Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.******* нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Т.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шинжээч эмч С.Төгсбуян,

Гэрч Ц.*******, Б.*******, Х., Т.******* /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Номин-Эрдэнэ, Р.Чинбаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, Б.Чулуунгэрэл,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 57 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2207000000004 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр т төрсөн, 42 настай, эмэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт , тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 39-7 тоотод 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим Б.тэй гэрээс гар, явцгаа хэмээн маргалдаж улмаар цээжин тус газар хутгалж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Д.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б.*******, бид гурав манайд хоносон. Маргааш өглөө нь Ц.*******, Т.******* хоёр хаалга нүдэж гаднаас орж ирсэн. Гурвуулаа банк оръё гэсэн. Би банк орж картаа шалгачхаад гарч ирэхэд Ц.*******, Т.******* хоёр намайг машинаас дуудаад хамт явъя гэхэд “би харилаа” гэсэн. Гэртээ ирсний дараа Х., талийгаач хоёр хаалга нүдсэн. “Хаалга тайлахгүй” гэхэд “өчигдөр ирсэн шүү дээ хаалга тайлчхаач, араас хүмүүс ирж байгаа” гэхээр нь хаалгаа тайлсан. Х. нэг шил архи гаргаад тавуулаа хамт уусан. Ц.*******, Т.******* хоёр орж ирсэн. Х. дахин нэг шил архи гаргаж ирээд долуулаа уусан. Х., Ц.******* хоёр муудалцсан. Х. Ц.******* руу салаавч өгсөн. Би тухайн үед “чи болиоч, эмэгтэй хүн рүү салаавч өглөө” гэж хэлж байсан. Удалгүй Х., Т.******* хоёр хаалганы тэнд дээр доороо орж ноцолдож эхэлсэн. Би хаалга онгойлгоход хажуу айлын эмэгтэй хүн “та нар  аймаар шуугиад байна, цагдаа дуудлаа шүү” гэсэн. Би “хажуу айлын хүн цагдаа дуудах гэж байна. Та нар одоо явцгаа, зодолдмоор байгаа бол гарцгаа” гэсэн. Муудалцаж маргалдаагүй. Талийгаач ор, үүдний тэнд зогсож байгаад “та нар манай найзыг зодлоо” гээд байсан. Тухайн үед Х.т гар хүрсэн хүн байхгүй, бүгдээрээ тойрч зогсож байсан. Талийгаач “намайг хутгалсан байна” гэж хэлсэн. Түүнийг яаж хугалуулсныг мэдэхгүй байна. Орон дээр суугаад цээжээ дарахад цус гарч байсан. Бүгдээрээ тойрч зогсоод цагдаа, түргэн дуудаач гэсэн. Ц.******* бид хоёр хоёулаа утсаа блоклосон байсан. Хэнийх нь утсаар мэдэхгүй, түргэн тусламж дуудсан. Би цус хараад сандраад утсаар ярих гэж гадагшаа гарсан. Гараад ынд очоод утсаар нь охин, ээжтэйгээ ярьсан. Ц.******* буюу , Т.******* нар руу утсаар “түргэн тусламж, цагдаа дуудсан уу” гэж ярьсан. Тэр хоёр над дээр ирнэ гэсэн боловч ирээгүй. Тэгээд цагдаа нар ирсэн.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би талийгаачийн төрсөн эгч. Тухайн өдөр би ажилтай байсан. Талийгаач дүү ээжтэй хамт амьдардаг. Тэр өдөр Х.тэй гарчхаад ирье гээд гарсан. Манай дүү хөдөө ажил хийдэг, ажлаасаа ирээд хоёр хонож байсан. Манай эгч над руу “Б.  эмнэлэг дээр байна гэнэ. Ар гэрээс нь яаралтай ир гэж дуудаж байна” гэсэн. Би ч такси бариад ээжийн хамт очсон. Удалгүй хот руу яв гэсэн. Хотод очоод бие нь нэг сайжирч, нэг муудаад өнгөрсөн. Хохирол төлбөр 9.767.657 төгрөгийг нэхэмжилж байна. Ар гэрийнхэн болон хөгшин настай ээж минь сэтгэл санааны хувьд маш хэцүү байна. Хүний алтан амийг юугаар ч орлуулж болохгүй. Иймээс хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэв.

Шинжээч эмч С.Төгсбуян шүүхийн хэлэлцүүлэгт: “2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай талийгаач Б.ийн биед задлан шинжилгээ хийж дараах дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлтэд талийгаач цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины шархны улмаас баруун уушги унаж, цээжний баруун хөндийд цус болон агаар хуралдаж, цочмог цус алдаж нас баржээ. Талийгаачийн цээжний баруун хөндийн хатгагдаж зүсэгдсэн шарх баруун уушгинд шарх, баруун сарвуунд булгаралт гэмтэл тогтолдлоо. Цээжний баруун хөндий нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгинд шарх, цээжний баруун уушгины уналт, цээжний баруун хөндийд цус хуралт гэх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун сарвуун дахь зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины шарх, баруун уушгины уналт, цээжний баруун хөндийд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюул учруулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид үхэлд хүргэг архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 2.1 промилли спиртийн агууламж илэрсэн, согтолтын дунд зэрэг хамаарна. Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байж, талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж цаг алдалгүй хүргэсэн байна. Талийгаач А буюу 4 дүгээр бүлгийн цусны ангилалтай гэсэн дүгнэлтийг 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гаргажээ...Дээрх гэмтлийн үед эмнэлгийн яаралтай тусламж авах ёстой. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсний дараа Гэмтэл Согог Судлалын үндэсний төв эсвэл Цэргийн төв эмнэлэг, Гуравдугаар эмнэлэг, Нэгдүгээр эмнэлэг зэрэгт яаралтай цаг алдалгүй тусламж авч, цээжний хөндийд байгаа цусыг соруулж, уушги нэвт хатгасан шархны тухайд эмнэлгийн тусламж авах маш богино хугацаа байгаа. Эмнэлгийн байгууллагаас түргэн тусламж, яаралтай үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй байсан. Яагаад гэвэл уушги болон цээжний хөндийгөөс цус хурдацтай их хэмжээгээр алдаж байгаа. Хагалгаа хийж цус тогтоохгүй бол гаднаас нь алдаж байгаа цусыг тогтоох ямар ч боломж байхгүй. Өвчний түүхээс харахад Налайх дүүргийн эмнэлэг талийгаачийн цээжинд гуурс байрлуулж, гуурсаар соруулах аппараттай Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд хүргэсэн. Очоод амь насны заалтаар яаралтай хагалгаанд орсон боловч хагалгааны ширээн дээр нас барсан байсан. Талийгаачийн биед учирсан гэмтэл учрах үедээ амь насанд аюултай, цаг алдалгүй хагалгаанд орсон бол амь насыг нь аврах боломж байсан...Түргэн тусламж буюу 103 өвчтөнийг хамгийн ойрын эмнэлэгт хүргэж өгөх үүрэгтэй. Талийгаачийг Налайхын эмч нар үзээд нээлттэй ордог хагалгаа хийх боломжгүй учраас амьсгалын цээжинд байгаа цус соруулах аппарат залгаж Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд хүргэж өгсөн. Үүнээс өөр арга байхгүй. Өөрсдөө дур мэдэж ийм хагалгаа хийх боломж Налайхын эмнэлэгт байхгүй учраас авах ёстой арга хэмжээг авч Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд хүргэсэн. Цус тогтоох эмчилгээ хийсэн байсан. Түүнээс би эмчийн эмчилгээний тактикт халдаж, ийм эмчилгээ хийх ёстой гэсэн дүгнэлт гаргадаггүй. Сэхээн амьдруулах тасгийн эмч талийгаачийг цээжний аппараттай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн байсан... Талийгаачийн биед хийсэн гадна үзлэгээр цээжний баруун талд өвчүүний хажуугийн шугамаар 3, 4 дүгээр хавирганы завсар босоо байрлалтай, 2 мэс заслын оёдолтой, оёдлыг авч үзэхэд мөр тал нь 6 цаг, хутганы ир тал 12 цагийн чиглэлтэй урдаас хойш баруунаас зүүн тийш, дээрээс доош чиглэлтэй, 2 см-ын урттай цээжний баруун хөндийг нэвтэрсэн шарх байсан...” гэв.

Гэрч Х. шүүхийн хэлэлцүүлэгт: “...Намайг зодуулчхаад босож ирэхэд талийгаач “... авгай намайг хутгалчихлаа” гээд дээшээ хараад хэвтэж байсан. Талийгаач, Д.******* хоёрын хооронд хэрүүл маргаан болоогүй...“... авгай намайг хутгалчихлаа” гээд зурагтын урд дээшээ харж хэвтсэн. 30 сантиметрийн урттай хутга байсан. Тэр хутгаар Д.******* хаалгаа онгойлгож, цоожилж байсан. Талийгаачийн цээжний баруун талаас нь цус гоожоод байсан. Б.******* бид хоёр цамцаар дарсан.” гэв.

Гэрч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Х., Т.*******, Ц.*******, Д.*******, н. нарын хамт 2 шил архи уусан... Х., Т.******* хоёр зодолдсон. Би юунаас болсныг нь мэдээгүй. Ахархаад байсан гэж сонссон. Талийгаач хаалганы ойролцоо той зогсож байсан. болохоор “...та нар одоо манайхаас явцгаа” гэж хэлж байсан... Хутгалчихлаа гэсэн. Талийгаачийг харахад подволктой байсан. Подволкыг нь сөхөхөд цээжин дээр нь исгэсэн юм шиг байсан. Талийгаач би сууя, хэвтье гэсэн. Хэвтүүлэхэд жаахан цус урсаж байсан. Тэгээд л сандраад цагдаа, эмнэлэг дуудсан. Зэрэг ирсэн. Х. бид хоёр талийгаачтай хамт үлдсэн байсан... Хутгатай байсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан Д.******* “та нар манайхаас гарцгаа, явцгаа” гээд зогсож байсан. Би Х.ийг татаж, н. г салгаж авчирсан. Тэгээд тэр хооронд хутгалсан юм уу, хаашаа юм. болохоор “...чи хүн хутгалчихлаа шүү дээ” гэсэн. Талийгаачийг подволкыг сөхөж үзэхэд цус гарсан байсан...Ц.******* эгчийг хүн хутгалчихлаа гэж хэлсэн” гэв.

Гэрч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Х.т “чи уучихаараа тавтиргүй юм байна лээ” гэхэд жаахан согтчихсон өөдөөс салаавч гараад байсан. Хажууд Т.******* сууж байгаад Х.тэй зодолдож эхэлсэн...Талийгаач босож ирээд Т.******* руу “манай найз чамайг дийлэхгүй юм байна. Надтай үзвэл үзэхгүй юу гээд куртикээ тайлж байсан”...Намайг Т.*******ыг цонхны хажууд салгаж зогсож байхад талийгаач өөрөө “...хөөе чинь намайг хутгалчихлаа” гээд орилоод байсан. Эргэж харахад цээжнээс нь цус гоожсон байсан...” гэв.

Гэрч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...гийн хамт 4-5-лаа архи ууж байсан. Сүүлд хоёр Казах залуу орж ирсэн. Х. гээд эмэгтэйн өөдөөс салаавч гаргаад байсан. Тэгэхээр нь би “чи эмэгтэй хүн рүү салаавч гаргалаа” гэсэн. Тэгээд маргалдсан. Эргэж харахад л ийм юм болсон байсан... Хаалганы гол нь эвдэрчихсэн. Хутгаар хаалгаа онгойлгож, орж, гарч байсан... Д.******* талийгаачийг “би хутгалчихлаа яанаа” гээд зогсож байсан... Бид хоёрыг салгаад эргэж харахад хохирогчийн цээжнээс цус гарсан. Д.******* хажуухан талд нь зогсож байсан...Д.******* хутга бариад хана налаад зогсож байсан. “Яанаа би энийг яачлаа ш дээ” гээд уйлаад байсан...” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20/, мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцсон тэмдэглэл /хх 19-20/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч Х., Ц.*******, Т.******* нарын мэдүүлэг, гэрч ийн мэдүүлэг /хх 56-57/, гэрч ын мэдүүлэг /хх 61/, гэрч ын мэдүүлэг, гэрч гийн мэдүүлэг /хх 65-66/, гэрч ийн мэдүүлэг /хх 68-69/, гэрч ийн мэдүүлэг /хх 71-72/, гэрч ын мэдүүлэг /хх 75/,  Шүүх сэтгэц эмгэг судлалын 62 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 462 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 461 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 464 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 265 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 537 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 264 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 536 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эд мөрийн баримтаар хураагдсан сиди,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын зүгээс: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-3/, Д.Оюун-эрдэнийн бие үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-16/, талийгаач биеэс дээж авсан тэмдэглэл /хх 21-22/, гэрч аас хутга хураан авсан тэмдэглэл /хх 25-26/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /хх 28-31/, гэрч Х.ийн мэдүүлэг /хх 32-38/, гэрч Б.*******ийн мэдүүлэг /хх-39-42/, гэрч Ц.*******гийн мэдүүлэг /хх 43-48/, гэрч Т.*******ын мэдүүлэг /хх 50-51/, улсын яллагч гэрч , , нарын мэдүүлгийг шинжлэн судалсан учраас /хх-50-80/ дугаар хуудсыг шинжлэн судлуулсанд тооцуулах, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-81/, шинжээч эмч Н.Төгсбуяны мэдүүлэг /хх 92/, 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 96-97/, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дугаартай Д.Оюун-эрдэнийн биед гэмтэл тогтоогдоогүй талаарх шинжээчийн дүгнэлт, 465 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 154-156/, 264 дугаартай шинжээчийн дүгнэлт,  шүүгдэгч Д.ийн өмнө ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан хуудас /хх 212-214/, 2 дугаар хавтаст хэрэг хохирол төлбөрийн баримт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн зүгээс: хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-3/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-16/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 18/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25/, гэрч Х.ийн мэдүүлэг /хх 33-35/, гэрч Б.*******ийн мэдүүлэг /хх 42/, гэрч Ц.*******гийн мэдүүлэг /хх 43-45/, гэрч Т.*******ын мэдүүлэг /хх 49-51/, гэрч ын мэдүүлэг /хх 75/, 6 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 84-85/, 462 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх 133-134/, 461 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 141-142/,  шинжээчийн дүгнэлт /хх 165-166/, шинжээчийн дүгнэлт /хх 175-176/, шүүгдэгчийн урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаарх лавлагаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Чинбаагийн зүгээс:  Хоёр дугаар хавтаст хэргээс нүүрс, мод түлээ 480,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цагаан идээ 300,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр талийгаачийн хөшөө 260,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр талийгаачид өмсгүүлэх хувцас 1,200,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр оршуулгын 3 ширхэг хавтан 360,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цай, вок, чихэр, жимс 914,000 төгрөг, 1,742,710 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ахуйн бараа, хүнсний бараа 341,291 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гялгар уут, хулдаас, хувин, банк, блок, цемент, элс, хайрга 775,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ургамлын тос, өөхөн тос, хүнсний бүтээгдэхүүн 812,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хоёр хонь 440,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр адуу нэг, хонь хоёр нийт 1,660,000 төгрөг, Петровис колонкоос авсан шатахуун 133,937 төгрөг, Монсуль колонкоос авсан шатахуун 27,500 төгрөг, МТ колонкоос авсан шатахуун 20,000 төгрөг, Монсуль колонкоос авсан шатахуун 80,700 төгрөг, хүнсний бараа 55,800 төгрөг нийт 9,767,750 төгрөгийн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...Шүүгдэгч Д.ийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 9,764,696 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна. Иймд шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял оногдуулах, ялыг хаалттай байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, хэрэгт хураан авсан нэг ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах саналт байна. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-д заасан нотолбол зохих зүйлийг бүрэн дүүрэн нотолж чадаагүй байна. Мөрдөн байцаагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.1-д зааснаар үзлэг хийсэн. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 2.5-д үзлэгийг ижил хүйсийн албан тушаалтан хийхээр хуульчилсан. Гэтэл Д.ийн биед үзлэг хийхдээ н.Оюунболор гэх эмэгтэйгээр үзлэг хийлгэсэн. н.Оюунболор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхгүй, Хэв журмын тасгийн жижүүр байсан. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д заасныг зөрчсөн байх тул дээрх ажиллагааг нотлох баримтаас хасуулах саналтай байна. Мөн мөрдөн байцаагч Ч.Анхбаяр хэрэгт авагдсан 6 дугаартай шинжээчийн дүгнэлт, Д.ийн биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт, Х.ийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт, Д.ийн сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоосон дүгнэлт, бусад шинжээчийн биологийн болон химийн шинжээчийн дүгнэлтүүдийг Д.*******д танилцуулахдаа өмгөөлөгч байлцуулаагүй...шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлт гаргаж байна.

...Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлж барагдуулахаар шүүхээс ажлын 5 хоногийн хугацаа авсан. Энэ хугацаанд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Өмнөх шүүх хуралдаанд оролцохдоо миний бие хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах санал илэрхийлж байсан. Шалтгаан нь шүүгдэгч гэмт хэргийг санаатай үйлдээгүй, болгоомжгүй үйлдсэн. Яагаад гэвэл талийгаач, шүүгдэгч нар хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Хүн алъя гэсэн хүн хутганыхаа ирийг дээш, мөрийг нь доош харуулчхаад зогсож байхгүй. Энэ бүхнээс харахад шүүгдэгч Д.******* дээрх гэмт хэргийг санаатай үйлдээгүй. Хүн хутгалчих вий, хутгалснаас болж хүн нас барах вий гэсэн болгоомжтой болон болгоомжгүй үйлдэл гаргасан. Тийм учраас гэм буруугийн шүүх хуралдаанд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах санал гаргасан. Нэгэнт шүүхээс шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон учраас үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс дараагийн саналаа илэрхийлж байна. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар улсын яллагчийн зүгээс оногдуулсан 9 жилийн хорих ялыг хорих ялын доод хэмжээний 3/2-оос доошгүй оногдуулах гэсэн хэмжээгээр ял оногдуулж өгнө үү.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “...Гэрч нар шүүгдэгчийг “...гартаа хутга барьж, уншуулсан байсан” гэдэг. Тэр хутга хаачсан юм бэ. Үнэхээр шүүгдэгч гартаа хутга унжуулж барьсан байсан бол хутга доошоо унана, эсвэл буйдангийн ойролцоо байна. Гэтэл хутга хаана ч байдаггүй. Шүүгдэгч Д.******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...надаас нэг нь хутга аваад шидсэн” гэж мэдүүлдэг. Гэрч нар бүгдээрээ зөрүүтэй мэдүүлэг өгч байна. Гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт зөрж байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5-д заасан ажиллагаа хийгээгүй. Тухайлбал гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд “...н. сэрүүн байсан. Бид хоёр Т.*******, Х. хоёрыг салгасан” гэж мэдүүлсэн. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт “...бид нар сууж байсан” гэж зөрүүтэй мэдүүллээ. Өнөөдрийн байдлаар үнэн зөв мэдүүлэг өгсөн  хүн байхгүй байна... Д.******* хэрэг гарах үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан юм биш үү. Зүйлчлэлийн хувьд зөрүүтэй байдал харагдаж байна. Нарокоалагийн шинжлэн ухаанд сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах гэдгийг “...сэтгэл санааны хурдацтай үүссэн огцом хөдөлсөн сэтгэцийн байдал” гэж ойлгохоор заажээ. Д.******* өмнө үзээгүй зүйлээ харсан учраас сэтгэл санаа нь цочрон давчидсан байхыг үгүйсгэхгүй... мөрдөн байцаалтад буцааж, гэрч нарын мэдүүлгийг мухарлаж, туршилт, үзлэг хийлгэх саналтай байна. Иймд хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд үндэслэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 буюу тухайн зүйл ангид заагдсан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулах зарчимтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-д зааснаар эрүүгийн хариуцлага тухайн зүйл ангид тохирсон байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, ухааруулахад чиглэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг 8-15 жилийн хугацаанд хорих ял оногдуулах сонгох санкцтай. Хэргийн үйл баримтаас харвал Д.*******д оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 8 жил байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлаад 8 жилийн 3/2 буюу 5 жил 6 сарын хугацаа харагдаж байна. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хохирол нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрхийлж байсан гэм буруугийн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээний 3/2-оос хэтрүүлэхгүй ял оногдуулж өгнө үү.” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Чинбаа “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаар 9,767,658 төгрөг нэхэмжилсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт 1,660,000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй гэж хассан. Дээрх мөнгийг хасвал 8,107,657 төгрөг болсон.  Уг мөнгөн дээр малчны тамгатай гурван хонины мөнгө 660,000 төгрөг нэмбэл 8,767,657 төгрөг болно. Уг мөнгийг гаргуулж өгнө үү. Шүүгдэгч Д.******* хийсэн хэрэгтээ дүгнэлт хийхгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйгаагүй, хохирол төлбөр төлж барагдуулаагүй байна. Шүүгдэгчээс тал талаас хийсэн хэрэгтээ ямар дүгнэлт хийж байна гэж асуухад “би санахгүй байна” гэж ам тагладаг. Санахгүй байна гээд хариуцлагаас мултарна гэж байхгүй. Тухайн үед талийгаачийн хэлсэн зүйлийг гэрч нар бүгд гэрчилдэг. Нотолбол зохих бүх зүйл нотлогдсон байна.

...Хохирол төлбөр төлж барагдсан учраас нэмэлт тайлбар байхгүй.” гэх,

Иргэдийн төлөөлөгч “...Шүүгдэгчийг буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим 39-7 тоотод, Б.ийг “гэрээс гар явцгаа” гэх шалтгаанаар түүний цээжин тус газарт нь хутгалсны улмаас цээжний баруун хөндийд нэвтэрч хатгагдсан шарх, баруун уушгины шархны улмаас баруун уушги унаж, цээжний баруун хөндийн цус болон агаар хуралдаж, цочмог цус алдаж амь насыг нь хохироосон болох нь:

            1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Д.ийн өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 08 билүү 09 цагийн үед 39-4 дүгээр байрны 7 тоот гэртээ , ******* нарын хамтаар урьд хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай сэрцгээсэн. Тухайн үед хоорондоо ойр зуурын зүйл ярилцаад байж байтал хаалга тогшсон. Хаалгаа онгойлготол *******, ******* хоёр бага зэрэг уучихсан байдалтай 1 шил Хараа нэтэй архитай орж ирсэн. Би тоот миний нэр дээр байдаг 3 өрөө байраа хүнд түрээслүүлдэг тухайн өдөр надад түрээсийн мөнгө орж ирэх ёстой учир *******, ******* хоёрыг дагуулаад Хаан банк орж мөнгө орсон эсэхийг шалгах гэтэл бичиг баримтгүй байсан учир шалгаж чадаагүй. Тэгээд гэрлүү явах гэж байтал гадаа намайг хүлээж байсан *******, ******* хоёр намайг нэг машин дотор дуудаж “ганц юм татчих” гэхээр нь би дургүйцээд “би уухгүй ээ, шууд харьлаа” гэж хэлээд тэр хоёрыг орхиод ганцаараа гэр лүүгээ явсан. Намайг гэрт очиход өдөр 11 цаг л болж байсан байх , ******* л хоёулахнаа байж байсан. Тэгсэн удаагүй дахиад гаднаас хаалга тогшихоор нь гайхаад очтол хаалганы гаднаас нэг эрэгтэй “ байна” гэж хэлэхээр нь би “ гэж би танихгүй ээ, яах гээд байгаа юм бэ?” гэтэл намайг таньдаг юм шиг л “о л байшдээ, эргэлтээр явж байна хаалгаа онгойлго” гэхээр нь би хаалгаа тайлсан. Тэгтэл талийгаач Эргэнбэк, гэх найзтайгаа хамт бага зэрэг уучихсан бололтой орж ирсэн. Орж ирэнгүүтээ талийгаач өврөөсөө 1 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд хамт ууя гэхээр нь бид хэд зөвшөөрөөд тэр архийг нь хувааж уухаар болсон. Ингээд бид хэд архиа тойруулаад хувааж уугаад сууж байтал гаднаас дахиад хаалга тогшоод *******, ******* хоёр орж ирээд , түүний найзтай нь юм яриад бид нар үргэлжлүүлээд архиа хувааж уусан. Тэгээд бид хэд архиа дуусгачхаад сууж байтал гэнэт л , ******* хоёр хоорондоо хэрэлдэж муудалцаад гэрийн үүд хавьцаа нэг нэгэнтэйгээ зууралдаж ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “та нар одоо явцгаа” гэж хэлээд гэрийнхээ үүдэн дээр очиж хаалгаа онгойлготол манай хаалганы урд хөрш айлын эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй/ зогсчихсон надад “та нар аймар шуугилдаад байна, би цагдаа дуудлаа шүү” гэхээр нь би “одоо удахгүй эхнээсээ явах гэж байна” гэж хэлээд түүнийг цагдаа дуудах гэж байхад нь болиулчихсан юм. Тэгээд би шууд хаалгаа хаачхаад нөгөө хэдэд “хажуу айлын эмэгтэй цагдаа дуудна гээд байна та нар гар, зодолдох гээд байвал гарч зодолд” гэж хэлсэн. Тухайн үед хаалганы баруун талд *******, хоёр хоорондоо зодолдсон хэвээрээ байсан. Тэгсэн ******* хаалганы тэр хавьд ирчихсэн надтай адилхан нөгөө хоёрыг “та хоёр одоо болиоч ээ” гээд зогсож байсан. Тэгсэн л бөөндөө бужигналдаж эхлээд нэг мэдсэн талийгаач Б.Эргэнбэк зочны өрөөний зүүн талын хананд байх буйдангийн хаалга талдаа хэсэг рүү нь унаж байсан. Тэр үед би зурагтны урд хавьцаа зогсож байсан. Тэгтэл гэнэт ******* над руу “о чи хүн хутгалчихлаа шдээ” гэхээр нь гайхаад гараа хартал баруун гартаа жижиг шар иштэй хутга барьчихсан зогсож байсан. Тэгсэн талийгаач Эргэнбэк буйдангаас босоод цонхны доор байдаг жижиг матрасс руу явж очоод дээр нь гарч зогсож байгаад дахиад доошоогоо уначихсан. Тэр үед бүгд талийгаачийг тойроод зогсчихсон сандралдаад байж байсан ******* миний хажууд зогсчихсон нэг утсаар эмнэлэг рүү ярьчхаад “цагдаа нартай цуг ирнэ гэж байна” гэхээр нь би айж сандарсандаа болоод шууд л гэрээсээ гараад явчихсан юм. Тэндээсээ шууд 38 дугаар байранд оршин суудаг хуурай ах ын гэрт очсон. Тухайн үед ах нэг танихгүй залуутай хамт хоол хийх гээд зогсож байсан. Тэгэхээр нь би ахын утсыг нь гуйж аваад ээж болон охинруугаа залгаж “би хүн хутгалчихлаа шдээ” гэж яриад, *******ын утас руу залгаж “наана чинь юу болж байна, би ахынд байна, чи хүрээд ирээч” гээд *******г дуудчихаад ирэхийг нь хүлээгээд байж байтал гаднаас цагднаа нар орж ирээд намайг аваад явсан юм...” гэх мэдүүлэг, 

            /2 хх-ийн 17-18 дугаар тал/

            2. Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн өгсөн: “...Тэгээд өдөр 14 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хорооны дэлгүүр орчхоод байж байтал манай хамгийн том эгч Б. над руу залгаж “эмнэлгээс сая над руу ярилаа Б. хүнд хутгалуулчхаад одоо эмнэлэгт эмчлүүлж байна гэнээ, яаралтай эмнэлэг явъя” гээд намайг дуудсан. Би ч тэр даруйдаа такси бариад гэрээс ээж, том эгч хоёрыг аваад Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв рүү очсон. Эмнэлэгт очиход талийгаач дүү Б. хүлээн авахын өрөөнд бие нь нэлээн муу байгаа бололтой эмчилгээ хийлгэж байгаад Гэмтэл Согог Судлалын төв рүү яаралтай эмчилгээ хийлгэхээр цаашаагаа аваад явсан. Ингээд Гэмтэл Согог Судлалын төвд очоод эмчилгээ хийлгэж байгаад бие нь муудаад хагалгаанд орж чадалгүй нас барсан юм. Өөр надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 30 дугаар тал/

            3. Мөрдөн байцаалтад гэрчээр Х.ийн өгсөн: “...Би болон талийгаач найз Б. бид хоёр хоёулаа Д.******* гэх эмэгтэйг сайн таньж мэдэхгүй. Өчигдөр л анх уулзаж хоорондоо танилцсан юм... гудамжинд амьдардаг /тоотыг нь санахгүй байна/ гэж хочилж дууддаг /бүтэн нэрийг нь санахгүй байна/ найзындаа 10 цаг өнгөрч байхад явж очсон. Тэгээд бид хоёр тэй уулзаж авчирсан архиа хувааж ууцгаасан. Архиа уугаад сууж байхад талийгаач Б. гар утсаараа хэн нэгэнтэй ярьж байснаа “хоёулаа төв рүү орчхоод ирье” гээд намайг дагуулаад н гэрээс гарсан. Тэгээд бид хоёр замдаа хорооны дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шил, 0.33 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг аваад төв рүү орох гээд алхаад явж байтал замд манай хорооны Эрка гэж дууддаг /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ зүс таних ах өөрийнхөө Хюндэй Портер маркийн машинтайгаа /улсын дугаарын мэдэхгүй байна/ явж байхад нь таараад бид хоёр машинд нь дайгдаад хамтдаа төв рүү орсон. Тэгээд талийгаач Б. 39-4 дүгээр байрны тэнд бид хоёрыг буулгачих гэж хэлээд уг байрны гадаа бид хоёр буусан. Тухайн үед 12 билүү 13 цаг л болж байсан байх. Ингээд талийгаач Б. шууд намайг дагуулаад  тэр байрны 2 давхарт байх 7 тоот айл руу орсон. Уг 7 тоот айл руу ороход 3 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 5 хүн архи дарс ууж байгаа бололтой бөөндөө сууцгааж байсан...Ингээд бид хэд зочны өрөөний зүүн талын хананд байсан буйдангийн тэнд тойрч суугаад хоорондоо танилцаад ойр зуурын зүйлс ярилцангаа архиа хувааж уугаад сууж байтал миний зүүн гар талд сууж байсан нүүрэндээ живрээ сахалтай залуу /нэрийг нь одоо санахгүй байна/ гэнэт л над руу агсарч “чи муу мангар бацаан битгий давраад байгаарай” гээд намайг газар сууж байхад шууд миний үүдэн шүд рүү гараараа цохисон. Түүнд цохиулаад газар унахад миний үүдэн дээд 1 дүгээр шүд уначихсан. Тэгсэн чинь нөгөө залуу үргэлжлүүлж над руу дайрч намайг босож амжаагүй байхад миний дээр гарч суугаад гараараа миний толгой нүүр лүү олон удаа цохисон. Энэ үед хамт байсан бусад хүмүүс тэр залууг надаас салгах гээд байгаа бололтой бужигналдаад эхэлсэн. Тухайн үед би толгой тархи руугаа цохиулж байсан учир бусад хүмүүс нь яг юу хийгээд байгааг нарийн сайн  харж анзаарч чадаагүй. Тэгээд арай гэж нөгөө залууг өөрөөсөө холдуулж салгаа бостол талийгаач Б. зочны өрөөний гол хэсэг буюу зурагны урд хэсэгт газар зогсчихсон над руу хараад “хөөе найзыг нь энэ хүүхэн хутгалчихлаа” гээд гараараа тэр гэрийн эзэн гээд байсан Д.******* гэх тайрмал үстэй туранхай эмэгтэй рүү заагаад удаагүй шууд газар дээшээ хараад хэвтээд “найз нь үхлээ, эмнэлэг дууд” гээд байн байн ёолоод байсан. Тэр үед нөгөө Д.******* болон намайг зодсон залуу, бас нэг үл таних залуу, нэг эмэгтэй нар гэрээс гараад зугтаачихсан. Ингээд гэрт манай хорооны зүс таних ах болон талийгаач бид гурав л үлдчихсэн.  бид хоёр хоёулаа талийгаачийн цусыг тогтоох гээд нэг фудволк бололтой зүйлээр дараад гар утсаараа эмнэлэг цагдаа руу залгацгаасан. Удаагүй цагдаа, эмнэлэг хүрч ирээд манай найзын аваад явсан юм өөр миний мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 33-34 дүгээр тал/

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.*******ийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр о, , , бид 5 есөн давхар байранд огийн гэрт архи ууцгаагаад хоноцгоосон. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө босоод бид нар нэг шил архи уугаад дуусаж байхад гаднаас , хоёр 2 шил архитай орж ирээд задалж ууцгаасан. Тэгээд , 2 хоорондоо маргалдаж зодолдохоор нь бид хоёр боль гээд салгасан. Тэр хооронд о ийг манайхаас гар гээд маргалдаж байхад намайг хутгалчихлаа шдээ гээд газар хэвтээд өгсөн. Хувцсыг нь сөхөж цээжийг нь харахад баруун хөхнийх нь доод талд шархнаас цус урсаж байсан. Тэгээд түргэн дуудаач ээ гэхэд түргэн дуудаж эмнэлэг, цагдаа хоёр цуг ирсэн. Түргэн дуудчихаад байхад тэд нар бүгдээрээ цуваад гараад гараад явчихсан. бид хоёр л үлдсэн байсан бөгөөд түргэн ирээд ийг насилкан дээр хэвтүүлээд аваад явсан..., 2 хоорондоо маргалдаж зодолдохоор нь бид хоёр салгаж байх хооронд о, 2 маргалдаад о гартаа хутга барьчхаад манайхаас гар яв гээд байсан. Яг хутгалахыг нь би хараагүй. Нэг харахад намайг хутгалчихлаа гээд газар хэвтээд өгсөн. Шар иштэй нарийн жижиг хутга байсан. Гэрийнх нь хаалганы дотор бариул нь эвдэрсэн байсан болохоор гарч орохдоо хаалганы цоожны хэлийг дотроосоо хутгаар эргүүлж онгойлгоод байсан. о хутгаар цоожны хэлийг эргүүлж хаалгаа онгойлгоод хажуудаа зогсож байгаа ийг манайхаас гар яв гэж байсан. Шар иштэй хутга нь гал тогооны текны дээр байгаад гарч орохдоо ашиглаад байсан. Тухайн үед хутгаа тэндээс авсан байх... чи хүн алчихлаа шдээ гэхэд би яагаад хутгалчхав аа, яах гэж хутга барив аа гээд орилоод байснаа гарч явсан. ог гарсны дараа хутга нь цус болчихсон текний дээр нь тавиатай байсан...

...Тухайн үед би тэд нарыг нэг нэгнийгээ хутгалчихна гэж бодолгүй ингэж хоорондоо хэрэлдэж байгаад больчихно доо гэж бодож байтал гэнэт л Ц.******* // “о чи хүн хутгалчихлаа шдээ яаж байгаа юм бэ” гэхээр нь гайхаад юу болчхов гээд босоод эргээд хартал зочны өрөөний гол хавьцаа талийгаач Б., Д.******* хоёр хоорондоо их ойрхон зогсож байсан. Тэгэхээр нь би Б.ийг хутгалуулчихсан юм байхдаа гэж бодоод өөртөө ч итгэлгүй түүний өмсөж байсан саарал өнгийн майкыг нь дээшээ сөхөөд үзтэл цээжнийх нь баруун тал хавьцаа нь нээх том биш жижигхэн ямар нэгэн хурц үзүүртэй юмаар хатгачихсан ч юм шиг, зүсэгдчихсэн ч юм шиг болчихсон байсан. Эхэндээ бол талийгаачийн шархнаас цус айхтар сүртэй цацарч олгойдож гарахгүй байж байснаа удаагүй гэнэт цээжийг нь дагаж цус бага багаар урсаж гарч эхэлсэн. Тэгээд удалгүй талийгаач дээшээ хараад хэвтчихсэн Х. бид хоёр л түүний хажууд үлдчихсэн бусад бүгд хаашаа ч юм гараад явчихсан байхгүй байсан юм. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаа нар ирсэн. Орой нь намайг эрүүлжүүлэх байранд саатуулагдахад миний хажуу талын саатуулах өрөөнд байсан Д.******* “би одоо яагаад хутгалчихсан юм болоо, хутгална гэж би ерөөсөө санаагүй шдээ, одоо яанаа” гэхээр нь түүнийг тайвшруулах гээд “за за гайгүй байлгүй дээ” гэж түүнд хэлж байсан. Би бол Д.ийг хутгалж байхыг нь өөрийн нүдээр хараагүй. Гэхдээ гэрийн үүдний тэнд Д.*******, талийгаач Б. хоёр зогсож байхад л хутгалчихсан болов уу? гэж бодож байна. Тэглээ ч тухайн үед талийгаач Б.тэй Д.*******эс өөр ойрхон ойролцоо зогсож байсан хүн байгаагүй...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 39, 42 дугаар тал/

 

            5. Мөрдөн байцаалтад гэрчээр Ц.*******гийн өгсөн: “...буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө ий 394-7 тоотод байх гэрт очсон. Тухайн үед гэрт нь э, , ******* нар унтацгааж байсан. Ингээд 10 цагийн үед . э бид гурав банк орж мөнгө авъя гээд хамт гараад , ******* xоёр унтаад үлдсэн. Банкнаас мөнгө авах гэтэл ийн иргэний үнэмлэх нь байхгүй тул мөнгө авч чадалгүй ******* гэр лүүгээ явлаа гэж яваад нэг хүнтэй танилцаж юм ярьж үлдсэнтэй нь би хамт үлдээд бид гурав 1 шил 0.33 литрийн архи хувааж ууцгаагаад ий гэрлүү 11 цаг дөхүүлээд буцаад гэрлүү нь орсон. бид хоёрыг ийн гэрт ороход ганцаараа орон дээр доошоо хараад хэвтчихсэн *******, *******, нэг танихгүй казак залуутай бөөндөө архи уугаад сууцгааж байсан. бид хоёр тэд нартай хамт суугаад ууцгаасан. Тэд нарын ууж байсан жижиг шилтэй архи дуустал танихгүй Казах залуу нь өврөөсөө 0.75 литрийн 1 шил Хараа архи гаргаж ирээд тэрийг хувааж ууцгаасан. Тэр танихгүй казах залуу нь өмнөх өдөр тэй хамт ирээд надтай хамт уугаад явсан. ийн гэрээс гараад би тэд нартай явж байхад тэр залуу их авир муутай, жаахан агсам зан гаргаад байсан тул би тэр залууд хандаад “чи өчигдөр их муухай авир гаргаж байна лээ шүү” гэж хэлсэн чинь надруу салаавч гаргаад эрүү рүү түлхэхээр нь э “Чи ямар сонин ааштай юм бэ, эсвэл та нар явцгаа” гэж хэлсэн. Энэ үед уурлаад тэр залууг “Чи боль хөөе” гээд таттал г тэр залуу зөрүүлж хөлнөөс тэвэрч байгаад татаж унагаад тэр хоёр барилцаж аваад дээр доороо гараад зодолдож, ноцолдож эхэлсэн. Би тэр хоёрыг салгах гээд дийлээгүй, надаас бусад нь тэр хоёрыг хараад зүгээр суугаад байсан тул би тэнд байсан залуучууд руу уурлаад та нар босож ирээд салгаач гэж хэлчхээд т нь “чи найзыгаа салгаач эсвэл аваад яв” гэж хэлтэл уурлаж босож ирснээ хувцасаа тайлаад “манай найзыг дээрэлхэнэ гэж байхгүй шүү” гэсэн. рүү дайраад зуураад авахаар нь би боль гээд татаад хойшоо түлхээд салгаад авсан. Энэ үед ******* хаалгаа онгойлгоод нээчихсэн “та нар одоо явчих” гэчихсэн зогсож байтал би г түлхээд дахиад зодолдуулахгүй гээд урдуур нь ороод хориод зогсож байтал ард найз казах залуугийн яг дэргэд нь орны хажууд зогсчихсон “Хөөе наад чинь намайг хутгалчихлаа шдээ гэхээр нь би эргээд харсан чинь ийн цээжний баруун талаас нь цус биеийг нь урсаж байснаа шууд олгойдоод эхэлсэн. Намайг эргэж харахад ******* тэр залуугийн баруун талд гартаа хутга доошоо харуулаад унжуулаад барьчихсан, өөрөө зогтусчихсан зогсож байсан. Тэгээд цусыг нь хараад царай нь илтэд хувхай цайгаал чичрээд эхэлсэн. Тэгэхээр нь би рүү гүйж очоод саарал өнгөтэй футволкоор нь цусыг нь дарж өгсөн. Энэ хоорондоо би тэр залуугийн утсаар эмнэлэг дараа нь цагдаа руу дуудлага өгсөн. Эмнэлэгт дуудлага өгөхөд заавал цагдаа дууд гэсэн учир цагдаа руу залгасан. Би цагдаад дуудлага өгөхдөө би нэр усаа хэлээгүй хурдан ирээрэй гээд хаяг хэлсэн “Хутгалуулсан юмуу өөрөө хутган дээр уначихсан юм уу мэдэхгүй байна” гэж хэлсэн. Надаас ч өөр юм асууж чадаагүй, хаяг л асуусан. Тэгтэл ******* “би ерөөсөө гарлаа” гээд шууд куртикээ өмсөөд гараад явчихсан. Тэгэхээр нь би куртикээ өмсөөд одоо хаашдаа цагдаа сэргийлэх ирнэ гэчхээд г дагуулаад гарсан. ийн дэргэд хоёр найз нь хажууд нь шархыг нь дараад үлдэцгээсэн. Тэгээд намайг гараад явахтай зэрэгцээд эмнэлэг зөрөөд ирж байгаа харагдсан тул шууд цаашаа явчихсан юм. Айж сандарсандаа тэгээд явчихсан юм...

            ... Бид хэдийг архиа тойруулж уугаад сууцгааж байхад талийгаач Б.тэй хамт орж ирсэн Х. гэх залуу над руу согтуурхаж “салаавч гаргаж Казахаар ямар нэгэн хараалын үг бололтой үг хэлээд” агсраад эхэлсэн. Тэгэхэд Т.******* уурлаад Х. рүү “чи одоо эмэгтэй хүн рүү янзан бүр болоод байх юм болиоч” гэсэн. Тэгсэн Х. нь Т.*******ын хоёр хөлнөөс зуурч аваад газар унагаагаад тэр хоёр хоёулаа дээр доороо ороод хоорондоо ноцолдоод зодолдоод эхэлсэн юм. Тухайн үед би тэр хоёрыг салгах гээд дийлээгүй. Тэглээ ч надаас өөр тэр хоёрын зодооныг болиулж салгах гэж оролдсон хүн байгаагүй бүгд л юу ч болоогүй юм шиг хараад сууцгааж байсан. Тэгсэн гэнэт талийгаач Б. өөрийнхөө сууж байсан зочны өрөөний цонхны доор байсан жижиг матраснаасаа өндийж босож ирээд өөрийнхөө өмсөж байсан дээгүүрх хувцаснуудаа тайлж шидээд “манай найз үүнийг барахгүй юм байна, алив чи надтай үз” гэж хэлээд найзыгаа өмөөрч уурлаад Т.******* руу дайрах гээд эхэлсэн. Тэгэхээр нь би Х.ийн дээр нь гарчихсан байсан Т.*******ыг хойноос нь арай гэж татаж чангаасаар байгаад салгаж босгож ирээд “Т.*******ыг талийгаач Б.тэй зодолдуулахгүй” гээд түүний урдуур орж Т.*******ыг гал тогооны өрөөний тийшээ түлхэж оруулаад түүний замыг нь хаагаад зогсож байсан. Харин Д.******* бас хэрүүл маргаанаас болоод уурлачихсан талийгаач Б. рүү “чи одоо энэ хоёр найзыгаа аваад манайхаас явчих тэхүү, бид нар өчнөөн л хамтдаа ууцгааж байна бид нарын дунд ингэж та нар шиг хэрүүл маргаан гаргаж хоорондоо зодолддог хүн байхгүй, одоо зүгээр л манайхаас явчих” гээд хаалгаа онгойлгох гээд гэрийнхээ үүдний тэр хавьцаа явж байх шиг харагдаж байсан. Ингээд би Т.*******ыг хойш нь түлхээд байж байтал талийгаач Б. миний хойноос “хөөе /Ц.*******/ энэ о /Д.*******/ чинь намайг хутгалчихлаа шдээ” гэж хэлэхээр нь гайхаад эргээд түүн рүү хартал талийгаач Б. зочны өрөөний гол хавьцаа буюу зочны өрөөний зүүн талын хананд байх Т.ийн дээр нь үнтаж байсан буйдангийн хөлний хавьцаа зогсчихсон цээжнийх нь баруун талаас цус урсаад гарчихсан байдалтай зогсож байсан. Харин Д.******* зочны өрөөний баруун талын хананд байх зурагтныхаа урд хавьцаа баруун гартаа нэг жижиг хутга барьчихсан гайхаж сандарчихсан байдалтай ямар ч хөдөлгөөнгүй зогсож байхаар нь би Д.******* “хүүе чи яаж байгаа юм бэ?” гэж хэлээд өөр бусад нарийн ширийн зүйлсийг нь харж ажиглалгүй шууд л талийгаач Б. рүү очоод нэг гар утас харагдахаар нь тэр утсаар эмнэлэг рүү залгасан. Тэгээд бид хэд бүгд л гайхаж сандралдаад байж байтал Д.******* шууд куртикээ өмсөөд гэрээсээ гараад явчихсан. Тухайн үед зочны өрөө шалаар битүү цус болчихсон дээрээс нь удахгүй баахан цагдаа эмнэлгийнхэн ирнэ гэж айсандаа л буйдан дээр унтаж байсан Т.ийг дуудаж сэрээгээд Т.*******ын хамт Д.ийн гэрээс нь гарч явсан юм. Бид гурвыг гараад явахад гэрт талийгаач Б., *******, Х. гурав үлдсэн. Тухайн үед талийгаач Б.тэй хамгийн ойрхон зогсож байсан нь Д.******* байсан. Өөр түүнтэй ойрхон ойролцоо хүн зогсож байгаа харагдаагүй..” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 44, 47 дугаар тал/

 

            6. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.*******ын өгсөн: “...гийн гэрт 11 цагийн үед ороход , , , талийгаач , найз нь гэх танихгүй казах залуутай тавуулаа 1 шил жижиг Хараа архи уугаад талд нь оруулчихсан сууж байсан. Тэгээд бид хоёр нийлээд хамт суугаад уусан. Энэ үед танихгүй казах залуу 1 шил 0.75 литрийн Хараа архи гаргаж ирээд дахиад нэмж уугаад сууж байтал танихгүй казах залуу нь руу салаавчаа гаргаад нүүр лүү нь тулгаад байсан чинь уурлаад “болиоч чи” гэж хэлсэн, би “чи эмэгтэй хүн рүү яагаад байгаа юм” гээд татчихсан чинь миний хоёр хөлийг давхар хамаад унагаасан. тэгээд бид хоёр барилцаж аваад харилцан бие биенийгээ цохиод байж байтал намайг татаад салгасан. Тэгтэл орилоод “ намайг хутгалчихлаа шдээ” гэхээр нь хартал буйдангийн хажууд баруун цээжиндээ хутгалуулчихсан хажууханд нь гартаа хутга барьчихсан хана налчихсан “Би энийг хутгалчихлаа шдээ” гэчихсэн сандарсан байдалтай зогсож байсан. Тэгээд , , найз казах залуу нь цусыг нь дарж тогтоох гэж үзээд тэр гийн утсаар эмнэлэг, цагдаа хоёулан руу нь залгасан. Тэгээд түрүүлээд гараад явчихсан. Яагаад гарч явсан болохыг нь мэдэхгүй, нэг их удалгүй бид хоёр ч гэсэн араас гараад явцгаачихсан...

...Би бичлэгийг үзлээ уг бичлэгэн дээрх 13 цаг 41 минут 45 секунтэд гэрээс эхлээд түрүүлж гарч ирж байгаа цэнхэр өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, баруун гартаа хутга барьсан эрэгтэй хүн би өөрөө мөн байна, тухайн үед би цэнхэр өнгийн куртик, хар өнгийн өмдтэй байсан, гартаа хутга барьчихсан байсан юм. Би анх мэдүүлэгээ өгөхдөө энэ талаар сайн санахгүй байсан учир энэ талаараа нарийн сайн яриагүй юм аа, одоо би тухайн үед болсон үйл явдлуудыг ерөнхийд сайн санаж байна. Тухайн үед би амь хохирогч Б.ийн найз гэх Х. гэх залуутай гэрийн үүдний тэр хавьд "Х., Ц.*******г/ гэж дууддаг/ элдэв бусаар хэлээд түүнийг янхан гэж хэлээд салаавч гаргаад байхаар нь гэнэт миний уур хүрээд Ц.*******г өмөөрч чи эмэгтэй хүнийг ингэж хэлж доромжилж болохгүй гээд " түүнтэй муудалцаж зодолдсон. Намайг Х.тэй гэрийн үүдний тэр хавьд дээр доороо ороод хоорондоо зодолдож эхлэхээс өмнө зочны өрөөний зүүн талын хананд байсан буйдан дээр Т./ гэж дууддаг/ тасарчихсан бололтой унтаж байгаа бололтой хэвтэж байсан. Харин Т.ийн хэвтэж байсан буйдангын яг урд нь Б.******* / гэж дууддаг/ ганцаараа сууж байсан. Зочны өрөөний хойд талын жижиг буйдан шиг юман дээр Ц.*******, талийгаач Б., Д.******* гурав хоорондоо зэрэгцээд сууцгааж байсан. Тэгээд яг зодооны үеэр хэн хэн хаана яаж, ямар байдалтай байсныг би анзаарч хараагүй учир мэдэхгүй байна. Удаагүй Ц.******* намайг Х.ээс холдуулж салгаад "одоо та хоёр больцгоогоочээ" гэсэн. Ингээд би Х.ээс салаад хойшоо буюу зочны өрөөний цонхон тал руу эргээд хартал Д.******* сууж байсан буйдан шиг зүйлийнхээ ойролцоо гартаа шар өнгийн иштэй хутга барьчихсан "би энийг хутгалчихлаа шдээ, одоо яах вэ?" гээд хоёр гар нь салганаад бага зэрэг чичирсэн байдалтай зогсож байсан. Харин талийгаач Б.Эргэнбэк Д.*******тэй хамт сууж байсан буйдан дээрээ хутгалуулчихсан бололтой цээжнийх нь баруун талаас цус гарчихсан Д.******* рүү хараад "чи намайг яаж байгаа юм бэ?" гээд сууж байсан. Тухайн үед Б.******* болон талийгаач найз гэх Х. хоёр талийгаач руу явж очоод хажууд нь сууж байсан, Ц.******* гартаа нэг утас барьчихсан эмнэлэг рүү залгаад байгаа бололтой байсан. Тэгээд бөөндөө сандралдаад байцгааж байхад нэг мэдсэн Д.******* гэрээсээ гараад явчихсан гэрт байхгүй байсан. Ингээд удаагүй Ц.*******, Т.ийг сэрээгээд бид гурав тэднийхээс явахаар болсон. Гарах гэтэл Д.ий гэрийн хаалга нь хаалттай үрүүчик нь байхгүй байхаар нь би гал тогоо руу ороод угаалтуурын тэнд байсан үзүүр нь битүү харлаад хатчихсан нэг том хутга байхаар нь тэрийг нь шууд аваад хаалганы гол төмөр лүү тэр хутгийг хийж эргүүлээд хаалга онгойлгосон юм. Тэгээд орцноос нь гарахдаа хаалга онгойгоход ашигласан хутгаа орцных нь цонхны тавцан хэсэг дээр нь тавиад гарсан. Надад үзүүлсэн энэ зурган дээрх хутга тухайн үед Д.ий гартаа барьж байсан хутга мөн байна, мөн гэдгийг нь би сайн санаж байна, тухайн үед яалтч үгүй л Д.******* баруун гартаа энэ хутгийг барьчихсан байсан... Би яаж ч согтож тасарсан цустай хутга бариад хаалга үүд онгойлгоод явахгүй. Тухайн үед намайг тэр хутгийг авахад ямар нэгэн цус болсон зүйл юу ч байгаагүй харин тэр хутганы үзүүр хэсгийг нь шатаачихсан юм шиг битүү харлаж өнгөө алдаж хатсан байдалтай хутга байсан. Би бол хамгийн сүүлд тэр хутгаа 2 давхарын шатаар буух үедээ орцны цонхны тавцан дээр тавьсан...Тэрнээс хойш тэр хутга яасныг нь мэдэхгүй байна. Хүн амьтан тэндээс нь аваад хаячаагүй бол байх л ёстой гэж бодож байна. Миний мэдэхийн тэр шар иштэй хутгаар Д.******* 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хаалга онгойлгохдоо ашиглаад байсан. Өөр ямар нэгэн хутгаар биш зөвхөн тэр шар иштэй хутгаараа л хаалгаа онгойлгож байсан учир би сайн санаж байна...Ямар ч байсан миний санаж байгаагаар талийгаач хутгалуулчхаад сууж байсан буйдангаасаа нэг босоол нэг буцаж суугаал Д.*******тэй л юм яриад түүнд “чи намайг яаж байгаа юм” гэж хэлж байсан. Үүнийг нь би тухайн үед сайн сонссон учир мэдэж байна. Удаагүй талийгаач дээр Б.******* гэх залуу болон надтай зодолдсон. Х. гэх залуу хоёр очоод хажууд нь суучихсан байсан. Тэрнээс хойш удаагүй Ц.*******, Т. бид гурав тэднийхээс гараад явчихсан. Д.ийг сүүлд гэрт байхад харахад “би одоо яах вэ? Одоо яанаа” гээд амандаа үглэж байгаад гэнэт л гэрээсээ гараад явчихсан юм. Бодвол тухайн үед хүн хутгалчхаад айж сандарсандаа л гараад явчихсан байх гэж бодож байна. Д.ийн хувьд гэрт байсан хүмүүсээр хамгийн түрүүнд гараад явсан хүн, ардаас нь удаагүй Ц.*******, Т. бид гурав гараад явсан юм...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 50, 53-54 дүгээр тал/

 

7. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.ийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэг танил найзтайгаа цуг архи хувааж уучхаад нэлээн согтчхоод 16 цагийн үед найз Д.ий гэр болох 39-4 дүгээр байрны 7 тоотод явж очоод унтаад өгсөн. Тэгээд би тэр чигээрээ хоносон. Өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сэртэл Д. бас нэг гэж хочилж дуудаад байсан зурагтай лавлагаан дээр байсан Б.******* гэх танихгүй залуутай хамт байж байсан. Тэгтэл гаднаас Д.ийн найзууд болох гэж хочилж дууддаг Ц.*******, Жэрри гэж хочилж дууддаг Т.******* хоёр бага зэрэг халамцуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн байдалтай орж ирсэн. Ингээд бид хэд хоорондоо ойр зуурын зүйлс ярилцаад сууцгааж байтал гаднаас түрүүн надад үзүүлсэн зурган дээр байсан Х., талийгаач Б. гэх хоёр Казах залуу орж ирсэн. Тэгэхэд тэр хоёр Казах залууг хэн дуудсаныг би мэдээгүй. Тэгсэн тэр хоёр Казах залуу 2 шил Хараа нэртэй архи гаргаж ирэхээр Д.*******, Т.*******, Ц.*******, Б.******* бид хэд тэр хоёр Казах залуутай цуг авчирсан 2 шил архийг нь хувааж ууцгаагаад зочны өрөөний гол хэсэгт тойрсон байдалтай сууцгаагаад байж байсан. Ингээд би эхний 1 шил архийг нь хувааж ууж дуусгачхаад тасраад унтчихсан байсан. Тэгтэл гэнэт л хүмүүс орилож чарлаад байх шиг байх байсан. Тухайн үед би нэлээн тасарчихсан байсан болохоор тоохгүй унтаад байсан. Гэтэл гэнэт Ц.******* намайг “хөөе хөөе” гээд угзарч сэрээгээд миний куртикийг надад тэврүүлээд “алив босоорой босоорой гарахгүй бол болох оо байлаа” гэхээр нь би түүнээс “яасан бэ?” гээд асуутал надад “цаад Д.******* чинь хүн хутгалчихлаа”  гэж хэлэхээр нь би босоод хартал нөгөө хоёр Казах залуугийн нэг нь дээшээ хараад хэвтчихсэн цээжнээс нь цус гарчихсан байдалтай байсан. Нөгөө нь нэг Казах залуу нь түүний хажууд сууж байхаар нь би сандраад “хөөе наад шархыг нь чанга дараачээ, түргэн дуудсан юм уу?” гэхэд Ц.******* утсаараа түргэн рүү залгаад байх шиг байсан. Тэгж байтал удалгүй хаалга хаагдах чимээ сонсогдохоор нь гайхаад эргэн тойрноо хартал тэр хэд бүгд л гэрээс гараад явчихсан байсан. Тэгэхээр нь би нөгөө хэдийн араас дагаад гартал нэг ч хүн байгаагүй ойр орчимд харагдаагүй. Тэгтэл гадаа надтай түргэн зөрхөөр нь би дотроо “за за түргэн ирчхэж байгаа юм чинь гайгүй байлгүй дээ, энэ хэд өөрсдөө учраа олчихно” гэж бодоод шууд гэр лүүгээ харьчихсан юм. Өөр надад энэ хэргийн талаар нарийн сайн мэдэх зүйл байхгүй, тасраад унтаж байтал л ийм зүйл болоод өнгөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 56 дугаар тал/

8. Мөрдөн байцаалтад гэрчээр Х.ын өгсөн: “...Би нэг бууз хийж идэх санаатай мах татаад цай чанаад сууж байхад байхад үдийн үед *******ын ******* ганцаараа согтуу орж ирээд 2 аяга цай уугаад хэдэн ширхэг тамхи татаж байснаа миний утсыг гуйж , дугаарууд руу яриад байсан. Тэгээд нэлээд байж байснаа ******* гэнэтхэн “Ахаа би хүн хутгалчихлаа” гэж хэлэхээр нь миний дүү цагдаа дээрээ очоо, өөрөө үнэнээ хүлээгээд оч гэсэн. Тэгж байтал 2 цагдаа манайд орж ирээд ийг аваад гарсан...Би жаахан чих хатуу болохоор заримыг нь сонсоогүй байж болноо. Ээжтэйгээ ярихдаа “ээжээ би хүн хутгалсаан” гээд байсан...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 61 дүгээр тал/

9. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.ын өгсөн: “...Том өрөөнд хүнтэй утсаар яриад байсан. Хаашаа хэнтэй ярьж байгааг нь мэдэхгүй байна. о утсаар ярихдаа “за юу байна, би хүн хутгалчихлаа” гэж хэлж байсан. Мөн о нь ахад “Би хүн хутгалчихлаа” гэхэд ах “чи цагдаа дээрээ оч” гэж хэлж байсан. Намайг танихгүй болохоор надтай ямар нэг зүйл яриагүй...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 63 дугаар тал/

10. Мөрдөн байцаалтад гэрчээр Г.ы өгсөн: “...Би ээжтэй хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Баянгол дүүрэгт байх эмээгийнхээ гэрээс 39 дүгээр байранд байх ээжийн гэрт 19 цагийн орчимд орсон. Тэгэхэд ээж гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байхаар нь би нэг их юм ярилгүй буцаад гараад явсан. Тэрнээс хойш ямар нэг холбоо бариагүй байж байгаад өнөөдөр 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 29 минутанд миний дугаарын утас руу дугаарын утаснаас залгаж надтай ярихдаа “би хүн хутгалсан, амиа хорлолоо” гээд байхаар нь би утсаа тасалчихсан юм. Бид хоёр 50 секунд утсаар ярьсан байсан. Тасалсаныхаа дараа би ээжийг согтуудаа л худлаа зүйлс яриад байгаа юм байх гэж бодоод би нэг их тоогоогүй өнгөрсөн. Дараа нь би ээжийн над руу залгасан дугаар луу 16 цаг 00 цагт би залгахад нэг эрэгтэй хүн аваад “ээж чинь байхгүй байна, цагдаа аваад явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би та хэн бэ гээд асуутал байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 65 дугаар тал/

            11. Мөрдөн байцаалтад гэрчээр Л.ийн өгсөн: “...Манай охин өнөөдөр 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн орчимд байх намайг дэлгүүр орох гээд Баянгол дүүрэг 3-р хороолол орчимд явж байхад над руу дугаарын утсаар миний дугаарын утас руу залгасан. Надтай ярихдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн бололтой яриа нь бага зэрэг сонин, ээрэх маягтай болчихсон байсан. Тэгээд надад хэлэхдээ “хаалга хутгаар онгойлгоод” гэсэн юм ярихаар нь би түлхүүрээ алга болгочхоод хаалгаа эвдэж орж байгаа юм байх гэж бодоод уур хүрээд “чи түлхүүрээ алга болгочхоод эвдсэн юм уу” гээд хэлтэл “би ахынд орж ирээд утсаар ярьж байна, та түлхүүрээ л асууж байна уу” гээд надтай хэрэлдэх гээд байхаар нь би дуудлагыг нь тасалчихсан юм. Би ийг байнга архи уугаад байдаг болохоор ярьсан зүйлийг нь нэг их сайн ойлгоогүй, ярихаасаа төвөгшөөгөөд яриагүй юм. Тэгээд цаг гарангийн дараа яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, би дугаарын утас руу нь буцааж залгаад ярих гэтэл тэр дуудлагыг гэх залуу аваад “******* манайд орж ирж утсаар ярьсан, саяхан цагдаа нар аваад явсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 68 дугаар тал/

12. Мөрдөн байцаалтад гэрчээр Ж.ийн өгсөн: “...Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 40 минутын орчимд над руу дугаарын утаснаас дуудлага ирэхээр нь аваад ярьтал нэг эмэгтэй хүн байсан. Нэг их таньдаг ч юм шиг хоолой байхаар нь хэн бэ гээд лавлаад асуутал “ байна” гэж хэлэхээр нь би Д.ийг гэж таньсан. Тэгээд надад шууд гэрийн хаалга онгойлгоод, би нэг казах залууг хутгалчихлаа гэсэн ойлгомжгүй зүйлс яриад эхэлсэн. Тэгэхээр нь би гайхаад чи цагдаа дуудсан юм уу гээд асуутал дуудсан гэсэн дараа нь эмнэлэг дуудсан юм уу гэтэл цуг ирдэг гэнээ гэж хариулсан. Тэгээд би “хэн хэн байгаа юм” гээд асуутал “, хоёр байна” гэж хэлэх шиг болсон. Тэгэхээр нь би тоглоод байгаа юм байх гэж бодоод нэг их итгэж өгөлгүй “чи шоронд орж атаман болох нь уу” гэтэл “аймар их цус болсон” гэх мэтийн зүйлс ярьж байгаад тасалчихсан. Нэлээн согтуу байгаа бололтой хэл ам нь ээдрээд, яриа нь ойлгогдохгүй байсан. Тэгээд би эргүүлээд Д.ий над руу залгасан дугаарын утас руу нь хоёр удаа залгатал утсаа аваагүй... Надад яг хаана байгаагаа тодорхой хэлээгүй, гэхдээ хаалга онгойлгоод гэж байсан болохоор би гэртээ байгаа юм байх л гэж ойлгосон. Надад нэг казах залууг хутгалчихлаа л гэсэн зүйл яриад байсан. Бусад зүйлсээ нэг их тодорхой хэлээгүй, согтуу ээрээд, үг хэллэг нь ойлгогдохгүй байсан.” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 71 дүгээр тал/

13. Мөрдөн байцаалтад гэрчээр З.ын өгсөн: “...Би уг хутгыг 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хброо 39-4 дүгээр байрны шинэ оны өмнөх их цэвэрлэгээ хийхээр болж би орцныхоо бүх давхруудыг эхнээс шалгаж явж байтал 2 давхрын шатны цонхны тавцан дээрээс хар өнгийн иштэй хутга олсон юм. Тухайн үедээ би тэр хутгыг хэн нэгэн нь хаячихсан байна гэж бодоод аваад орцныхоо грашидаа хийсэн юм. Тэгээд би юмыг яаж мэдхэв саяхан манай байранд хүн хутгалсан хэрэг гарсан учраас цагдаа сэргийлэхээс ямар нэгэн байдлаар асууж сураглаж магадгүй гэж бодоод хадгалсан байсан. Намайг тэр хутгыг анх олж харахад хар иштэй, нэлээн том удаан хэрэглэсэн бололтой, үзүүр хэсгээрээ бага харлаж өнгө алдсан хуучин хутга байсан. Тэр хутга ямар нэгэн цус болсон зүйл ерөөсөө анзаарагдаж харагдаагүй...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 75 дугаар тал/

14. Мөрдөн байцаалтад гэрчээр Х.ы өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө цагийг нь сайн санахгүй байна. Манай хажуу талын хөрш болох 7 тоотод хүмүүс ирчихсэн бөөндөө нийлж архидаж байгаа бололтой байсан...Ингээд өдөр 13 цагийн үед байх намайг зочныхоо өрөөнд сууж байтал гэнэт л о гэх эмэгтэй нь 7 тоотоос хүмүүс хоорондоо зодолдоод байгаа бололтой чанга чимээ гараад эхэлсэн. Үүний араас удаагүй “одоо гарцгаагаач ээ, яв хөөе, манайхаас гарцгаа” гэх эмэгтэй хүний орилох чимээ сонсогдож байгаад гэнэт л чив чимээгүй болцгоочихсон. Тэр үед би гэртээ бага насны хүүхэдтэйгээ байсан учир айгаад гарч юу болж байгаа талаар харж чадаагүй. Удаагүй цагда, эмнэлгийнхэн ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 77 дугаар тал/

15. Мөрдөн байцаалтад гэрчээр А.ийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна ямар ч л байсан уг 7 тоотод хүмүүс ирчихсэн бөөндөө архидаж байгаа бололтой л байсан...Тэгсэн өдөр 12 билүү 13 цагийн үед байхаа гэнэт л Д.ийн 7 тоотоос хүмүүс хоорондоо хэрэлдээд, зодолдоод байгаа бололтой чанга чимээ гараад явчихсан. Тэгэхээр нь энэ тухай Д.ийн ээж рүү нь залгаж хэлье гэж бодож байснаа “хөгшин настай хүний даралтыг нь ихэсгэчихнэ, угаасаа л эднийд ингэж хүмүүс бөөндөө ирээд хэрүүл маргаан гаргаж л байдаг юм чинь” гэж бодоо залгаагүй өөрөө гэрээсээ гарч Д.ийн 7 тоот хаалгыг нь хальт онгойлгоод хартал үүдэн дээр хоёр танихгүй эрэгтэй хоорондоо зодолдоод байгаа бололтой нэг нэгнийхээ дээр, доор нь орчихсон Д.******* гэрийнхээ хаалгыг таглаад зогсчихсон байхаар нь би “хөөе та нар өөрсдөө цагдаа дуудахгүй бол би цагдаа дуудлаа шүү, одоо больцгоогооч” гэж хэлсэн. Тухайн үед өрөөний бүр цаана зогсож байсан нэг танихгүй эмэгтэй гар утас гаргаж ирээд цагдаа дуудаж байгаа юм шиг болохоор нь би буцаад шууд гэр лүүгээ орчихсон юм. Тэгсэн л удаагүй гэнэт л эмнэлгийнхэн болон цагдаа нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 79 дүгээр тал/

16. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/06 дугаар:

“1.Талийгаач нь цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх баруун уушгины шархны улмаас баруун уушги унаж, цээжний баруун хөндийн цус болон агаар хуралдаж, цочмог цус алдаж нас баржээ.

2. Талийгаачийн биед цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгинд шарх, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх баруун уушгинд шарх, баруун уушгины уналт, цээжний баруун хөндийд цус хуралдалт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь мохоо нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгинд шарх, баруун уушгины уналт, цээжний баруун хөндийд цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаачийн цусанд 2,1 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

6. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ....” гэх дүгнэлт,

/1 хх-ийн 84-85 дугаар тал/

17. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/45 дугаар: “Х.ийн биед зүүн дээд 1-р шүдний булгарал, дээд уруул, баруун дээд зовхи, зүүн доод зовхинд цус хуралттай, нүүр, баруун чамархай, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

            /1 хх-ийн 97 дугаар тал/

            18. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/44 дугаар: “Д.ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт,

            /1 хх-ийн 103 дугаар тал/

            19. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/60 дугаар: “Т.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт,

            /1 хх-ийн 107 дугаар тал/

20. Шүүх сэтгэц эмгэг судлалын 62 дугаар: “...Д.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Д.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Д.******* нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгон мэдэж удирдан жолоодох чадвартай байсан байна. Д.******* нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.******* нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт, 

            /1 хх-ийн 115 дугаар тал/

            21. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гарын мөрийн шинжилгээний лабораторийн шинжээч М.Алтан-Одын 220 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг архины шилний гадаргуунаас гарын мөр илрээгүй. Цаашид харьцуулан шинжлэх боломжгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /1 хх-ийн 126-128 дугаар тал/

            22. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын химийн ахлах шинжээч Б.Энхмандахын 462 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэж хаягласан цусанд 3,2 промилли, “Б.” гэж хаягласан цусанд 2,1 промилли спиртийн агууламж тус тус илрэв.

“Б.” гэж хаягласан цусанд 2,1 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

“*******” гэж хаягласан цусанд 3,2 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 133-134 дүгээр тал/

            23. Нийслэлийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын бактериологийн шинжээч Г.Цаст-Оргилын №08 шэ/463 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн Д.*******эс хураан авсан гэх “Д.*******” гэсэн бичиглэлтэй, D87251906 гэсэн дугаартай улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь АВО системээр В/3 дугаар/ бүлгийн харьяалалтай, Б.ээс хураан авсан гэх “Б.” гэсэн бичиглэлтэй, С05494882 гэсэн дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь ABO системээр АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 136 дугаар тал/

24. Нийслэлийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын биологийн шинжээч Б.Дэлгэрмаагийн №08 шэ/461 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Д.ийн биеэс бэхжүүлэн авсан гэх гарын 10 хурууны хумс нь шинжилгээнд тэнцэнэ. ийн биеэс бэхжүүлэн авсан гэх гарын 10 хурууны хумснууд дээр цус, үс, арьсны ул мөр илрээгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, 

/1 хх-ийн 142-143 дугаар тал/,

25. Нийслэлийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын биологийн шинжээч Б.Дэлгэрмаагийн №08 шэ/464 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “Буйдангийн баруун хэсгээс” , “Буйдангийн хойд хэсгээс”, “Матрасны урд хэсгээс”, “Өрөөний гол хэсгээс” гэж хаягласан, хөвөн бамбарууд дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн хүний цус нь АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна.”  гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 148-149 дүгээр тал/

26.Нийслэлийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн Шинжилгээний газрын мөр судлалын шинжилгээний шинжээч Б.Бадамсайханы №08 шэ/265 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн майкинд 16 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 154-156 дугаар тал/

27. Нийслэлийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын биологийн шинжээч Б.Дэлгэрмаагийн №08 шэ/537 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх “JIAECHONG” гэсэн шошготой, хөх саарал өнгийн майкан дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн хүний цус нь AB/IV/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 158-159 дүгээр тал/

28. Нийслэлийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн Шинжилгээний газрын гарын мөр шинжилгээний шинжээч Т.Оюунжаргалын №08 шэ/264 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгээс 1 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлэв. Шинжилгээнд ирүүлсэн хайчнаас гарын мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 166-171 дүгээр тал/

29. Нийслэлийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын биологийн шинжээч Б.Дэлгэрмаагийн №08 шэ/537 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 22,5 см урттай шар эрээн өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Цагаан шаргал өнгийн оруулгатай, хөх цэнхэр өнгийн бариултай хайчин дээр цус илрээгүй. 22,5 см урттай шар эрээн өнгийн иштэй хутган дээр илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн хүний цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1 хх-ийн 175-179 дүгээр тал/

            30. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,   

            /1 хх-ийн 02-05 дугаар тал/

31. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

/1 хх-ийн 06-08 дугаар тал/,

 

            32. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

/1 хх-ийн 09-13 дугаар тал/,

            33. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

            /1 хх-ийн 15-16 дугаар тал/

34. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

            /1 хх-ийн 25-26 дугаар тал/

            35. Эд мөрийн баримт тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

            /1 хх-ийн 27 дугаар тал/

            36. Цогцост хийгдсэн задлан шинжилгээ гэрэл зургийн үзүүлэлт,

            /1 хх-ийн 88-90 дүгээр тал/

37. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /1 хх-ийн 211 дүгээр тал/,

            38. Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл,

            /1 хх-ийн 224-227 дугаар тал/

            39. Яаралтай тусламжийн хуудас,

            /1 хх-ийн 229 дүгээр тал/

            40. Гэмтэл Согог Судлалын төвийн өвчний түүх,

            /1 хх-ийн 231-239 дүгээр тал/

            41. Д.ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 242-249 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Харин шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлтийн шатанд “...Д.ийн биед үзлэг хийхдээ хууль зөрчсөн. Шинжээчийн дүгнэлтийг танилцуулахдаа өмгөөлөгч байлцуулаагүй. Дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2-т заасан эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангаж ажиллаагүй, шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхийг хязгаарласан....

 ...Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл он, сар, өдөр тодорхой бус гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй...Д.******* хэрэг гарах үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан юм биш үү. Зүйлчлэлийн хувьд зөрүүтэй байдал харагдаж байна...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1.2.5-д зааснаар талийгаачид хүнд гэмтэл учирч амь нас нь хохирсон эсэхийг шинжээчээс тодруулахад шинжээч хүнд гэмтэл учирснаас шалтгаалж амь нас хохирсон гэж тайлбарласан. Хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1.2.5 мөн юм биш үү. гэсэн гэм буруугийн дүгнэлтэд өмгөөллийн үгнүүдийг хүлээн авах боломжгүй байна.

Тухайлбал: яллагдагчаар Д.ийн өгсөн: “...талийгаач Б.Эргэнбэк зочны өрөөний зүүн талын хананд байх буйдангийн хаалга талдаа хэсэг рүү нь унаж байсан. Тэр үед би зурагтны урд хавьцаа зогсож байсан. Тэгтэл гэнэт ******* над руу “о чи хүн хутгалчихлаа шдээ” гэхээр нь гайхаад гараа хартал баруун гартаа жижиг шар иштэй хутга барьчихсан зогсож байсан. Тэгсэн талийгаач Эргэнбэк буйдангаас босоод цонхны доор байдаг жижиг матрасс руу явж очоод дээр нь гарч зогсож байгаад дахиад доошоогоо уначихсан.” гэх,

Гэрчээр Х.ийн өгсөн: “...Тэгээд арай гэж нөгөө залууг өөрөөсөө холдуулж салгаа бостол талийгаач Б. зочны өрөөний гол хэсэг буюу зурагны урд хэсэгт газар зогсчихсон над руу хараад “хөөе найзыг нь энэ хүүхэн хутгалчихлаа” гээд гараараа тэр гэрийн эзэн гээд байсан Д.******* гэх тайрмал үстэй туранхай эмэгтэй рүү заагаад удаагүй шууд газар дээшээ хараад хэвтээд “найз нь үхлээ, эмнэлэг дууд” гээд байн байн ёолоод байсан...” гэх,

Гэрчээр Б.*******ийн өгсөн: “...о ийг манайхаас гар гээд маргалдаж байхад намайг хутгалчихлаа шдээ гээд газар хэвтээд өгсөн. Хувцсыг нь сөхөж цээжийг нь харахад баруун хөхнийх нь доод талд шархнаас цус урсаж байсан...Тухайн үед би тэд нарыг нэг нэгнийгээ хутгалчихна гэж бодолгүй ингэж хоорондоо хэрэлдэж байгаад больчихно доо гэж бодож байтал гэнэт л Ц.******* // “о чи хүн хутгалчихлаа шдээ яаж байгаа юм бэ” гэхээр нь гайхаад юу болчхов гээд босоод эргээд хартал зочны өрөөний гол хавьцаа талийгаач Б., Д.******* хоёр хоорондоо их ойрхон зогсож байсан...Тэглээ ч тухайн үед талийгаач Б.тэй Д.*******эс өөр ойрхон ойролцоо зогсож байсан хүн байгаагүй...” гэх мэдүүлэг,

            Гэрчээр Ц.*******гийн өгсөн: “...г түлхээд дахиад зодолдуулахгүй гээд урдуур нь ороод хориод зогсож байтал ард найз казах залуугийн яг дэргэд нь орны хажууд зогсчихсон “Хөөе наад чинь намайг хутгалчихлаа шдээ гэхээр нь би эргээд харсан чинь ийн цээжний баруун талаас нь цус биеийг нь урсаж байснаа шууд олгойдоод эхэлсэн. Намайг эргэж харахад ******* тэр залуугийн баруун талд гартаа хутга доошоо харуулаад унжуулаад барьчихсан, өөрөө зогтусчихсан зогсож байсан...” гэх,

            Гэрчээр Т.*******ын өгсөн: “...Тэгтэл орилоод “ намайг хутгалчихлаа шдээ” гэхээр нь хартал буйдангийн хажууд баруун цээжиндээ хутгалуулчихсан хажууханд нь гартаа хутга барьчихсан хана налчихсан “Би энийг хутгалчихлаа шдээ” гэчихсэн сандарсан байдалтай зогсож байсан...” гэх,

Гэрчээр Т.ийн өгсөн: “...Гэтэл гэнэт Ц.******* намайг “хөөе хөөе” гээд угзарч сэрээгээд миний куртикийг надад тэврүүлээд “алив босоорой босоорой гарахгүй бол болох оо байлаа” гэхээр нь би түүнээс “яасан бэ?” гээд асуутал надад “цаад Д.******* чинь хүн хутгалчихлаа”  гэж хэлэхээр нь би босоод хартал нөгөө хоёр Казах залуугийн нэг нь дээшээ хараад хэвтчихсэн цээжнээс нь цус гарчихсан байдалтай байсан...” гэх,

Гэрчээр Х.ын өгсөн: “...Тэгээд нэлээд байж байснаа ******* гэнэтхэн “Ахаа би хүн хутгалчихлаа” гэж хэлэхээр нь миний дүү цагдаа дээрээ очоо, өөрөө үнэнээ хүлээгээд оч гэсэн...Ээжтэйгээ ярихдаа “ээжээ би хүн хутгалсаан” гээд байсан...” гэх,

Гэрчээр Б.ын өгсөн: “...о утсаар ярихдаа “за юу байна, би хүн хутгалчихлаа” гэж хэлж байсан. Мөн о нь ахад “Би хүн хутгалчихлаа” гэхэд ах “чи цагдаа дээрээ оч” гэж хэлж байсан. Намайг танихгүй болохоор надтай ямар нэг зүйл яриагүй...” гэх,

Гэрчээр Г.ы өгсөн: “...надтай ярихдаа “би хүн хутгалсан, амиа хорлолоо” гээд байхаар нь би утсаа тасалчихсан юм. Бид хоёр 50 секунд утсаар ярьсан байсан...” гэх,

Гэрчээр Ж.ийн өгсөн: “...Тэгээд надад шууд гэрийн хаалга онгойлгоод, би нэг казах залууг хутгалчихлаа гэсэн ойлгомжгүй зүйлс яриад эхэлсэн...Надад нэг казах залууг хутгалчихлаа л гэсэн зүйл яриад байсан...” гэх,

Шинжээч эмч С.Төгсбуяны “...Эмнэлгийн байгууллагаас түргэн тусламж, яаралтай үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй байсан. Яагаад гэвэл уушги болон цээжний хөндийгөөс цус хурдацтай их хэмжээгээр алдаж байгаа. Хагалгаа хийж цус тогтоохгүй бол гаднаас нь алдаж байгаа цусыг тогтоох ямар ч боломж байхгүй. Өвчний түүхээс харахад Налайх дүүргийн эмнэлэг талийгаачийн цээжинд гуурс байрлуулж, гуурсаар соруулах аппараттай Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд хүргэсэн. Очоод амь насны заалтаар яаралтай хагалгаанд орсон боловч хагалгааны ширээн дээр нас барсан байсан. Талийгаачийн биед учирсан гэмтэл учрах үедээ амь насанд аюултай, цаг алдалгүй хагалгаанд орсон бол амь насыг нь аврах боломж байсан...Түргэн тусламж буюу 103 өвчтөнийг хамгийн ойрын эмнэлэгт хүргэж өгөх үүрэгтэй. Талийгаачийг Налайхын эмч нар үзээд нээлттэй ордог хагалгаа хийх боломжгүй учраас амьсгалын цээжинд байгаа цус соруулах аппарат залгаж Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд хүргэж өгсөн. Үүнээс өөр арга байхгүй.” гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар амь хохирогч Б. нь шүүгдэгч Д.*******эс өөр хүмүүсийн халдлагад өртсөн гэж үзэх боломжгүй бөгөөд амь хохирогчийн зүгээс гаргасан үйлдэл нь шүүгдэгчийн сэтгэл санааг хүчтэй цочирдуулсан гэх шинж тогтоогдохгүй ба хэрэгт авагдсан гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаан дээр талуудын хүсэлтийн дагуу оролцуулахад нэмэлт шинжилгээ болон гэрчүүдийн мэдүүлгийг дахин шалгах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

            Шүүгдэгч Д.ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь нийт 9.767.657 төгрөг нэхэмжилж,

        үүнээс нотлох баримтын шаардлага хангаагүй 1.660.000 төгрөгийг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн.

     Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч нар нотлох баримтаар тогтоогдсон 8.107.657 төгрөгийг төлүүлэхээр эрүүгийн хариуцлагын хуралдааны шатны өмнө 5 хоногийн завсарлага авсан ба шүүгдэгчийн ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн дугаар данс руу 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр  9.764.697 төгрөг буюу нотлох баримтын шаардлага хангаагүй гэх 1.660.000 төгрөгийг оруулан бүгдийг шилжүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

  Харин шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, амь хохирогч хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний амь нас хохирсон, хор уршиг арилаагүй, оршуулгын зардалд 9.764.697 төгрөг төлөгдсөн/ шүүгдэгчийн хувийн байдал /эмэгтэй, өрх толгойлсон эх/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Д.ийг “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

   Түүнчлэн шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Бусад асуудлаар

Энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, цэнхэр өнгийн бариултай үзүүр хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хайч 1 ширхэг, саарал өнгийн нэлэнхийдээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон майк 1 ширхэг, шар өнгийн иштэй, ишиндээ хоёр ширхэг хадаастай нийт урт нь 22 см урттай, ажлын  хэсгийн урт 13 см, үзүүр хэсгээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, Хараа нэртэй 0.75 литрийн хоосон архины шил 1 ширхэг, Хараа нэртэй 0.33 литрийн хоосон архины шил 1 ширхэг, буйдангийн баруун хэсгээс бэхжүүлэн авсан цус мэт зүйлийн дээж 1 ширхэг, буйдангийн баруун хойд хэсгээс бэхжүүлэн авсан цус мэт зүйлийн дээж 1 ширхэг, өрөөний гол хэсгээс бэхжүүлэн авсан цус мэт зүйлийн дээж 1 ширхэг, матрасны урд хэсгээс бэхжүүлэн авсан цус мэт зүйлийн дээж 1 ширхэг, хар өнгийн иштэй нийт 30 см ажлын хэсгийн урт 12.5 см, ажлын хэсгийн үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон хутга 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон 118 хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******д 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Д.ийн цагдан хоригдсон 118 /нэг зуун арван найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 8 /найм/  жилийн хорих ялыг хаалттай эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн зүйлийн 1.4-т зааснаар цэнхэр өнгийн бариултай үзүүр хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хайч 1 ширхэг, саарал өнгийн нэлэнхийдээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон майк 1 ширхэг, шар өнгийн иштэй, ишиндээ хоёр ширхэг хадаастай нийт урт нь 22 см урттай, ажлын  хэсгийн урт 13 см, үзүүр хэсгээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, Хараа нэртэй 0.75 литрийн хоосон архины шил 1 ширхэг, Хараа нэртэй 0.33 литрийн хоосон архины шил 1 ширхэг, буйдангийн баруун хэсгээс бэхжүүлэн авсан цус мэт зүйлийн дээж 1 ширхэг, буйдангийн баруун хойд хэсгээс бэхжүүлэн авсан цус мэт зүйлийн дээж 1 ширхэг, өрөөний гол хэсгээс бэхжүүлэн авсан цус мэт зүйлийн дээж 1 ширхэг, матрасны урд хэсгээс бэхжүүлэн авсан цус мэт зүйлийн дээж 1 ширхэг, хар өнгийн иштэй нийт 30 см ажлын хэсгийн урт 12.5 см, ажлын хэсгийн үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ

                           

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД

 

                       ШҮҮГЧ                                Э.ЭНХЖАРГАЛ