Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 121

 

                              Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би

нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Бага тойруу 3-9 тоот “Жимобайл” ХХК-ний

хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо 48 дугаар байрны 24 тоотод оршин суух, /РД:УД88111937/ Мэргэн овогт Лүндэгдоржийн Одбаярт холбогдох

зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 270 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Одбаяр 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай урьдчилгаа 20 000 төгрөгийг төлж үлдэгдэл мөнгийг сар бүр 20 000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 180 000 төгрөгийн хохирол учруулаад байна. Төхөөрөмжийн хугацаа хэтэрсэн үлдэгдэл төлбөр 180 000 төгрөг, алданги 90 000 төгрөг нийт 270 000 төгрөгийг Л.Одбаяраас гаргуулах хүсэлтэй байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Жимобайл” ХХК нь хариуцагч Л.Одбаяраас төхөөрөмжийн үнэ 180 000 төгрөг, алданги 90 000 төгрөг нийт 270 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба үүнээс хариуцагч үндсэн төлбөр 180 000 төгрөгийг төлж барагдуулсан тул манай компани нь алданги болох 90 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэг санал хүсэлт байхгүй ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын нэхэмжлэл тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК хариуцагч Л.Одбаяраас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 270 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд нь хэрэг хянан шийдвэрлдэх ажиллагааны явцад хариуцагч Л.Одбаяр нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр төхөөрөмжийн төлөгдөөгүй үнэ болох 180 000 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээс үлдэх алдангид шаардсан 90 000 төгрөг болон нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-ний татгалзлыг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 750 төгрөгийн тал хувь болох 4375 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 4375 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулан нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-д олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-ний хариуцагч Л.Одбаярт холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 270 000 /хоёр зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд нь хариуцагч Л.Одбаяр нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр болох 180 000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-ний татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 750 /найман мянга долоон зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 4375 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 4375 / дөрвөн мянга гурван зуун далан таван/ төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулан нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-д олгосугай.

3. Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

                              ШҮҮГЧ                                                                Д.УРАНЧИМЭГ