Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдавга Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох 2023000490074 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролтой, инженер механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймаг сум Жинст баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 850 нэгжээр буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, Регистрийн дугаар: /*******/

Шүүгдэгч С.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Завхан аймгийн сум Чигэстэй баг хэсэг ******* тоот хашаанд маллаж байсан иргэн Г.*******ийн 4 настай хээр зүсмийн соёолон үрээ буюу 1 тооны адууг хулгайлж 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч С.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Завхан аймгийн сум Чигэстэй баг хэсэг ******* тоот хашаанд байсан иргэн Г.*******ийн 4 настай хээр зүсмийн соёолон үрээ буюу 1 тооны адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: 4 настай хээр зүсмийн соёолон үрээгээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч Г.*******ийн “...Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг Цагаан морьтын дөрөлж гэх газраас хээр соёолон үрээ, халтар гүү буюу 2 тооны адуу тэжээхээр авчирч ирээд Завхан аймгийн сум Чигэстэй баг хэсэг ******* тоотод байлгаж байсан. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн хорио, цээрийн дэглэмтэй болоод өөрөө очиж тэжээж чадахаа байгаад хажуу талын гэх залууг нэг даага тэжээж байхаар нь манай хашаанд цуг тэжээчих гээд тэжээлийг нь өгүүлж байсан. 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 07 цагийн үед над руу хээр үрээ чинь урд шөнө алга болсон байна. 4 настай имгүй, онгин дотор сарвагар Ж үсгэн тамгатай хээр зүсмийн соёолон үрээ байгаа юм...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн адууг авсан талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Э.ын “Манай хүргэн ах ******* над руу утсаар яриад манайд хүрээд ирээч гэхээр нь сум Жинст багт яваад очиход “******* хачин юм яриад байна, айлгаад орхи гээд чи хээр үрээг нь айлын гадаа аваачаад хаячих” гэсэн. Тэгээд би 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн орчимд намайг очиход ******* ахын хашааны гадаа шонгоос уяад бэлдсэн байсан. Тэгэхээр нь би хээр үрээг эмээллэж унаад Алдархаан сумын Чигэстэй баг “” гэх газарт гэх айлын гадаа аваачиж өгсөн. Тэгээд ******* ах араас пургонтой өвс аваачиж өгөөд би дайгдаад ирсэн. 4 настай имгүй, онгин дотор Ж үсгэн тамгатай соёолон хээр үрээ байсан. ******* ганцаараа хашаан дотор нь орж барьж авсан, би хашааны гаднаас эмээллэж хазаарлаж унаад хөлөөр нь Алдархаан сум руу аваачсан...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч С.гийн “2021 оны 04 дүгээр сарын 27- ны өглөө 06 цагийн үед Алдархаан сумын Чигэстэй баг “” манай гэрт // гэх ахын хүүхэд хээр зүсмийн 4 настай соёолон үрээ эмээлцэн унаж ирсэн. Тэгээд унаж бай гээд үлдээгээд явсан. Манай үрээ байгаа юм малд унаж номхруулаад өгөөрэй, аймгийн төвөөс унаж ирлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, Нэг тооны адуу алдагдсан талаар мэдүүлсэн гэрч У.ын “...хажуу хашаанд олон жил адуу тэжээж байгаа. ...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хатуу хөл хорио тогтоогоод Г.******* ах надаас хөл хорионд орчихлоо очиж чадахгүй нь 2 адууныхаа хоол тэжээлийг өгч байгаарай гэсэн... 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 07 цагийн үед босоод хөдөө явах гээд ******* тоот хашаа руу ороход ******* ахын эзэмшлийн хээр үрээ алга болсон байсан. Хашааны хаалгыг модоор дэвхлээд мяндсаар хүлж уяж хоносон чинь өглөө мяндсыг нь тайлаад модоор жижиг хаалгыг нь дэвхлээд 1 тооны үрээг аваад явсан байсан... ...түгжээг мал хөл амаараа тайлах боломжгүй хүн тайлсан байна лээ. Хээр үрээг нь аваад эргээд модон замган түгжээгээр түгжсэн байсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч С.*******ын хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 02 цагийн үед би сумын Чигэстэй багт байх ******* ахын хашаанд 2 тооны адуу байхаар нь ганцаараа явган хашаа руу ороод хээр зүсмийн үрээг нь хөтөлж гаргаад хашааных нь гадаа зайтай уячихаад дүү ыг дуудуулаад унуулаад гэх айл руу явуулчихсан. ...манай адуу байгаа юм гэж хэлээд үлдээсэн байсан... Адууг нь буцааж өгсөн...” мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч С.*******ын үйлдлийн улмаас хохирогч Г.*******эд 4 настай хээр зүсмийн соёолон үрээ буюу 950.000 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай “...Соёолон үрээ 950.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч С.******* нь бусдын өмчлөлд байгаа 4 настай хээр зүсмийн соёолон үрээг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт” хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангажээ. Мөн түүнчлэн шүүгдэгч С.******* 2021 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Завхан аймгийн сум Чигэстэй баг хэсэг ******* тоот хашаанд байсан иргэн Г.*******ийн 4 настай хээр зүсмийн соёолон үрээг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, уг үрээгээ хохирогч Г.*******ид буцаан өгсөн хэдий ч түүний үйлдлийг мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч С.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Г.*******эд учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан түүнд хохирол нөхөн төлсөн талаарх баталгаагаар тогтоогдсон учир шүүгдэгч С.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т 1 /нэг/ жилийн хугацаагаар Завхан аймгийн нутаг сумын дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч С.*******т шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч С.*******т 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, шүүгдэгчид тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 зааснаар шүүгдэгч С.*******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч С.*******т 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА