Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг *******алж, Нарийн бичгийн *******а Ганболдын Эрдэнэжаргал Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******д холбогдох 2123000280057 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Завхан аймгийн ******* сумын ******* *******ын ын т ажилтай, санхүүч мэргэжилтэй, бүл-5, эхнэр 3 хүүхдийн хт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ын ******* /РД: /

Шүүгдэгч *******ын ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан 2020 оны 12 дугаар сард 2 удаа, 2021 оны 01 дүгээр сард 1 удаа нийт 3 удаагийн үйлдлээр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг ийн ны гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 36.953 метр куб хэрэглээний мод бэлтгэж, ойн санд 7.300.730 төгрөгийн хохирол учруулсан, мөн ЗАА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн, энэ гэмт хэргийг үйлдэх үедээ Завхан аймгийн ******* сумын ******* *******ын ын т албан тушаалд ажиллаж байхдаа /төрийн албан хаагч/ үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Завхан аймгийн ******* сумын ******* *******ын ын газрын хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан ба хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан хэрэг, хүний хувьд л шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах бөгөөд прокурорын дээрх шийдвэрээр шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох ба түүнд дурдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй учир энэ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2020 оны 12 дугаар сард 2 удаа, 2021 оны 01 дүгээр сард 1 удаа нийт 3 удаагийн үйлдлээр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг ийн ны гэх газраас 223 ширхэг хуурай шинэс мод бэлтгэсэн, мөн ЗАА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Завхан аймгийн ******* сумын багийн төв хүртэл тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ын “...Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сумын төвөөр хяналт шалгалтаар явж байх үед эзэнгүй айлын хашаанд 4 метрийн урттай мод буулгасан байсан. Тухайн үед би хэний мод гэдгийг мэдэхгүй байсан тул шалгаж чадаагүй байж байтал цагдаа нар ирээд шалгахад өмнө нь миний үзсэн модон дээр нэмж мод буулгасан байсан...Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “ын ” гэдэг нь улсын тусгай хгаалалттай нутагт хаарахгүй...Албаны зүгээс сумын засаг *******ын ын газрын төлөөлж байгаагийн хувьд зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр хэрэглээний мод тайрч бэлтгэн байгаль экологид хохирол учруулсан байх тул байгаль экологид учруулсан хохирлыг нь хуульд заасан мөнгөн дүнгээр тооцож төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлгээр, Л.******* нь ******* сумын багийн нутаг гэх мод бэлтгэсэн талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Х.гийн “... 2020 оны 12 дугаар сарын дундуур 2 удаа, 2021 оны 01 дүгээр сарын 20-дын үед 1 удаа нийт 3 удаа ЗАА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээрээ Завхан аймгийн ******* сумын багийн нутаг ийн дээд талын болох гэдэг газраас 4 метрийн урттай 300 орчим гуалин мод ачиж сумын төвд оруулж ирж өгсөн юм...Би гэх газраас нийт 3 удаа чиргүүлтэй гуч машинаар ачиж сумын төвд оруулж өгсөн...Би тухайн модыг хэн, хэзээ, хэрхэн хийснийг нь мэдээгүй. Нэг өдөр манайд орж ирээд та надад ээс мод ачаад сумын төв оруулаад өгөөч би танд хөлсийг нь өгье гэхээр нь би түүний модыг өөрийнхөө машинаар ачиж сумын төв оруулж ирж өгсөн юм. Найг мод ачихаар очиход Л.******* модоо уулын анд байх ой модны хаяанд гаргаж ирээд хураасан байсан...Би түүнээс гоожин авсан эсэхийг асуугаагүй гоожингоо авсан байх гэж бодсон...” гэсэн мэдүүлгээр, Л.******* хашаанд нь мод буулгах зөвшөөрөл авсан талаар мэдүүлсэн гэрч Б.гийн “...Манай авга ах Л.******* 2020 оны 12 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг тодорхой мэдэхгүй байна нэг өдөр надтай гуджинд таарахдаа би танай хашаанд чинь мод буулгана шүү манай хашаанд багтахгүй байна гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэгтэл нэг өдөр найг цагдаа дуудаж байна гэхээр нь яваад очиход аймгаас цагдаа нар ирчихсэн энэ хэний мод вэ? гэж асуухаар нь Л.ий мод гэж хэлсэн юм..” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Л.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2020 оны 12 дугаар сард ажлаасаа ралтаа аваад ******* сумын багийн ын ийн ны гэдэг т ганцаараа очиж байшин барих мөн ХХК-нд мод хийж өгөх зорилгоор мод бэлтгэсэн юм, нийт 313 ширхэг 4 метрийн урттай мод бэлтгэсэн юм, үүнээс 90 ширхэг мод нь зохих зөвшөөрөлтэй ХХК-ны мод байсан. Үлдсэн 223 ширхэг мод нь миний өөрийн моднууд байсан. Би өөрийн 223 ширхэг модондоо зөвшөөрөл авч чадаагүй юм. Бэлтгэсэн моднуудаа 2020 оны 12 дугаар сард 2 удаа, 2021 оны 01 сард 1 удаа авга ах Х. ахын эзэмшлийн ЗАА улсын дугаартай маркийн үндсэн машинаар Х. ахын хт сумын төв рүү тээвэрлэж гийн хашаанд буулгасан юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Ийнхүү мод бэлтгэж тээвэрлэхдээ эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрлийг аваагүй болох нь гэрч Н.ийн “...Би 2020 онд Л.*******д ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй...тухайн мод нь 4 метрийн уртаар тайрч, хэрэглээний зориулалттай бэлтгэсэн 313 ширхэг шинэс төрлийн мод байсан” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ц.ийн “...Би 2020 онд Л.*******-д галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байсан харин хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаагүй...Тухайн модыг хэн, хэзээ, хаанаас, хэрхэн бэлтгэсэн талаар би тодорхой мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн мод нь 4 метрийн урттай хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 313 ширхэг шинэс мод байсан. Тухайн модыг бэлтгэх эрхийн бичгийг надаас авсан хүн байхгүй... ер нь гарал үүслийн гэрчилгээг хувь хүнд олгодоггүй бөгөөд ойд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид олгодог болохоор Л.******* нь өөрийн нэр дээр гарал үүслийн бичиг авах боломжгүй юм...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Т.Энхээгийн “...Тухайн модыг хэн, хэзээ, хаанаас, хэрхэн бэлтгэсэн талаар би тодорхой мэдэхгүй байна. Л.******* нь тухайн модыг бэлтгэх эрхийн бичиг надаас аваагүй. ******* сумын байгаль орчны хэсэг 12 сарын сүүлчээр төвд хяналт шалгалтаар явж байхад гийн хашаанд 4 метрийн урттай мод байсныг үзээд хэн, хэзээ, хаанаас оруулж ирсэн мод юм бол гэж ярилцаад эзнийг нь олж уулзах хэрэгтэй юм байна гээд явцгааж байсан юм... Би Л. хаанаас хэрхэн бэлтгэснийг мэдэхгүй байна. Би мод бэлтгэх гэж байна гэж надаас гоожин авсан зүйл байхгүй... Би тухайн модыг Тосонцэнгэл сумаас ойн ангийн мэргэжилтэн ирж үзээд хэмжилт хийх үед нь хт явсан юм. Тухайн модыг 4 метрийн уртаар тайрч хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн нийт 313 ширхэг шинэс төрлийн мод байсан... ******* суманд надаас гадна 2 байгаль хгаалагч ажилладаг юм. ******* сумын нутаг дэвсгэрт байх ойгоос мод бэлтгэх бол байгаль хгаалагч Ц.э, Н. бид гурвын хэн нэгнээс мод бэлтгэх эрхийн бичиг аваад модоо бэлтгэдэг юм...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Шүүгдэгч Л.******* тухайн үед Завхан аймгийн ******* сумын ******* *******ын ын т албан тушаалд ажиллаж байсан нь Завхан аймгийн ******* сумын ******* *******ын ын газрын *******ын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/09 дугаартай ажилд томилох тухай тушаалаар нотлогджээ Шүүгдэгч Л.ий үйлдлийн улмаас ойн санд 7300730 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Б.гийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай “...Тухайн мод бэлтгэсэн нутаг нь ******* сумын ойн сан 2-р мужлалд хаарна. 3.Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” нэртэй нь улсын тусгай хгаалалттай нутагт хаарахгүй. 4.Мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” нэртэй нь 2002 онд ой хээрийн түймэрт шатсан ойн сан хуурай модтой. 5. Мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй мод бэлтгэсэн, тээвэрлэж явсан үйлдэл нь ойн тухай хууль тогтоомж зөрчсөн байна. Ойн тухай хуулийн 20.1.4, 20.2.1-р заалт зөрчсөн байна. 6. Тухайн мод нь ой хээрийн түймэрт шатсан хуурай, шинэс мод 36.953 метр куб байна. 7. Тухайн зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээ тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг үүнийг бэлтгэсэн 36.953 метр кубаар үржин нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь 7.300.730 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Монгол Улсын Байгаль орчныг хгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагааг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ойлгох ба Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглож, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр байна. Шүүгдэгч Л.******* нь Ойн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн...тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул Л.ийг Завхан аймгийн ******* сумын багийн нутаг ийн ны гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 36.953 метр куб хэрэглээний мод бэлтгэж, ойн санд 7.300.730 төгрөгийн хохирол учруулсан, мөн ЗАА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн” нь энэ зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжтэй байна. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “ төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ “ гэжээ. Шүүгдэгч Л.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* *******ын ын т нярваар ажилладаг ба уг албан тушаал нь төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1,4, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар төрийн үйлчилгээний туслах албан тушаалд хаарч байна. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг төрийн албан хаагч үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ. Төрийн албан хаагч Л.******* нь 3 удаагийн үйлдлээр Монгол Улсын Эрүүгийн хуулиар хгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7- д болон Ойд бэлтгэх журмыг зөрчин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Л.ийг төрийн албан хаагч ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг... ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.” гэж тодорхойлжээ. Гэрч Х. нь шүүгдэгч Л.******* нь зохих байгууллагаас мод бэлтгэх зөвшөөрөл авсан гэж итгэн өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн ба Х. нь Л.ийг хууль бусаар мод бэлтгэж байгааг мэдээгүй байсан тул Л.ийг энэ гэмт хэргийг гүйцэтгэгч гэж үзэхээр байна. Мөн Х. нь Л.*******тэй гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас ойн санд 7300730 төгрөгийн бодит хохирол учирчээ. Байгаль орчныг хгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан тул шүүгдэгч Л.*******эс 21902190 төгрөгийг гаргуулах үндэстэй ба шүүгдэгч 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр 2000000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2300000 төгрөгийг нийт 4300000 төгрөгийг ******* сумын ******* *******ын ын газрын 100090700914 дугаарын дансанд төлсөн хэрэгт авагдсан банк хоорондын шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул хохирлоос 4300000 төгрөгийг хасч шүүгдэгчээс 17602190 төгрөгийг гаргаж Байгаль орчин уур ьсгалын санд оруулах нь зүйтэй. Байгаль орчныг хгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур ьсгалын санд оруулна” гэж заасан. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого нь Байгаль орчин, уур ьсгалын сангийн хөрөнгийн үүсвэр болох ба шүүгдэгч Л.ий Завхан аймгийн ******* сумын төрийн сангийн 100090700914 дугаарын дансанд төлсөн 4,300,000 /дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг Байгаль орчин, уур ьсгалын санд шилжүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж заасныг тус тус үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хаарч байна. Шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол хор уршгаас зарим хэсгийг нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө бодитой илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хохирол хор уршгийг арилгах, оршин суух сургуулиа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх албадлагын арга хэмжээг авах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шу*******а ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. Шүүгдэгч Л.ий гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан маркийн тээврийн хэрэгсэл нь гэрч Х.гийн болох нь тогтоогдсон учир тээврийн хэрэгслийн үнэ 500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт битүүмжлэгдсэн 223 ширхэг буюу 36.953 м3 хэрэглээний модыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус улсын орлого болгож шийдвэрлэв. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгч Л.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 223 ширхэг хуурай шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тогтоол биелэгдтэл хэвээр үргэлжлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журлан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан төрийн албан хаагч зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 -т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Л.*******д тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух сургуулиа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан моторт хөрөө, 4 м урттай 223 ширхэг буюу 36.953 м3 шинэс модыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 500,000 төгрөгийг Л.*******эс гаргуулж улсын орлого болгосугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар Байгаль орчны хгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******эс 17,602,190 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур ьсгалын санд олгохыг, Завхан аймгийн ******* сумын төрийн сангийн 100090700914 дугаарын данснаас 4,300,000 /дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг Байгаль орчин, уур ьсгалын санд шилжүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Шүүгдэгч Л.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Гэрч Н.гийн өмчлөлийн ЗАА улсын дугаартай маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 223 ширхэг 4 м урттай шинэс модыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай тогтоолыг тогтоол биелэгдтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Л.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх т даалгасугай

10. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ