| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02822/И |
| Дугаар | 02308 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 02308
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоотод байрлах, Сар шинэ интернэшнл ББСБ ХХК /РД-2693925/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 60-2-10 тоотод оршин суух, Рагчаабазарын Сувдмаа /РД:ВЭ89090462/-д холбогдох
6,112,525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Р.Сувдмаа нь манай байгууллагатай 2015 оны 09 дүгээр сарын 30-н ыөдөр ЗГ1201154533 тоот зээлийн гэрээ байгуулж, 3,900,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,55 хувийн хүүтэйгээр зээлсэн.
Хариуцагч зээлийн гэрээний хавсралтанд заасн үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж, өнөөдрийг хүртэл өр төлбөрөө барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч Р.Сувдмаагаас үндсэн зээл 3,900,000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 2,212,525 төгрөг, нийт 6,112,525 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Р.Сувдмаад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6,112,525 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2,212,525 төгрөгөөс нэхэмжлэгч тал татгалзаж, үлдэгдэл 3,900,000 төгрөгийг хариуцагч Р.Сувдмаа төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрэв. гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь хариуцагч Р.Сувдмаад холбогдуулан 6,112,525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэж дараах эвлэрлийн гэрээг байгуулсан байна. .Сувдмаад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6,112,525 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2,212,525 төгрөгөөс нэхэмжлэгч тал татгалзаж, үлдэгдэл 3,900,000 төгрөгийг хариуцагч Р.Сувдмаа төлөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээ ирүүлсэн байна.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь .Сувдмаад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6,112,525 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2,212,525 төгрөгөөс нэхэмжлэгч тал татгалзаж, үлдэгдэл 3,900,000 төгрөгийг хариуцагч Р.Сувдмаа төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 112,760 төгрөгөөс 56,380 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 56,380 төгрөгийг, хариуцагч Р.Сувдмаагаас 56,380 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР