| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02346/И |
| Дугаар | 02347 |
| Огноо | 2016-09-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 02347
Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Өргөдөл гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, байранд байрлах, Х ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Тайлбар гаргагч:Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, тоотод байрлах, Б ХХК /РД:/
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 69,000,000 төгрөг гаргуулах тухай маргаанд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Э дэмжлэгтэйгээр 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 203 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж баталгаажуулахаар ирүүлсэн материалыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Өргөдөл гаргагч Х ХХК шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтад гаргасан тайлбартаа: Маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул энэхүү өргөдлийг гаргаж байна гэжээ.
Талуудын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Өргөдөл гаргагч анхны шаардлагаасаа 6,950,166.96 төгрөгөөс татгалзаж, үлдэх 60,000,000 төгрөгийг уригдсан тал хүлээн зөвшөөрч, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны дотор бүрэн төлөхөөр, эвлэрлийн гэрээгээр төлөхөөр тохирсон 60,000,000 төгрөгийг тогтоосон хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд 000113287 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, Баянгол дүүргийн тоот, 66.54 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар гүйцэтгэлийг хангуулахаар тус тус тохирч, улсын тэмдэгтийн хураамжид 30,000 төгрөг өргөдөл гаргагч төлсөн ба уригдсан талаас гаргуулахгүй гэснээр эвлэрэв гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:
Өргөдөл гаргагч М хадгаламж зээлийн хоршоо нь тайлбар гаргагч Д.Дээс зээлийн гэрээний үүрэгт 66,950,166.96 төгрөг гаргуулах тухай өргөдлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргажээ.
Талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 26 хуудас/
Тус эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталгаажуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан өргөдөл гаргагч Монкорд хадгаламж зээлийн хоршоо нь Зээлийн гэрээний үүрэгт 66,950,166.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 6,950,166.96 төгрөгөөс татгалзаж, үлдэх 60,000,000 төгрөгийг уригдсан тал Д.Д хүлээн зөвшөөрч 2018 оны 01 дүгээр сарын 13-ны дотор бүрэн төлж барагдуулж, улсын тэмдэгтийн хураамжид 30,000 төгрөгийг өргөдөл гаргагч М хадгаламж зээлийн хоршоо төлөхөөр харилцан тохиролцсон 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.8-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэсэн тул талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР