| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0068/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/69 |
| Огноо | 2021-06-15 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Н.*******, Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй я вуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч М.*******д холбогдох 2123000000082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 15-нд Завхан аймгийн *******суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.******* нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын Мандаат баг “Донойн хөндий” гэх газраас хохирогч Д.*******ийн эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.******* нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын Мандаат баг “Донойн хөндий” гэх газраас хохирогч Д.*******ийн эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Шүүгдэгч М.*******гийн өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид мотоциклийг нь хүлээлгэж өгсөн. Би хулгай хийж, худалдан борлуулах санаа зорилго байгаагүй. Явган явж байсан болохоор унаад явчихсан юм. Улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч Д.*******ийн өгсөн: “...Манайх сумын Алдар багийн нутаг “Тай улаан” гэдэг газарт байдаг юм. Би 2021 оны 05 сарын 13-ны өдөр гэрээсээ гарч адуугаа хайж гол орчхоод тэндээс адуугаа олж аваад буцаагаад гэр рүүгээ туугаад явж байтал урдаас , хоёр ирсэн юм. Тэгээд бид нар Мандаатын зүүн талд байсан ах, ах, нар дээр очсон юм. Тэгсэн чинь тэнд байсан ах, ах хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би адуугаа туугаад гэр лүүгээ явсан юм. Намайг тууж явсан адуугаа дараад байж байтал ирээд “ миний араар сууж явж чадахгүй уначхаад байна, хоёулаа ийг сумын төв оруулж өгчхөөд ирье” гэхээр нь би тэнд унаж явсан мотоциклоо орхичхоод гийн араар сууж ийг дүүрээд сумын төв оруулж гийнд хүргэж өгчхөөд буцаад мотоцикл орхисон газраа ирсэн чинь миний мотоцикл байхгүй болчихсон байхаар нь ээж рүү утасдаж “мотоцикл алга болчихсон” гэж хэлсэн чинь ээж цагдаа дуудсан байна лээ. Мандаатын зүүн хойд хэсэгт байсан юм. Би сум ороод ирэх юм чинь удахгүй байх гэж бодоод хүнд мотоциклоо захиж хэлээгүй юм. Харин рүлийг нь түгжээд явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,
- Гэрч Б.ын өгсөн: “...Манай хүү болох ******* 2021 оны 05 сарын 13-ны өдөр адуундаа яваад адуугаа туугаад явж байхад нь Мандаатын зүүн талд гэдэг найз нь архи уугаад согтчихсон байхаар нь гэдэг найзтайгаа хамт мотоциклоор дүүрээд г сумын төв оруулж өгөхөөр явсан юм байна лээ. Тэгээд явахдаа өөрийнхөө мотоциклийг хээр рүлийг нь цоожлоод орхисон гэсэн. Сумын төв орж г хүргэж өгчхөөд, айлд орж хоол идчихээд буцаад мотоцикл орхисон газраа ирсэн чинь мотоцикл алга болчихсон байхаар нь би сумын хэсгийн төлөөлөгчид хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
- Гэрч Б.гийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Өдөр дундын үед Донойн хөндийд , , , ******* нартай таарсан юм. Бид нар тэнд 2 шил архи уугаад гэтэл ******* бид 2 шалихгүй зүйлээс болж маргалдаж муудалцаад тэнд байсан хэд салгасан. , 2 түрүүлээд яваад өгсний дараа ******* бид нарын байсан газраас ганцаараа алхаад яваад өгсөн юм. Тэгэхээр нь бид хоёр ч гэсэн яваад өгсөн юм. Маргааш нь гэдэг айлд очих үед тэдний эхнэрээс “манай хүүхэд мотоциклоо Мандаатын ард үлдээгээд явсан хойгуур нь мотоцикл нь алга болсон байна” гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/,
- Гэрч Ц.ийн өгсөн: “...Тухайн өдөр би Завхан аймгийн сумын Мандаат багийн нутаг Мандаатын хажуу талд адуу хайж яваад , *******, , нартай таарсан юм. Намайг очиход тэр хүмүүс архи ууж байсан. Намайг очих үед 19 цаг болж байсан байх. Тэнд бид нар архи ууж байгаад би согтоод 21 цаг өнгөрч байхад сумын төв рүү гэдэг айлд *******, // хоёр намайг мотоциклийн дундуур дүүрээд хүргэж өгсөн байсан. Би гэдэг айлд унтаж үлдээд *******, хоёр буцаад явсан. Архи уугаад сууж байсан газраас 100 орчим метрийн цаана ******* мотоциклоо хаясан гэсэн. Би мотоциклийн араар сууж явж чадахаа байгаад намайг дүүрч хүргэж өгсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, - Гэрч О.гийн өгсөн: “...2021 оны 05 сарын 13-ны өдөр адуу туухаар сумын “Ханын худаг” нэртэй газар луу бид хоёр мотоциклтой явсан юм. Тэгээд Донойн Хөндийд , *******, нартай таарсан юм. Тэр 3 архи уугаад сууж байсан. Тэгээд тэд нартай байж байсан чинь гийн мотоциклийг нэг дүү нь ирээд аваад явчихсан юм. Тэгэхээр нь бид хоёр *******гийн мотоциклийг унаад тэд нараас түрүүлээд яваад өгсөн. бид хоёрыг явах гэж байхад , ******* хоёр хоорондоо маргалдаад үлдсэн. Маргааш нь *******тай уулзахад бид хоёрыг явсаны дараа тэй маргалдаж муудалцаад тэндээсээ алхаад явж байгаад замд байсан хүний мотоциклийг унаад явсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн -32-р хуудас/,
- Яллагдагч М.*******гийн “...2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр малд явж байгаад сумын “Донойн хөндий” гэх газар , , , нартай таараад бид нар 2 шил архи хувааж уусан юм. Би архи даахдаа муу тул хурдан согтсон байсан. д би өөрийн мотоциклоо өгөөд түрүүлээд явуулсан байсан. Би тэнд үлдээд тэй муудалцаад тэд нар салгасан юм. Тэгсэн намайг ална гээд дайрч давшлаад байхаар нь “би энд байвал зодолдоод бөөн асуудал болох юм байна” гэж бодоод явган тэндээс яваад өгсөн юм. Сүлжээтэй газраас утсаар яриад хүн дуудаад гэртээ харья гэж бодоод тэр байсан газраасаа холгүй алхаж байтал хээр ногоон өнгийн эзэнгүй мотоцикл байсан. Очиход жолооч нь байхгүй байхаар нь банканд нь бензин байгаа эсэхийг шалгахад бензинтэй байсан. Тэр мотоциклын кундактарынх нь утсыг салгаж байгаад, хүзүүнийх нь түгжээг татаж гаргаад маниулдаж асаагаад унаад явчихсан юм. Би тухайн мотоциклын эзнээс зөвшөөрөл аваагүй, тухайн үед би эзнийг хэн гэдгийг нь мэдээгүй. Би мотоциклийг буцаан өгч хохирлыг барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45-р хуудас/, - Эд мөрийн баримтыг хураан авсан, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 07-11-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч М.*******гийн үйлдэлд бусдын эд хөрөнгийг хулгайлах, завших, дээрэмдэх гэмт хэргийн шинж агуулагдахгүй байна. Иймд шүүгдэгч М.*******гийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын Мандаат баг “Донойн хөндий” гэх газраас хохирогч Д.*******ийн эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Хохирогч Д.*******ид уг гэмт хэргийн улмаас 1,200,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээчин Х.гийн гаргасан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай “Мустанг-5 маркийн мотоцикл 1.200.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/-ээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч М.******* нь уг мотоциклийг биет байдлаар буцаан өгснөөр хохирол бүрэн төлөгдсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.*******гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч М.******* өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 46 дугаар хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал болон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Прокуророос шүүгдэгч М.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч М.*******гийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ