| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0070/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/70 |
| Огноо | 2021-06-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Н.*******, Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас Эрүүгийн хуулийн т усгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ч.*******д холбогдох 2123000000063 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт *******ын *******, регистрийн дугаар *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутаг “Улаан үзүүр” гэх газарт Портер маркын ******* дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “замын хөдөлгөөний оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, энэ гэмт хэргийн улмаас Д.ийн амь нас хохирч, насанд хүрээгүй хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн, мөн насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутаг “Улаан үзүүр” гэх газарт Портер маркийн ******* УНО дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “замын хөдөлгөөний оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, энэ гэмт хэргийн улмаас Д.ийн амь нас хохирч, насанд хүрээгүй хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн, мөн насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Ч.*******ийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйлгүй. Улсын яллагчийн сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ын өгсөн: “...Талийгаач 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Нөмрөг сумаас эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн төв рүү явж байгаад машин онхолдож нас барсан байсан. Тухайн үед машиныг эхнэр ******* нь жолоодож явсан гэдгийг би дараа нь сонссон. Толгойдоо их гэмтсэн байсан, ослоос болж толгойдоо гэмтэл авч нас барсан байх гэж бодож байгаа. “ гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.*******ын өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Нөмрөг сумаас аав ээж, 2 дүүгийн хамт аймгийн төврүү машинтай гарсан юм. Нөмрөг сумаас Тэлмэн сум ортол машиныг аав бариад явж байсан. Тэлмэн сумаас ээж машиныг бариад явж байсан. Би арын суудал дээр нойрмоглоод явж байсан чинь машин дайвалзах шиг болсон. Тэгээд би мэдэхгүй байгаа юм нэг мэдсэн машин уначихсан би гадаа гараад ирсэн байсан. ...Баруун мөр гэмтсэн толгой жаахан өвдөөд байсан. Одоо бол гайгүй болсон. Осол болох үед манай ээж ******* жолоодож явсан. Аав, ээж 2 архи уугаагүй эрүүл байсан. Аав зүрх өвдөөд байна гээд ээжээр машин бариулсан. Суудлын бүс хэрэглэсэн хүн байхгүй бүгд суудлын бүс хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,
- Гэрч Б.*******ийн өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна өдөр дундын үед би аймгийн төвөөс Тэлмэн сум орох ажилтай өөрийн машинтайгаа Загастайн даваа уруудаад явж байсан чинь гийн гуанзнаас наана замын зүүн тал руу хөх өнгийн портер маркийн машин уначихсан байсан. Зам дээр нэг эмэгтэй тусламж гуйгаад зогсож байхад нь таарсан юм. Тэр машинд гэр бүлээрээ 3 хүүхэдтэй эхнэр, нөхөр 5-уулаа явж байсан юм шиг байна лээ. Намайг очиход нөхрийнх нь бие маш муу ямар ч ухаангүй нүүр хэсэг нь их цус болсон, хамар чихнээс цус гарсан байдалтай байсан. Хүүхдүүд болон эхнэрийнх нь бие гайгүй байх шиг байсан. Тэгээд цаашаа явж байхдаа сүлжээтэй газраас эмнэлэг рүү ярьж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,
- Гэрч Б.ын өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна намайг сумандаа байж байсан чинь Цагдаагийн газрын жижүүрээс залгаад Тэлмэн сумаас аймгийн төв буюу Загастайн даваа явах замд машин унасан байна. Намайг хэргийн газрын хамгаалалт авч ажилла гэж хэлсний дагуу би тухайн осол болсон газар очиход Портер маркийн ******* УНО улсын дугаартай автомашин унасан машинд нь байсан хүмүүс байхгүй байсан. Би очоод хэргийн газрын хамгаалалт авахад тухайн машины мөр нь машин унасан газраасаа 100 орчим метрийн зайнаас замын зүүн тал руу нэг гараад буцаад замын баруун тал руу нэг гараад буцаад замын зүүн талын даланг дамжиж явж байгаад замын зүүн тал руу унасан мэт мөр байсан. Тэгээд намайг очоод удаагүй байж байтал тэнд маш их цас орж шуураад мөр мэдэгдэхээ больсон. Цасан шуурга болж байхад аймгаас цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 000000024 дугаартай “...Амь хохирогч Д. нь гавал болон суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсан дээр доор цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /хх-ийн 58-62-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 000000146 дугаартай “...Б.*******ын биед тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 67-68-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 000000145 дугаартай “...Б.*******гийн биед тархи доргилт, дух, нүүр, хэвлийн баруун талд зулгаралт, хөлийн шагайн үенд шарх, зүүн бугалга ясны хугарал гэмтэл учирсан байна. Гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 73-74-р хуудас/, - Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Завхан аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаартай “...Портер маркийн ******* УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлүүд нь ослын дараа үүссэн гэх үндэслэлтэй байх тул осол болоход нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Уг тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас үүдэж осол болсон гэж үзэх үндэслэлгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 86-88-р хуудас/, - 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Мөрдөгч П.ийн “...Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх овогт *******ын ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “замын хөдөлгөөний оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой.” гэх магадлагаа /хх-ийн 91-93-р хуудас/, - 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг” хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14-р хуудас/, - 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-ийн 15-16-р хуудас/, - 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл”, Цогцосны өмсөж байсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-25-р хуудас,/ - Ч.*******ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр талийгаач нөхөр бид хоёр 3 хүүхэдтэйгээ гэр бүлээрээ Нөмрөг сумаас өөрийн портер маркийн машинтайгаа талийгаач машинаа бариад 11 цаг өнгөрч байхад аймаг руу гарсан юм. Тэлмэн сумаас гараад явж байгаад нөхөр “миний зүрх өвдөөд байна. Чи машин бариадахаач” гэхээр нь би машин бариад явсан юм. Тэгээд явж байтал нэг жижигхэн гүүр шиг юм гараад гэнэт машин дайвалзаад рулээ дийлэхээ байгаад машин замын хажууруу унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 101- 102-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 000000045 дугаартай “...Шинжилгээнд хүргүүлж ирсэн Ч.*******ийн биеэс авсан цус шинжилгээнд тэнцэж байна. Ч.*******ийн биеэс авсан цуснаас спиртийн агууламж илрээгүй болно.” гэх дүгнэлт /хх-ийн 76- 77-р хуудас/-ээр шүүгдэгч Ч.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.*******ийн зам тээврийн осол гаргаж бусдын амийг хохироосон, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн болгоомжгүй болон холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэхээр хуульчлан тодорхойлсон. Шүүгдэгч Ч.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргаж хохирогч Д.ийн амь насыг хохироосон, насанд хүрээгүй хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн, насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутаг “Улаан үзүүр” гэх газарт Портер маркийн ******* дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “замын хөдөлгөөний оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, энэ гэмт хэргийн улмаас Д.ийн амь нас хохирч, насанд хүрээгүй хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн, мөн насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ч.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр.Шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ч.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал болон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Ч.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. /хх-ийн 115-р хуудас/ Прокуророос шүүгдэгч Ч.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн шүүгдэгчид хүлээлгэх прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шүүгдэгч Ч.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв. Харин шүүгдэгч Ч.*******д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассаныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Ч.*******ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, .1 дүгээр зүйл, .2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, .6 дугаар зүйл, .7 дугаар зүйл, .8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, .10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, .13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.*******д тэнссэн хугацаанд “Оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Ц.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хассаныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ