Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2022/0027/Э |
Дугаар | 2022/ШЦТ/28 |
Огноо | 2022-04-22 |
Зүйл хэсэг | 22.1.1., |
Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч Д.Б, Ж.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн 2124000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
* улсын иргэн, * төрсөн, 56 настай, эрэгтэй, *боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Б,
* улсын иргэн, * төрсөн, 46 настай, эрэгтэй, * боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамтаар З* оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж.И
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Б нь Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сард тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дансанд бүртгэлтэй 99-59 ЗАА улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгслийг Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас худалдах, шилжүүлэх, актлах шийдвэр гаргаагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан Ж.Ид шилжүүлэн олгож бусдад давуу байдал бий болгосон,
Яллагдагч Ж.И нь Завхан аймгийн Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сард тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дансанд бүртгэлтэй 99-59 ЗАА улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгслийг Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас худалдах, шилжүүлэх, актлах шийдвэр гаргаагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьдаа авч завшин, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сард тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дансанд бүртгэлтэй 99-59 ЗАА улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгслийг Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас худалдах, шилжүүлэх, актлах шийдвэр гаргаагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан Ж.Ид шилжүүлэн олгож бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Ж.И нь Завхан аймгийн Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сард тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дансанд бүртгэлтэй 99-59 ЗАА улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгслийг Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас худалдах, шилжүүлэх, актлах шийдвэр гаргаагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьдаа авч завшин, өөртөө давуу байдал бий болгосон үйл баримтууд нь:
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын “...Би 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилогдоод тус албан тушаал дээр урд өмнө ажиллаж байсан Д.Б даргаас 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажил хүлээн авахад Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дансанд 18,000,000 төгрөгний дансны үнэлгээтэй 99-59 ЗАА улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ 469 маркийн автомашиныг хүлээж аваагүй юм. Энэ автомашины талаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Б даргаас асууж тодруулахад намайг Улаанбаатар хот явсан хойгуур тус автомашиныг Баянтэс сумын иргэн Ж.И гэх хүн 2019 оны хавар билүү дээ засвар хийлгэнэ гэж хэлээд айлын хашаанаас аваад явсан гэж байсан. Яг хэний хашаанд байсан гэдгийг би сайн мэдэхгүй асууж тодруулаагүй. Ажил хүлээлцэх үер Ж.И манай өрөөнд орж ирэхээр нь түүнээс 99-59 ЗАА улсыг дугаартай автомашин хаана байгаа талаар асууж тодруулахад тэр автомашинд засвар хийлгэсэн. Засварын мөнгө болох 10 сая төгрөгийг өгөөд машинаа ав гэсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 99-59 ЗАА улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашиныг Ж.И нь зарж үрсэн, засвар хийлгэсэн эсэх нь мэдэгдэхгүй хувьдаа ашиглаад байгаа юм. Тус автомашин нь 2010 онд үйлдвэрлэгдэж 2010 онд Монгол улсад орж ирээд шууд Баянтэс сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжид ашиглагдаж байгаад 2017 онд Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Баянтэс сумын Эрүүл мэндийн төвөөс тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дансанд балансаас балансад шилжин ирсэн юм. Тухайн автомашиныг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь хариуцдаг байсан. Манай иргэдийн төлөөлөгчдийн хуралд тусдаа жолоочийн орон тоо байдаггүй юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь надад байгаа. Баянтэс сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Б.Ж хариуцан ажил үүргээ гүйцэтгэдэг байсан...Саяхан Баянтэс сумын төв дээр Ж.Иын хашаанд 99-59 ЗАА улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ 469 маркийн автомашин харагдаж байсан. Гэхдээ яг манай байгууллагад бүртгэлтэй автомашин мөн эсэхийг мэдэхгүй. Улсын дугаар нь лав мөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
-Гэрч Б.Ж-н “...Баянтэс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэдэлд тухайн автомашиныг балансаас балансад шилжүүлсэн гэж байсан. Ж.И нь ирж манай хашаанаас авсан. Яг хэзээ, хэнтэй ирж тухайн автомашиныг авсан гэдгийн мэдэхгүй байна. Би тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь тухайн үеийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Бод өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
-Гэрч Т.Ж-н “...Би тухайн үед буюу 2019 оны 10 дугаар сард гэртээ байж байтал Ж.И ах, хэсгийн төлөөлөгч Б нар ирээд автомашин хүлээж авах гэж байна хамт явья гэхээр нь хамт очиж авсан юм. Хэний шийдвэрээр ямар учраас тухайн автомашиныг очиж авсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд тухайн автомашин очиж байгаа гж сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
-Гэрч Б.Б-н “...Уг 99-59 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2017 оны 09 сарын 27-ны өдрийн аймгийн ИТХ-ын шийдвэрээр Баянтэс сумын ИТХ-д баланснаас балансад шилжүүлснээс хойш аймгийн ИТХ-аар худалдах, шилжүүлэх, актлах ямар нэгэн шийдвэр гараагүй. Тээврийн хэрэгсэл болох үндсэн эд хөрөнгө учраас худалдах, шилжүүлэх, актлах шийдвэр заавал аймгийн ИТХ-аар шийдвэрлэгдэх ёстой, энэ талаар сумын ИТХ нь хуралдаад саналаа аймгийн ИТХ-д уламжилж шийдвэрлүүлэх ёстой. Уг тээврийн хэрэгслийг тус сумын ИТХ-ын дарга нь дангаараа дур мэдэж хэн нэгэн хүнд шилжүүлэн өгөх боломжгүй. Актлах байсан ч зайлшгүй аймгийн ИТХ-аар шийдвэрлүүлэх ёстой байдаг юм. Аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу шийдвэрлэх ёстой. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам нь 2018 он 05 сарын 01-ний өдрөөс хойш хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа...Сумын ИТХ нь зөвхөн тавилга болох үндсэн хөрөнгийг шийдвэрлэх эрхтэй. Тавилга эд хогшил гэдэгт тавилга, ширээ сандал, сейф, шкаф гэх мэт орно. Тавилга эд хогшлоос бусад үндсэн эд хөрөнгийг аймгийн ИТХ-аар шийдвэрлүүлдэг юм. Уг машиныг урд нь нэг удаа аймгийн ИТХ-ын шийдвэрээр балансаас балансад шилжүүлсэн болохоор дахин хэрхэн шийдвэрлүүлэхийг тус сумын ИТХ нь сайн мэднэ л дээ. Хэрэв аймгийн ИТХ-аар уг 99-59 ЗАА улсын дугаартай автомашиныг худалдах, шилжүүлэх, актлах шийдвэр гаргасан бол уг автомашинаас төсөвт орлого орох боломжтой. Дуудлага худалдаагаар худалдагдсан бол тодорхой хэмжээний мөнгө төсөвт орох байсан, бүр актлаж устгасан бол уг автомашинаас сэлбэг болох эд ангийг худалдаж, мөн үндсэн раммыг нь төмөрт тушаасан бол бас тодорхой хэмжээний орлого олох боломжтой байсан. Ер нь тээврийн хэрэгсэл бол ингэж шийдвэрлэгддэг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,
-Гэрч Д.Д-н “...Би Завхан аймгийн Баянтэс сумын ЗДТГ-ын болон ИТХ-ын няраваар 2020 оны 02 сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна...Уг 99-59 ЗАА улсын дугаартай автомашин нь 2020 оны жилийн эцсийн тооллогоор үндсэн хөрөнгөд бүртгэгдэж тоологдсон. Би уг машиныг биетээр харсан зүйл байхгүй, Д.Б дарга “манай ИТХ-д уг машин байгаа” гэж хэлээд бүртгүүлдэг юм. Харин 2021 оны хөрөнгийн тооллого болоогүй байгаа, жил бүр хөрөнгийн тооллого 1 сарын дундуур явагддаг юм. Одоо удахгүй 2021 оны тооллого болно. Түүнд хэрхэн тоолохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/,
-Гэрч П.Х-н “...Би Завхан аймгийн Баянтэс сумын ЗДТГ-ын болон ИТХ-ын нягтлан бодогчоор 2019 оны 02 сарын 18-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна... Уг 99-59 ЗАА улсын дугаартай автомашиныг 2019, 2020 оны хөрөнгийн тооллогын бүртгэл хийх үеэр би сумын ИТХ-ын дарга Д.Боос асуудаг. Тэгэхэд Б дарга “уг тээврийн хэрэгсэл Ид байгаа, Иоос авах гэхээр засварын мөнгөн нэхээд байна” гэж надад 2019 онд ч, 2020 онд ч гэсэн хэлж байсан. Би уг тээврийн хэрэгслийг 2019, 2020 онд биетээр харсан зүйл байхгүй. 2021 онд И нь 99-59 ЗАА гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явж байсанг би харсан, гэхдээ хүмүүс түүнийг арлын дугаар нь биш, өөр УАЗ-469 маркийн машин гээд байгаа юм. Магадгүй бид нар шалгаж үзээгүй болохоор зүгээр өөр машинд 99-59 ЗАА гэсэн дугаарыг зүүчхээд явж байсан байж магадгүй. Би 2019 оны 02 сард анх ИТХ-ын нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд тухайн үед ИТХ-ын дарга Д.Боос уг машины талаар асуухад Ид байгаа гэж надад хэлсэн. Манай сумын ИТХ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй машиныг Ижтоожил нь засварлахаар авч яваад өнөөдрийг хүртэл буцааж авч ирж өгсөн зүйл байхгүй...Би тооллогын үеэр Б даргаас уг машиныг асуудаг, тэгэхэд Б уг машиныг Ид байгаа, авна гэхээр засварын мөнгө гээд 10.0 сая гаруй төгрөг нэхээд байна, түүнээс биш машин нь биетээр байгаа гэж хэлдэг, ИТХ-ын даргын хэлснийг нь үндэслээд л тооллогын бүртгэлд бүртгэчихдэг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,
-Гэрч Д.У-н “...Би Завхан аймгийн Баянтэс сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар 2021 оны 02 сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жил орчим хугацаанд ажиллаж байна. Би 2021 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд тухайн үеийн баримтыг судалж үзэхэд 18,300,000 төгрөгийн үнэтэйгээр 2018, 2019, 2020 оны хөрөнгийн тооллогын бүртгэлд бүртгэгдсэн байна. Энэ тээврийн хэрэгсэл нь өнөөдрийн байдлаар манай ИТХ-д биет байдлаар байхгүй, харин гэрчилгээ нь бол байгаа, ИТХ-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа. Манай сумынхан уг тээврийн хэрэгслийг 2019 онд сумын ИТХ-ын тэргүүлэгч байсан Ж.И гэх хүн аваад явсан гэж ярьдаг юм. Ямар ч байсан уг тээврийн хэрэгсэл нь биет байдлаар байхгүй. Уг тээврийн хэрэгслийн татварыг 2018 оноос хойш төлж байгаагүй бөгөөд 2021 онд манай ИТХ-аас 4 жилийн татварт нь 185.000 төгрөг төлсөн байгаа...Би баримтыг шүүж үзэхээр манай сумын ИТХ-ын тооллогын бүртгэлээр уг 99-59 ЗАА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл нь манай ИТХ-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй гарч ирээд, уг машинтай холбоотой ямар нэгэн ИТХ-ын шийдвэр санал гарч ирэхгүй байгаа. Тэгэхээр Уг 99-59 ЗАА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг худалдах, шилжүүлэх, акттлах саналыг 2018 оноос хойш Баянтэс сумын ИТХ-ын хэлэлцүүлж, аймгийн Орон нутгийн өмчийн газар болон аймгийн ИТХ-д хүргүүлсэн байх боломжгүй, хэрэв тэгсэн болбол өнөөдөр манай үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байхгүй шүү дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,
-Гэрч Р.Н-н “...Би Завхан аймгийн Баянтэс сумын ЗДТГ, ИТХ, Эрүүл мэндийн төв гэсэн 3 байгууллагыг хариуцсан нягтлан бодогчоор 2015 оны 01 сарын 01-ний өдрийн 2019 оны 02 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Уг 99-59 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2017 оны 09 сарын 27-ны өдөр аймгийн ИТХ-ын шийдвэрээр балансаас балансад шилжиж ирсэн. Сумын Эрүүл мэндийн төвөөс сумын ИТХ-д шилжүүлэн ирсэн учраас үндсэн хөрөнгөд бүртгэж, акт үйлдэж хүлээж авсан...Уг 99-59 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай сумын ИТХ-ын үндсэн хөрөнгөд 2018 оны жилийн эцсийн тооллогын бүртгэлд бүртгэгдсэн. 2019 онд би ажлаас гарчихсан байсан. Би гэрээс ажил явах замд Иын гэр байдаг. Тэгээд 2018 оны намар ажил руугаа яваж байхад Ж.И нь хашаандаа бор өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг дугуйг нь аваад доод талд нь мод тавьчихсан байсан, И хажууд нь тостой дээл өмчихсөн уг машиныг задлаад зогсож байсан. Би уг машиныг засаж байгаа юм байна даа гэж бодсон. Тэгээд Захиргаанд ирээд сумын Засаг дарга Доржсэмбээс “Энэ машиныг Иоор засварлуулах шаардлага байгаа юм уу, өөр гайгүй сайн засварчнаар засуулж болдоггүй юм уу” гэж асуусан. Тэгэхэд Д дарга надад “Гайгүй байлгүй дээ, И засчих байх” гэж хэлсэн. Сумын хүмүүс Иыг “их хэцүү, будлиантай, аймаар хүн” гэж ярьдаг. Би лав Иоос айдаг шүү. И нь зүгээр л эмэгтэй хүнийг хамаагүй зоддог гэсэн, тэгээд намайг зодчихож магадгүй гэж айгаад машин тэргийг очиж харж чадаагүй. Би одоо ч гэсэн Иоос намайг ирж зодох вий гэж айж байна. Би тухайн үед буюу 2018 оны сүүлчээр уг тээврийн хэрэгслийг хаана, хэнд байгаа талаар сумын ИТХ-ын дарга Боос асууж байсан эсэхээ санахгүй байна. Харин сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Таас энэ талаар асуухад “Сумын ИТХ-ын дарга Б нь засвар хийлгэхээр Ид өгсөн юм байна” гэж хэлсэн. 2018 оны намар Иын хашаанд байж байгаад харагдахаа больчихсон, тэгээд засварлуулахаар явуулсан гэж ойлгосон юм. Түүнээс хойш буюу 2019 оны 02 сард Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор томилогдох хүртэл уг машин нь засвар хийгдэж буцаж ИТХын хөрөнгөд биетээр ирсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/,
-Гэрч Ц.Т-н “...Би 2018 оны 09 сард жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Тэгэхэд миний ИТХ-ын нарийн бичгийн даргын ажлыг одоо ИТХ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Б орлон гүйцэтгэж байсан. Намайг амаржсаны чөлөөгөө авснаас хойш 1 сарын дараа уг машиныг Ж-н хашаанаас Ж.И авсан гэдгийг хүмүүсээс сонссон. Би 2019 оны 07 сарын 02-ны өдөр ажилдаа буцаж ороход уг машин байхгүй болчихсон байсан. Тэгээд Б даргаас би “машин алга байна, хүмүүс Иыг авсан гэж яриад байх юм та Ид өгсөн юм уу” гэж асуухад Б дарга надад Ид засварлуулахаар өгсөн гэж ярьсан, мөн би Боос машин яасан бэ гэж асуухад Б дарга мэдэж байгаа гэж надад хэлсэн. Би бол ер нь үндсэн хөрөнгөө аль болох хамгаалдаг юм, тэгэхэд энэ УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг хамгаалж чадаагүй, намайг байхгүй байхад Б дарга Ид өгөөд явуулчихсан юм байна лээ. Намайг ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Б дарга ИТХ-ын дарга болж, түүнээс хойш намайг байнга ажлаас чинь хална гэж дарамталдаг байсан. Намайг 2017 онд ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар ажлаас хална гэж оруулж байсан, тэгэхэд намайг ажлаас халах үндэслэл байхгүй болохоор намайг ажлаас халж чадаагүй, Би 2018 онд жирэмсний болон амаржсаны чөлөө авсан юм. Түүнээс хойш намайг ажиллаж байхад миний ажлын байрыг аймгийн төрийн албаны зөвлөлд 2 удаа өгч зарлуулж байсан. Б дарга бид хоёр таарамжгүй харилцаатай байсан болохоор надад бол яг Ид ямар учраас машин өгсөн үнэнээ бол хэлэхгүй байх, надад засварлуулахаар өгсөн л гэж хэлдэг байсан. Тэгээд би нэг удаа Иоос 2019 оны сүүлээр “машин яасан вэ машинаа авья” гэж асуухад “чамд хамаагүй” гэж хэлсэн. Одоо болтол уг машин нь буцаж биетээр ирэхгүй 4 жил болж байгааг би ойлгохгүй байгаа. Үүнийг Б дарга, И хоёр л мэдэх байх. Надад энэ талаар Д.Б дарга болон Ж.И нар огт ярьж байгаагүй. Ямар ч байсан машин байхгүй болоод 4 жил болж байгаа, засварлуулахаар өгсөн бол буцаж ирэх хугацаа аль хэдийн өнгөрчихсөн байгаа, тэр хоёр хоорондоо юу гэж ярьсныг бол би мэдэхгүй. Машин бол 2018 оны 10 сард биетээр байхгүй болсон. Харин 2018, 2019, 2020 оны хөрөнгийн тооллогын бүртгэлд яагаад байгаа гэж тоолсныг мэдэхгүй байна. Магадгүй Б дарга байгаа гэж хэлээд байгаа болохоор ингэж тооллогын бүртгэлд байгаа гэж бүртгэсэн байх. Үүнийг 2018 онд ЗДТГ-ын болон ИТХ-ын нягтлан бодогчоор ажилаж байсан Норовсамба, 2019 оноос одоог хүртэл уг албан тушаалд ажиллаж байгаа Хоролсүрэн нар сайн мэдэж байгаа байх. Би тооллогын комисст ажилладаггүй юм. Уг 99-59 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ИТХ-ын дарга Б дарга хариуцаж байсан, харин би ИТХ-ын нарийн бичгийн даргын хувьд надад компьютер, принтер, сандал ширээ хариуцагддаг байсан... Уг 99-59 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оноос хойш 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд худалдах, шилжүүлэх, актлах саналыг тус сумын ИТХ-аар хэлэлцсэн зүйл байхгүй. Энэ талаар ямар нэгэн саналыг аймгийн Орон нутгийн өмчийн газар болон ИТХ-д хүргүүлсэн зүйл байхгүй. Ийм хурал болоогүй, хэрэв болсон болбол би хурлын нарийн бичгийн даргын хувьд мэдэх байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар хуудас/,
-Гэрч М.Э-н “...Уг тээврийн хэрэгсэл нь биетээр байгаа байх гэж бодож байна. Саяхан буюу 2021 оны зун И бор ногоон өнгийн машин уначихсан, энэ машин ИТХ-ынх, засварынх нь зардал 10 гаруй сая төгрөг болсон, мөнгөө өгч байж аваарай гэсэн яриа манай захиргаанд сонсогдож байсан. Би уг УАЗ469 маркийн машиныг 2018 оноос одоог хүртэл сумын ИТХ-ын үндсөн хөрөнгөд бүртгэлтэй байгаа гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас/,
-Гэрч Б.Б-н “...Ажлын хэсэг байгуулагдсан үгүйг би мэдэхгүй байна. 2018 оны 10 сард байх. Ямар ч байсан өвөл болчихсон байсан. Намайг Ж.Ид автомашин хүлээлгэн өгөх ажилд байлцаад өг, дараа нь хэл ам гарч магадгүй гэж хэлж байсан. Хэн тэгж хэлж байсныг нь мартсан байна. Тэгээд байгал багийн дарга Ж, сумын эмнэлгийн жолооч Ж, иргэдийн хурлын төлөөлөгч Ж.И бид дөрөв жолооч Жгийн хашаанд очиж 9959 ЗАА улсын дугаартай УАЗ-469 маркын машиныг Ж.Ид хүлээлгэн өгч байсан юм. Ажлын хэсэг байгуулагдсан эсэхийг бол санахгүй байна. Ямар ч байсан багийн дарга Ж хүлээлцсэн тэмдэглэл үйлдээд тэнд байсан хүмүүс бүгд гарын үсгээ зурж байсан. Ямар ч байсан уг автомашиныг Ж.И хашаа руугаа чирээд авч явж байсан. Хүлээлцсэн тэмдэглэл дээр автомашин ямар байдалтай, ямар сэлбэг, эд анги дутуу талаар нь тодорхой тусгагдсан байх ёстой. Тэмдэглэлийг Зайгал багийн дарга Ж хөтөлж байсан. Тухай үед надад нэг хувийг хувилж өгч байсан. Гэхдээ надад өгсөн хувь нь одоо надад байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Ж.И-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруутайг хүлээн зөвшөөрч байна, би өөрөө уг машиныг аваад байхгүй болгочихсон болохоор гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Яллагдагчийн мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй...Би уг 99-59 ЗАА улсын дугаартай автомашиныг 2018 оны 10 дугаар сард тус сумын ИТХ-ын дарга Д.Бын шийдвэрээр сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Жгийн хашаанаас очиж авсан юм. Уг машиныг очиж авахдаа сумын хэсгийн төлөөлөгч Б, Зайгал багийн дарга Т.Ж нартай хамт очиж авсан. Тэгэхэд комисс гараад надад тэмдэглэл үйлдэж хүлээлгэж өгсөн. Тэр тэмдэглэл нь сумын ИТХ-ын дарга Д.Бын шийдвэртэй холбоотой биш, харин Жолооч Жгээс машиныг надад хүлээлгэж өгсөн тэмдэглэл байсан юм. Харин тухайн үед Б дарга надад амаар “Жийн хашаанаас 99-59 ЗАА улсын дугаартай автомашиныг очиж аваарай, боломжтой бол уг машиныг засварлаж босгоод боломжгүй бол запас сэлбэг болгоод ашиглаарай” гэж надад хэлсэн юм. Тэгээд би уг машиныг очиж авсан юм. Би Б даргад уг машиныг авъя, засварлая гэсэн санал тавьсан зүйл байхгүй. Б дарга өөрөө хамгийн анх уг машиныг аваарай гэж надад хэлсэн. Уг 99-59 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь өнөөдрийн байдлаар бодитоор байхгүй. Би уг машиныг хэн нэгэн хүнд өгсөн зүйл байхгүй. Би уг машиныг 2018 оны 10 дугаар сард хашаандаа авч ирээд үзэхэд засварлаж босгох боломжгүй байсан. Тэгээд сумын таньдаг хүмүүс ойр зуурын эд ангийг нь надаас гуйгаад запас сэлбэгэнд авсан. Би хүмүүст уг машины запас сэлбэгийг худалдсан зүйл байхгүй, гуйхаар нь өгөөд байсан юм. Тэгээд уг уг машин рам буюу кузовыг 2020 оны зун хар төмөрт 60.000 төгрөгөөр өгсөн. 60.000 төгрөгийг хувьдаа зарцуулсан. Одоо уг машинаас юу ч үлдээгүй...Би Завхан аймгийн Баянтэс сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 2016 оны 10 сараас 2020 оны 10 сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Би тус сумын ИТХ-ын төлөөлөгчийн хувьд уг машиныг актлагдсан машин гэж ойлгож байсан. Актлагдсан машиныг Б дарга надад өгсөн гэж ойлгосон юм. Харин би уг журмыг тухайн үед ойлгоогүй боловч уг машин актлахыг сумын ИТХ-аар хэлэлцэж, саналаа аймгийн ИТХ-д хүргүүлж шийдвэрлүүлэх ёстой байсан гэдгийг одоо ойлголоо. Бүртгэлтэй байсан машин гэдгийг одоо ойлголоо...Би уг шинжээчийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 21 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Уг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...Би уг хохирол болох 4.000.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй...Д.Б дарга 2017-2018 оны үед уг машиныг засварлуулахаар надад 530,000 төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 159-160 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би өмгөөлөгч авах эрхтэй гэдгийг ойлгож мэдсэн. Яллагдагчийн мэдүүлэг өгөхөд өмгөөлөгч оролцуулах шаардлагагүй, харин цаашид шаардлагатай болбол өмгөөлөгч авна. Уг 99-59 ЗАА улсын дугаартай УАЗ469 маркийн тээврийн хэрэгсэл нь аймгийн ИТХ-ын 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 69 дугаартай тогтоолын дагуу манай Баянтэс сумын Эрүүл мэндийн төвөөс ИТХ-ын үндсэн хөрөнгийн балансад шилжиж ирсэн. Уг 99-59 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай сумын ИТХ-ын үндсэн хөрөнгөд шилжиж ирснээс хойш устгах, шилжүүлэх, худалдах талаар манай сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн зүйл байхгүй, манай аймгийн ИТХ-д ямар нэгэн санал хүргүүлж шийдвэрлүүлсэн зүйл байхгүй. Аймгийн ИТХ-аар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад би уг машиныг хэн нэгэнд шилжүүлэх бүрэн эрх надад байхгүй. Би Баянтэс сумын ИТХ-ын даргаар 2016 оны 11 сараас 2020 оны 12 сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Би 2018 оны 11 дүгээр сард Ж.Иоос нөгөө машин чинь юу болж байна, асах болж байна уу гэж асуусан. Тэгэхэд Ж.И сэлбэг хэрэгсэл нь олдохгүй байна, би өөрийнхөө хэмжээнд янзалж л байна гэж хэлж байсан. Тооллогын комисс нь 2018, 2019, 2020 онд сумын ИТХ-ын хөрөнгийн тооллогын үеэр надаас энэ машин байгаа юу гэж надаас асуудаг байсан, тэгэхэд нь би гэрчилгээ нь надад байгаа, машин И дээр засварлагдаж байгаа гэж хэлээд тооллогын бүртгэлд бүртгүүлж байсан. Мэдээжийн хэрэг гэрчилгээ нь байгаа юм чинь тэд нар ч гэсэн бүртгэнэ л дээ. И нь засварлуулаад аваад ирнэ, та айлтгүй гэж хэлсэн, тэгээд ч тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь надад байгаа учраас хуулийн хяналтын байгууллагад хандах шаардлагагүй гэж бодож байсан. Ц.Туяа надаас тэгж асуусан. Тэгэхээр нь би И засварлаад бүрэн бүтэн болгоод аваад ирнэ биз дээ гэж хариулсан. Би сумын ИТХ-ын төсвийн шууд захирагч биш. Уг машиныг засварлуулах нь миний бүрэн эрхэд хамаарахгүй, ИТХ-ын нарийн бичгийн даргын бүрэн эрхэд хамаарна. Ж.Иоос асуухад тэр надад та санаа зоволтгүй, засварлуулаад аваад ирнэ гэж хэлээд байдаг байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 175-176 дугаар хуудас/,
-Хурд-Од ХХК-ын хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 21 дугаартай “...Хөрөнгийн нэр-УАЗ 31512, хохирогчийн ханш 18,300,000 төгрөг, 2021 оны 6 сарын байдлаарх ханш 2,000,000 төгрөг, дундаж үнэлгээ 4,000,000 төгрөг, тоо ширхэг 1, үнэлгээ 4,000,000 төгрөг...”дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,
-Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай “ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоолын хуулбар /хх-ийн 112 дугаар хуудас/,
Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай “сумын ИТХын даргыг сонгох тухай” тогтоолын хуулбар /хх-ийн 113 дугаар хуудас /,
-Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаартай “сумын ИТХын тэргүүлэгчдийг сонгох тухай” тогтоолын хуулбар /хх-ийн 114 дүгээр хуудас/,
-Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай “Сумын ИТХын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоолын хуулбар /хх-ийн 115 дугаар хуудас/,
-Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай “Дийн Быг ажлаас чөлөөх тухай” тогтоолын хуулбар /хх-ийн 117 дугаар хуудас/,
-Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай “сумын ИТХын даргыг сонгох тухай” тогтоолын хуулбар /хх-ийн 116 дугаар хуудас/,
-Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай тогтоолын хуулбар, түүний хавсралт /хх-ийн 70-78 дугаар хуудас/,
-Баянтэс сумын ИТХ-ын 2018, 2019, 2020 оны хөрөнгийн тооллогын бүртгэлийн хуулбар /хх-ийн 100-102 дугаар хуудас/,
-99-59 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 103 дугаар хуудас/,
-Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн 69 дугаартай “Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” хуралдааны тогтоолын хуулбар /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын дээрх үйлдлүүдийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Тодруулбал шүүгдэгч нарын үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.Б, Ж.И нарыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн зөвшөөрч тэдэнд оногдуулах ял, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тохиролцон, саналаа шүүхэд ирүүлсэн байх тул прокурорын санал болгосноор шүүгдэгч нарын нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгүйг дурдах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас Завхан аймгийн Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд учруулсан 4 сая төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ж.И төлөхөөр харилцан тохиролцож, уг тохиролцлыг Завхан аймгийн Баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Б хүлээн зөвшөөрч, 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлүүлэхээр шүүгдэгч Ж.Итой гэрээ байгуулан, гэрээг шүүхийн баталгаат цахим хаягаар ирүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Иоос 4 сая төгрөгийн хохирлыг 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор сайн дураараа төлөхөөр тогтоож, төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хувьд оногдох эд хөрөнгөөс нь албадан гүйцэтгэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
1. Шүүгдэгч Д.Б, Ж.И нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Д.Б, Ж.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ж.И нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б, Ж.И нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Иоос 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан Завхан аймгийн баянтэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дансанд оруулсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН