| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02713/И |
| Дугаар | 02372 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 02372
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Өөрийн байранд байрлах “Ариг банк” ХХК /РД:2111683/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 дүгээр байр, 105 тоотод оршин суух, Боржигон овогтой Лувсаншаравын Цэенрэгзэн /РД:ФМ65021849/-д холбогдох,
881,765 төгрөг гаргуулахыг хүссэн “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:” Иргэн Л.Цэенрэгзэн нь 2017 оны 01-р сарын 27-ны өдөр 2102020349 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 990,000 / төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 5 сарын хугацаатай жилийн 37,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 872,765.91 төгрөгийн өртэй болоод байна. Иргэн Л. Цэенрэгзэн нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. 2102020349 тоот зээлийн гэрээний 5.2.3-д заасныг тус тус үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 791,122.93 төгрөг, 77,308.07 төгрөгийн үндсэн хүүний үлдэгдэл, 4,334.91 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл, нийт 872,765.91 төгрөг, 9,000 төгрөгийн нотариатын зардал, нийт 881,765.91 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохиролыг барагдуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Л.Цэенрэгзэн нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ариг банк” ХХК-иас нэхэмжилсэн 881,765 төгрөгийг миний бие бүрэн төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хааж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК нь Л.Цэенрэгзэнд холбогдуулан 881,765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Цэенрэгзэн нь “Ариг банк” ХХК-ийн нэхэмжилсэн 881,765 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн нэхэмжилсэн 881,765 төгрөгийг хариуцагч Л.Цэенрэгзэн нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12,856 төгрөгийг хариуцагч Л.Цэенрэгзэн болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР