| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02873/И |
| Дугаар | 02393 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 02393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамж, 143 тоотод оршин суух, Мөнхжил овогтой Сосорбарамын Дарийжав /РД:УХ73052161/-ын нэхэмжлэлтэй Ганхуягын Ундрааг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Дарийжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Ундраа нь 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр С.Дарийжаваас мөнгө зээлдүүлээч гэж гуйж, С.Дарийжав нь Г.Ундраагын Хаан банкны дансруу нь 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Г.Ундраа нь дахиад нэмж мөнгө зэлдүүлээч гэж гуйсаар 2013 оны 7 сарын 6-ны өдөр С.Дарийжавтай өмнөх аман хэлцлээр зээлж авсан 1,000,000 төгрөг дээрээ нэмж 3,000,000 төгрөгийг зээлж авахаар тохиролцсон. С.Дарийжав түүний дансруу дахин 3,000,000 төгрөгийг шилжүүлээд тэдгээрийгээ нэгтгэн харилцан ярилцаж “Зээлийн гэрээ”-нд тусгаж 4,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй зээлж авсан боловч одоог хүртэл зээлээ төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 4,000,000 төгрөг, түүний 1 сарын хүү 400,000 төгрөг, “Зээлийн гэрээ”-ний 3-р заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцон 2,200,000 төгрөгийг буюу нийт 6,600,000 төгрөгийг Г.Ундраагаас гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Г.Ундраагийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй үндэслэл илэрсэн тул 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШЗ2016/23571 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Монгол улсын иргэн Монгол овогт Ганхуягын Ундрааг эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягыг тогтоолгож өгнө үү” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Дарийжав нь иргэн Г.Ундрааг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Г.Ундраа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Хаан банкны төлбөрийн баримт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2016/23571 дугаар захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1, 5, 6, 7 дугаар тал/
Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Ундраагын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2016/23571 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Ундрааг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ганхуягын Ундраа /РД:ЧЗ79052703/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Г.Ундрааг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст/-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Дарийжаваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР