Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Б

          Улсын яллагч М.М

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

          Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Д.Г-т холбогдох эрүүгийн 2222000510061 дугаартай  хэргийг 2022 оны  04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ..оны .сарын ..-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ..настай ... ..боловсролтой, мэргэжилгүй, ..., ам бүл .... аймгийн ... сумын .. дүгээр баг .... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, И овогт Д-ийн Г /РД:/.

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч нь Д.Г нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр .... аймгийн ...сумын ...-р баг .... тоотод иргэн П.М-ийн биед тархи доргилт, чамархай шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

           Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “Би 2022 оны 02 сарын 21-ний өдөр 20 цагийн үед Б-ийн хамт М-ийн гэрч очсон. Энхсайхан гэдэг хүнийг хайж гэрт нь очсон бөгөөд Энхсайхан байхгүй байсан. Гэрт нь Б, А, М, Н, М, У нар байсан. Тэгээд гэрээс нь Б, Б бид 3 гараад тамхи татаад зогсож байтал А, М нар гарч ирсэн. Тэгтэл Б А-тай гэнэт маргалдаад байхаар нь боль гэтэл М гуйлгачин минь зайл гэхээр нь яаж байгаа юм бэ? гэтэл намайг дух руу цохиод авсан. Тэгээд гэрээсээ хутга авч гарч ирээд эхнэр бид хоёрыг туулгаад байсан. Би айж сандарснаа хашааны мод авч цохисон. Ганц л удаа цохисон, гэхдээ хаашаа цохисноо анзаарч хараагүй. Гадаа тас харанхуй байсан. Хохирогчийн гэрийн цонхыг хагалж 120.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Би төлж барагдуулна.”  гэх мэдүүлэг /хх-ийн 83/

 

            Хохирогч П.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 21-ний орой гэртээ байсан. Манайд гэр бүлийн хэдэн найз ирчихсэн байсан. 21 цаг өнгөрч байхад гаднаас Д.Б, Д.Г хоёр орж ирээд Х.Э-ыгсурсан. Тэгэхээр Х.Э-ыгманайд байж байгаад явсан гэж хэлтэл та нар хүн уруу татаж архи уулаа гэж уурласан. Тэгээд манай найз Б.Б хүн уруу татаж архи уусан юм байхгүй гэж хэлсэн чинь Д.Б манай найз Б.Бг дуудаад хамт гадаа гарсан. Би гадаа гараад муудалцаж байгаа юм бол уу? гэж бодоод араас нь гарсан. Тэгсэн Д.Б, Д.Г нар над руу та нар элбэж зодох гэж байна уу? гээд өөдөөс дайрсан. Тэгээд би Д.Г-тэй маргалдаж цохилцсон. Гэтэл Д.Г-ийн эхнэр Д.О ирээд бид нарыг гуйлгачин архичин гэж загнаад шороо цацсан. Маргалдаад байж байтал миний толгой руу нэг нь модоор цохиод толгой хагалчихсан. Би толгойгоо хаглуулчихаад гэртээ ороод байж байтал үүдний таамбарын хаалга цохиод нүдээд ална гээд байхаар нь Д.Г-ийг айлгаж явуулах гээд гэрт байсан хутга аваад гарсан. Тэгтэл тэр хэд зугтаагаад хашаанаас гараад явсан.  Буцаад гэртээ орж ирээд байж байтал Д.Г гаднаас цонх хага цохичхоод яваад өгсөн. Хагарсан цонх өндөр нь нэг метр, өргөн нь 50 см хэмжээтэй байсан. Хагарсан цонхоо 120.000 төгрөгөөр үнэлж, төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

Хохирогч П.М-ийн мөрдөн байцаалтын шатанд 2 дахь удаагаа өгсөн: “...Хагарсан цонх өндөр нь 1 метр, өргөн нь 50 см хэмжээтэй би хагарсан цонхоо 120.000  төгрөгөөр үнэлж байна. Надад гомдол санал байхгүй, хагарсан цонхоо төлүүлчихвэл өөр юмгүй. Миний толгойд оёдлын шархтай ил харагдах шарх сорви байхгүй. Одоо биеийн байдал хэвийн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

        Гэрч Н.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 22-ны орой ажлаа тараад гэртээ очиход  манай нөхөр П.М, Л.А, Ц.Б нар муушиг тоглоод байж байсан. Тэгээд гэртээ байж байтал манай найз Ц.Нарантуяа, Г.Уугантуяа нар 20 цагийн үед манайд ирсэн. Бид хэд гэрт тоглож дуусчихаад хоол идээд байж байхад гаднаас Д.Б, Д.Г хоёр орж ирсэн. Тэгээд манай баруун талын өрөөнд орсон.  Би тухайн үед гал тогооны өрөөнд байсан. Манайд байсан Б-тэй хамт Д.Б, Д.Г нар гарсан. Удалгүй араас нь манай нөхөр П.М гарсан. Тэгтэл гаднаас манай найз Ц.Нарантуяа орж ирээд гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр нь бид нар гэрээс гараад очиход манай нөхөр П.М, Д.Гхоёр зууралдаад байж байсан. Тэгээд очтол Д.Г-ийн эхнэр Д.О ирсэн. Тэгээд би Д.Гийг салгах гээд хэд, хэдэн удаа түлхсэн. Тэгсэн Д.О намайг хэл амаар доромжлоод байсан. Гадаа зууралдаад байж байтал манай нөхөр П.М-ийн толгой нь хагарсан байсан. Тэгээд бид гэр рүүгээ ороод үүдний таамбараа түгжээд гэртээ байж байхад манай хаалгыг гаднаас балбаад байсан. Тэгтэл манай нөхөр П.М гэрээс гараад очтол гадаа байсан хүмүүс зугтаагаад явсан. Манай нөхөр П.М гэрт орж ирээд нэг юм шидэхээр нь юу юм бол гээд хартал хутга байсан. Тэгээд гэрт бид нарыг байхад манай байшингийн цонхыг Д.Г хагалаад гүйснийг манай найз Б.Б харсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 /

       Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би 2022 оны 02 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед гэртээ байж байхад манай нөхөр Д.Г, манай дүү Д.Б,  дүүгийн нөхөр Х.Энарыг олж ирэхээр гэрээс гарсан. Тэгсэн удалгүй манай баруун талын хашаанд байх П.М-ийн хашаанд хүмүүс хашхиралдаад байхаар нь гэрээсээ гараад очсон. Тэнд манай нөхөр Д.Г-тэй зууралдсан байсан. Тэгэхээр нь салгаж авах гээд очтол П.М намайг толгойн хажуу руу цохисон. Тэгээд П.М гэр рүүгээ ороод эргэж гарч ирэхдээ гартаа хутга барьсан байсан. Тэгэхээр нь би зугтсан. Араас П.М намайг туулгасан би хажуу хашааныхаа урд бүдрээд ойчсон. Тэгсэн П.М манай нөхрийг туулгаад цаашаа явсан. Тэгээд би дүү Д.Б-тэй хамт гэр рүүгээ орсон. Манай нөхөр Д.Гараас удалгүй ирсэн. Манай нөхөр Д.Г М-ийг хутга бариад миний араас туулгахаар нь модоор гар руу нь цохисон юм билээ. Би цонх хагалсныг нь хараагүй.” гэх  мэдүүлэг /хх-ийн 18/

      Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Би 2022 оны 02 сарын 21-нд найз М-ийнд очсон. 21 цагийн үед гаднаас Б, Д.Г нар орж ирж Х.Э-ыгсурсан. Гадаа гараад бид 3 юм яриад зогсож байтал гэрээс М, А нар гарч ирсэн. Тэгсэн Г манай найз Мийг цохиод авсан. Хашаанд маргалдаад байж байтал Гийн эхнэр О ирсэн. О та нар муу архичин, гуйлгачингууд гээд хэл амаар доромжлоод байсан. Нэг хартал М-ийн толгой хагарсан байсан. Мийг эхнэр нь аваад гэр рүүгээ ороод хаалгаа хаасан. Тэгээд би гадаа байж байтал Г хашааны гарниз модоор М-ийн байшингийн цонхыг хагалсан. Тэгээд Г, О нар хашаанаас гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд 2 дахь удаагаа өгсөн: “...Гадаа Г М-той муудалцаад нэг харсан чинь Г мод барьчихсан байсан. Г Мийг барьж байсан модоороо цохиод авсан. Тэгсэн М толгой хагалчихлаа ш дээ гэсэн. ..П.Мийг гэрээсээ гараад ирэхэд  Д.Г эхлээд цохисон. Тэгсэн чинь П.М зөрүүлээд цохисон. Гэтэл Д.Г ойчоод өгсөн, Д.Г босонгуутаа цаашаа гүйгээд мод бариад эргэж ирээд модоороо П.Мийг цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн72/

     Гэрч Л.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр хэдэн найзтайгаа cap шинийн аз үзье гээд П.М-ийнд очоод  муушиг тоглосон. П.М бид хэдийг ирлээ гээд нэг шил архи гаргаад тэрийгээ тоглож байхдаа уусан. Тоглож дуусчихаад бид хэд хоол идээд сууж байтал гаднаас Д.Г, Д.Б хоёр Х.Э-ыг сураад орж ирсэн. Тэгэхээр нь гараад явсан гэж хэлсэн. Тэгээд Б.Б, Д.Г, Д.Б гурав гарсан. Тэр гурвыг гарсны дараа П.М бид хоёр араас нь гарсан. Тэгээд гараад очтол Д.Г-ийн эхнэр Д.О ирчихсэн байсан. Бид нарыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Д.Г намайг цохиод авсан, тэгэхээр нь би зөрүүлээд цохих гэтэл оноогүй. Тэгээд Д.Г-ийн эхнэр бид нарыг хэл амаар доромжлоод, гуйлгачин, архичид гээд байсан. Тэгэхээр нь би айлд ирээд бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна цагдаа дуудлаа гэсэн чинь миний утсыг булаагаад авсан. Д.Г, П.М хоёр маргалдаад байсан. Гэрт байсан хүүхнүүд гарч ирээд салгаж аваад гэр рүү орсон. Гэрт орсны дараа хартал П.М-ийн толгой нь хагарсан байсан. Гэртээ ороод хаалгаа түгжсэн. Тэгтэл хаалга балбаад байсан. Гаднаас цонх хагалсан. Би тухайн үед цонх хэн хагалсныг мэдээгүй. Цонх хагарсаны дараа П.М яасан их хүн дээрэлхдэг юм гээд гэрээсээ гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

     Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын үнэлгээний комиссын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай: “Үнэлгээ гаргуулахаар ирүүлсэн эд зүйлд зах зээлийн ханш, ашиглалтын хугацаа зэргийг тооцож /вакум цонх/ 120.000 төгрөгөөр үнэлгээ тогтоов.” гэх  үнэлгээний комиссын дүгнэлт  /хх-ийн 40/

      Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №78 дугаартай:

         а) П.М-ийн биед тархи доргилт, чамархай шарх, шууны зулгаралт, алганы зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

        б) Тухайн гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

       в) Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

       е) Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

      д) Тархи доргилт, чамархай шарх нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биед үүссэн бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-47-49/,

шүүгдэгч  Д.Г-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт,эд хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдалтай холбоотой болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р баг нутаг Алтанзагасын 3-2 тоотод иргэн П.М-ийн толгой тус газар модоор цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, чамархай шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутай болох нь:

       шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “....М гуйлгачин минь зайл гэхээр нь яаж байгаа юм бэ? гэтэл намайг дух руу цохиод авсан. Тэгээд гэрээсээ хутга авч гарч ирээд эхнэр бид хоёрыг туулгаад байсан. Би айж сандарснаа хашааны мод авч цохисон. .... Хохирогчийн гэрийн цонхыг хагалж 120.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Би төлж барагдуулна.”  гэх,

            Хохирогч П.М-ийн: “...би Д.Г-тэй маргалдаж цохилцсон. Гэтэл Д.Г-ийн эхнэр Д.О ирээд бид нарыг гуйлгачин архичин гэж загнаад шороо цацсан. Маргалдаад байж байтал миний толгой руу нэг нь модоор цохиод толгой хагалчихсан. Би толгойгоо хаглуулчихаад гэртээ ороод байж байтал үүдний таамбарын хаалга цохиод нүдээд ална гээд байхаар нь Д.Гийг айлгаж явуулах гээд гэрт байсан хутга аваад гарсан. ... Буцаад гэртээ орж ирээд байж байтал Д.Г гаднаас цонх хага цохичхоод яваад өгсөн. Хагарсан цонх өндөр нь нэг метр, өргөн нь 50 см хэмжээтэй байсан. Хагарсан цонхоо 120.000 төгрөгөөр үнэлж, төлүүлмээр байна. ... Надад гомдол санал байхгүй, хагарсан цонхоо төлүүлчихвэл өөр юмгүй. Миний толгойд оёдлын шархтай ил харагдах шарх сорви байхгүй. Одоо биеийн байдал хэвийн байгаа” гэх,

        Гэрч Н.Д-ийн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 22-ны орой ажлаа тараад гэртээ очиход  манай нөхөр П.М, Л.А, Ц.Б нар муушиг тоглоод байж байсан. ...гаднаас Д.Б, Д.Гхоёр орж ирсэн.  ... Манайд байсан Б-тэй хамт Д.Б, Д.Г нар гарсан. Удалгүй араас нь манай нөхөр П.М гарсан. Тэгтэл гаднаас манай найз Ц.Нарантуяа орж ирээд гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр нь бид нар гэрээс гараад очиход манай нөхөр П.М, Д.Г хоёр зууралдаад байж байсан. ...Гадаа зууралдаад байж байтал манай нөхөр П.М-ийн толгой нь хагарсан байсан. ...Манай нөхөр П.М гэрт орж ирээд нэг юм шидэхээр нь юу юм бол гээд хартал хутга байсан. Тэгээд гэрт бид нарыг байхад манай байшингийн цонхыг Д.Г хагалаад гүйснийг манай найз Б.Б харсан байсан.” гэх,

       Гэрч Д.О-ийн: “....Би 2022 оны 02 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед гэртээ байж байхад манай нөхөр Д.Г, манай дүү Д.Б,  дүүгийн нөхөр Х.Э нарыг олж ирэхээр гэрээс гарсан. Тэгсэн удалгүй манай баруун талын хашаанд байх П.М-ийн хашаанд хүмүүс хашхиралдаад байхаар нь гэрээсээ гараад очсон. Тэнд манай нөхөр Д.Г-тэй зууралдсан байсан. Тэгээд П.М гэр рүүгээ ороод эргэж гарч ирэхдээ гартаа хутга барьсан байсан. Тэгэхээр нь би зугтсан. Араас П.М намайг туулгасан би хажуу хашааныхаа урд бүдрээд ойчсон. Тэгсэн П.М манай нөхрийг туулгаад цаашаа явсан. ...Манай нөхөр Д.Гараас удалгүй ирсэн. Манай нөхөр Д.ГМ ийг хутга бариад миний араас туулгахаар нь модоор гар руу нь цохисон юм билээ. Би цонх хагалсныг нь хараагүй.” гэх,

      Гэрч Б.Б-гийн: “ ...Би 2022 оны 02 сарын 21-нд найз М-ийнд очсон. 21 цагийн үед гаднаас Б, Д.Г нар орж ирж Х.Э-ыг сурсан. ... Тэгсэн Г манай найз Мийг цохиод авсан. Хашаанд маргалдаад байж байтал Гийн эхнэр О ирсэн. О та нар муу архичин, гуйлгачингууд гээд хэл амаар доромжилоод байсан. Нэг хартал М-ийн толгой хагарсан байсан. Мийг эхнэр нь аваад гэр рүүгээ ороод хаалгаа хаасан. Тэгээд би гадаа байж байтал Г хашааны гарниз модоор М-ийн байшингийн цонхыг хагалсан. Гадаа Г М-той муудалцаад нэг харсан чинь Г мод барьчихсан байсан. Г Мийг барьж байсан модоороо цохиод авсан. Тэгсэн М толгой хагалчихлаа ш дээ гэсэн. ..П.Мийг гэрээсээ гараад ирэхэд  Д.Г эхлээд цохисон. Тэгсэн чинь П.М зөрүүлээд цохисон. Гэтэл Д.Г ойчоод өгсөн, Д.Г босонгуутаа цаашаа гүйгээд мод бариад эргэж ирээд модоороо П.Мийг цохисон...” гэх,

     Гэрч Л.А-ын: “...Тоглож дуусчихаад бид хэд хоол идээд сууж байтал гаднаас Д.Г, Д.Б хоёр Х.Э-ыг сураад орж ирсэн. Тэгэхээр нь гараад явсан гэж хэлсэн. Тэгээд Б.Б, Д.Г, Д.Б гурав гарсан. Тэр гурвыг гарсны дараа П.М бид хоёр араас нь гарсан. .... Тэгээд Д.Г-ийн эхнэр бид нарыг хэл амаар доромжлоод, гуйлгачин, архичид гээд байсан. ....Д.Г, П.М хоёр маргалдаад байсан. Гэрт байсан хүүхнүүд гарч ирээд салгаж аваад гэр рүү орсон. Гэрт орсны дараа хартал П.М-ийн толгой нь хагарсан байсан. Гэртээ ороод хаалгаа түгжсэн. Тэгтэл хаалга балбаад байсан. Гаднаас цонх хагалсан....” гэх мэдүүлгүүд болон Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын үнэлгээний комиссын /вакум цонх/ 120.000 төгрөгөөр үнэлгээ тогтоов гэх, 

      Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны хохирогч П.М-ийн биед тархи доргилт, чамархай шарх бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр нотлогдож байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.   

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд холбогдуулж Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Г нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор хангаж, түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

      Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул улсын яллагчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Г-т  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулав.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Д.Г-ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч П.М-ийн эрүүл мэндэд  “тархи доргилт, чамархай шарх” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхэд хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан түүнд төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Д.Г нь хохирогч П.М-ийн байшингийн цонхыг модоор цохиж хагалсны улмаас хохирогчид 120.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын үнэлгээний комиссын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай үнэлгээний комиссын дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Г өөс 120.000 төгрөг гаргуулж хохирогч П.М-т олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч нь дээрх хохирлыг 2022 оны 05 сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүх шүүгдэгч Д.Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

        Шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч Д.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч И овогт Д-ийн Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Шүүгдэгч И овогт Д-ийн Г-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гнь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-өөс 120.000 төгрөг гаргуулж хохирогч П.М-т олгож, шүүгдэгч нь хохирлыг 2022 оны 05 сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлснийг дурдсугай.

 

          6. Шүүгдэгч Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР