Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

138/2015/0075/э

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгч Г.Хэрлэнбаатар, Б.Энхтогтох, Э.Алтангэрэл нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангуд овогт Ганбатын Хэрлэнбаатар, Суваргачин овогт Бүрэнтогтохын Энхтогтох, Боржигон овогт Энхбаатарын Алтангэрэл нарт холбогдох 201611000142 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Тангуд овогт Ганбатын Хэрлэнбаатар, Ховд аймгийн Дуут суманд 1982 оны 02 сарын 12-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖМ82021276/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг “Энгэр шанд” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 02 сарын 04-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл.

 

Шүүгдэгч Суваргачин овогт Бүрэнтогтохын Энхтогтох, Дорнод аймгийн Хэрлэн

2016.07.22 ¹75

Хөтлөх хэрэгт 5-125 Ү.Одгэрэл                                                                                                                      D/disk Шийтгэх тогтоол 2016  

суманд 1996 оны 05 сарын 14-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖМ96051410/, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг “Энгэр шанд” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Боржигон овогт Энхбаатарын Алтангэрэл, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1997 оны 05 сарын 15-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖМ97051513/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Г.Хэрлэнбаатар нь ганцаараа, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу сүх ашиглан Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн нарны зайгаар ажилладаг гэрэлтүүлэгний 3 ширхэг аккумляторыг 2016 оны 01 сараас 2016 оны 03 сарын 10-ны өдрийн орчимд хулгайлж 750000 төгрөгийн хохирол,

Мөн давтан үйлдлээр Б.Энхтогтох, Э.Алтангэрэл нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу сүх ашиглан Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн нарны зайгаар ажилладаг гэрэлтүүлэгний 1 ширхэг аккумляторыг 2016 оны 01 сард хулгайлж Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газарт 250000 төгрөг, нийт 1000000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

 

Шүүгдэгч Б.Энхтогтох нь Г.Хэрлэнбаатар, Э.Алтангэрэл нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу сүх ашиглан Дорнод аймгийн Чойбалсан сумын  1  дүгээр  багийн  нутаг  дэвсгэрт  байрлах  нийтийн  эзэмшлийн  нарны  зайгаар ажилладаг гэрэлтүүлэгний 1 ширхэг аккумляторыг 2016 оны 01 сард хулгайлж Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газарт 250000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Э.Алтангэрэл нь Б.Энхтогтох, Г.Хэрлэнбаатар нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу сүх ашиглан Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн нарны зайгаар ажилладаг гэрэлтүүлэгний 1 ширхэг аккумляторыг 2016 оны 01 сард хулгайлж Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газарт 250000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Хэрлэнбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн амьдардаг сумын нарны эрчим хүчээр ажилладаг гэрлийн аккумляторыг 2016 оны 01 сараас 03 сарын хооронд ганцаараа гурван удаа очиж 3 аккумлятор, 2016 оны 01 сард Энхтогтох, Алтангэрэл нартай  нэг удаа очиж 1 аккумлятор хулгайлж авсан нь үнэн.

Ганцаараа явж авсан 3 аккумляторын нэгийг нь сумынхаа Зоригтод 10000 төгрөгөөр, нөгөөг нь Пүрэв-Эрдэнэ гэж хүнд 25000 төгрөгөөр, өөрийн гэртээ 1-ийг авч хэрэглэсэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлыг бүрэн арилгасан гэв.

 

Шүүгдэгч Б.Энхтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өдрөө сайн мэдэхгүй байна, 2016 он 01 сард Хэрлэнбаатар ах, Алтангэрэл хоёртой гудамжны гэрлийн доод талд байгаа аккумлятораас 1-ийг хулгайлж авсан нь үнэн. Тэр аккумляторыг би гэртээ хэрэглэсэн, хохирлыг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Э.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 сард Хэрлэнбаатар ах, Энхтогтох бид гурав цуг гудамжны гэрэлний доод талын шороог нь сүхээр ухаад аккумлятор гаргаж авсан нь үнэн. Тэр аккумляторыг Энхтогтох гэртээ аваачсан. Хэрлэнбаатар ахад хоёр пиво авч өгсөн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Э.Энхтуул мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “2014 оны 9 сарын орчим манай сумын төвд төслөөр 21 ширхэг нарны зайгаар ажилладаг гэрэл тавьсан юм. Тэгээд 2015 оны 11 сард тухайн гэрэлний доод талд газар булаатай байдаг аккумляторыг шалгаж тоолоход 4 ширхэгийг газраас нь ухаад авсан байдалтай байсан. Тэгээд 2016 оны 03 сарын 28-ны өдөр дахиад тоолоход 12 ширхэг аккумлятор алга болсон байсан. Нийт 16 ширхэг алга болсон байна.

 Алдагдсан аккумляторууд 120 амперын хүчин чадалтай юм. Сумын үнэлгээний комиссын үнэлгээг зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. Гомдолтой.../хх 53-54/, Шүүхэд дуудсан тухай баримтанд: “Нарны гэрлийн 4 ширхэг аккумляторыг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй учир шүүх хуралд оролцохгүй” гэжээ.

 

Иргэний  нэхэмжлэгч  Ч.Сүхбат  мөрдөн  байцаалтад  өгсөн  мэдүүлэгтээ “2016

оны 01 сарын 26-ны өдөр байх, яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Намайг Чойбалсан суманд гэртээ байхад манай хүргэн Зоригт...”надад нэг нарны зайн аккумлятор байна, би аваад ирлээ, нэг хониор худалдаж авах уу” гэж асуухаар нь би нэг хонь өгөөд авсан. Би тэр аккумляторыг одоо хүртэл ашиглаж байгаа...Зоригт тухайн үед “би хүнээс авсан юм” гэж байсан...120 ампертай саарал аккумлятор байсан...Би аккумлятор авахдаа өгсөн хонио 100000 төгрөгт бодож нэхэмжилж байна. Хязаалан хонь байсан... /хх 56/, Шүүхэд дуудсан тухай баримтанд: “Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй” гэжээ.                        

 

Гэрч М.Пүрэв-Эрдэнэ /хх 57/, Н.Болдбаатар /хх 60-61/, Д.Алтанцэцэг /хх 58-59/, Д.Туяа /хх 62/, Г.Болорчимэг /хх 63/, М.Оюунтунгалаг /хх 64/, Ч.Дуламсүрэн /хх 65/, Э.Уранцэцэг /хх 66/, шүүгдэгч Г.Хэрлэнбаатар /хх 79-80, 86/, Б.Энхтогтох /хх 81-82, 88/, Э.Алтангэрэл /хх 83-84, 90/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Ч.Сүхбат, Н.Болдбаатар, Б.Энхтогтох, М.Пүрэв-Эрдэнэ нараас нарны зай тус бүр 1-ийг хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ  /хх 15-32/, Г.Хэрлэнбаатараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн сүхийг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 45/, Сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 46-47/, Сүхийг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргах тогтоол /хх 49/, шүүгдэгч Г.Хэрлэнбаатар, Б.Энхтогтох, Э.Алтангэрэл нарын эзэмшлээс тус тус Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх 32-45/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 112, 124-125/, Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 113,116-117, 126-127/, Яллагдагч нарын үйлдлээс тогтоогдоогүй 12ш аккумляторыг хэрэгсэхгүй болгосон Прокурорын 5/17 тоот тогтоол /хх 136-137/ зэрэг болон бусад хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч Г.Хэрлэнбаатар нь ганцаараа давтан үйлдлээр, сүхийг тусгайлан бэлтгэж 2016 оны 01 сараас 2016 оны 03 сарын 10-ны хооронд Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн нарны зайгаар ажилладаг гэрэлтүүлэгний 3 ширхэг аккумляторыг хулгайлж 750000 төгрөгийн, мөн давтан үйлдлээр Б.Энхтогтох, Э.Алтангэрэл нартай бүлэглэж, сүхийг тусгайлан бэлтгэж 2016 оны 01 сард 1 ширхэг аккумляторыг хулгайлж 250000 төгрөгийн   буюу   Чойбалсан   сумын   Засаг   даргын   Тамгын   газарт  нийт  1000000

төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Энхтогтох нь Г.Хэрлэнбаатар, Э.Алтангэрэл нартай бүлэглэж,  сүхийг тусгайлан бэлтгэж 2016 оны 01 сард Дорнод аймгийн Чойбалсан сумын  1  дүгээр  багийн  нутаг  дэвсгэрт  байрлах  нийтийн  эзэмшлийн  нарны  зайгаар ажилладаг гэрэлтүүлэгний 1 ширхэг аккумляторыг хулгайлж Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газарт 250000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Алтангэрэл нь Г.Хэрлэнбаатар, Б.Энхтогтох нартай бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу сүх ашиглан 2016 оны 01 сард Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн нарны зайгаар ажилладаг гэрэлтүүлэгний 1 ширхэг аккумляторыг хулгайлж Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газарт 250000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Г.Хэрлэнбаатар, Б.Энхтогтох, Э.Алтангэрэл нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийг хэн санаачилсан, хэн нь хэдэн удаа оролцсон, хулгайлсан эд зүйлийг хэн хэрхэн зарцуулсан талаар үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдийг давхар нотолсон иргэний нэхэмжлэгч Э.Энхтуул, Ч.Сүхбат, гэрч М.Пүрэв-Эрдэнэ, Н.Болдбаатар нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Ч.Сүхбат, Н.Болдбаатар, Б.Энхтогтох, М.Пүрэв-Эрдэнэ нараас нарны зай тус бүр 1-ийг хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, Г.Хэрлэнбаатараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн сүхийг хураан авах тогтоол, тэмдэглэл, Сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхийг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргах тогтоол зэрэг хуульд заасан үндэслэл  журмын  дагуу  олж  авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Прокурорын газраас шүүгдэгч Г.Хэрлэнбаатар, Б.Энхтогтох, Э.Алтангэрэл нарт холбогдох гэмт хэрэгт зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Хэрлэнбаатарыг давтан үйлдлээр, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн бусдын эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Энхтогтох, Э.Алтангэрэл нарыг бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн бусдын эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдохгүй байх ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж шударгаар хүлээн мэдүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг арлгасан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний нэхэмжлэгч нарын шүүхэд дуудсан тухай баримтад өгсөн хариу баримт зэргээр нотлогдож байх тул тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирогчид учруулсан хохирлын хэмжээг харгалзан шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзнэ.

 

Дээрх нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгч Б.Энхтогтох, Э.Алтангэрэл нарын анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байгаа болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар /нэг удаагийн үйлдэлтэй, 250000 төгрөгийн хохиролтой/ хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй, шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй тул шүүгдэгч тус бүрийн эзэмшлээс эд хөрөнгө битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгох, энэ хэрэгт шүүгдэгч нарын хэн аль нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн сүх 1-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Г.Хэрлэнбаатарын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны цагдан хорих байранд хүргүүлж, шүүгдэгч Б.Энхтогтох, Э.Алтангэрэл нарын иргэний цахим үнэмлэхийг тус тус буцаан олговол зохино.

 

Монгол  Улсын  Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  283,  286,  294,  297,  298

 

дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тангуд овогт Ганбатын Хэрлэнбаатарыг давтан үйлдлээр, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Суваргачин овогт Бүрэнтогтохын Энхтогтох, Боржигон овогт Энхбаатарын Алтангэрэл нарыг бүлэглэж, тусгайлан бэтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ганбатын Хэрлэнбаатарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар, шүүгдэгч Бүрэнтогтохын Энхтогтохыг эд хөрөнгийг хураахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сар, Энхбаатарын Алтангэрэлийг эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил 5 /тав/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Г.Хэрлэнбаатарт оногдуулсан 1 жил 6 сар, ялтан Б.Энхтогтох, Э.Алтангэрэл нарт тус бүр оногдулсан 1 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  тус тус эдлүүлсүгэй

 

4. Ялтан нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан Б.Энхтогтох, Э.Алтангэрэл нарт тус бүр оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтан Б.Энхтогтох, Э.Алтангэрэл нарт мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар ялтан нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн сүх 1-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Г.Хэрлэнбаатарын эзэмшлээс 20000 төгрөгийн үнэ бүхий “Ionjoy” маркийн товчлууртай гар утас 1-ийг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн, ялтан Б.Энхтогтохын эзэмшлээс Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн Хэрлэн гудамжид байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-0614003792 дугаарт бүртгэгдсэн 5000 м2 газар битүүмжилсэн 2016 оны 05 сарын 28-ны өдрийн, ялтан Э.Алтангэрэлийн эзэмшлээс 80000 төгрөгийн үнэ бүхий “Samsung M Style” маркийн гар утас 1-ийг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болгосугай.

 

8. Энэ хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Г.Хэрлэнбаатарын ЖМ82021276 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, ялтан Б.Энхтогтохын ЖМ96051410, Э.Алтангэрэлийн ЖМ97051513 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн  299  дүгээр зүйлийн 299.3-т зааснаар   энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Энхтогтох, Э.Алтангэрэл нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтан Г.Хэрлэнбаатарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ялтан Г.Хэрлэнбаатарын эдлэх ялыг болон ялтан Б.Энхтогтох, Э.Алтангэрэл нарын тэнсэж хянан харгалзах хугацааг 2016 оны 07 сарын 22-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлд холбогдох хэсэгт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан тус тусын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ                            Ү.ОДГЭРЭЛ