| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0127/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1414 |
| Огноо | 2021-12-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1414
2021 12 16 2021/ШЦТ/1414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2106 00000 2157 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Өвөр монголын их сургуулийн Олон улсын боловсролын сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө гудамжны 53 дугаар байрны 40 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч ******* нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк цахим хуудсанд “нууц үг хакердан сэргээнэ” гэсэн хуурамч зар байршуулж, зараар холбогдсон Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 65 дугаар байрны 18 тоотод оршин суух хохирогч Ц.Анужинг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2021 оны 06 дугаар сарын 02-ний өдөр 40.000 төгрөгийг “Хаан” банкин дахь өөрийн 5085283039 дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад бага хэмжээний хохирол учруулж залилсан,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Ц.Анужингийн “2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 40.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5015275101 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан ... Би мөнгөө Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 65 дугаар гудамжны 18 тоот гэртээ байхдаа өөрийн 5015275101 тоот Хаан банкны интернэт банкаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 11 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Чинтуяагийн “2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарыг дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5003333430 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа шууд фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 45 дугаар хуудас/,
Хохирогч Т.Ганзаяагийн “2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарыг дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 20.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5114460204 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа шууд фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 60 дугаар хуудас/,
Хохирогч Х.Сувдаагийн “2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарыг дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5029674030 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа шууд фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 75 дугаар хуудас/,
Хохирогч Л.Энхтуяагийн “2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарыг дагуу Munkh Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5058093345 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа шууд фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 90 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.Эрдэнэсүрэнгийн “2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарыг дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 40.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод Голомт банкны 1709076536 данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа шууд фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 106 дугаар хуудас/,
Хохирогч Б.Пүрэвгэрэлийн “2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарыг дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5011247269 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа шууд фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 122 дугаар хуудас/,
Хохирогч Д.Алтантулгын “2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарыг дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5498323450 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа шууд фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 135 дугаар хуудас/,
Хохирогч Б.Мөнхзоригийн “2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарыг дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 60.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5300813146 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний данс руу 60.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа шууд фейсбүүкээр блок хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 152 дугаар хуудас/,
Хохирогч Ш.Сүрэнгийн “2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарыг дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 2105114445 тоот Голомт банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа шууд фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 167 дугаар хуудас/,
Хохирогч Л.Орхонтуулын “2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарыг дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5057525460 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа шууд фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 182 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Сугарын “2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 20.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5434020915 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 195 дугаар хуудас/,
Хохирогч Э.Дияаны “2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 15.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5075631614 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 15.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 212 дугаар хуудас/,
Хохирогч Б.Шинэбаярын “2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5069197988 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 226 дугаар хуудас/,
Хохирогч Д.Саруулын “2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5125085579 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 239 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Эрдэнэбаатарын “2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5059125834 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 3 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Гэрэлтчимэдийн “2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5225289535 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 20 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Бямбабаярын “2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 30.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5749348881 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 35 дугаар хуудас/,
Хохирогч Б.Мягмарсүрэнгийн “2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 30.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5246159769 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 48 дугаар хуудас/,
Хохирогч Ө.Долгорсүрэнгийн “2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5514001299 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 62 дугаар хуудас/,
Хохирогч Б.Зул-Эрдэнийн “2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5498164919 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 74 дүгээр хуудас/,
Хохирогч А.Оюунбилэгийн “2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 20.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5959212748 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 87 дугаар хуудас/,
Хохирогч Д.Батмөнхийн “2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5890427430 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 102 дугаар хуудас/,
Хохирогч Э.Төмөр-Очирын “2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 20.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5247110868 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 115 дугаар хуудас/,
Хохирогч С.Гантулгын “2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5300726445 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 129 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Алтангэрэлийн “2021 оны 07 дугаар сарын 01-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 30.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5146077618 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 178 дугаар хуудас/,
Хохирогч С.Өзгерисийн “2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхдаа цахим орчинд байршуулсан фейсбүүк хакердана, нууц үг сэргээнэ гэсэн зарын дагуу Munkh гэх хаягтай үл таних хүнтэй чатаар холбогдож фейсбүүкийн нууц үгээ 50.000 төгрөгөөр сэргээлгэхээр тохиролцоод өөрийн 5037213104 тоот Хаан банкны данснаас 5085283039 тоот Мөнхжин гэх үл таних хүний Хаан банкны данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа болсон гэж хэлэхээр нь хүлээж байгаад чат бичтэл намайг фейсбүүкээр блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 157 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******гийн эзэмшлийн Хаан банкны 5085283039 дугаартай депозит дансны хуулга /1хх-ийн 17-29 дүгээр хуудас/,
Яллагдагч *******гийн мэдүүлэг /2хх-ийн 198-199 дүгээр хуудас/,
Хохирол төлсөн талаарх баримт /2хх-ийн 213-221 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 243 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 16 дугаар хуудас/, Өвөр монголын их сургуулийн Олон улсын боловсролын сургуулийн тодорхойлолт /2хх-ийн 201 дүгээр хуудас/, Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори Ирээдүй цогцолборын сургуулийн тодорхойлолт /2хх-ийн 202 дугаар хуудас/ зэрэг баримт болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан нэр бүхий 27 хохирогчоос 1.125.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Анужин, Д.Чинтуяа, Т.Ганзаяа, Х.Сувдаа, Л.Энхтуяа, Ж.Эрдэнэсүрэн, Б.Пүрэвгэрэл, Д.Алтантулга, Б.Мөнхзориг, Ш.Сүрэн, Л.Орхонтуул, Ц.Сугар, Э.Дияан, Б.Шинэбаяр, Д.Саруул, Б.Эрдэнэбаатар, Ж.Гэрэлтчимэд, Ч.Бямбабаяр, Б.Мягмарсүрэн, Ө.Долгорсүрэн, Б.Зул-Эрдэнэ, А.Оюунбилэг, Д.Батмөнх, Э.Төмөр-Очир, С.Гантулга, Д.Алтангэрэл, С.Өзгерис нарын мэдүүлэг, нэр бүхий хохирогч нараас *******гийн эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргахгүйгээр оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар ******* нь 2021 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хугацаанд фейсбүүк цахим орчинд гар утсаараа нэвтэрч “фейсбүүк хаяг хакердаж, нууц үг олж өгнө” гэсэн хуурамч, биелэгдэх боломжгүй зар байршуулсан, зарын дагуу холбогдсон нэр бүхий 27 хохирогчтой фейсбүүк чатаар харилцаа үүсгэн итгэл төрүүлсэн, дансаа өгч мөнгө шилжүүлэхийг санал болгосон, дансанд мөнгө ормогц хохирогч нарын фейсбүүк хаягийг блок хийсэн гэх үйл баримт тогтоогджээ.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх үзэв.
Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд энэ эрхэд хуурах, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, төөрөгдөлд оруулах аргаар халджээ.
Бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр өөртөө хууль бусаар олж авахын тулд цахим хэрэгсэл ашиглан харилцаж, худал үг, идэвхтэй үйлдлээр итгүүлэн үнэмшүүлж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг шилжүүлэн авах, бодит хохирол учруулсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангасан байна.
Бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул *******гийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.
Шүүгдэгч *******өнжингийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч нарт бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой.
Шүүгдэгч ******* нь 27 удаагийн үйлдэл, давтамжтайгаар дээрх залилах гэмт хэргийг үйлдсэн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэснийг журамлан хэрэглэсэн нь зөв зүйтэй болжээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүхээс шүүгдэгч *******гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зариудаар бий болгон төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцов.
*******г үйлдэл тус бүрт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, уг хэргүүдийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулсан боловч үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэсэн шинжийг журамлаж ял өөрчлөн сонсгоогүй, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулаагүй атлаа яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байгааг анхааруулбал зохино.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас амар хялбар аргаар мөнгө олох, шоу цэнгээн, зугаа цэнгэлд хэт автсан байдал, нөгөө талаас хохирогч нарын гэнэн итгэмтгий зан харилцаа, бодит байдлыг нягтлан шалгах дадал хэвшээгүй байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Энэ гэмт хэргийн улмаас нэр бүхий 27 хохирогчид нийт 1.125.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч ******* нь дээрх хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгч *******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь 19 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн зүгээс торгох ял оногдуулж өгөөч гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох санкцтай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, гадаадын дээд сургуульд тэтгэлгээр мэдээлэл харилцаа холбоо технологийн чиглэлээр суралцдаг оюутан, цахимаар хичээлээ хийж байгаа гэх хувийн байдал, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зариудаар бий болгон төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ