Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 02475

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Төв байр, самбуугийн гудамж-48, Улаанбаатар-211238-д байрлах, Капитал банк ХХК /РД:2556375/-ийн нэхэмжлэлтэй,

       

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун ард Аюуш 7 дугаар гудамж, 120 тоотод оршин суух, Доржийн Батбаяр /РД:УГ67012343/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар байр, 45 тоотод оршин суух, “Шинэ Өнгө Төрх” ХХК-д  холбогдох 8,059,941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус банк нь зээлдэгч Д.Батбаяртай 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдөр №ЗГ-224 тоот зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралтанд заасан хуваарийн дагуу хүүгийн тогтмол төлөлттэй эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, тус банк нь батлан даагч “Шинэ өнгө төрх” ХХК-тай 2010 оны 08 дугаар сарын 19-ны өдөр №38 тоот батлан даалтын гэрээ байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2, 3.2.3-т тус тус заасны дагуу зээлийн төлбөрийг  хариуцахаар банктай харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд  үндсэн зээлээс 2,818,637 төгрөг, зээлийн хүүнээс 1,776,259 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 20,340 төгрөг нийт 4,615,236 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Д.Батбаяраас 8,059,941 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү. Зээлдэгч Д.Батбаяр нь зээлийн төлбөр төлөхгүй тохиолдолд батлан даагч “Шинэ өнгө төрх” ХХК-аас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч “Шинэ өнгө төрх” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,059,941 төгрөгийг бүхэлд нь дангаараа хариуцан нэхэмжлэгч талд төлөхөө бүрэн хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч “Шинэ өнгө төрх” ХХК-ийг дангаараа хариуцахыг хүлээн зөвшөөрч, хариуцагч “Шинэ өнгө төрх” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,059,941 төгрөгийг эвлэрлийн гэрээ байгуулсанаас хойш 90 хоногийн дотор буюу 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд бүрэн төлж барагдуулна” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Д.Батбаяр, “Шинэ Өнгө Төрх” ХХК-д холбогдуулан 8,059,941  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож,  эвлэрэн хэлэлцэж дараах эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

 

Хариуцагч “Шинэ өнгө төрх” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,059,941 төгрөгийг бүхэлд нь дангаараа хариуцан нэхэмжлэгч талд төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсанаас хойш 90 хоногийн дотор буюу 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээ ирүүлсэн байна.  

 

            Дээрх эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Капитал Банк ХХК нь хариуцагч Д.Батбаяраас татгалзсан байх тул Д.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Капитал банк ХХК нь Д.Батбаяр, “Шинэ Өнгө Төрх” ХХК-д холбогдуулан гаргасан 8,059,941  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Шинэ өнгө төрх” ХХК нь 90 хоногийн дотор буюу 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор бүхэлд төлөхийг хүлээн зөвшөөрч төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Нэхэмжлэгч Капитал Банк ХХК нь 8,059,941  төгрөгийг хариуцагч Д.Батбаяраас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул Д.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,909 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 71,954 төгрөгийг хариуцагч “Шинэ Өнгө Төрх” ХХК болон Баянгол дүүргийн Татварын хэлтсийн /2602002965 тоот данс/-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Б.АЗБАЯР