| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/02034/и |
| Дугаар | 01688 |
| Огноо | 2017-07-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 01688
| 2017 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 184/ШШ2017/01688 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, баган наран 17 гудамж, 20 тоотод оршин суух Лувсан овогт Баасангийн Нандинцэцэг /РД: ВБ80022000/-ийн нэхэмжлэлтэй
О.Эрдэнэтөгсийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б Нандинцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Эрдэнэтөгстэй 2006 онд танилцаж гэр бүл болоод 5 жил амьдарсан. Бидний дундаас 2 хүүхэд төрсөн. 2011 онд гэрлэлтээ цуцлуулж тус тусдаа амьдрах болсон. О.Эрдэнэтөгс нь 2 хүүхдийн тэтгэмж өгөхгүй байсан учраас Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Эрдэнэтөгсийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Нандинцэцэг нь Тайж овогт Очирбатын Эрдэнэтөгс /РД: ИЦ82062571/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Б.Нандинцэцэгийн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь О.Эрдэнэтөгсийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тодруулснаар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Нэхэмжлэгчийн тодорхойлж буй хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Эрдэнэтөгс нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ойн 02 дугаар гудамж, 02 тоот хаягаар оршин суудаггүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /дугаар 101/ШЗ2017/10732/, нэхэмжлэгч талын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар хаяг нь тодорхой бус гэдэг нь тогтоогдож байна.
Иймд О.Эрдэнэтөгсийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Очирбатын Эрдэнэтөгсийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Нандинцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.О.Эрдэнэтөгсийг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч Б.Нандинцэцэг /утас: 88176686/-т мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН