Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 02323

 

охигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол ХД 40-р байрны 07 тоотод оршин суух, Сартуул овогтой, Чадраабалын Уранчимэг /РД:ЧД71090701/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, 296 тоотод оршин суух, Цэнгэлт хайрхан овогтой, Чойжилсүрэнгийн Галтбаатар /РД:ЧД60051564/-т холбогдох 10,820,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл, хариуцагч Ч.Галтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Уранчимэг нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ч.Галтбаатарт 21,000,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан.

Зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 27-ны өдөр 1,000,000 төгрөгөөр хүүгийн хамт төлөх, хэрвээ хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор гэрээнд нэмэлтээр тусгасан.

Гэтэл зээлдэгч Ч.Галтбаатар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, байнга хугацаа алдаж гэрээний харилцааг үргэлжлүүлэхэд ноцтой хүндрэл үүсэх бодитой үр дагавар бий болж, үүргээ гүйцэтгэхийг удаа дараа сануулсан ч үүргээ биелүүлээгүй.

Иймд хариуцагч Ч.Галтбаатараас зээлийн үлдэгдэл, хүү, алдангид 10,820,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ч.Уранчимэг нь хариуцагч Ч.Галтбаатар холбогдуулан 10,820,000 төгрөгийг гаргуулах шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ч.Галтбаатар 1,820,000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч Ч.Уранчимэг нэхэмжлэлийн шаардлага 9,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 7,500,000 төгрөгийг хариуцагч Ч.Галтбаатар нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ч.Уранчимэгт төлөхөөр тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: 

           

Нэхэмжлэгч Ч.Уранчимэг нь хариуцагч Ч.Галтбаатарт холбогдуулан 10,820,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Уранчимэг нь хариуцагч Ч.Галтбаатар холбогдуулан 10,820,000 төгрөгийг гаргуулах шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ч.Галтбаатар 1,820,000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч Ч.Уранчимэг нэхэмжлэлийн шаардлага 9,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 7,500,000 төгрөгийг хариуцагч Ч.Галтбаатар нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн эвэлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Уранчимэг нь 10,820,000 төгрөгийг гаргуулах шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ч.Галтбаатар 1,820,000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч Ч.Уранчимэг нэхэмжлэлийн шаардлага 9,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 7,500,000 төгрөгийг хариуцагч Ч.Галтбаатар нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 82,035 төгрөгийг хариуцагч Ч.Галтбаатараас гаргуулж нэхэмжлэгч Ч.Уранчимэгт олгосугай.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Б.АЗБАЯР