архинаас нь ******* ахад нэг хийж өгсөн. ах надад 10000 төгрөг өгөөд дахин нэг шил архи авахуулсан. Тэр архинаас ах ******* ах бид хоёрт хоёр удаа хийж өгсөн. Тэгээд ******* ах манайд очиж хоноё гээд бид хоёр *******ынд хонохоор гэр лүү нь явсан. Гэрт нь очоод бид хоёр пиво уусан. Гэрт байхад гадаа нэг хүн пизда, наахуу, ална гээд хашгираад байсан. Тэгээд ******* бид хоёр тэр хүнийг хайж олох гээд баруун тийш явж байгаад соёлын төвийн урд талд ахтай таараад юм ярьж байгаад түүнээс салаад Засаг даргын тамгын газрын урдуур явж байтал өөдөөс нэг хүн гэрэл тусгаад явж байсан. Тэгээд ******* ах "ажлаа ингэж хийдэг юм уу" гэж хэлсэн чинь *******ыг барих гээд ухас хийсэн. Тэгэхээр нь би тэр ахын нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Толгойн тус газар нь 2-3 удаа дэвссэн. ******* одоо болно гэж хэлээд тэр ахын гэдэс орчимд нэг удаа өшиглөсөн. Ингээд бид хоёр дотуур байр ороод найз охинтойгоо уулзах гэсэн чинь унтсан байхаар нь *******ын гэрт очоод амарсан. Би хохирогчийн эмчилгээний зардалд 250000 төгрөг төлсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү  гэв.

Хохирогч Жалсангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 03 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Засаг даргын тамгын газрын байрны хойд талд байрлах уурын зууханд гал түлээд байран доторх паарнуудыг шалгаад Засаг даргын тамгын газрын байрны урд талын хаалгаар гараад явган хүний зам дээр гартал гэнэт хоёр залуу гарч ирээд байрны урд талд байх талбай дээр газарт унагаад намайг нүүр, нүдгүй балбаж зодсон. Тэр хоёр залуу намайг элбээд зодоод байхаар нь би тэр хоёр залууд хандаж "та хоёр хүн аллаа шүү дээ" гэж хэлсэн чинь тэр хоёр залуу намайг орхиод явсан. Тухайн үед харанхуй байсан болохоор тэр хоёрын царайг харж чадаагүй. Би толгой тархи руугаа нилээн цохиулсан болохоор манарч талбай дээр мөлхөж байгаад арай гайгүй болохоор нь шууд гэр лүүгээ харьж гэрт байсан найз , эхнэр нарт болсон хэргийн талаар хэлж, баруун гарын шуугаар эвгүй болсон болохоор нь дээш сойж боогоод бид хоёр сумын эмнэлэгт үзүүлж харуулаад толгойдоо оёдол тавиулсан. Эмнэлэг дээр байхад цагдаа ирж хараад, юм асууж байгаад явсан. Миний баруун гарын шууны савхан яс хугарсан. Толгойн зүүн талын чамархай хэсэгт толгой хагарч нэг оёдол тавиулсан, зүүн нүдэнд цус хурч, нүүрний зүүн хэсэг нэлэнхүйдээ хавдаж хөхөрсөн. Намайг зодсон *******, ******* нар миний эмчилгээнд зориулж надад 500000 төгрөг өгсөн, тэр мөнгөөр нь эмчилгээ хийлгэх, нааш цааш явах зардал хийсэн. Би *******, ******* нарт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 24-28/

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхөр Ж. 2016 оны 03 сарын 08-ны өглөө ажлаа хүлээж аваад гэртээ ирж, очин галаа түлээд явж байсан. Шөнө дунд 02 цаг өнгөрөөд 03 цагийн орчимд ажлынхаа үүдэнд 2 хүнд зодуулчихлаа гээд нүүр ам нь нил цус, нөж болчихсон ороод ирсэн. Тэгээд бид нартай хамт амьдардаг тай хамт эмнэлэг рүү үзүүлнэ гээд явсан. Тухайн үед гийн толгой нь хагарсан, нүүр нүд нь хавдсан, баруун гар нь эвгүй болсон байсан. Арав гаран хоногийн дараа аймаг явж зургийг нь авахуулсан чинь баруун гарын шууны савхан яс нь хугарсан байна гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 32-33/

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Ж. 2016 оны 03 сарын 08-ны өдөр Засаг даргын тамгын газарт галч хийх ээлжтэй байсан. Ж. шөнө галаа нэмэхээр гэрээсээ гарч байсан бөгөөд шөнө дунд 02 цагийн үед гэрт орж ирээд гэрлээ асаагаад намайг яасан гэж зодож байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь би сэрээд харсан чинь ийн нүүр хэсэг нь цус болчихсон байсан. Би хэнд зодуулсан талаар асуухад Ж.  хэлэхдээ намайг хоёр залуу зодсон, би тэр хоёр залууг таниагүй гэж хэлсэн. Тэгээд би ийн гарыг нь сойж боогоод, нүүрний цусыг нь угааж цэвэрлэж өгөөд бид хоёр эмнэлэг рүү очиж сувилагч гэх залууд үзүүлж шархыг нь цэвэрлүүлээд, толгой дээр нь оёдол тавиулаад бид хоёр харьсан гэжээ. /хх-ийн 40-41/

Гэрч Гомбожавын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Тухайн үед гэх ахын хөмсөгний дээд талд язарсан, толгой дээгүүр нилээн олон тооны бундруу үүссэн, нүүр нь цус болсон, нэг гараа сойж боосон байдалтай байсан. Ингээд би аас хэнд зодуулсан талаар асуухад Засаг даргын тамгын газрын урд талбай дээр 2 залуу тааралдаад намайг нүүр, нүдгүй зодоод явчихлаа, би тэр хоёр залууг таниагүй гэж хэлсэн. Маргааш нь манай хэсгийн төлөөлөгч Бат-Отгон аймгаас ирэхээр нь нөхцөл байдлаа танилцуулсан гэжээ. /хх-ийн 49/

     Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 03 сарын 08-ны өдөр сумын эрүүл мэндийн төвд эмчээр 24 цагийн турш үүрэг гүйцэтгэж ажилласан хугацаанд шөнө 03 цагийн үед гэх хүн бусдад зодуулсан байдалтай орж ирсэн. гаас хэнд зодуулсан талаар асуухад захиргаанд галаа түлээд гараад явж байхад захиргааны урд талд хоёр залууд зодуулчихлаа, би тэр хоёр залууг таниагүй, тэгээд би гэртээ очоод наашаа ирлээ гэж хэлсэн. Ингээд би гийн биед үзлэг хийхэд зүүн хөмсөгний дээд болон доод талд, толгойн зүүн хэсэг язарсан, шалбарсан шархтай байсан. Шархнуудыг нь ариутгаж цэвэрлээд толгойн зүүн хэсэгт язарсан шарханд нэг оёдол тавиад дараа нь зүүн нүдний дээд болон доод хэсэгт байх язралтанд оёдол тавих гэсэн боловч ах хэрэггүй гээд байхаар нь больсон. Ингээд би тэр даруй цагдаа руу залгаж зодуулсан хүн ирсэн талаар мэдээлэл өгсөн гэжээ. /хх-ийн 51/

     Шүүх эмнэлгийн 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 240 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1. ийн биед баруун шуу ясны далд зөрүүтэй хугарал, зулайд зүсэгдсэн шарх, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу,мохоо  зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун шуу ясны далд зөрүүтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зулайн зүсэгдсэн шарх, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал, нүүрний зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид биеийн эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна  гэжээ. /хх-ийн 64/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/       

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13/

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн14-19/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 20/

Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21-22/

     Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 65/

     Хууль ёсны төлөөлөгч томилох тогтоол /хх-ийн 77/

     Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 87/

     Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 хорооны Засаг даргын шүүгдэгч Х.Дамбын ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 113/

     Дорнод аймгийн сумын 2-р багийн Засаг даргын шүүгдэгч *******ын ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 128/

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122, 131/

     Дорнод аймгийн Цагдаагийн газар, Хүүхдийн алба, Аймгийн гэр бүлийн хөгжлийн хэлтсээс тус шүүхэд хамтран гаргасан хүсэлт

     Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтууд болно.    

Шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* нь насанд хүрээгүй шүүгдэгч *******тай бүлэглэн согтуугаар 2016 оны 03 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн сумын багт байрлах сумын Засаг даргын тамгын газрын байрны урд талд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч зодож баруун шуу ясны далд зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, зулайд зүсэгдсэн шарх, зүүн нүдэнд  зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг,

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тай бүлэглэн согтуугаар 2016 оны 03 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн сумын багт байрлах сумын Засаг даргын тамгын газрын урд талд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зодож баруун шуу ясны далд зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, зулайд зүсэгдсэн шарх, зүүн нүдэнд  зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж., гэрч Б., О., Г., Ц. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хохирогч ийн биед баруун шуу ясны далд зөрүүтэй хугарал, зулайд зүсэгдсэн шарх, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэсэн шүүх эмнэлгийн 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 240 тоот шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 64/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн14-19, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 20/, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21-22/, анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэгт Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн Байцаан Шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзэж байна.

Шүүгдэгч  *******, ******* нар нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, бүлэглэн, согтуугаар, бусдын бие махбодид хүндэвтэр, хөнгөн гэмтэл  учруулжээ.

Шүүгдэгч нарын бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журам ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь хохирогчийг эхэлж цохиж унагаан, 2-3 удаа дээрээс нь дэвссэн, дараа нь шүүгдэгч ******* нь цээжин тус газар нь нэг удаа өшиглөсөн зэрэг гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ганхуяг шүүгдэгч нарын гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрч маргаан гаргаж мэтгэлцээгүй болно.

      Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас бусдын биед гэм хор учруулсны төлбөр болох хохирогчийн эмчилгээний зардалд тус бүр 250000 төгрөг нийт 500000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн гарны рентген зураг 1 ширхэг,  баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Х.Дамбын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай  иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргийг тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар, шүүгдэгч ******* нь арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д зааснаар тус тус ял хөнгөрүүлэх, шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нарын дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын анх удаагаа хорих ялаар шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг нийгмээс тусгаарлахгүйгээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзах, насанд хүрээгүй шүүгдэгч *******д Дорнод аймгийн Цагдаагийн газар, Хүүхдийн алба, Аймгийн гэр бүлийн хөгжлийн хэлтсээс тус шүүхэд хамтран гаргасан хүсэлт, Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь   зүйтэй гэж шүүх үзэв.

     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журам ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар   шүүгдэгч ******* *******ыг 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын  хорих ялаар,  насанд хүрээгүй шүүгдэгч ******* 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн  52.5-д зааснаар ялтан *******т оногдуулсан 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй ялтан *******д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг  насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ялтан *******т оногдуулсан 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар насанд хүрээгүй ялтан *******д 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлж, хараа хяналтандаа байлгахыг эгч хариуцуулсугай.

6. Ялтан *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Х.Дамбын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, ялтан *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тус тус буцаан олгосугай.

7. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч  Ж.н гарны рентген зураг 1 ширхэгийг  буцаан олгосугай. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан нар тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ