| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0075/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-06-25 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******эд холбогдох 2123000270077 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овогт *******ын ******* Регистрийн дугаар: /*******/
Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2020 оны 12 дугаар сард Завхан аймгийн ******* сумын багийн нутагт “” гэх газраас ******* улсын дугаартай цэнхэр өнгийн Маяти маркийн тээврийн хэрэгслийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр 206 ширхэг буюу 29.66855 метр3 шинэс төрлийн мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 5.861.541 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгчид С.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч *******ын ******* нь 2020 оны 12 дугаар сард Завхан аймгийн ******* сумын багийн нутагт “” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 206 ширхэг шинэс төрлийн мод бэлтгэж, ******* улсын дугаартай цэнхэр өнгийн “HYUNDAI Маяти” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.Тухайлбал: Энэ талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ын “...байгаль хамгаалагч нар ирсэн аж ахуйн нэгжүүдэд мод бэлтгэх эрхийн бичиг олгодог. ...Харин албаны зүгээс сумын засаг даргын тамгын газрыг төлөөлж байгаагийн хувьд зөвшөөрөлгүйгээр мод тайрч бэлтгэн байгаль, экологид хохирол учруулсан байх тул байгаль экологид учруулсан хохирлыг нь хуулинд заасны дагуу мөнгөн дүнгээр тооцож төлүүлэхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлгээр, Д.*******ийг мод бэлтгэсэн байсан талаар мэдүүлсэн гэрч Д.ийн “ ...Манай хамар хашаанд буюу баруун талын эзэнгүй хашаанд миний нагац ах Д.******* 2020 оны 12 дугаар сарын 10-ны орчимд мод ачиж ирээд буулгасан юм. Нэг өдөр Д.******* ах намайг мод ачилцаад өгөөч гэхээр нь хамт явахад Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “Ямаатын хэц” гэх газрын дээд аманд модны хаяанд 200 гаран 4 метрийн урттай гуалин мод хийж бэлтгэсэн байсан. Тэгээд бид хоёр тэр модыг Д.******* ахын ******* улсын дугаартай цэнхэр өнгийн Маяти маркийн тээврийн хэрэгслээр нийт 6 удаа ачиж ******* сумын төв оруулж ирээд манай дээд талын эзэнгүй хашаанд буулгаж хураасан юм. Би тухайн үед Д.******* ахаас "та гоожингоо авсан юм уу” гэж асуухад надад авсан гэж байсан. Би ******* ахыг зөвшөөрөлтэй мод ачиж оруулж байна гэж ойлгосон. Д.******* ах намайг мод ачилцаад өгөөч гэхээр нь өөрийнх нь машинд сууж яваад моднуудыг нь ачилцаж өгсөн юм. Би Д.******* ахыг гоожингоо авсан байх л гэж бодсон... ” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Ц.ийн “... Д.******* ах надаас 2020 онд нэг ч мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ******* сумын төвд гэдэг айлын дээд талд байх 341 тоот хашаанд байгаа модыг Д.******* ах өөрөө бэлтгэсэн гэж надад хэлсэн. Би 2020 оны 09 сараас эхлэн гарал үүслийн бичиг олгож эхэлсэн болохоор өмнө нь Д.******* ах мод худалдаж гарал үүсэл авч байсан эсэхийг мэдэхгүй байна. Миний өмнө байгаль хамгаалагч Т. ах гарал үүслийг олгодог байсан. ...гарал үүслийн гэрчилгээг хувь хүнд олгодоггүй бөгөөд ойд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид олгодог болохоор Д.******* ахад олгох боломжгүй юм...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Т.гийн “...Д.*******эд ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй. Д.******* нь тухайн модыг бэлтгэх эрхийн бичиг надаас аваагүй. Би тухайн модыг Тосонцэнгэл сумаас ойн ангийн мэргэжилтэн ирж үзээд хэмжилт хийх үед нь хамт явсан юм. Тухайн модыг 4 метрийн уртаар тайрч хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн, нийт 206 ширхэг шинэс төрлийн мод байсан... ” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Д.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь одоо санахгүй байна. Би ганцаараа Завхан аймгийн ******* сумын багийн “Ямаатын цагдуулт” нэртэй газар очиж Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөгөөр 3,4 өдөр мод бэлтгэсэн юм. Модоо хийж дуусчхаад манай том эгчийн хүүхэд болох ийн хамт өөрийн Маяти маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр сумын төвд тээвэрлэж буулгасан юм. Нийт 206 ширхэг 4 метрийн урттай Шинэс төрлийн хуурай мод бэлтгэсэн юм. Тэгээд би 2020 оны 12 дугаар сарын эхээр ******* сумын багийн нутагт “Ямаатын цагдуулт” нэртэй газраас 206 ширхэг мод бэлтгэсэн, ачихдаа ийн хамт явж ачсан юм, тухайн үед надаас гоожинг нь авсан юм уу гэж асуухад би авсан гээд худлаа хэлчихсэн юм. Би дээрх моднуудыг эрхийн бичиг аваагүй юм, тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг өгөхгүй байсан. Би өөрийн эзэмшлийн Маяти маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, би уг тээврийн хэрэгслийн хэдэн жилийн өмнө үнэ өртгийг нь өгөөд Д.ээс авсан ч нэрийг нь өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй ийн нэр дээр байгаа. Зөвшөөрөлгүй мод бэлтгэснийг надаас өөр хүн мэдэхгүй. Би учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа цаашид барагдуулна. Өөр санал хүсэлт хэлж ярих зүйл байхгүй....” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.*******ийн зохих зөвшөөрөлгүй шинэс мод 206 ширхэгийг бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 5.861.541 төгрөгийн хохирол учирсан нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай “...1.Мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” нэртэй газарт арчилгаа, цэвэрлэгээ, үндсэн ашиглалт үйлдвэрлэлийн огтлолтын зориулалтаар тухайн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамжаар зөвшөөрөл олгож болно. 2.Тухайн мод бэлтгэсэн газар нутаг нь ******* сумын ойн сан 2 дугаар мужлалд хамаарах. 3.Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” нэртэй газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй . 4.Мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” нэртэй газар нь 2002 онд ой хээрийн түймэрт шатсан ойн сан хуурай модтой. 5. Мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй мод бэлтгэсэн, тээвэрлэж явсан үйлдэл нь Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн байна. Ойн тухай хуулийн 20.1.4, 20.2.1 дүгээр заалт зөрчсөн байна. 6. Тухайн мод нь ой хээрийн түймэрт шатсан хуурай шинэс мод 29.66855 метр куб байна. 7.Тухайн зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ Байгаль Орчин Аялал жуулчлалын сайдын 2020 оны А /176 дугаар тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн 197.568 төгрөг үүнийг бэлтгэсэн 29.6685 метр...” кубаар үржин нийт экологи-эдийн засгийн үнэлгээ нь 5.861.546 төгрөг...” гэсэн дүгнэлтээр, Мөн шинжээч Б.гийн “...Завхан аймгийн ******* сумын иргэн Д.*******ийн ******* сумын багийн нутаг гэх газрын ойгоос бэлтгэсэн гэх хэрэглээний 4 метрийн урттай, хуурай, шинэс төрлийн 206 ширхэг модонд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон юм. Мод бэлтгэсэн гэх газар нь ойн сангийн хоёрдугаар мужлал буюу сумын ойн санд хамаарч байсан юм. Ойн 2 дугаар мужлалд 1 метр шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ, хэрэглээний модонд 109.760 төгрөг, итгэлцүүр болох 1.8-аар үржин бодож 1 метр куб модны үнэлгээ гаргадаг юм. Иргэн Д.*******ийн мод бэлтгэсэн газарт 1 метр модны үнэлгээ 197.568 төгрөг болж байсан юм. Иргэн Д.*******ийн ойгоос бэлтгэсэн мод нь 29.6685 метр хэрэглээний хуурай шинэс төрлийн мод бэлтгэсэн байсан юм. Тухайн модны экологи эдийн засгийн үнэлгээ 5.861.546 төгрөг болж байсан юм. Тухайн иргэн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 20.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг зөрчсөн байсан. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагчаас авч эрхийн бичигт заагдсан газраас тогтоосон хугацаанд бэлтгэж, тээвэрлэх ёстой байдаг юм. Иргэн хүн Ойн тухай хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй. Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэнд тооцно гэж заасан байгаа. Тухайн иргэний зүгээс надад ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг шалгуулаагүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон ба мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих ...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгох талаар зохицуулсан байна. Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсэг болон хууль болон журмын дээрх заалтуудыг зөрчиж ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 206 ширхэг шинэс мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч Д.******* нь ойн санд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.861.546х3=17.584.638 төгрөгийн хохирол учруулсныг шүүгдэгч Д.*******ээс гаргуулж улсын орлого болгож, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Д.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн байдал түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон 206 ширхэг 29.66855 метр3 шинэс төрлийн модыг, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого тус тус болгох нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******ийн зөвшөөрөлгүйгээр ойгоос 206 ширхэг модыг бэлтгэж тээвэрлэсэн ******* улсын дугаартай цэнхэр өнгийн “HYUNDAI Маяти” маркийн тээврийн хэрэгслийг 1.250.000 төгрөгөөр үнэлсэн нь тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээчний дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд ******* улсын дугаартай цэнхэр өнгийн “HYUNDAI Маяти” маркийн тээврийн хэрэгсэл Д.ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж модыг тээвэрлэсэн ******* улсын дугаартай цэнхэр өнгийн “HYUNDAI Маяти” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Д.ийн эзэмшлийнх байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ 1.250.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй. Харин ******* улсын дугаартай цэнхэр өнгийн “HYUNDAI Маяти” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилснийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******эд нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******эд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Д.*******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдэж бэлтгэсэн 206 ширхэг 29.66855 метр3 шинэс төрлийн модыг, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг улсын орлого болгож, Д.*******ээс 17.584.638 төгрөгийг гаргуулж Байгаль Орчин, уур амьсгалын санд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1250000 төгрөгийг гаргуулж улсын орлого тус тус болгосугай.
8. Шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “HYUNDAI Маяти” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА