Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 02346

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө 771 байранд байрлах, Өндөр дэнж СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө 771 байрны 76 тоотод оршин суух, Боржигон овогтой, Мандахын Баярмаа /РД:УК88112106/-д холбогдох

 

490,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Өндөр дэнж СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай СӨХ нь 2008 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш СӨХ-ны эрх зүйн байдал, дундын өмчлөлийн эд, аж ахуйн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллаж ирсэн. 771 байр нь 2005 онд ашиглалтанд орсон. Харьцангуй шинэ байр боловч хавтгай хар цаасан дээвэр нь усны гоожилт ихтэй. Дээврийн усны гоожилтыг жил бүр засч, сэргээж ирсэн. Сүүлд 2016 оны 4 дүгээр сард дээврийн засвар 2,500,000 төгрөгийн засвар хийгдсэн. Мөн 2015 онд СӨХ-ны хариуцсан 771 байрны 3 дугаар орц, 772 байрны 5 орцны их засварын ажилд нийтдээ 2,100,000 төгрөгийг зарцуулсан. Эдгээр ажлыг болон өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээ мөн лифт, орцны гэрэлтүүлэг зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

Хариуцагч М.Баярмаа нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө 771 байрны 76 тоотод гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд СӨХ-ны төлбөрт 2014 оны 3 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарыг хүртэл 491,440 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд М.Баярмаагаас 491,440 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: М.Баярмаад холбогдуулан гаргасан 491,440 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд хүлээн зөвшөөрч, 245,720 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 245,720 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар эвлэрэв. гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Өндөр дэнж СӨХ нь хариуцагч М.Баярмаад холбогдуулан 491,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэж дараах эвлэрлийн гэрээг байгуулсан байна. М.Баярмаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд хүлээн зөвшөөрч, 245,720 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 245,720 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээ ирүүлсэн байна.

 

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Өндөр дэнж СӨХ нь М.Баярмаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд хүлээн зөвшөөрч, 245,720 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 245,720 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 15,393 төгрөгөөс 76965 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 76965төгрөгийг, хариуцагч М.Баярмаагаас 76965 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.АЗБАЯР        

 

 

 

ШҮҮГЧ Б.АЗБАЯР