Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 0427

 

2020 оны 06 сарын 17 өдөр    

         Дугаар 128/ШШ2020/0427

             Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т овогт А Е

Нэхэмжлэгч:   С овогт Х Ж, 

Хариуцагч:     Убегхшгхуб Т.З

Нэхэмжлэлийн шаардлага: “Убегхшгхубулсын байцаагч Т.Зын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” ******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч хяналтын улсын байцаагч Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Е, Х.Ж нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“... А/ Нэхэмжлэгч А.Е миний бие хяналтын улсын байцаагч Т.Зын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт нь миний улсын бүртгэлийн Ү-*******, Ү-******* дугаарт бүртгүүлсэн хувийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үндэслэлгүй хүчингүй болгосон нь хууль бус, миний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд халдсан эрх ашиг сонирхлыг маань ноцтой зөрчсөн, хохироож байх тул бүхэлдээ хүчингүй болгуулах хүсэлттэй байна.

Учир нь: Би 2014 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байршилтай газарт подвалын хамт 3 давхар үл хөдлөх хөрөнгө шинээр барих зорилгоор барилгын ажил эхлүүлсэн юм. 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байх би улсын бүртгэлд уг шинээр барьсан 108 м.кв талбайтай, амины сууц, үйлчилгээний зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхээр мэдүүлсэн ба хууль журмын дагуу холбогдох бүх нотлох баримтыг гаргаж өгсөн болно. Улсын бүртгэгч байсан А.Е миний мэдүүлэг нотлох баримтыг хүлээн авч газар дээр ирж үзэж улсын бүртгэлийн Ү-******* дугаарт шинээр барьсан 108 м.кв талбайтай, амины сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 60 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон юм.

Үүний дараа би 2014 оны 11 дүгээр сард өргөтгөл нэмж барьж хэмжиж үзэхэд миний үл хөдлөх хөрөнгө нэг давхар нь 108 м.кв дээр 52.5 м.кв өргөтгөл нэмж барьсан тул үндсэн талбай нь 108 м.кв биш 160.5м,кв талбайтай болсон юм. Би өргөтгөлийг тулгуур шон багана цутгаж хийсэн юм. Би 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгө маань подвалын хамт ашиглалтад оруулсан тул нэмэлт өөрчлөлтийг бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан. Мэдүүлэг өгөх үед улсын бүртгэлд эд хөрөнгийн бүртгэлд миний дүү л сууж байсан бусад нь байшин үзэх гээд явсан, чөлөө авсан гэж байсан тул яах аргагүй материалаа А.Ед дүүгийн хувьд биш үйлчлүүлэгчийн хувьд бүрэн хүлээлгэж байсан. Би тухайн өдөр тухайн 100 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ авах зорилгоор өргөдөл гаргасан. Миний өргөдөлд дараах зүйлийг тусгасан юм. Үүнд: би өмнө нь 60% гүйцэтгэлтэй гэрчилгээ авч байсан. Тухайн үед 108 м.кв гэж буруу бүртгүүлсэн байна залруулга хийлгэх, одоо бодит байдал дээр урт нь 16.05 метр, өргөн 10 метр нэг давхар нь нийт ,160.5 м.кв болсон байна. Иймд 100 хувийн гүйцэтгэлтэй подвалын хамт нэг давхарын 321 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болсон тул бүртгүүлж шинээр гэрчилгээ олгох тухай өргөдөл мэдүүлэг, фото зураг, план зураг гэх мэт хуулийн дагуу өгөх ёстой бүх материалыг хүлээлгэж өгсөн юм. Улсын бүртгэгч газар дээр нь очиж үзэж 100 гүйцэтгэлтэй, подвапын хамт 321 м.кв талбайтай, амины сууц, үйлчилгээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон юм. Уг нь подвалын хамт 3 давхар үл хөдлөх хөрөнгө барих төлвөлгэөтэй байсан боловч хөрөнгө мөнгөгүй асуудлаас болж подвалын хамт 1 давхарыг эдийн засгийн засгийн эргэлтэд оруулж ашиглалтад оруулах, ресторан ажиллуулах зорилгоор өмчлөх эрхийн гэрчилгээ авч банканд зээлд барьцаанд тавьж зээл авсан болно.

            Үүний дараа 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байх би 321 м.кв талбайтай ул хөдлөх хөрөнгөөс подвалын /зоорь/ 81 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг иргэн Х.Жийн өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор улсын бүртгэгч Х.Тт холбогдох бүх нотлох баримтыг гаргаж өгсөн болно. Т иргэн Ж бид хоёрын гаргасан мэдүүлгийг нотлох баримт бэлэглэлийн гэрээний хамт хүлээн авч газар дээр нь очиж үзэж фото зурагтай тулгаж үзсэн болно. Хууль  журмын дагуу иргэн Х.Жт 81,м.кв үл хөдлөх хөрөнгийг салгаж улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж тусгай үл хөдлөх хөрөнгө өмчлөх тухай гэрчилгээ олгосон болно. Харин надад 321 м.кв талбайгаас 81 м.кв хасаад үлдсэн 240 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болгож нэмэлт өөрчлөлт оруулан өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон юм. Нэмэлт өөрчлөлтөд үндсэн рестораны 1 давхрын 108 м.кв талбай, салгасан подвалын 81 м.кв талбайтай болон подвалд үлдсэн 27 м.кв талбай, шинээр нэмж барьсан өргөтгөл 105 м.кв байтай нийт 321 м.кв талбайтай байсан. Үүнээс надад 240 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөрөнгө үлдэж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Үл хөдлөхийн гэрчилгээ болон газрын гэрчилгээ маань тухай бүр банканд барьцаанд байсан. Би өөрт байгаа нотлох баримтыг хууль журмын дагуу гаргаж өгч хуулийн дагуу улсын бүртгэлд шинээр барьсан хөрөнгө мэдүүлж гүйцэтгэл, үл хөдлөх хөрөнгийн талбайг бодит байдалд нийцүүлэн тодорхойлсон болно. Би болон улсын бүртгэгчид ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн асуудал байхгүй. А.Е миний дүү боловч тэрээр улсын бүртгэгч байхдаа хажууд нь өер бүртгэгч нар байхгүй үед надад улсын бүртгэлийн үйлчилгээг хууль журмын дагуу үзүүлсэн. Улсын бүртгэгч Х.Тийг би сайн танихгүй улсын бүртгэгч гэдэг талаас нь мэднэ. Тухайн үед үйлчилж байсан хууль журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ үнэн бодитой баталгаажуулсан болно.

Дараа нь 2017 онд 3 давхрыг ажлыг эхлүүлэн барьж 80 хувийн гүйцэтгэлтэй 108 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан юм. Доод талын ресторанаас зориулалт нь өөр тул З давхарт амины сууц, зочид буудлыг тусдаа бүртгүүлэх тусдаа гэрчилгээ авах зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлэг гаргасан юм. Би улсын бүртгэлд ирэхэд улсын бүртгэгч Х.Т байсан тул мэдүүлэг нотлох баримтыг хууль журмын дагуу хүлээлгэж өгсөн юм. Улсын бүртгэгч Х.Т мөн адил газар дээр нь очиж 108 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ олгосон юм. Би хууль журмын дагуу барьсан хөрөнгийг ямар нэгэн илүү талбайгүй бүртгүүлсэн болно. Үл хөдлөх хөрөнгийн газар өмчлөх эрхэд 108 м.кв талбайтай боловч, урд талын талбайг ашиглах эрхээр бүртгүүлсэн, харин хойд талын өргөтгөлийг хууль тогтоомж стандартын дагуу дээшээ шон, багана цутгаж нэмж өргөтгөсөн болно. Энэ тухай холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч барьсан. Өнөөдрийн байдлаар 100 гүйцэтгэлтэй подвалын хамт 3 давхар үл хөдлөх хөрөнгийн нийт талбайн хэмжээ 481.5 болж байгаа ба үүнээс салгасан 81 м.кв талбай, 240, хасаад одоо үлдсэн надад 3 давхар өргөтгөлийн хамт 160.5 м.кв болж байна. Би 3 давхрын 100 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээг 160.5 м.кв талбайтай болгож авах зорилготой байсан боловч миний бие өөр аймаг газарт өөр албанд томилогдсон тул бүртгүүлж чадаагүй, амжаагүй болно.

Би хяналтын улсын байцаагч Т.Зын миний нэр дээр бүртгэлтэй байгаа улсын бүртгэлийн Ү-*******, Ү-******* дугаарт бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг тус тус хүчингүй болгосон тухай дүү Еээс сонсон даруй шат дараалан гомдол гаргасан болно. Би З байцаагчийн асуултын дагуу хэзээ ямар үл хөдлөх хөрөнгийг яаж бүртгүүлсэн, хэмжээний талаар талбар өгсөн. Түүнээс биш хяналтын улсын байцаагч З шалгаад бид нарын бүртгэлийг хүчингүй болгох гэж байгаа тухай болон бүртгэлийг хүчингүй болгосон дүгнэлт гаргасан тухай нэг ч удаа мэдэгдээгүй, танилцуулаагүй болно. Өнөөдрийг хүртэл гардаж аваагүй болно.

Би дүгнэлтийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ дүгнэлт нь хууль бус замаар гарсан, миний хуульд заасан өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн, хохироосон дүгнэлт байна.

            Дээрх бүх нөхцөл байдлыг үнэн зөвөөр бүртгүүлсэн тухай тайлбарласан ба бүгд эх нотлох баримттай архивт хадгалагдаж байгаа болно.

Мөн миний эрх ашиг сонирхол Х.Жт бэлэглэж, салгаж бүртгэснээр огт хөндөгдөөгүй болно. Учир нь би өөрөө сайн дурын үндсэн дээр хүргэн хүү Х.Жэд бэлэглэлийн гэрээгээр эргэж буцахгүйгээр 81 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлсэн юм. Уг үл хөдлөх хөрөнгөд ямар нэгэн хамтран өмчлөгч байхгүй тул ямар ч тохиолдолд салгаж бүртгэснээр миний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөхгүй, хэнд ямар хөрөнгө бэлэглэх, солих, худалдах нь миний хувь хүний эрхийн асуудал юм. Би хуульд заасан гаргаж өгөх бүх нотлох баримтыг гаргаж өгч үнэн зөв бүртгүүлсэн байхад төрийн эрх бүхий албан тушаалтан хүний өмчлөх эрхэд шууд халдаж, хязгаарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Мөн миний улсын бүртгэлийн Ү-*******, Ү-******* дугаарт бүртгүүлсэн үл хөрөнгө маань их хэмжээний ******* банкны зээлийн барьцаанд байгаа Гэтэл өнөөдөр их хэмжээний зээл олгосон банк бүртгэл хүчингүй болсныг одоо хүртэл мэдэхгүй байгаа ба би зээлийг төлөөд л явж байна. Ийм байдалтай алдаатай процессийн ажиллагаагаар шууд миний эрхэд хууль бус замаар халдсан, үндэслэлгүй дүгнэлт гаргасанд маш их гомдолтой байна. Би зээл нэмж авах гэхээр авч чадахгүй бизнесийн эргэлтэд үл хөдлөх хөрөнгө оруулж бэлэглэж, худалдаж чадахгүй гацаанд орж байна. Хувь хүний өмчлөх эрхэд ингэж халдаж болохгүй шүү дээ. Дахин бүртгүүлсэн ч энэ бүртгүүлсэн бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт орохгүй ямар ч үр дүнгийн ялгаа гаргахгүй болно.

            Б/Нэхэмжлэгч Х.Ж би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт эхнэр гурван хүүхдийн хамт оршин суудаг. Эдийн засагч, инженер мэргэжилтэй боловч ажилгүй, хувиараа бизнес эрхэлдэг юм.

Убегхшгхубулсын байцаагч Т.Зын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №******* дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтээр миний улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгүүлсэн хувийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг үндэслэлгүй хүчингүй болгосон нь хууль бус бөгөөд миний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд халдсан эрх ашиг сонирхлыг маань ноцтой хөндөж зөрчсөн, намайг хохироосон захиргааны акт болж байгаа тул бүхэлдээ хүчингүй болгуулах хүсэлттэй байна.

Учир нь би бизнес эрхлэх зорилгоор Өлгий сумын иргэн, хадам ах А.Еы 321 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн подвалын 81м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бэлэглэх гэрээгээр эргэж буцахгүйгээр бэлэглэж авсан юм. 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор бэлэглэх гэрээг нотлох баримт мэдүүлгийн хамт улсын бүртгэгч Х.Тт хүлээлгэж өгсөн. Улсын бүртгэгч Х.Т газар дээр нь ирж үзээд А.Еы 321 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс 81 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-******* дугаарт салгаж бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болно. /Хуулийн дагуу нотариатаар гэрчилж хийсэн үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээнд ч энэ тухай тодорхой байгаа болно/. Хэн нэгний эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй хуулийн дагуу ах А.Еы сайн дурын үндсэн дээр надад бэлэглэсэн, бэлэглэлийн гэрээ хийсэн болно.

Би хуульд заасан гаргаж өгөх бүх нотлох баримтыг гаргаж өгч бэлэглэх гэрээгээр авсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу бүртгүүлсэн боловч яагаад бүртгэл хүчингүй болж миний үл хөдлөх хөрөнгө чөлөөтэй өмчлөх эрхийг маань зөрчиж байгааг ойлгохгүй байна. Бүртгэл үнэн бодтой, хуулийн дагуу бүртгэгдсэн тул хүчингүй болох ёсгүй, Миний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг, чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг шууд ноцтой зөрчиж хөндөж байх тул Хяналтын улсын байцаагч Т.Зын хууль зүйн үндэслэлгүй, хууль бус дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэж дээд шатны байгууллагад гомдол гаргасан ч үр дүн гарсангүйд гомдолтой байна. Монгол улсын хуулийг ингэж буруу хэрэглэж бид нарыг хохироож болохгүй шүү дээ. Т.З байцаагч бид нарын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгосон тухай дүгнэлт гарсан боловч бид нарт урьдаас огт мэдэгдээгүй, 2020 оны 01 дүгээр сарын 17-ныг хүртэл бид нарт гардуулж өгөөгүй. Би эхнэрээсээ сонсоод дэд албан тушаалд нь гомдол гаргасан. Бид нараас үл хөдлөх хөрөнгийг хэрхэн бүртгүүлсэн, хэмжээний талаар шалгаж байгаа тухай хэлээд тайлбар авсан болохоос бүртгэл хүчингүй болгох тухай огт танилцуулаагүй, мэдэгдээгүй. Хяналтын улсын байцаагч Т.З хүчингүй болгосон дүгнэлт гаргасны дараа утсаар хэлсэн. Би үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хүчингүй болсон гэдгийг гэнэт сонсоод ойлгоогүй. Дараа нь учир байдлыг асуух гээд хяналтын улсын байцаагч Т.Зт залгаж учир шалтгааныг асуух гэхэд утсаа аваагүй. Би түүнд бүртгэл хүчингүй болох ёсгүй, би зөвшөөрөхгүй гэсэн мессеж бичсэн юм. Тэрээр орой 18 цагийн үед таны хүсэлтийг сонссон гэж хариу ирүүлсэн. Уг нь ямар учраас яагаад миний хуулийн дагуу бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл хүчингүй болж байгаа тухай үндэслэлийг мэдэх эхтэй байдаг ч хяналтын улсын байцаагч үндэслэл шалтгааныг огт хэлээгүй эх хувиар өнөөдрийг хүртэл гардаж аваагүй. Учир шалтгааныг асуух тайлбар, санал хэлэх гэсэн боловч утсаа аваагүй, боломж олгоогүй. Аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын бүртгэгч Тт ирж асуухаар тэр талаар юм мэдэхгүй гэх хариу өгсөн.

Бид дахин бүртгүүлэхэд ч одоо байгаа хэмжээ, өмчлөгч, зориулалтад огт өөрчлөгдөхгүй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан эрх үүргийн дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүрдүүлэх ёстой бүх нотлох баримтыг бүрэн бүрдүүлж өгсөн. Мөн бэлэглэлийн гэрээ нотариатаар гэрчлэгдсэн үнэн зөв болно, хэн нэгний эрх ашиг сонирхлыг огт зөрчөөгүй, сайн дурын үндсэн дээр хийгдсэн болно.

Нотлох баримтыг үндэслэсэн үнэн зөв бүртгэлийг хууль журмын дагуу бүртгэсэн ба ямар нэгэн улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчөөгүй бүртгүүлсэн, бүртгэсэн болно. Өмчлөгч миний эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах ёстой болохоос шууд бүртгэл хүчингүй болгож болохгүй.

Нэхэмжлэлийн шаардлага: Хяналтын улсын байцаагч Т.Зын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №******* дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт хүчингүй болгох дараах үндэслэл байна. Үүнд:

1. Бид хоёр хууль буюу гэрээгээр олгосон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн хөрөнгөөр барьсан хувийн өмч хөрөнгө өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших захиран зарцуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх өмчлөх эрхээ баталгаажуулах, бизнесийн эргэлтэд оруулах, бэлэглэх, худалдах эрхтэй бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Энэ тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 16.3, Монгол улсын иргэний тухай хуулийн 101.1-т заасан болно.

2. Бид хоёр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2-т заасан эрх үүргийн дагуу холбогдох нотлох баримтыг үндэслэн үнэн зөв бүртгүүлсэн болно. Бүртгэлд ямар нэгэн илүү бичсэн талбай байхгүй хэмжээ нь бодит байдалд таарсан, үнэн зөв талбайтай бөгөөд эх нотлох барилгатай хувийн өмчлөлийн газарт өөрийн өмч хөрөнгөөр барьсан үл хөдлөх херөнгийн бүртгэл болно. Бүх нотлох баримтыг бүрэн бүрдүүлж өгсөн бөгөөд ямар нэгэн улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн, хэн нэгний эрх ашиг сонирхол зөрчсөн асуудал байхгүй. Улсын бүртгэгч хуульд заасан эрх үүргийн дагуу бүртгэсэн бүртгэл болно.

3. Убегхшгхубулсын байцаагч Т.Зын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №******* дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт өөрөө эрх бүхий газраас гарч буй захиргааны акт мөн бөгөөд Захиргааны акт гаргахаас өмнө бид нарт бүртгэл хүчингүй болгох тухай мэдэгдээгүй, бид нараас санал хүсэлт аваагүй, тийм боломжоор хангаагүй нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг шууд зөрчиж байна. Бүртгэл хүчингүй болгосноор бид хоёрын өмчлөх эрхийг хууль бус замаар хязгаарлаж эрх ашиг сонирхлыг маань хөндөж зөрчиж байгаагаас гадна дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан банкны хуульд заасан эрх ашиг сонирхлыг бас хөндөж байна. Дүгнэлт гараад 2 сарын дараа бид мэдэж арай гэж дүгнэлтийн хуулбарыг асууж гардан авч шүүхэд өгч байна. Бид нарын үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан ашгийн төлөө хуулийн этгээд болох ******* банк өнөөдрийг хүртэл огт мэдээгүй байгаа. Мөн дүгнэлтэд захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг нотлох баримтын үндэслэл бүхий оновчтой заах ёстой гэтэл дүгнэлт нь бөөрөнхий ойлгомжгүй хуулийн заалтыг тусгасан боловч нотлох баримтгүй, үндэслэл нь бодит нөхцөл байдалд таарахгүй байна. Бодит нөхцөл байдлыг үнэн бодитоор нь тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 25.1 -т заасныг зөрчсөн байна.

4. Мөн хяналтын улсын байцаагч бүртгэл хүчингүй болгох тухай эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болох бид нарт урьдаас мэдэгдсэн байх ёстой, гомдол санал гаргах эрхээр хангах ёстой бөгөөд хэрэв зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах этгээдэд хаана хэзээ ямар хугацаанд гомдол гаргах ёстой заах ёстой. Гэтэл дүгнэлтэд захиргааны актад заавал тавигдах ерөнхий нөхцөлийг хангаагүй, сонсгох ажиллагаа хийгээгүй нь өөрөө хууль зөрчсөн хууль бус юм, Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг зөрчсөн байна. Сонсгох ажиллагаа гэж хуулиар эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болох бид нарт дүгнэлт гаргасны дараа биш урьдчилан мэдэгдэж тайлбар болон саналыг сонсгох ёстойг шаардаж байна. Бид нар бүртгэлийн үйл явц хэрхэн бүртгүүлсэн талаар өгсөн тайлбарыг сонсгох ажиллагаа гэж ойлгож болохгүй, тэр үед бид нарт бүртгэл хүчингүй болгох тухай хэлээгүй мэдэгдээгүй, бид зөвхөн бүртгэлийн талаар асуусан асуултын дагуу хэрхэн бүртгүүлсэн ямар нотлох баримтыг хэрхэн бүрдүүлж бүртгүүлсэн тухай л дурдсан.

5. Мөн хяналтын улсын байцаагч Т.Зын 2013 оны11 дүгээр сарын 12-ны өдрийн №******* дугаартай Бүртгэл хүчингүй болгох түх:ай дүгнэлт нь илт хууль бус захиргааны акт байна. Дүгнэлт гарсан гэж байгаа боловч утга агуулга алдаатай тодорхой бус, ямар нотлох баримт нь хуульд нийцэхгүй, хэн хууль зөрчсөн нь далд тодорхой бус, захиргааны актыг гүйцэтгэх эттээд тодорхой бус, бид хоёрт хууль бус хандсан, шаардсан, цаашаа яах нь тодорхойгүй, бид хоёрын хууль ёсны эрх ашиг сонирхолд халдах хуульд заасан эрх зүйн үндэслэл байхгүй байх тул хууль бус байна.

6. Захиргааны ерөнхий хуулийн зааснаар эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа/гуравдагч этгээд/ болох ашгийн төлөө хуулийн этгээд ******* банканд ч бас мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийх ёстой байсан. Бүртгэл хүчингүй болгох тухай гуравдагч этгээд болох хаан банканд мэдэгдээгүй, оролцох эрхээр нь хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг зөрчсөн байна.

7. Мөн Улсын бүртгэлийн байгууллагын хяналтын улсын байцаагч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2-т заасан “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирогч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг, уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасан байхад хяналтын улсын байцаагч Т.З эрх мэдлээ хуулиас гадуур бүртгэл хүчингүй болгох дүгнэлт гаргасан байна. Бодит нөхцөл байдал, бүртгүүлсэн архивын эх нотлох баримтад бид улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******, Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ хууль ёсны өмчлөгч мөн байхад хуулийг буруу хэрэглэсэн байна.

8. Бид дүгнэлтийн үндэслэлтэй танилцаагүй, гардан аваагүй ч сонссон даруй бүртгэл үнэн зөв, хууль ёсны учраас хүчингүй болгож болохгүй, хүчингүй болох ёсгүй талаар олон ч гомдол тайлбар өглөө. Мөн бид гомдол гаргах эрхийн дагуу шат дараалан гомдол гаргах болно, дүгнэлтийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай ч өргөдөл хүсэлт тухай бүр гаргасан ч Төрийн захиргааны эрх бүхий байгууллага нэг ч удаа хүлээн аваагүй. Өнөөдрийн байдлаар бид маргаж гомдол гаргаж явж байхад Эд хөрөнгийн эрхийн цахим санд бүртгэл хүчингүй болгосон дүгнэлтийг шууд оруулсан, биелэлтийг түдгэлзүүлээгүй байна. Энэ нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл мөн хуулийн 6.2-т заасны дагуу улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч дүгнэлтийг шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөхгүй бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай тодорхой заасан байхад эд хөрөнгийн бүртгэлд бүртгэл хүчингүй болгох дүгнэлтийг оруулсанаар бид нарын гомдол гаргах эрхийг хааж байгаа бөгөөд хувийн үл хөдлөх хөрөнгө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж байгаа хэрэг болж байна Бид дахин зээл авах, давхар зээл бүртгүүлэх, худалдах, бэлэглэх эрхгүй хохироод явж байна Бид нарын бизнес хохиролтой байна. Дахин дахин төрийн захиргааны байгууллагад тайлбар өгч, үндэслэлгүй шалгуулж, гомдол гаргаж/ эдийн засгийн болон сэтгэл санааны асар их дарамтад орж хохироод байна. Хувь хүний хувийн өмч хөрөнгө өмчлөх эрхэд ингэж халдаж хязгаарлаж болохгүйг мөн хуульд заасан иргэний өмчлөх эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах ёстой юм.

9. Бид хоёр олон ч удаа тайлбар гомдол, хүсэлт өгсөн ч хуулийн хугацаанд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас хариу өгөөгүй байгаад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гомдлыг хүлээн авах боломжгүй, шүүхэд хандах тухай хариу бид 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.

Монгол улсын хууль журмыг зөрчиж, бид нарын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд үндэслэлгүй халдаж, хязгаарлаж чөлөөтэй ашиглах, эзэмших, улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхээ баталгаажуулах эрхийг маань зөрчиж байх тул 1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын улсын байцаагч Т.Зын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах, 2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим санд улсын бүртгэлийн Ү-*******, Ү-*******, Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг оруулсныг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Хуулийн дагуу бид нарын зөрчигдсөн эрх ашиг сонирхлыг хамгаалсан шударга шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баян-Өлгийн аймгийн Өлгийн сумын иргэн А.Е, Х.Ж нар Убегхшгхубулсын байцаагч Т.Зын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай бүртгэл хүчингүй болгуулах тухай энэхүү актад маргана. Нэхэмжлэгч тус бүр тайлбар хэлье. Т.З нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* дугаартай бүртгэл хүчингүй болгуулах актаар миний Ү-0213006991, Ү-******* дугаарт бүртгүүлсэн хувийн үл хөдлөх хөрөнгийн эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон нь хууль бус юм. 2014 онд Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын 8 дугаар багын нутаг дэвсгэрт орших подвалын хамтаар 3 давхар үл хөдлөх хөрөнгийг шинээр барих зорилгоор барилгын ажил эхлүүлсэн 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр уг шинээр барьсан 108м2 талбайтай амины орон сууц, үйлчилгээний зориулалттай 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлсэн ба хууль журмын дагуу холбогдох бичиг баримтыг гаргаж өгсөн. Бүртгэгч байсан А.Е нь миний мэдүүлэг, нотлох баримтыг хүлээн авч газар дээр нь үзлэг хийж, Ү-2113006491 дугаарт шинээр барьсан 108м2 талбайтай амины орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд гэрчилгээ олгосон байдаг. Үүний дараа 2014 оны 11 дүгээр сард өргөтгөл хийж нэмж хэмжихэд миний үл хөдлөх хөрөнгийн 1 давхар 108м2 дээр 52.5м2 өргөтгөл нэмж барьсан тул үндсэн талбай 160.5м2 талбайтай болсон ба өргөтгөлийг тулгуур шугаман баганад цутгаж хийсэн. 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдөр үл хөдлөх хөрөнгө минь ашиглалтад орсон тул нэмэлт өөрчлөлт бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан. Тэр үед А.Е  ажиллаж таарсан. А.Е нь А.Еы төрсөн дүү бөгөөд тэр үед өөр бүртгэх хүн байгаагүй болно. Би тухайн үед 100 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ авах зорилгоор өргөдөл гаргасан. Миний өргөдөлд өмнө нь 60 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ авсан, тухайн үед 108м2 гэдгээ буруу бүртгүүлсэн байна залруулга хийлгэх, бодит байдал дээр 165м2 өндөр нь 10м2 ба 100 хувийн гүйцэтгэлтэй подвалын хамтаар 321м2 болсон байдаг. Холбогдох бичиг баримтыг хууль заасан шаардлагыг нийцүүлэн гаргаж өгсөн. Цаашид эд хөрөнгөө эргэлтэд оруулахын тулд банканд хандаж зээл авсан үүний дараа 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 321м2 үл хөдлөх хөрөнгийн подвалын 81м2 хэсгийг Х.Ж-д өмчлөлийн гэрээгээр шилжүүлж нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор Улсын бүртгэлд хандсан. Улсын бүртгэл дээр Телебек гэдэг бүртгэгч холбогдох бичиг баримтыг хүлээж авж, газар дээр нь үзлэг хийж танилцсан байдаг. Х.Жэд 81м2-г салгаж бүртгүүлсэн ба ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон байдаг. Өнөөдрийн байдлаар 240м2 нь А.Е бүртгэлтэй мөн түдгэлзүүлсэн байдалтай байна. 2017 онд 3 давхар барилгын ажлыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл подвал дээр 0 цэгээс дээш 2 давхар байгаа ба 3 давхарт амины орон сууц, зочид буудлын тусдаа гэрчилгээ авахын тулд 2017 оны 11 дүгээр 17-ны өдөр мэдүүлэг гаргаад Телебек гэдэг бүртгэгч хуульд заасан үндэслэл журмын дагуу бүртгэж авсан. Бүртгэл нь хэвийн байсан боловч улсын бүртгэгч нь хүчингүй болгох дүгнэлт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хууль ёсны дагуу хийгээгүй гэж үзэж байна. Дүгнэлт гаргахаас өмнө мэдэгдэж гомдол санал байгаа үгүйг асуух ёстой байсан. Гэтэл дүгнэлтээ гаргасан өдрөө үдээс хойш нь Баян-Өлгий аймаг руу хүмүүст холбоо барьж дүгнэлтээ гаргасан тухай танилцуулдаг. Албан ёсоор гардаж авсан тухай баримт байдаггүй. Захиргааны ерөнхий хуулийн шаардлага нь эхлээд актын талаар мэдэгдэж гомдол саналыг хүлээж аваад ажиллагаа явуулаад дүгнэлтээ гаргах ёстой байдаг. 2 хүний өмчийн бүртгэлийг хүчингүй болгосон нь подвалын давхрыг өмчлөгч Х.Жийн эрхийг давхар зөрчиж байна. А.Е, Х.Ж нарын хооронд Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн байгаа.

Х.Ж нь 81м2 буюу подвалын давхрыг эзэмшдэг хүн. Энэ хүн А.Еы Улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар эрх ашиг нь хөндөгдөж байна. Улсын бүртгэгчийн дүгнэлт нь хууль бус бөгөөд дүгнэлт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа буруу хийгдсэн байдаг. Тайлбар, мэдүүлэг, санал авалгүйгээр шууд дүгнэлтээ гаргаад түүнийгээ танилцуулдаг. Улсын бүртгэгч тайлбарлахдаа анхны бүртгэлээ хэвээр үлдээнэ гэсэн байдаг. Гэвч анхны бүртгэлийг хэвээр үлдээх гэдэг нь Х.Жийн эрхийг зөрчсөн яагаад гэвэл анхны бүртгэл нь А.Еы бүртгэл байдаг. Бид хууль буюу гэрээгээр олгосон эрхийг зөрчилгүйгээр хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн хөрөнгөөр барьсан хувийн өмч хөрөнгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, захиран зарцуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхээ баталгаажуулах, бизнесийн эргэлтэд оруулах, бэлэглэх, худалдах эрхтэй бөгөөд аливаа халдлагаас хамгаалах үүрэгтэй энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2 дах хэсэгт заасныг баримтлан үнэн зөв бүртгүүлсэн. Бүртгэлд ямар нэгэн илүү талбай байхгүй хэмжээ бодит байдал таарсан үнэн зөв талбайтай бүртгэл болно. Бүх нотлох баримтыг бүрдүүлж өгсөн ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал байхгүй үүний дагуу улсын бүртгэгчээс хуульд заасан эрхийн хүрээнд бүртгэсэн. Улсын байцаагч Т.З дүгнэлт нь өөрөө эрх бүхий байгууллагаас гарч буй захиргааны акт мөн бөгөөд акт гаргахаас өмнө бүртгэл хүчингүй болгох талаар мэдэгдээгүй, биднээс санал аваагүй, санал гаргах боломж олгоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан хэсгийг шууд зөрчсөн. Бүртгэл хүчингүй болгосноор бидний өмчлөх эрхийг шууд бусаар хязгаарласан. Энэ үл хөдлөх хөрөнгөнд нь арилжааны банкуудад барьцаанд байдаг ба тэдгээрийн эрх ашгийг хөндсөн ба тэдэнд мэдэгдээгүй байсан. Дүгнэлт гарснаас хойш 2 сарын дараа мэдэж хуулбарлаж авсан. Өөрөөр хэлбэл дүгнэлтийг нэхэмжлэгч нарт гардуулаагүй байсан. Бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 25.1 дэх хэсгүүдийг зөрчсөн гэж үздэг. Улсын хяналтын байцаагч нь бүртгэл хүчингүй болгох тухай эрх ашиг сонирхол нь хөндөгдөх бидэнд мэдэгдэх ёстой байсан.

Гомдол санал гаргах эрхээр хангах ёстой байсан. Үүнийг зөрчсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 27.1, 46.1-г зөрчсөн гэж үзэж байна. Сонсох ажиллагааг эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болох бидэнд урьдчилан мэдэгдэж тайлбар болон саналыг сонсох ёстой байсан. Т.Зын гаргасан дүгнэлт нь илт хууль бус захиргааны акт бөгөөд утга агуулга нь алдаатай тодорхой бус, захиргааны актыг гүйцэтгэх этгээд нь тодорхой бус бидэнд хууль бус хандсан, шаардсан бидний хууль ёсны ашиг сонирхолд халдсан учир эрх зүйн үндэслэлгүй байна. Арилжааны банк болох Хаан банк ХХК-д мэдэгдэх ёстой байсан.  Тухайн улсын байцаагч нь Эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дох хэсэгт заасан бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүн эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нь нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг өөрчлөлт шаардсаныг уг этгээдийг хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн. Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно гэсэн байхад байцаагч нь хуулиас гадуур хэрэглэж дүгнэлт хүчингүй болгох дүгнэлт гаргасан байна. Нөхцөл байдал бүртгүүлсэн архивын эх нотлох баримтад бид улсын бүртгэлийн Ү-******* Y-******* Ү-021300613 дугаартай үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгч байхад хуулийг буруу хэрэглэж акт үйлдсэн. Дүгнэлтийг үндэслэлтэй танилцаж, гардаж аваагүй ч сонссон даруйдаа бүртгэл үнэн зөв учраас хууль ёсны учраас хүчингүй болгож болохгүй талаар олон тайлбар гомдол гаргасан, бид гомдол гаргах эрхийн дагуу шат дараалан гомдол гаргах болно. Дүгнэлтийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай өргөдөл хүсэлт гаргаж байсан. Төрийн захиргааны эрх бүхий байгууллага 1 биш удаа хүлээж аваагүй, өнөөдрийн байдлаар бид маргаж гомдол гаргаж байхад улсын эрхийн бүртгэлийн цахим санд бүртгэл хүчингүй болгох гэсэн дүгнэлтийг шууд оруулсан. Биелэлтийг түдгэлзүүлээгүй байна. Энэ нь эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрийн өмчлөлийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хясан боогдуулсан, бид дахин зээл авах, худалдах, бэлэглэх эрхгүй хохирч байна. Бид 2 удаа тайлбар гомдол гаргасан боловч төрийн захиргааны байгууллагаас хуулийн хугацаанд хариу өгөөгүй боловч 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн тул бид зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд шүүхэд хандаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Убегхшгхубулсын байцаагч Т.З шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Авилгатай тэмцэх газрын 05/8883 дугаар албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүртгэлтэй эд хөрөнгийн талбайн хэмжээг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэлээр талбайн хэмжээг илүү бүртгэсэн. Түүнчлэн уг бүртгэлийг А.Еы төрсөн дүү болох Баян-Өлгийн аймгийн улсын бүртгэгч болох А.Е хийсэн нөхцөл байдал тогтоогдоод байна. Дээрх бүртгэлүүд нь эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн эсэх талаар шалгаж холбогдох арга хэмжээ авч хариу ирүүлнэ үү гэсэн албан бичиг хүлээж авсан. Энэ мэдээллийн дагуу тухайн бүртгэлд хяналт шалгалт хийхэд улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн болох нь тогтоогдсон. Иргэний хуульд газар, газар  дээр баригдсан барилгын эрх нь салгаж үл болох эрх байдаг. Тиймээс аливаа эд хөрөнгийг газрын эрхийг үндэслэж улсын бүртгэлд бүртгэдэг байгаа. Шалгалтын хүрээнд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бүртгэлийг хийхдээ газрын эрхийг нотолсон баримт бичгийг үндэслээгүй байна. Өөрөө хэлбэл анхны бүртгэл байдаг газрын кадастрын зураг дээр тухайн эд хөрөнгө нь эргэлтийн цэгээрээ туссан байх ёстой. Гэвч тухайн эд хөрөнгө нь кадастрын зурагт тусгагдаагүй байдаг. Газрын эрх нь 108м2 талбайтай газар байхад тухайн газар дээр анх 108м2 талбайтай дутуу гүйцэтгэлтэй бүртгүүлээд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хэмжээ өөрчлөлтийн бүртгэлд бүртгүүлэхдээ 240м2- аар нэмэгдсэн байдаг. Өөрөө хэлбэл 3 дахин нэмэгдүүлсэн. Фото зургийг нь харахад нэг давхар зоорьтойгоо хоёр давхар өөрөө хэлбэл 108м2 талбайтай газар дээр 1-рт кадастрын зурагт тусгагдаагүй 2-рт ийм барилга нь тухайн газар дээр багтах боломжгүй. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бас тухайн барилгын тодорхой хэсгийг ******* дугаарт иргэн Х.Еы нэр дээр бүртгэгдсэн байдаг. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлийн 3 дугаарт салж бүртгэгдсэн байна.Салж бүртгэгдсэн 3 бүртгэлийн нийт талбайн хэмжээг нэмж үзэхэд, нийт 429м2 талбайтай болж байгаа. Улсын бүртгэгч өөрийн биеэр газар дээр очсон асуудлыг ярьж байсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан журманд улсын бүртгэгч шаардлагатай тохиолдолд очиж танилцах эрхтэй байдаг. Танилцсан тохиолдолд танилцсан тэмдэглэл үйлдэх ёстой, энэ талаар хувийн хэрэгт байдаггүй. Газар дээр очиж танилцсан гэдэг нь үндэслэлгүй байна. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4, 3.1.5-т заасан зарчмуудыг зөрчсөн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд улсын бүртгэгчийн эрхийг заасан байдаг. Энэ хуулийн 11.5.3-т улсын бүртгэгч нь нотлох баримт бүрэн бус, зөрүүтэй тохиолдолд татгалзах гэдгийг зөрчсөн байгаа. Мөн хуулийн 11.5.11-т улсын бүртгэгч нь үнэн зөв нотлох баримтад үндэслэж хөдлөх гэж заасан үүргийг зөрчиж бүртгэл хөтөлсөн нь тогтоогдсон учир тухайн хууль тогтоомж зөрчсөн бүртгэлүүдийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хаан банк ХХК-д сонсох ажиллагаа хийгээгүй талаар дурдсан. Үүнд тайлбар өгье. Хаан банк ХХК-г эрх ашиг нь хөндөгдөх этгээд гэж үзээгүй. Яагаад гэвэл би Хаан банк ХХК-ний барьцааны эрхийг хүчингүй болгоогүй, тухайн бүртгэлийг бүхэлд хүчингүй болгоогүй, зөвхөн хууль тогтоомж зөрчиж бүртгэгдсэн хэмжээ өөрчлөгдсөн бүртгэлийг хүчингүй болгосон. Мөн Е Ж нарт сонсох ажиллагаа хийгээгүй талаар ярьж байна. Үүн дээр сонсох ажиллагаа хийсэн. А.Еы хувьд бичгээр тайлбар авсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа мөн утсаар хэд хэдэн удаа ярьсан. Х.Жийн хувьд 12-ны өдөр утсаар холбогдож санал авсан байгаа. Энэ нь Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан арга хэлбэрүүдийн хүрээнд сонсох ажиллагаа хийсэн. Мэдэгдэх тухай гэвэл захиргааны акт гарсан тохиолдолд мэдэгдэх үүргийн Улсын бүртгэлийн байгууллага хэрэгжүүлэх ёстой, байцаагч эд хөрөнгийн улсын бүртгэлд дүгнэлт гаргасан эд хөрөнгийн улсын бүртгэлийн улсын бүртгэгч холбогдох ажилтан нь байцаагчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт байцаагчийн дүгнэлтэд заасан арга хэмжээ хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу Захиргааны ерөнхий хуулийн бүртгэл хүчингүй болгосон талаар холбогдох иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэх үүргийг эд хөрөнгийн бүртгэлийн газарт үүрэг болгосон. Мэдэгдсэн эсэх асуудлыг би мэдэхгүй байна. Энэ нь байцаагчийн гаргасан дүгнэлтэд хамааралгүй асуудал юм.

... 1-рт захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа болон мөн тус хуулийн 33 дугаар зүйлд заасан актыг мэдэгдэх ажиллагааг хольж ойлгоод байх шиг байна. 12-наас өмнө Х.Жтэй холбогдох гэж оролдсон ч холбогдож чадаагүй. 12-ны өдөр утсаар холбогдож ярьсан. Тогтоогдож буй асуудлын талаар хэлэхэд хөдөө орон нутгаар яваад холбогдох боломжгүй байсан гэдэг ээ хэлсэн ба өөрийнх нь саналыг сонсож тэмдэглэсэн. Дүгнэлтээ бичээд албажуулж дуусаад байж байхад утсанд зурвас ирсэн байсан. Тэр зурвасын дагуу орой хариу бичсэн. Магадгүй энэ нь ажлын бус цагаар сонсох ажиллагаа хийсэн мэт харагдуулж байгаа байх. 2-рт бүртгэл хийсэн бүртгэгч одоо өөрөө хяналтын улсын байцаагч болсон байгаа ба мэдэгдээгүй шүүхээр явсан асуудал гэж ярьдаг. Бодит байдал дээр байцаагчийн дүгнэлт албан ёсоор очоогүй байхад мэдчихсэн явж байсан” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч А.Е, Х.Ж нараас Убегхшгхубулсын байцаагч Т.Зт холбогдуулан гаргасан “...2019 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

Баян-Өлгийн аймгийн Өлгий сум, 8 дугаар багт байрлах, амины сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэсэн бүртгэлүүдийн тухайд:

1. Нэхэмжлэгч А.Е нь анх гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 108мкв газрын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн байна[1].

2. 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А.Е нь дээрх газар дээр барьсан барилгыг 60 хувийн гүйцэтгэлтэйгээр 108мкв талбайтайгаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасныг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүлээн авч эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэж[2], ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ[3].

2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр уг эд хөрөнгийг Хаанбанк ХХК-ийн барьцаанд бүртгэсэн.

3. Үүний дараа 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байршилтай амины сууц, үйлчилгээний зориулалттай Ү-******* дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгө”-ийн эрхийн улсын бүртгэлд 321мкв талбайтай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө/зоорийн давхрыг оролцуулаад/[4], өмчлөгчөөр А.Е гэсэн өөрчлөлт оруулж дугаартай гэрчилгээ олгожээ.

4. 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А.Е, Х.Ж нар нь хооронд байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г үндэслэн уг үл хөдлөх эд хөрөнгийн 81мкв талбайтай хэсгийг Х.Жийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж дугаартай гэрчилгээ олгосон болох шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдов[5].

 Ингэхдээ А.Еы Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 240мкв гэж өөрчилж бүртгэсэн байна[6].

            5. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А.Е нь өөрийн үл хөдлөх хөрөнгө дээр дахин нэг давхар нэмж барьсанаар барилга нь нийтдээ зоорийн давхрыг оролцуулаад 3 давхар болсон байх ба уг барилгын 3 дугаар давхрыг эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт ...108мкв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн тоот гэрчилгээ олгосон байна[7].

 

Убегхшгхубулсын байцаагч Т.Заас Авлигатай тэмцэх газрын 2019 оны 05/8883 дугаартай албан бичгээр ирүүлсэн ... Ү-******* дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн талбайн хэмжээг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэмж бүртгэхдээ талбайн хэмжээг нэмж бүртгэсэн байж болзошгүй” гэсэн мэдээллийг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн Ү-*******, Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн эрхийн улсын бүртгэлийг хянаад 2019 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн ******* дугаартай дүгнэлтээр “Ү-******* дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сум, 8 дугаар багт байрлах, 108 мкв талбайтай амины сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувь хэмжээ өөрчлөгдсөн тухай 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн бүртгэл, бэлэглэлийн гэрээгээр эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн тухай 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэл, мөн өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхрын 81мкв талбайтай хэсгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт салгаж бүртгэсэн бүртгэл болон 2 дугаар давхрын хэсгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгох”-оор шийдвэрлэжээ[8].

 

Нэхэмжлэгч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч “маргаан бүхий дүгнэлтээр хүчингүй болгосон бүртгэлүүдэд хамаарах үл хөдлөх эд хөрөнгөнд барьцаа бүртгэлтэй байхад гуравдагч этгээдийн оролцуулалгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийлгүйгээр хяналт шалгалтын ажиллагааг явуулсны улмаас барилгын бодит хэмжээнд болон өмчлөгч нарын хүсэл зоригт нийцсэн хуульд заасан журмын дагуу хийгдсэн бүртгэлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хууль бус” гэж маргасан ба хариуцагчаас “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь газрын эрх дээр үндэслэгдэх учиртай бөгөөд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ, өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгэхдээ нотлох баримтад үндэслээгүйгээс бүртгэл үнэн зөв байх зарчим алдагдсан байсан тул дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарлаж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ хэрэгжүүлэхээр заасан байх ба улсын байцаагч нь дээрх эрх, үүргийн хүрээнд мөн хуулийн 18.7.1-т заасны дагуу “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” чиг үүргийг хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон Баян-Өлгий аймгийн Өлгий сум, 8 дугаар багт байрлах, амины сууц, үйлчилгээний зориулалттай, 3 давхар/зоорийн давхарыг оролцуулаад/ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, түүнд оруулсан өөрчлөлтүүдээс үзвэл, уг үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ нь анхнаасаа бодит нөхцөл байдал тохироогүй, зөрүүтэй бүртгэгдсэнээс дараа, дараагийн бүртгэлүүд үнэн, зөв бодитой байх, бүртгэлийг нотлох баримтад үндэслэж хийх зарчим хэрэгжээгүй байна. Тодруулбал,

А.Е нь анх дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ уг барилгын зоорийн болоод 1 дүгээр давхрын байгуулалтыг харуулсан М1:100 масштабын зургийг гаргаж өгсөн байх ба уг зургаар тодорхойлогдсон талбайн чухам аль хэсэг нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн 60 хувийн гүйцэтгэлтэй, 108мкв талбайтай хэсэгт хамаарч байгаа нь тодорхойгүй байжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх М1:100 масштаб бүхий зурагт тэмдэглэгдсэн хэмжээсүүд(16.05м, 10м), болон хавсаргасан фото зургуудаас үзвэл, уг барилга нь зөв тэг өнцөгт хэлбэртэй, анхнаасаа 321(16,05*2) мкв талбайтай буюу зоорийн давхар нь 160,5мкв, 1 дүгээр давхар нь 160,5мкв талбайтай байсан гэж үзэхээр байсан байх ба өмчлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу уг барилгын зөвхөн 108мкв талбайтай хэсгийн өмчлөгчөөр А.Еыг бүртгэсэн болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд “10 дугаартай нь А.Еы байр зоорийн давхрын байгуулалт М1:100 схем зураг, 11 дугаартай нь “Еы байр 1 дүгээр давхрын байгуулалт М1:100” схем зураг, 12-13 дугаартай нь дуусаагүй барилгын фото зураг..., уг хувийн хэргийн 10, 11 дүгээр хуудаст авагдсан зургууд хавтаст хэргийн 66, 37 дугаар хуудаст авагдсан байх ба үүнээс өөр төрлийн үл хөдлөх хөрөнгийн ажлын зураг авагдаагүй...”[9] гэснээр тогтоогдож байна.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр А.Еаас гаргасан “...өмнө нь 108 мкв гэж буруу бичигдсэнийг 160мкв болгон залруулж, 100 хувийн гүйцэтгэлтэй, 321 мкв талбайтайгаар залруулж өгнө үү”[10] гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасан хүсэлтийг үндэслэж эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахдаа өмнө бүртгэгдсэн эд хөрөнгийн эрхийн байршлыг тодруулалгүйгээр, өөрчлөгдөж буй талбайн хэмжээг нотлох баримт шаардаж авалгүйгээр бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нар тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүнчлэн гэрч А.Е, Х.Т нараас “барилгын бодит хэмжээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэнтэй тохирч байгаа” гэж мэдүүлсэн ба 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан нь үл хөдлөх эд хөрөнгийн “бодит хэмжээ”-нд тохирч байгаа юм боловч уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нотлох баримт бүртгэлийн хувийн хэрэгт авагдаагүй байхад бүртгэлд өөрчлөлт оруулсан байх тул Улсын бүртгэлийн тухай хууль/2009/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Дээрхээс үзвэл, хариуцагчийн “үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ А.Еы өмчлөлийн газрын хэмжээнээс хэтэрсэн байгаа байдлыг нотлох баримтыг өмчлөгчөөс шаардаж авалгүйгээр талбайн хэмжээг өөрчлөн бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах гэснийг улсын бүртгэгч хэрэгжүүлээгүй байх тул маргаан бүхий акт нь хууль тогтоомжид нийцсэн” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улмаар дээрх бүртгэлд үндэслэгдэж хийсэн дараа, дараагийн бүртгэлүүдийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Х.Ж нь уг барилгын зоорийн давхрын 81мкв хэсгийг өмчилдөг, гэтэл хяналтын улсын байцаагч түүний өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй” хэмээн тайлбарлан маргах ба Х.Ж, А.Е нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Х.Жаанрбекийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцаалбарт эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт Х.Жийн өмчлөлд бүртгэгдсэн 81мкв талбайтай хэсэг нь барилгын аль давхарт байгааг тэмдэглээгүй байна.

Х.Жээс 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан план зурагт “А.Еы байр, 1 давхар” гэсэн хэсгийн 9х9 хэмжээтэй хэсгийг тодруулж зурсан[11]-аас үзвэл, Х.Жийн өмчлөлд бүртгэсэн 81мкв талбайтай хэсэг нь барилгын 1 дүгээр давхарт байрлаж байгаа гэж үзэхээр байна.

Гэтэл дээрх бүртгэлийн хийсэн гэрч Х.Тээс “Х.Жийн өмчлөлд бүртгэсэн 81мкв талбайтай барилга нь улсын бүртгэлийн Ү-******* дугаарт А.Еы өмчлөлд анх бүртгэгдсэн 108мкв талбайд багтана. Энэ нь барилгын зоорийн хэсэгт байгаа”[12] гэж мэдүүлжээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Х.Жийн 81мкв талбайтай хэсэг нь барилгын зоорийн давхарт байрлаж байгаа, 108мкв-аас 81мкв-ыг хасаад үлдэх 27 мкв бүртгэгдээгүй” гэж бүртгэлийн хувийн хэрэгт авагдсанаас зөрүүтэй тайлбарласан.

Хэрэв Х.Жийн өмчлөлийн 81мкв талбайтай хэсэг барилгын 1 дүгээр давхарт байрлаж байгаа гэж үзвэл, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлээр А.Еы өмчлөлд бүртгэгдсэн 240 мкв талбайн 80мкв талбайтай хэсэг нь 1 дүгээр давхарт байрлаж байх ба 160мкв нь зоорийн давхарт тус тус байрлахаар байх байна. Энэ тохиолдолд барилгын суурь нь А.Еы өмчлөлийн газрын хэмжээнээс даруй 52мкв хэмжээгээр илүү байна.

Харин дээрх 81мкв талбайтай хэсэг нь зоорийн давхарт байрлаж байгаа гэж үзвэл, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлээр А.Еы өмчлөлд бүртгэгдсэн 240 мкв талбайн 80мкв нь зоорийн давхарт, 160мкв талбайтай хэсэг нь 1 дүгээр давхарт байрлаж байна гэж үзэхээр байх ба энэ тохиолдолд мөн А.Еы өмчлөлийн газрын хэмжээ хүрэлцэхгүй төдийгүй, барилгын фото зургаар зоорийн давхрын хэмжээ үндсэн хийцээс бага гэж үзэхээргүй зөв дөрвөлжин хэлбэртэй[13] байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...321мкв талбайгаас 81мкв талбайг хасаад А.Ед хамаарах хэсэг нь 240мкв болно. Үүний газрын хэмжээнээс илүү гарсан 14мкв нь шатны хэсгийг битүүлсэн хэсэг хамаарч байгаа” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байршилтай амины сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 81мкв талбайтай хэсгийг Х.Жийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн нь бодит нөхцөл байдалд тохирохгүй байх тул хяналтын улсын байцаагчаас уг бүртгэлийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

А.Е нь 2017 онд зоорийн давхартайгаа нийлээд 2 давхар байсан барилга дээрээ 3 дахь давхрын барьж 108мкв талбайтайгаар 80 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн барилгын фото зургаас үзвэл уг барилгын нэмж барьсан давхар нь мөн үндсэн хийцээс багассан гэж харагдахааргүй, зоорийн болоод 1 дэх давхартайгаа ижил хэмжээтэй харагдаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй “гадна шат” нь барилгын үндсэн хийцээс салгах боломжгүй, нэмж баригдсан давхарт гарах зориулалттай/уг шатыг ашиглахгүйгээр 3 дугаар давхрыг ашиглах боломжгүй гэж үзэхээр/, доороо тулгуур хөлтэй байх тул үл хөдлөх хөрөнгийн хэмжээнээс хасч тооцох боломжгүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь уг гадна шатыг барилгын талбайн хэмжээнд оруулан эрхийн улсын бүртгэлд бүртгэх нь бүртгэл бодит нөхцөлд тохирсон үнэн зөв байх зарчимд нийцэхээр байна.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр барилгын 3 дугаар давхрыг эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт ...108мкв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэхдээ уг шат 108мкв талбайд хамаарахгүй гэж үзэж бүртгэсэн нь буруу байх тул хариуцагчийн “бүртгэл үнэн зөв, эргэлзээгүй байж чадаагүй, нотлох баримтын бүрдэл дутуу байхад бүртгэл хийсэн” гэсэн тайлбар зөв байна.

Зүй нь А.Жийн өмчилж буй газрын хэмжээ 108мкв байхад зоорьтой 3 давхар барилга нь хамгийн ихдээ 314мкв талбайтай байхаар байхад 2015 оны 02 дугаар сарын 04-ны бүртгэлээр 2 давхар байхдаа 321мкв хэмжээтэйгээр, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны бүртгэлээр 3 давхар болохдоо 429мкв(81+240+108) талбайтайгаар бүртгэгдсэн байх тул хариуцагч хяналтын улсын байцаагчийн ******* тоот дүгнэлт нь түүний хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлж гарсан хууль ёсны акт байна.

Нэхэмжлэгчээс “Х.Жт Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, бүртгэлийг хүчингүй болгох дүгнэлтээ гаргасны дараа танилцуулсан” гэж маргах боловч хариуцагч нь маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч А.Еээс тайлбар авсан, А.Е болон Х.Ж нар нь нэг гэр бүлийн, А.Е нь Х.Жийн хүргэн ах болох тухайд нэхэмжлэгч маргаагүй тул Х.Ж нь уг бүртгэлүүдийн талаар хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тухайд мэдэх боломжтой байна.

Түүнчлэн маргаан бүхий актаар үл хөдлөх эд хөрөнгийг 108 мкв талбайтайгаар А.Еы өмчлөлд 60 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгоогүй байх ба үл хөдлөх хөрөнгө бодитоор баригдсан байна.

Энэ тохиолдолд хяналтын улсын байцаагчийн ******* тоот дүгнэлт нь А.Е болон Х.Ж нарын үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ болон, өмчлөлийн хэсгийг үнэн зөвөөр тодорхойлж эрхийн улын бүртгэлд дахин бүртгүүлэх эрхийг хязгаарлахгүй тул нэхэмжлэгч нарын “Хаанбанк” ХХК-г гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Дээрхээс нэгтгэн үзвэл, нэхэмжлэгч А.Е, Х.Ж нарын Ү-******* дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сум, 8 дугаар багт байрлах, 108 мкв талбайтай амины сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувь хэмжээ өөрчлөгдсөн тухай 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн бүртгэл, бэлэглэлийн гэрээгээр эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн тухай 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэл, мөн өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхрын 81мкв талбайтай хэсгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт салгаж бүртгэсэн бүртгэл болон 2 дугаар давхрын хэсгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэлүүд нь бодит нөхцөл байдал нийцээгүй, холбогдох нотлох баримтад үндэслээгүй байх тул хяналтын улсын байцаагч Т.Зын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” ******* дугаартай дүгнэлтийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар 18.7.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Е, Х.Ж нараас Убегхшгхубулсын байцаагч Т.Зт холбогдуулан гаргасан “...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” ******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 139 дэх талын ард

[2] Хавтаст хэргийн 57-69 дэх талд

[3] Хавтаст хэргийн 207 дахь талд

[4] Хавтаст хэргийн 206 дахь талд

[5] Хавтаст хэргийн 155, 203, 212 дахь талуудад

[6] Хавтаст хэргийн 179 дэх талд

[7] Хавтаст хэргийн 143 дахь талд

[8] Хавтаст хэргийн 48 дахь талд

[9] Хавтаст хэргийн 201 дэх талд

[10] Хавтаст хэргийн 83 дахь талд

[11] Хавтаст хэргийн 150-155 дахь талд

[12] Хавтаст хэргийн 228 дахь талд

[13] Хавтаст хэргийн 180-183 дахь талд