Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 02342

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 55-15 тоотод оршин суух, Намнан овогтой, Паламын Цэдэнравжир /РД:ХД48071561/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дугаар хороо, 55-19 тоотод оршин суух, Тайж нар овогтой, Лувсангийн Гансувд /РД:ЧЛ87091806/

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дугаар хороо, 55-19 тоотод оршин суух, Дархчууд овогтой, Очирын Алтангэрэл /РД:ЧЕ85080371/ нарт холбогдох 120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Цэдэнравжир, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Цэдэнравжир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дугаар хороо, 55-19 тоотод оршин суух О.Алтангэрэлийнхээс бохир ус алдаж, угаалгын өрөө, галын өрөөний таазны будаг, шохой нурж, шар халтар болсон. Энэ айл нь 2016 онд мөн адил 2 удаа ус алдаж, засвар хийж байсан.

Иймд эд материал болон сэтгэл санааны хохиролд 120,000 төгрөгийг Л.Гансувд, О.Алтангэрэл нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч П.Цэдэнравжир нь нэхэмжлэлийн шаардлага 120 000 төгрөгөөс 60 000 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 60,000 төгрөгийг хариуцагч Л.Гансувд, О.Алтангэрэл нар нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр П.Цэдэнравжирт төлөхөөр тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: 

           

Нэхэмжлэгч П.Цэдэнравжир нь хариуцагч Л.Гансувд, О.Алтангэрэл нараас 120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П П.Цэдэнравжир нь нэхэмжлэлийн шаардлага 120 000 төгрөгөөс 60 000 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 60,000 төгрөгийг хариуцагч Л.Гансувд, О.Алтангэрэл нар нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн эвэлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Цэдэнравжир нь 120,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 60,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 60,000 төгрөгийг хариуцагч Л.Ганзул, О.Алтангэрэл нар 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч П.Цэдэнравжираас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4275 төгрөгийг хариуцагч Л.Гансувд, О.Алтангэрэл нараас гаргуулж нэхэмжлэгч П.Цэдэнравжирт олгосугай.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Б.АЗБАЯР