Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

138/2015/0075/э

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, овогт нарт холбогдох 201611000142 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Ховд аймгийн суманд 1982 оны 02 сарын 12-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн сумын баг “” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, дүүргийн шүүхийн 2008 оны 02 сарын 04-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл.

 

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн

2016.07.22 ¹75

Хөтлөх хэрэгт 5-125 Ү.Одгэрэл                                                                                                                      D/disk Шийтгэх тогтоол 2016  

суманд 1996 оны 05 сарын 14-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-/, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн сумын баг “” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч овогт , Дорнод аймгийн Хэрлэн суманд 1997 оны 05 сарын 15-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн сумын багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч ******* нь ганцаараа, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу сүх ашиглан Дорнод аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн нарны зайгаар ажилладаг гэрэлтүүлэгний 3 ширхэг аккумляторыг 2016 оны 01 сараас 2016 оны 03 сарын 10-ны өдрийн орчимд хулгайлж 750000 төгрөгийн хохирол,

Мөн давтан үйлдлээр *******, ******* нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу сүх ашиглан Дорнод аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн нарны зайгаар ажилладаг гэрэлтүүлэгний 1 ширхэг аккумляторыг 2016 оны 01 сард хулгайлж сумын Засаг даргын Тамгын газарт 250000 төгрөг, нийт 1000000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

 

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу сүх ашиглан Дорнод аймгийн сумын  1  дүгээр  багийн  нутаг  дэвсгэрт  байрлах  нийтийн  эзэмшлийн  нарны  зайгаар ажилладаг гэрэлтүүлэгний 1 ширхэг аккумляторыг 2016 оны 01 сард хулгайлж сумын Засаг даргын Тамгын газарт 250000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу сүх ашиглан Дорнод аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн нарны зайгаар ажилладаг гэрэлтүүлэгний 1 ширхэг аккумляторыг 2016 оны 01 сард хулгайлж сумын Засаг даргын Тамгын газарт 250000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн амьдардаг сумын нарны эрчим хүчээр ажилладаг гэрлийн аккумляторыг 2016 оны 01 сараас 03 сарын хооронд ганцаараа гурван удаа очиж 3 аккумлятор, 2016 оны 01 сард *******, нартай  нэг удаа очиж 1 аккумлятор хулгайлж авсан нь үнэн.

Ганцаараа явж авсан 3 аккумляторын нэгийг нь сумынхаа од 10000 төгрөгөөр, нөгөөг нь гэж хүнд 25000 төгрөгөөр, өөрийн гэртээ 1-ийг авч хэрэглэсэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлыг бүрэн арилгасан гэв.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өдрөө сайн мэдэхгүй байна, 2016 он 01 сард ******* ах, хоёртой гудамжны гэрлийн доод талд байгаа аккумлятораас 1-ийг хулгайлж авсан нь үнэн. Тэр аккумляторыг би гэртээ хэрэглэсэн, хохирлыг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 сард ******* ах, ******* бид гурав цуг гудамжны гэрэлний доод талын шороог нь сүхээр ухаад аккумлятор гаргаж авсан нь үнэн. Тэр аккумляторыг ******* гэртээ аваачсан. ******* ахад хоёр пиво авч өгсөн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “2014 оны 9 сарын орчим манай сумын төвд төслөөр 21 ширхэг нарны зайгаар ажилладаг гэрэл тавьсан юм. Тэгээд 2015 оны 11 сард тухайн гэрэлний доод талд газар булаатай байдаг аккумляторыг шалгаж тоолоход 4 ширхэгийг газраас нь ухаад авсан байдалтай байсан. Тэгээд 2016 оны 03 сарын 28-ны өдөр дахиад тоолоход 12 ширхэг аккумлятор алга болсон байсан. Нийт 16 ширхэг алга болсон байна.

 Алдагдсан аккумляторууд 120 амперын хүчин чадалтай юм. Сумын үнэлгээний комиссын үнэлгээг зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. Гомдолтой.../хх 53-54/, Шүүхэд дуудсан тухай баримтанд: “Нарны гэрлийн 4 ширхэг аккумляторыг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй учир шүүх хуралд оролцохгүй” гэжээ.

 

Иргэний  нэхэмжлэгч    мөрдөн  байцаалтад  өгсөн  мэдүүлэгтээ “2016

оны 01 сарын 26-ны өдөр байх, яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Намайг суманд гэртээ байхад манай хүргэн ...”надад нэг нарны зайн аккумлятор байна, би аваад ирлээ, нэг хониор худалдаж авах уу” гэж асуухаар нь би нэг хонь өгөөд авсан. Би тэр аккумляторыг одоо хүртэл ашиглаж байгаа... тухайн үед “би хүнээс авсан юм” гэж байсан...120 ампертай саарал аккумлятор байсан...Би аккумлятор авахдаа өгсөн хонио 100000 төгрөгт бодож нэхэмжилж байна. Хязаалан хонь байсан... /хх 56/, Шүүхэд дуудсан тухай баримтанд: “Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй” гэжээ.                        

 

Гэрч М. /хх 57/, /хх 60-61/, /хх 58-59/, /хх 62/, /хх 63/, /хх 64/, /хх 65/, /хх 66/, шүүгдэгч ******* /хх 79-80, 86/, ******* /хх 81-82, 88/, ******* /хх 83-84, 90/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, , , *******, М. нараас нарны зай тус бүр 1-ийг хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ  /хх 15-32/, *******аас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн сүхийг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 45/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 46-47/, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргах тогтоол /хх 49/, шүүгдэгч *******, *******, ******* нарын эзэмшлээс тус тус Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх 32-45/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 112, 124-125/, Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 113,116-117, 126-127/, Яллагдагч нарын үйлдлээс тогтоогдоогүй 12ш аккумляторыг хэрэгсэхгүй болгосон Прокурорын 5/17 тоот тогтоол /хх 136-137/ зэрэг болон бусад хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч ******* нь ганцаараа давтан үйлдлээр, сүхийг тусгайлан бэлтгэж 2016 оны 01 сараас 2016 оны 03 сарын 10-ны хооронд Дорнод аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн нарны зайгаар ажилладаг гэрэлтүүлэгний 3 ширхэг аккумляторыг хулгайлж 750000 төгрөгийн, мөн давтан үйлдлээр *******, ******* нартай бүлэглэж, сүхийг тусгайлан бэлтгэж 2016 оны 01 сард 1 ширхэг аккумляторыг хулгайлж 250000 төгрөгийн   буюу      сумын   Засаг   даргын   Тамгын   газарт  нийт  1000000

төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэж,  сүхийг тусгайлан бэлтгэж 2016 оны 01 сард Дорнод аймгийн сумын  1  дүгээр  багийн  нутаг  дэвсгэрт  байрлах  нийтийн  эзэмшлийн  нарны  зайгаар ажилладаг гэрэлтүүлэгний 1 ширхэг аккумляторыг хулгайлж сумын Засаг даргын Тамгын газарт 250000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу сүх ашиглан 2016 оны 01 сард Дорнод аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн нарны зайгаар ажилладаг гэрэлтүүлэгний 1 ширхэг аккумляторыг хулгайлж сумын Засаг даргын Тамгын газарт 250000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч *******, *******, ******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийг хэн санаачилсан, хэн нь хэдэн удаа оролцсон, хулгайлсан эд зүйлийг хэн хэрхэн зарцуулсан талаар үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдийг давхар нотолсон иргэний нэхэмжлэгч , , гэрч М., нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, , , *******, М. нараас нарны зай тус бүр 1-ийг хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, *******аас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн сүхийг хураан авах тогтоол, тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргах тогтоол зэрэг хуульд заасан үндэслэл  журмын  дагуу  олж  авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох гэмт хэрэгт зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч *******ыг давтан үйлдлээр, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн бусдын эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн бусдын эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдохгүй байх ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж шударгаар хүлээн мэдүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг арлгасан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний нэхэмжлэгч нарын шүүхэд дуудсан тухай баримтад өгсөн хариу баримт зэргээр нотлогдож байх тул тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирогчид учруулсан хохирлын хэмжээг харгалзан шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзнэ.

 

Дээрх нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгч *******, ******* нарын анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байгаа болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар /нэг удаагийн үйлдэлтэй, 250000 төгрөгийн хохиролтой/ хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй, шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй тул шүүгдэгч тус бүрийн эзэмшлээс эд хөрөнгө битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгох, энэ хэрэгт шүүгдэгч нарын хэн аль нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн сүх 1-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны цагдан хорих байранд хүргүүлж, шүүгдэгч *******, ******* нарын иргэний цахим үнэмлэхийг тус тус буцаан олговол зохино.

 

Монгол  Улсын  Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  283,  286,  294,  297,  298

 

дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг давтан үйлдлээр, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч ******* овогт ******* *******, овогт нарыг бүлэглэж, тусгайлан бэтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* *******ыг эд хөрөнгийг хураахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар, шүүгдэгч ******* *******ыг эд хөрөнгийг хураахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сар, ийг эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил 5 /тав/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******т оногдуулсан 1 жил 6 сар, ялтан *******, ******* нарт тус бүр оногдулсан 1 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  тус тус эдлүүлсүгэй

 

4. Ялтан нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан *******, ******* нарт тус бүр оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтан *******, ******* нарт мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар ялтан нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн сүх 1-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ын эзэмшлээс 20000 төгрөгийн үнэ бүхий “Ionjoy” маркийн товчлууртай гар утас 1-ийг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн, ялтан *******ын эзэмшлээс Дорнод аймгийн сумын багийн Хэрлэн гудамжид байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 5000 м2 газар битүүмжилсэн 2016 оны 05 сарын 28-ны өдрийн, ялтан *******ийн эзэмшлээс 80000 төгрөгийн үнэ бүхий “Samsung M Style” маркийн гар утас 1-ийг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болгосугай.

 

8. Энэ хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан *******ын регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, ялтан *******ын , *******ийн регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн  299  дүгээр зүйлийн 299.3-т зааснаар   энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******, ******* нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтан *******ын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ялтан *******ын эдлэх ялыг болон ялтан *******, ******* нарын тэнсэж хянан харгалзах хугацааг 2016 оны 07 сарын 22-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30 зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлд холбогдох хэсэгт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан тус тусын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ                            Ү.ОДГЭРЭЛ