| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0002/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/03 |
| Огноо | 2021-02-07 |
| Зүйл хэсэг | 24.2.1., 10.6.1., |
| Улсын яллагч | Б.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга: Ж.Б
Улсын яллагч: Б.О
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Т, Ц.Ц
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.О
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын .....-ны өдөр ........... хотод төрсөн, ....... настай ......, ................ боловсролтой, ..............., .........., ................ тоотод оршин суух ..................., ..............., .......... овогт ******* гэв.
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.... оны ....... дүгээр сарын .........-ны өдөр ............. аймгийн ............... суманд төрсөн, ........... настай ............., ................. боловсролтой, ............, ............., ............ аймгийн ........... сумын ............ баг .............тоотод оршин суух, .................., ............... ............. овогт******* гэв.
3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19...... оны ........... дугаар сарын ........-ны өдөр ............ аймгийн ............ суманд төрсөн, ............ настай ........., .............. .................., ................, .................., ............. аймгийн ........... сумын ....... дүгээр баг ............... тоотод оршин суух ..................., ............. ........... овогт ******* гэв.
4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Булагтын 1-19 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Барагдум овогт******* /РД:ТЗ86021317/ гэв.
5. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 11-257 тоотод оршин суух урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт******* /РД:ЦУ82103018/ гэв.
6. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай эрэгтэй, дээд боловсролтой, татварын эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 23-10 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шандас овогт******* /РД:ТЖ85110776/ гэв.
Яллаж байгаа гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *******, *******,*******,******* нар нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Завгийн хэц” гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор тэсэлгээ хийх явцад хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас Б.Уын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А/Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...2020 оны 08 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу барилгын ажил хийхээр хүнтэй утсаар яриад явцгаасан. Өмнөговь аймагт очоод барилга бариулах хүнтэй хөлс мөнгөө тохирч чадаагүй. Тэндээсээ буцаж яваад 08 сарын 20-ны өдөр Цогт-Овоо суманд машин саатаад янзалж байтал Цогт-Овоо сумын хэдэн залуучууд ирээд “тэр газар алт гарч байгаа, хүмүүс ухаж байгаа, та нар тийшээ явж шархаа нөхөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь зам сайн заалгаж аваад тийшээ очиход экскаватороор ухсан гүнзгий нүх байсан. Талийгаач дүү тийшээ шуудайтай юм авч ороод удаагүй байтал нэлээн хүчтэй зүйл дуугарсан. Нүхэн дотроос нь шороо манараад, бид нар цагдаа, Онцгой байдлыг алба руу дуудлага өгөөд гаргаж ирсэн. Дүү минь талийгаач болсонд маш их харамсаж байна. Юунаас болж яасныг нь сайн мэдэхгүй...” гэв.
- Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...*******тай адилхан мэдүүлэг өгөх байсан. Бид нар Өмнөговь руу барилгын ажил хийхээр явсан. Үнэ хөлсөн дээр тохирч чадахгүй буцах гэж байгаад хэдэн хүмүүстэй тааралдаад тэр хүмүүс алттай газар байгаа гэж зааж өгөхөөр нь тийшээ очиж замын зардлаа нөхөх гэж байсан ...” гэв.
- Шүүгдэгч*******, *******,*******,******* нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед ийм асуудал гарлаа гэж сонсоод талийгаачийн аавтай хамт ирсэн. Түүнээс хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон хавтаст хэрэгтэй бүрэн танилцсан. Талийгаачийн ар гэрт нь хашаа байшин авч өгч гомдол саналыг барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол саналгүй...” гэв.
- Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 08 сарын 22-ны өдөр Энхболд бид 2 Өмнөговь аймгаас Улаанбаатар хот орох гээд унаа хайгаад явж байхад Батхүү, Энхбат, талийгаач гурав цагаан өнгийн Деликатай таарсан. Тэгээд Энхболд бид 2 дайгдаад явсан. Цогт-Овоо суман дээр ирсэн. Тэр хэд дэлгүүр орохдоо үл таних залуутай “урьд юм гардаг газар байдаг” гэж ярилцаад тийшээ явахаар шийдээд, ярилцаад байж байтал хотоос Баагий, Энхээ нарын найз нь Цогт-Овоо суман дээр хүрээд ирсэн. Бөөнөөрөө нийлээд юм гардаг газар руу явцгаасан. Очсон газрын нэрийг мэдэхгүй, жижигхэн толгодтой газар байсан. Тэр газар нь ухсан нүх байсан. Ухсан нүх рүү талийгаач орж үзээд устай байна гээд усыг гаргасан, сул шороо байсныг гаргасан. Ус шавар гаргаад 2-3 хоносон. Талийгаач нүх рүү юу авч орсныг сайн мэдэхгүй. Нүхэн дотор дуу, чимээ гараад Цагдаагийн байгууллагад хандсан. Би нүхэн дотроос хувингаар сул ус, шавар левотикоор таталцсан. Тэр хэдийг хэн юу хийж байсныг мэдэхгүй байна. Зарим нь хоол унд хийгээд, зарим нь шороо ус таталцаад л байж байсан. Дуу чимээ гараад хүний амь нас эрсэдсэн өдөр Ганзориг, Баярмөнх 2 үдээс өмнө ажил гараад явцгаасан байсан. Цахилгаан мотор, молдок, агаарын хоолой, тайл, молдокны хошуу, хүрз зэрэг багаж, тэсрэх бодисыг ямар зорилгоор авч явсныг би мэдэхгүй. Хэний багажийг ч мэдэхгүй...Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ямар ч үндэслэлгүйгээр хүнийг болгоомжгүй алсан гэж давхар зүйлчилж байгааг зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-57, 174-176/
- Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 08 сарын 20-ны хавьцаа байх Бат-Очир бид 2 Даланзадгадаас Улаанбаатар хот явах гээд унаа хайгаад явж байхад Энхбат, Батхүү, талийгаач гуравтай таарсан. Тэгээд хот явах гэж байна гэхээр нь цуг хот руу явсан. Цогт-Овоо суманд байж байхад Баярмөнх, Ганзориг нар ирсэн. Бид хэд нутгийн нэг хүнтэй уулзаад танилцсан, ойр зуурын юм ярьж байхад алт гардаг газар байна гээд Завгын хэц рүү явсан. Тэнд очоод зарим нь ус гаргаад, зарим нь хоол унд хийгээд байж байсан. Би нүхнээс ус ховоогоор /тайрсан канистар/ тайлаар татаж гаргасан. Бид нар ээлжлээд шороо гаргаад яваад байсан. Багаж, тэсрэх бодисыг хаанаас, ямар зорилгоор авч явсныг мэдэхгүй, хэн тэр газарт аваачсаныг мэдэхгүй. Тэр газарт 2-3 өдөр болсон. Сүүлийн өдөр нүхэнд тэсэлгээ хийнэ гээд талийгаач орсон. Тэсэлгээ гэдэг нь юу байдаг талаар мэдэхгүй. Дуу гараад талийгаач нүхнээс гарч ирээгүй, тэгээд цагдаа дуудсан... Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ямар ч үндэслэлгүйгээр хүнийг болгоомжгүй алсан гэж давхар зүйлчилж байгааг зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59-61, 170-172/
- Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... 2019 оны 08 сарын 20-ны өдөр цалин мөнгө нь гайгүй гэхээр нь барилгын ажил хийх гээд Баярмөнхийн хамт Өмнөговь аймаг руу явсан. 20-ны орой Дундговь аймагт хоносон. 21-нд Цогт-Овоо суманд Энхболд, Бат-Очир, Энхбат, Ууганбаяр, Батхүү нартай уулзсан. Уулзаад ганц нэг юм уугаад тэндээ хоносон. 2019 оны 08 сарын 22-ны өдөр нэг газар үзэх хэрэгтэй байна гэхээр нь сонирхож явсан, төөрч будилж явж байгаад тэр газар нь оройхон очсон. Тэндээ хоночхоод 23-нд илүү, дутуу суларч барисан юмаа чангалаад, зав чөлөөнд нь хоол унд хийгээд өнжсөн. 24-дөө бас тиймэрхүү байдлаар өнжсөн. Нүхнээс ус л гараад байх шиг байсан. Үдээс хойш нь хэдэн шил архи уугаад хоносон. 25-ны өглөө Баярмөнхийг хүүхдийнхээ хичээлийн юмыг бэлд гэж авгай нь ярьсан гэсэн. Дүү төрөх дөхсөн болохоор Баярмөнхтэй хот руу явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48-50/
- Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... 2019 оны 08 сарын 20-ны өдөр байх үдээс хойш Батхүү “барилгын хундамын ажил гараад, ажлын шаардлагаар хүн хүч хэрэгтэй байна. Өмнөговь аймаг руу явж байна араас хүрээд ир” гэхээр нь Ганзоригтой хамт тэр өдрийн үдээс хойш нь 55-61 УНЗ улсын дугаартай Прадо-78 маркийн машинтай Улаанбаатар хотоос гарсан. Дундговь аймаг руу орж явж байхад Батхүү утсаар яриад “ажил бүтэхээргүй болчихлоо, наанаа хүлээж бай” гэхээр нь Ганзориг бид 2 Дундговь аймагт хоносон. Маргааш нь Цогт-Овоо суманд нөгөө хэдтэй уулзахаар болоод очсон. Өмнөговиос Батхүү, талийгаач, Энхбат, Энхболд, Бат-Очир нар ирсэн, тэндээ хоносон. Тэгээд маргааш нь тэр хэдийг машинтайгаа дагаад явсан, нэг газар хоносон, тэндээ хоол цайгаа идэж уугаад хоносон. 24-нд нүхнээс ус гараад байх шиг байсан, Ганзориг бид 2 хоол унд хийгээд машин дээрээ байж байсан. Тэгээд би сүлжээнд гарч эхнэртэй утсаар ярьсан чинь “ажил төрөл чинь бүтэхгүй байгаа бол хурдан ир, сургууль соёл орох гээд байна, хүүхдийн хичээл номыг нь базаа” гэсэн. Тэгээд тэр шөнөдөө ууж шоудаж хоносон. Маргааш нь 25-ны өглөө Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотоос барилгын газар шорооны ажил хийх гэж багаж авч очсон байх. Би араас хүрээд ир гэсэн болохоор очсон. ...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 45-47/
- Хохирогч Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын төлөөлөгч*******: “...Манай сумын 3-р баг Заваг гэх газар хүмүүс хууль бусаар алт олборлох зорилгоор нүх ухсан байсан. Энэ талаар би 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдээд очиж үзэхэд нүх ухчихсан, банз нүхэн дээр нь тавьсан байдалтай байсан. Өмнө нь тухайн газар хүмүүс алт олборлож байсан газар байгаа юм. Засаг даргаас гаргасан тодорхойлолтоор хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Манай сумаас 3-р баг Заваг гэх газарт байх ухсан нүхийг булуулах хүсэлтэй байгаа. Өөр ямар нэгэн санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216/
- Гэрч Э.Б-ийн: “...Манай нөхөр ******* 2019 оны 08 дугаар сард байх шар юманд явна гээд найз*******той хамт явсан юм. Тэгээд Дундговь аймгийн Цагдаа дээр асуудалтай болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118/
- Гэрч М.Б-ийн:“...Манай нөхөр******* 2019 оны 08 сарын үеэр Дундговь аймаг руу Болдоо гэдэг найзынхаа хамтаар шар юманд явсан. Тэгээд цуг явсан нэг хүн нь нас барсан юм шиг байна лээ. Яг болсон асуудлын талаар би сайн мэдэхгүй байна. Ямарч байсан Дундговь аймгийн Цагдаагийн газар дээр шалгагдаж байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119/
- Гэрч *******-ийн “...Миний нөхөр******* 2019 оны 08 дугаар сард Өмнөговь аймаг руу явлаа гээд явсан бөгөөд 10 орчим хоногийн дараа цагдаад шалгагдаж байгаа гэсэн. Яг ямар асуудлаар юунд холбогдсоныг мэдэхгүй байна. Манай нөхөр анх удаа л ийм асуудалд холбогдож байна, өмнө ямар нэг байдлаар цагдаа, шүүхийн асуудалд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123/
- Гэрч Д.Б-ийн /амь хохирогчийн аав/ “...Би 2019 оны 08 сарын 27-ны өдрийн өглөө гэртээ байхад утсаар Баярмөнх гэдэг залуу манай бэр Өлзийсайхантай яриад талийгаачийг шороонд дарагдсан байна гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би эргэж Баярмөнх гэдэг залуутай утсаар яриад юу болсон талаар асуухад шороонд дарагдсан гэсэн. Дундговь аймгийн Онцгой байдал дуудсан, очсон байна гэж хэлээд хотод явж байна, цуг Дундговь руу явах уу гэхээр нь дүүтэйгээ хамт явна гээд Отгонбаярын хамт Дундговь аймгийн төвд ирсэн. Би Дундговь аймгийн Баянжаргалан суманд уурхай дээр хүний машин хүргэж өгөх гэж яваад 2019.08.24-ний өдөр гэртээ харьсан. Тэгэхэд талийгаач байгаагүй, эхнэр Өлзийсайхан нь талийгаачийг “Цогт-Овоо руу ажил руугаа явсан” гэж хэлсэн. Намайг Баянжаргалан суманд байхад талийгаач хүү маань утсаар залгаж ярихдаа “хоёр хоногоос ажилдаа явна ” гэж байсан. Хүү маань алтанд нэг удаа явж байсан юм. Тэгээд алтанд явахыгаа ажилд явна гэж хэлсэн юм. Би хэнтэй хаашаа явсан талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33/
- Гэрч О.Ө-ны /амь хохирогчийн эхнэр/: “...Талийгаач 2019 оны 08 сарын 20-ны үеэр байх өөрийн цагаан өнгийн Делика маркийн машинтай Ганзоригтой хамт Өмнөговь аймаг орно гээд явсан. Яг ямар ажлаар явсныг мэдэхгүй. Талийгаач гэртээ тэсрэх бодис авч ирж байгаагүй, тэр талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэр машиныг худалдаж авсан байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-иин 61/
- Гэрч Х.О-ийн “...Аймгийн прокурорын газрын дарга С.Гансэлэмийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаартай мэдэгдэлд Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Завгын хэц” гэх газарт ухсан нүхэнд хүн амь насаа алдсан гэх нүхийг бөглөх, битүүмжлэх талаар тусгагдсан байсны дагуу 2019 оны 10 сарын эхээр тухайн газарт сумын байгаль орчны улсын байцаагч Ганчимэг, байгаль хамгаалагч Бадрах нарын хамт очиж үзэж, хэмжиж, хэр хэмжээний төсөв гарах тооцоолол хийсэн. Дараа нь сумын байгаль хамгаалагч Бадрахад тэр газарт очиж ухсан нүхийг булах талаар үүрэг чиглэл өгч явуулсны дагуу булсан талаарх зураг, тайланг надад өгсөн. Өлзийт сумын 3 дугаар баг “Завгын хэц” гэх газарт ямар нэгэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх олгогдоогүй газар байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35-36/
- Гэрч М.Г-ийн: “...2019 оны 10 дугаар сард Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Отгонмөнх нүхэнд хүн нас барсан газрыг очиж үзэх гээд явсан. Тэгэхэд нь байгаль хамгаалагч Бадрах, сумын цагдаа Баттөр, Отгонмөнх дарга бид нар хамт явсан.Тухайн газар хяр дотор, уруудсан жалганд нэг хүн орох зайтай, ёроол нь харагдахгүй их гүнзгий нүх байсан. Нүхний хажууд цэнхэр, саарал өнгийн шороо овоолсон, нүхний амсрыг цагаан өнгийн шороотой шуудайгаар хүрээлээд дээд талыг нь битүүлээд дарсан байсан. Тэр ухсан нүх рүү метр явуулж үзэхэд 30 гаран метр байсан. Яг хэдэн метр байсныг санахгүй байна. Тэр нүхийг хэн, хэзээ ухсан талаар мэдэхгүй. Завгын хэц гэх газарт ямар нэгэн ашигт малтмалын зөвшөөрөл огт байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37-38/
- Гэрч Т.М-ийн: “...Зэвсэгт хүчний 278-р ангид галт хэрэгслийн инженерээр 9 дэх жилдээ ажиллаж байгаа. Дэлбэрэх бодис дотроо байлдааны, үйлдвэрлэлийн, тусгай зориулалтын гэж төрлүүдэд хуваагддаг. Нитратын ион NO3 байлдааны, үйлдвэрлэлийн, тусгай зориулалтын тэсэрч дэлбэрэх бодист ордог. Тэсрэх бодисуудын найрлагад нитратын ион ордог учраас нитратын ионоор шууд тийм төрлийн тэсэрч дэлбэрэх бодис гэж хэлэх боломж байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40/
- Гэрч Д.Д-ийн: “...2370 УНН улсын дугаартай машин миний эзэмшилд байдаг. Энэ оны 4 сарын эхээр нэг залуу худалдаж авсан юм. Тухайн үед нь тэр залуугийн нэр дээр машинаа шилжүүлэх гэсэн миний иргэний үнэмлэхийн хугацаа дуусаад шилжүүлж чадаагүй юм. Тэр залууг утсаар холбогдохоор уулзаад гэрчилгээгээ солиулъя гэж бодож байсан. Бид хоёрын хооронд ямарч тооцоо байхгүй, машиныхаа төлбөрийг бүрэн авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116/
- Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 43 дугаартай “...Амь хохирогч Б.-ын цогцост хийсэн шинжилгээгээр толгойн хэлбэр бүрэн алдагдсан, гавал яс бутарч олон сэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины ил гэмтэл, цээж хэвлийн урд хэсгийн эдийн дутагдал үүсгэсэн том хэмжээний шарх, дотор эрхтнүүдийн урагдал няцрал, цээжний 2 талын хавирганууд шууд болон шууд бус олон тооны нийлмэл хугарал, бүсэлхийн 1, 2-р нугалмын хэлхээ тасарсан мултрал, аарцаг ясны олон уулзахын мултрал, баруун суудал ясны хугарал, баруун сүүжний тогоо дайрсан хугарал, умдаг ясны хугарал /Мальгены хугарал/ баруун дунд чөмөг сүүжний тогооны мултрал, мултралын түвшин дэх булчин, эдийн дутагдал үүсгэн бүрэн тасарсан шарх, зүүн богтос, баруун, зүүн шаант ясны ил хугарал, баруун, зүүн өсгий ясны ил шарх, 2 гуяны дотор хэсэг, зүүн атгаалын ар хэсэг, баруун шууны дотор хэсэгт 0,1х0,2-1,0х2,5 см хэмжээтэй олон тооны арьс цоорсон шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тэсрэх бодисын нөлөөгөөр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь нас барах үед үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч Б.У нь нас барах үедээ согтолтгүй байсан байна. ШШҮХ-ийн ТШХ-ийн биологийн лабораторийн хариуд бүлэг тогтоох боломжгүй гэжээ. Б.У нь тэсрэх бодисын нөлөөгөөр гавал, тархи, цээж, хэвлий мөчдийн хавсарсан ил гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 75-77/
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4306 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 15 хэсэг хувцаснууд ямар төрлийн хувцас болох нь тодорхойгүй байна. Дээрх хувцаснууд агаарын цохих долгионы хүчний үйлчлэлээр урагдаж, сэмэрч олон тооны болсон байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 88/
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4912 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн нүх, цооногоос гарч ирсэн шороо, үзүүртээ төмөртэй уутны тасархай, цагаан шаргал өнгийн гадуураа саарал өнгийн шороо мэт зүйлээр бохирлогдсон зүйл зэргээс нитратын ион /NO3/ илэрч байна. Илэрсэн нитратын ион /NO3/ тэсэрч дэлбэрэх бодисын найрлагад ордог болно. Хэлбэрээ алдсан цэнхэр өнгийн хуванцар сав, хамгаалалтын малгайны хуванцар бүслүүр, шаргал өнгийн хуванцар хэсэг зэргээс тэсэрч дэлбэрэх бодисын агуулга илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 96/
- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн тэсэлгээний сургалт, судалгааны төвийн шинжээч Л.П 2020.07.08-ны өдрийн 003 тоот: “...1.Б.У нас барсан нь Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4,5, Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний эргэлтэд хяналт тавих тухай /ТДБТХЭХТТ/ Монгол улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 1,2, 15 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 20.1.7, Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байна. 2. Монгол Улсын нутаг дэвсгэр Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар баг Завгын хэц гэх газарт хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал буюу алтны эрэл, хайгуул хийсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй зөвшөөрөлгүй харьцсан, тээвэрлэсэн, тэсэлгээний ажил үйлчилгээ хийсэн Б.У, *******,*******, *******,*******,*******,******* нар нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн зэрэг буруутай үйл ажиллагаа явуулсан байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 69-71/
- Глобал энвайрон ХХК-ийн экологийн хохирлын үнэлгээ хийсэн дүгнэлтэд “...1.Булсан нүхний координат ЗУ44019/00,4//, ХӨ105048/16,9///д.т.д1466м/. 2. Булсан нүхний амсраас авсан хэмжилтээр 7мх5,4-6м хэмжээтэй зөв бус хэлбэр нүх өмнө нь байсан байна. 3.Нүхний өмнө хажууд 3мх2,5м талбайд овоолсон шороо, хүний үйл ажиллагаа явагдсан ул мөр байсан бөгөөд энэ нь энд газар эвдэрсэн, олборлосон үйл ажиллагаа явуулсан гэх үндэстэй болно. 4. Өмнө ухсан нүхнээс ил гаргасан шороо буюу хурдсыг үзвэл нуурын хөх саарал байсан бөгөөд энэ нь нилээд гүнээс гардаг болно. Иймд бид хэрэгт газарт хийсэн үзлэг судалгааны үр дүн болон байдалтай танилцан үзэхэд нүх булагдсан байсан учраас 1922002260135 тоот хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болно...” гэжээ. /2-р хх-ийн 74-79/
- Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайланд “...Л.Бийн эзэмшлийн 5561 УНЗ улсын дугаартай 1996 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн Landcruiser 78 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2020.04.17-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 22.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэжээ. /2-р хх-ийн 84-86/
- Хөрөнгө-Эстимэйт ХХК-ний 2020.09.21-ний №01/51 дугаартай “...Mitsubishi Delika маркийн автомашин-5.500.000 төгрөг, Lutian маркийн цахилгаан мотор-450,000 төгрөг, Молдок-35,000 төгрөг, Агааржуулах хоолой-30,000, нийт-6.015.000...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 132/
- Уул уурхайн мэргэжл
ийн шинжээчийн 2021.07.28-ны өдрийн №21-001 тоот дүгнэлт /3-р хх-ийн 9-26/
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
- Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч *******,*******, *******,*******,*******,*******, амь хохирогч Б.У нар нь алт олох зорилгоор Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Завгийн хэц” гэх газарт очсон, тухайн газарт байх нүхэнд тэсэлгээ хийх явцдаа амь хохирогч Ууганбаяр шороонд дарагдаж нас барсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг тогтоох боломжгүй гэж гарсан тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт шүүгдэгч нарын мэдүүлгээс өөр баримт байхгүй, энэ нь бусад баримтаар нотлогдоогүй” гэсэн хүсэлтийг гаргаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан боловч шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учраас байгаль орчинд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж эхэлснээр энэ гэмт хэрэг төгссөнд тооцогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор шаардлага /1-р хх-ийн 103-104/ бичсэний дагуу Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газраас тус сумын 3 дугаар багийн нутаг, Завгын хэц гэх газарт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэх газар /нүх/-г булж нөхөн сэргээсэн учраас байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг гаргах боломжгүй талаараа шинжээч /хх-ийн 74-80/ дүгнэлтдээ дурсан байна.
Шүүгдэгч *******,*******, *******,*******,*******,******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэдгийг шууд нотлох баримт нь амь хохирогч Б.У ухсан нүхэнд тэсэлгээ хийх явцдаа амь насаа алдсан үйл баримт юм.
Шүүгдэгч *******,*******, *******,*******,*******,******* нар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр алт буюу ашигт малтмал эрэн хайх зорилгоор газар, газрын хэвлийд халдаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******,*******, *******,*******,*******,******* нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
- Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт:
2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Завгийн хэц” гэх газарт буюу ухсан нүхэнд амь хохирогч Б.У амь насаа алдсан үйл баримт тогтоогдож байна.
Амь хохирогч Б.У нь нүхэнд тэсэлгээ хийсний улмаас амь насаа алдсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4306 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 15 хэсэг хувцаснууд ямар төрлийн хувцас болох нь тодорхойгүй байна. Дээрх хувцаснууд агаарын цохих долгионы хүчний үйлчлэлээр урагдаж, сэмэрч олон тооны болсон байна...” гэх дүгнэлт, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны 4912 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн нүх, цооногоос гарч ирсэн шороо, үзүүртээ төмөртэй уутны тасархай, цагаан шаргал өнгийн гадуураа саарал өнгийн шороо мэт зүйлээр бохирлогдсон зүйл зэргээс нитратын ион /NO3/ илэрч байна. Илэрсэн нитратын ион /NO3/ тэсэрч дэлбэрэх бодисын найрлагад ордог болно...” гэх дүгнэлт, Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 43 дугаартай “...Амь хохирогч Б.У нь тэсрэх бодисын нөлөөгөөр гавал, тархи, цээж, хэвлий мөчдийн хавсарсан ил гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 75-77/ зэргээр тогтоогдож байна.
Амь хохирогч Б.У нүхэнд тэсэлгээ хийж амь насаа алдсан гэх цаг хугацаанд түүнтэй хамт *******,*******, *******,******* нар байсан, шүүгдэгч*******,******* нар нь Улаанбаатар хот явсан байсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч *******,*******, *******,******* нар нь амь хохирогчийг тэсрэх бодис авч нүхэнд орсныг мэдээгүй гэж яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ мэдүүлжээ. Гэвч шүүгдэгч *******,*******, *******,******* нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулахыг хориглосон, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх явцдаа амь хохирогчийг 35.8 м ухсан /хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон/ нүхэнд татагч багажаар оруулж тэсэлгээ хийх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл амь хохирогч Б.Уын амь насаа алдсан үйл баримт нь шүүгдэгч *******,*******, *******,******* нарыг хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч*******,******* нар нь бусад дөрвөн шүүгдэгч нарын хамт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан боловч амь хохирогч Б.Уыг амь насаа алдахаас өмнө Улаанбаатар хот руу явсан байх тул шүүгдэгч *******,*******, *******,******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******,*******, *******,******* нарыг бүлэглэн хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч *******,*******, *******,******* нарын гэм буруутайд тооцогдсон хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байна.
Иймд шүүгдэгч *******,*******, *******,******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******,*******, *******,*******,*******,******* нарын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан өршөөлд хамаарахгүй гэмт хэрэгт хамаарч байна.
Иймд шүүгдэгч *******,*******, *******,*******,*******,******* нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон шүүгдэгч тус бүрд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч******* нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 74 дугаартай захирамжаар шүүгдэгч*******т оногдуулсан хорих ялыг 16 жил болгон дүйцүүлэн хассан, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан*******ийг эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн болох нь 1-р хавтаст хэргийн 180, 192-201-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол болон захирамжийн хуулбаруудаар нотлогдож байна.
Шүүгдэгч******* нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, түүний хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар өршөөлд хамаарахгүй байна.
Иймд шүүгдэгч*******т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож /5400/15=360/, түүн дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч*******ийн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 28 хоногийн хорих ялаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******,*******, *******,*******,******* нарын орлого олох боломж нөхцөлийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан багаж, хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн байх тул молдокны хошуу 17 ширхэг, өрмийн хошуу 6 ширхэг, ногоон өнгийн өрөм хошуутай 1 ширхэг, молдок 1 ширхэг, цахилгаан мотор 1 ширхэг, татагч багаж /6 хөлтэй, тороостой/ 1 ширхгийг тус тус улсын орлого болгож, агаарын хоолой 1 ширхэг, ишгүй хүрз 1 ширхэг, цахилгааны утас, агаарын сэнс, үзүүртээ төмөртэй уутны тасархай 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, хамгаалалтын малгайны хуванцар бүслүүр, шаргал өнгийн хуванцар хэсэг, шороо зэргийг устгуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн хэрэг үйлдэхэд ашигласан гэдэг нь нотлогдохгүй байх тул хэрэгт хураагдаж ирсэн 55-61 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч*******-д, 23-70 УНН улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгслийг, гэрчилгээний хамт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-т тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ....... овогт *******, ....... овогт*******, ...... овогт *******, ....... овогт*******, ........ овогт*******, ....... овогт*******, нарыг бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэргийг, шүүгдэгч .......- овогт *******, Хэхи овогт*******, Солоон овогт *******, Барагдум овогт******* нарыг бүлэглэн бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******, *******,******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 10.6 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******, *******,*******,*******,******* нарт тус бүрд нь 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч*******-ийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 04 сарын 12-ны өдрийн 147 дугаартай оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 4 хоногийн хорих ял дээр энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн, шүүгдэгч*******-ийн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 28 хоногийн хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-ийн биечлэн эдлэх 3 жил 7 сар 28 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******, *******,*******,******* нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,*******,*******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
10. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн молдокны хошуу 17 ширхэг, өрмийн хошуу 6 ширхэг, ногоон өнгийн өрөм хошуутай 1 ширхэг, молдок 1 ширхэг, цахилгаан мотор 1 ширхэг, татагч багаж /6 хөлтэй, тороостой/ 1 ширхгийг тус тус улсын орлого болгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-т зааснаар эд мөрийн баримтад хураагдсан агаарын хоолой 1 ширхэг, ишгүй хүрз 1 ширхэг, цахилгааны утас, агаарын сэнс, үзүүртээ төмөртэй уутны тасархай 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, хамгаалалтын малгайны хуванцар бүслүүр, шаргал өнгийн хуванцар хэсэг, шороо зэргийг устгуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлж, 55-61 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч*******-д, 23-70 УНН улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгслийг гэрчилгээний хамт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-т тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,*******,*******, *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч*******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
13. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.МӨНХБАТ