Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 01651

 

2017 оны 07 сарын 24 өдөр

        Дугаар 184/ШШ2017/01651

        Улаанбаатар хот

 

 

 

                         

                          Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, 7 хэсэг, стадион оргил 69 байр, 54 тоотод оршин суух Бор овогт Борын Очирбат /РД: ШБ73122199/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, алтан овоо, 34 гудамж, 6 тоотод оршин суух Тайж овогт Мядагийн Сүхбаатар /РД: ВЙ71012016/-д холбогдох,

2,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Сүхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 04 сард М.Сүхбаатарт БНХ 19-09 улсын дугаартай Ниссан пулсар маркийн суудлын автомашиныг 1,400,000 төгрөгөөр зарж борлуулсан. Тээврийн хэрэгслийн бичиг баримтыг 2017 оны 04 сарын 25-ны дотор шилжүүлж өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины үнэ 1,400,000 төгрөг хохирол сэлбэг хэрэгслийн мөнгө 1,000,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөгийг хариуцагч М.Сүхбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.  

            Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

            “Хариуцагч М.Сүхбаатар нь нэхэмжлэлийн шаардлага 2,400,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2,400,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулна” гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Очирбат нь зээлийн гэрээний үүрэгт 2,400,000 төгрөгийг гаргуулахаар М.Сүхбаатартхолбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Сүхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2,400,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

           Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч М.Сүхбаатар нь 2,400,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Б.Очирбатад бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,350 төгрөгнөөс 26,175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 26,175 төгрөг, хариуцагч М.Сүхбаатараас 13,088 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Очирбатад олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                  Д.МӨНХБҮРЭН