Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/341

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                    Хэргийн индекс:166/2020/0321/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа ,

Иргэдийн төлөөлөгч О.А-,

Улсын яллагч  Б.Сүрмандах,

Хохирогч Б.О-, Д.О-, Б.А-, О.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011002230457 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй гэх, ам бүл 4, аав, ээж, охины хамт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1048 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,  Б.Б-*

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б.Б-* нь хохирогч Л.Л.Л-*д “Оросын холбооны улсаас мотоцикл оруулж ирж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурсны улмаас хохирогч Л.Л.Л-* нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МN товарт байхдаа нийт 9 удаагийн гүйлгээгээр 15.219.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 567*******64 дугаарын дансаар хүлээн авч залилсан,

-Мөн “манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар би болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурсны улмаас иргэн Д.Д.О- нь Налайх дүүрэгт байх гэрээсээ 2019 оны 11 дүгээр сарын 20-24-ний хооронд 3 удаагийн үйлдлээр нийт 4.000.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 567*******64 дугаарын дансаар хүлээн авч залилсан, мөн 2020 оны 02 дугаар сарын эхээр Дархан-Уул аймагт гэртээ байхдаа иргэн Д.Д.О-ын Е2***453 дугаартай D***********V O*********R гэх гадаад паспортын 6 дугаар хуудсанд Солонгос улс руу нэвтрэх эрх олгодог виз буюу баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

-Мөн “манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар би болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурсны улмаас хохирогч Б.Б.Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ******* 18 дугаар хороо, ********** *-** тоотод байхдаа 1.500.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* 11 дүгээр хороо, Овоотын 6-*** тоотод байх өөрийн гэрээсээ интернэт банк ашиглан 2.000.000 төгрөг нийт 6.500.000 төгрөг, мөн хохирогч Д.Д.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээсээ виз гаргуулах зорилгоор 1.500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 567*******64 дугаартай дансаар хүлээн авч залилсан,

-Мөн “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурсны улмаас хохирогч Ц.Ц.Ц- Ховд аймгийн Дөргөн сумын Хаан банкнаас 2020 оны 01 сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 567*******64 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

-Мөн “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдыг хуурсны улмаас хохирогч Б.Б.О-******* сумаас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 567593***** дугаартай дансаар хүлээн авч залилсан,

-Мөн “манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурсны улмаас иргэн Б.Б.А- нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн ажлын газар болох Гадаадын иргэн харьяатын газраас 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр нийт 6.730.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 567*******64 дугаарын дансаар хүлээн авч залилсан,

-Мөн “Бүгд найрамдах Солонгос улс руу 3 жилийн хугацаатай мульт виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар би болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурсны улмаас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны ** тоотод оршин суух иргэн О.О.Б- нь гэрээсээ 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 5.555.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 567*******64 тоот дансаар хүлээн авч залилсан,

-Мөн иргэн Д.У- өмчлөлийн 2 өрөө орон сууцыг хөлсөлж байхдаа  B**l******* фэйсбүүк цахим хуудсанд “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны ** тоот орон сууцыг түрээслүүлнэ” гэж зар байршуулж цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Б.У-ээс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 25 тоотод байхдаа 2.350.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 567*******64 дугаарын дансаар хүлээн авч залилсан,

-Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Па** Т**н” хотхоны 4*-6** тоотод байх иргэн Н.Б- эзэмшлийн 2 өрөө байрыг түрээсэлнэ гэж хуурч 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байрны түлхүүрийг аваад, 2020 оны 05 дугаар сарын 04- ний өдөр тухайн байрыг иргэн Ж.Ж.З-д өөрийн байр гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас иргэн Ж.Ж.З-ын ажилладаг Улаанбаатар хотод байрлах Ре***он ХК-наас байрны түрээс болох 3.000.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн эзэмшлийн 567*******64 дугаарын дансаар хүлээн авч залилан 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 51.854.000 төгрөгийн хохирол учруулсан гэхгэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Б.Б.Б-* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:Би иргэн Л.Л.Л-*гаас Оросын холбооны улсаас мотоцикл оруулж ирж өгнө гэж хэлээд 15.219.000 төгрөг авсан. Үүнийг 9 удаагийн гүйлгээгээр өөрийн Хаан банкны дансаар авсан. Би энэ хүнд хохирол учруулснаа мэдэж байгаа. Гэм буруугаа ойлгож зөвшөөрч байна.

Иргэн Д.Д.О-т Солонгос улсын элчин сайдын яаманд эгч маань ажилладаг виз гаргаж өгнө гэж хэлээд 4.000.000 төгрөг авсан. Энэ мөнгийг би авснаа зөвшөөрч байна. Гэхдээ гадаад паспорт дээр наасан хуурамч визийг би хийгээгүй. Би 2020 оны 5 сарын 4 өдөр  1.500.000 төгрөг буцаан өгсөн.  Хуурамч визийг би хийгээгүй. Дараа нь Д.Д.Б-оос 1.500.000 төгрөг, Б.Б.Х-аас 6,500.000 төгрөг авсан.  Энэ мөнгийг би өөрийн дансаар хүлээж авсан. Энэ үйлдэл дээр би ганцаараа биш, үүнийг Д.Д.С-, Н.- нартай хамтарч хийсэн. Иргэн Ц.Ц.Ц-гээс бас 3.000.000 төгрөг авсан. Үүнийг бас Н.-тай хамтарч хийсэн. Д.Б.О-аас 4.000.000 төгрөг авсан. Үүнийг мөн Д.С-, Н.- нартай хамт хийсэн. Энэ мөнгийг би өөрийн дансаар авсан. Иргэн Б.Б.А-гаас 6.730.000 төгрөг авсан. Үүнийг би өөрийн дансаар хүлээж авсан. Энэ үйлдэлд Д.С-, Н.- хоёр оролцсон. Иргэн О.О.Б-гаас 5.555.000 төгрөгийг би өөрөө авсан. Энэ үйлдэл дээрээ би гэм буруугаа хүлээж байна. Иргэн Б.Б.У-ээс 2.350.000 төгрөг авсан. Иргэн Ж.Ж.З-аас 3.000.000 төгрөг өөрийн дансаар авсан. Гэм буруу дээр маргаан байхгүй. Эрүүгийн хэргийг тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д.О-ын гадаад паспорт дээр хуурамч виз хийсэн гэж яллаж байгаа. Би үүнийг хийгээгүй, үүнийг миний таньдаг эгч Б-. гэх хүн хийсэн. Би үүнийг хуурамч гэдгийг мэдээгүй. Энэ зүйл ангийг зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хохирогч Д.Д.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 4 сарын 1 өдрөөс хойш У*** *** ХХК-ийн алтны уурхайд Б.Б.Б-*тэй цуг ажиллаж байсан. Б.Б.Б-* манай компанид ХААБ-ын инженер, эмчээр ажиллаж байсан. 11 сард ажил буусан. Буух дөхөж байхад Б.Б-* Солонгос руу мульт визээр найдвартай гаргана 3 сараар явуулахад 2,5 сая төгрөг болно гэж ярьж байсан. Би Солонгос руу виз хөөцөлдөх гэж байна гэж ажлын хүндээ хэлтэл тэр “манай ажлын эмч Б.Б-* гаргадаг” гэхээр нь би Б.Б-*тэй  утсаар ярихад “манай эгч Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг” гэж хэлэхэд нь би итгэсэн. Тухайн үедээ тэгээд л орхисон. 2019 оны 11 сарын 20 өдөр би хөдөө явсан. Тэр өдөр Б.Б-* над руу залгаад “..одоо 2 хүн л гаргах үлдэж байна. Чи ярьснаараа гаръя гэвэл болно” гэсэн би “мөнгөгүй байна” гээд утсаа салгаад хүнээс асуутал манай эхнэрийн найз 2 сая төгрөг зээлсэн. Тэр мөнгийг Б.Б-*т шилжүүлсэн. Дараа нь өөрийн данснаасаа 2 сая төгрөг шилжүүлсэн. Б.Б-* 12 сарын 20 өдрөөс хойш виз гарна гэсэн боловч виз гарахгүй болохоор нь асуутал би өөрөө Солонгост байна очиж байгаад гаргаж өгнө гэсэн. Ингээд нэлээд удаан хүлээсэн. Нэг өдөр виз чинь гарсан гэж хэлсэн. Би ажлын газрын залуугийн хамт уулзсан. Тухайн үед харанхуйд сайн харагдахгүй байсан. Гадаад паспортоо аваад Дүүрэг дээр очоод визээ эхнэртээ үзүүлтэл манай хүн наад чинь ямар сонин харагдаад байна аа гээд байхаар нь хүмүүс рүү залгаад харуултал  наад виз чинь өөр байна гээд байсан. Би Б.Б-* рүү залгаад энэ хуурамч юм биш үү гэхэд худлаа гэвэл маргааш 11 цагт Солонгосын элчин сайдын яаманд ир гэсэн. Маргааш хэлсэн цагт нь очтол Б.Б-* ирээд “эгч ажилтай байна. Орой ажил тарахаар нь уулзъя” гээд байсан.

Би “одоо больё, мөнгө авъя” гэтэл Б.Б-* “хилээр гардаг штамп дараад өгье” гээд байсан. Би юу гэж тийм юм байх вэ дээ, гэж хэлээд мөнгөө буцааж авъя гэсэн. Б.Б-*ээс 1.500.000 төгрөг буцааж авсан. Одоо  үлдэгдэл 2.5 сая төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

 

 

     Хохирогч Б.Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:Манай эгч эхлээд Б.Б-*ийг виз гаргадаг найдвартай хүн гэж хэлсэн тул би итгээд виз гаргуулахаар мөнгө өгсөн. Б.Б-*тэй нүүр тулж уулзаж байгаагүй, утсаар ярихад виз гаргана гэсэн. Тэгээд 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Сарын дотор гаргаж өгнө гэж байсан боловч гаргаж өгөөгүй. Өгсөн мөнгөнөөсөө нэг ч төгрөг буцааж аваагүй. Б.Б-*ээс 4.000.000 төгрөгөө нэхэмжилж байна.  Н.- гэж яриад байгаа хүн нь манай хүргэн ах. Тэр Солонгос улсад хараар ажилладаг” гэв.

Хохирогч Б.Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Манай нөхөр Н.- Солонгос улсад хараар ажилладаг. Нөхөртэй маань С- гэж хүн хамт байя гээд байсан гэсэн. Н.- С- эхнэрээ Солонгост авчирмаар байна гэж хэлтэл. С- Б.Б-* гэх хүний дугаарыг өгсөн байсан. Ингээд 2019 оны 12 сард би Б.Б-*тэй холбогдоход мульт виз гаргаж өгнө гэж хэлсэн. Б.Б-*тэй “манай эгч Солонгос улсын элчинд ажилладаг найдвартай” гэхээр нь би виз гаргуулахаар 6.400.000 төгрөг өгсөн. Эхлээд та эдийг хийвэл яг боллоо гээд л мөнгө нэмж аваад байсан. Дараа нь одоо яг тэдийг хийвэл боллоо гээд байсан. Надад Б.Б-* “... өөр Солонгос гарах хүн байвал хэлээрэй” гээд байсан. Тэгээд дүүдээ Б.Б-* гэх хүн Солонгос найдвартай гаргадаг юм байна гэж хэлсэн. Би ах дүү хоёртоо энэ хүнийг зааж өгөөд явуулсан. Миний визийг гарсан гээд байсан. Б.Б-* манай эгч 3 сард жирэмсний амралтаа авна түүнээс өмнө визийг чинь гаргаж өгнө гэж хэлсэн. Сүүлдээ виз маань гарахгүй удаад залгахаар л Буян-Ухайд ачаа авах гэж байна. Ийм тийм ажилтай байна гээд байдаг байсан. Би Б.Б-* та ямар завгүй юм бэ? гэж хэлж байсан. Тэр Д.С- гэдэг хүн нь одоо манай нөхөртэй хамт байхгүй. Монголд ирсэн гэсэн. С- нь манай нөхөр холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй байсан. Би ийм хэрэг болсон талаар нөхөртөө ярьсан. Одоо Б.Б-*т өгсөн мөнгөө буцааж авах хүсэлтэй байна. Би гадаад паспортоо Б.Б-*ээс буцааж аваагүй” гэв.

Хохирогч О.О.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:Б.Б-* нь манай хамаатны охины нөхрийнх нь дүүтэй цуг ажилладаг байсан. Хамаатны охин хэлэхдээ “манай найзын нөхрийн дүүгийн визийг Б.Б-* гэх хүн гаргаж өгсөн” гэж ярьж байсан. Би Б.Б-*тэй уулзаад чи хаана ажилладаг вэ? гэхэд Баянзүрх дүүргийг цагдаагийн хэлтэст Н- хэн гэлээ түүний дор мөрдөгч хийж байгаа гэж байсан. Фейсбүүк хаяг руу нь орж хартал цагдаа хувцас өмссөн зургууд нь байсан. Би тэгээд л итгэсэн. 2020 оны 2 сарын ихээр мөнгө өгсөн. ЭнхБ-. байхаа тийм нэр хэлээд эгч маань 3 сард амралтаа авах гээд байгаа хурдан мөнгөө олж өгөөрэй таныг авчихвал болох гээд байна гэсэн. Эхлээд 1.500.000 төгрөг өгсөн. Чи нөхөртэйгөө гэрлэлтийн баталгаатай юм байна. Түүнийг салгуулахад 500.000 төгрөг хэрэг болно гэхээр түүнийг 500.000 төгрөг өгсөн.  Над руу эгчтэйгээ харьцаж байгаа тухай мессежээ скрин шот хийгээд явуулсан. Нийт 5.555.000 төгрөг өгсөн. Би гадаад паспортоо буцааж авсан. Хохирлоо буцааж аваагүй. Н.- Д.С- гэх хүмүүсийг танихгүй” гэв.

Эрүүгийн 2011002230457 дугаартай хэргээс:

Хохирогч Л.Л.Л-*гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сард төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг У**с-З***р ХХК-нд хамт ажиллаж байхдаа танилцсан. Тухайн үед Б.Б.Б-* нь уг компанид эмч ажилтай байсан. Ингээд хамт ажиллаж байхдаа Б.Б.Б-* нь манай аав, ээж, дүү нар байнга ОХУ болон Монгол улсын хооронд наймаа хийдэг байсан гэж ярьж байсан. Тухайн үед би мотоцикл сонирхож байсан учраас ОХУ-аас мотоцикл ачуулъя гэж Б.Б-*т хэлсэн. Тэгээд би танай аав, ээж авчир ирж чадах уу гэж асуухад Б.Б-* нь чадна гэж хэлж байсан. Ингээд Б.Б-*тэй үнэ ээ тохиролцож ярилцаад Б.Б-*ийн Хаан банкны 567*******64 дугаарын дансанд 9 удаагийн давтамжтайгаар 15.219.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед Б.Б-* нь надад 1 сарын дотор л худалдаж авах гэж байгаа мотоциклийг чинь оруулж ирнэ гэж тохирсон. Тэгээд би нэг сар хүлээлээ байдаггүй. Өнөөдрийг хүртэл мотоциклоо олж авч чадаагүй, Б.Б-*т залилуулсан. Сүүлдээ Б.Б-* нь гар утсаа авахгүй байсан...би тухайн мөнгөө шилжүүлэхдээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МN товарт байхдаа шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх 23-24/,

Хохирогч Б.Б.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Би 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр B**l******* фэсбүүк хаягаар байр түрээсэлнэ гэсэн зараар холбогдож, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 25 тоот байрыг очиж үзсэн. Тэр үед Б.Б-* гэх эмэгтэй өөрийгөө Эрдэнэтэд цагдаагийн байгууллагад ажилладаг. Маргааш өглөө эрт ажилтай учраас эрт ирж түлхүүрээ аваарай гээд салаад явсан. 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өглөө эрт очиж уулзан байрны түлхүүрийг аваад, тэр дор нь Хаан банкны 567*******64 дугаарын дансанд 2.350.000 төгрөг шилжүүлсэн. Б.Б-* нь 2, 3 хоногийн дараа над руу залгаад байраа зарахаар боллоо мөнгөний хэрэг гарсан. Манай нөхөр том машинтай явж байгаад аваар хийсэн. Урьдчилгаа 15.000.000 төгрөг аваад лизинг хийхээр болсон учраас байраа суллаж өгөх хэрэгтэй байна гэсэн. 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөрөө ирээд одоо байраа зарахаар болсон, байр сулла гэхээр нь би зараар олсон өөр байрны хүн рүү залгаад байр нь сул байгаа юу гэж асуухад байна гэхээр нь Б.Б-*т хэлээд, өөр байрны хүнтэй ярчихлаа танд буцааж өгөх мөнгө байгаа юм уу гэхэд байгаа, бэлэн байна. Тэр байрныхаа хүнийг дуудчих гэсэн. Нотариатын газар харчхаад эргээд ирье гээд байрнаас гарч яваад эргэж орж ирээгүй. З- гэдэг хүн рүү залгаад энэ байрны эзэмшигч Б.Б-* гэж хүн мөн үү гэж асуухад үгүй Б.Б-* гэдэг хүн түрээсэлж байгаа гэсэн. Тэгэхээр нь учир байдлаа хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 158-159/,

Хохирогч Ж.Ж.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр миний фэйсбүүк хаяг болох Ж.З- Ж- гэсэн хаяг руу Б.Ц- гэсэн хаягтай хүнээс байр түрээслэх үү тавилгатай 2 өрөө байр Парк таунд байна. Сарын 500.000 төгрөг ус интернэт, тог цахилгаан бүгд орсон гэж надад хэлсэн. Тэгээд би тэр Б.Ц- гэсэн хүний утасны дугаарыг нь өөрийн менежер С.Пунцагдорж руу явуулаад 30 минутын дараа С.П- над руу залгаад тэр байрыг нь очоод үзээдэх гэж хэлсэн. Тэгээд би 9975**** дугаар луу залгаад Парк тауны 49-*** тоотод очоод Б.Б-* гэдэг хүнтэй уулзаад байрыг үзэхэд тэр Б.Б-* гэдэг эмэгтэй надад би цагдаад ажилладаг юм Одоо Баянзүрх дүүрэг рүү шилжиж байгаа хотод байрны зардал их өндөр байгаа болохоор байраа түрээслүүлж байна гэж надад хэлсэн. Тэгээд байрыг үзээд сарын 500.000 төгрөгөөр түрээслэхээр болоод Б.Б-* гэдэг хүний ХААН банкны 567*******64 дугаарын дансыг С.П- өгсөн. Удалгүй 12 цагийн үед манай байгууллагын менежер П- Б.Б-*ийн 567*******64 дугаарын дансанд байрны түрээс болох 3 сая төгрөгийг байгууллагын 5038056995 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тэр Б.Б-* гэдэг эмэгтэй тэр байрны нэг түлхүүрийг надад өгөөд нөгөө түлхүүрийг нь орой юмаа аваад чамд өгнө, хэрвээ өгч амжихгүй бол хот ороод танай байгууллагатай гэрээ хийхдээ өгнө гэж хэлсэн. Б.Б-* гэдэг хүнтэй ямар нэгэн гэрээ хийгээгүй. Би байгууллагын өмнөөс гэрээ хийх боломж байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 220-221/,

Хохирогч Б.Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 сарын 05-ны өдөр Н.- ах Солонгос улсын виз гаргаж өгдөг найдвартай хүн байна. Би эхнэрийнхээ визийг мэдүүлэх гээд өгчихсөн байгаа. Солонгос руу виз гаргуулах хүн асууж байсан болохоор энэ хүнтэй холбогдоод үз гээд Б.Б.Б-* гэдэг хүний 88****10 гэсэн утасны дугаарыг өгсөн. Б.Б.Б-*ийн дүү гээд 80401019 гэсэн дугаарыг өгсөн. Намайг Солонгос руу виз гаргуулах гэсэн юм гэж ярихад Б.Б.Б-* нь асуудалгүй гаргана, Солонгос улсын виз гаргахад нийт 5 сая төгрөг болно. Манай эгч Солонгосын элчинд ажилладаг учраас 3 сарын виз гаргаж өгнө гэж хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б.Б-* над руу залгаад “яахаар болсон бэ” гэж асуухаар нь “виз гаргуулъя, таны данс руу мөнгө шилжүүлье, та дансаа өгөөч гэж хэлсэн чинь өөрийнхөө 567*******64 гэсэн Баярхүүгийн Б.Б-* гэсэн данс өгсөн. Би Д.Д.Б-ын гэрт байж байхдаа мөнгөө өөрийнхөө данснаас интернэт банкаар Б.Б.Б-*ийн данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн. Д.Д.Б-од Солонгосын виз гаргадаг хүн гэдгийг хэлж байсан. Тэр өдрөөс хойш 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ байж байгаад Б.Б.Б-* рүү ахиж залгаад 3 жилийн мулти виз гаргаж өгөх үү гэсэн чинь Б.Б.Б-* нь “тэгнэ тэгнэ, тийм виз гаргуулахын тулд 8 сая төгрөг болно" гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр визийг гаргуулъя гэсэн чинь Б Б.Б-* 2 сая төгрөг нэмж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би байгаа мөнгө гээд өөрт байсан 1 500 000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Д.Д.Б- нөхөртэйгөө хамт ярьж байгаад Б.Б-*ийн данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Б.Б.Б-*ээс виз юу болж байгаа талаар асуухаар асуудалгүй 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарна гэж хэлдэг байсан ба 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б.Б.Б-* над руу залгаад одоо 14 цагт виз чинь гарна, хүний урдуур очерь дайруулж байна, яг одоо миний данс руу 2 сая төгрөг хий, хийхгүй бол ингээд болилоо, төлбөрийн чадваргүй байсан юм бол хүний ажил барсан юмнууд гэж хэлэхээр нь би өөрийнхөө данснаас гэрээсээ интернэт банкаар 2 сая төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Ингээд би нийтдээ Б.Б.Б-*т 6.500.000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 02 сарын 25-ны өдөр ярихаар Сэлэнгэд явж байна, Дарханд явж байна нэг бол Солонгост эмчилгээтэй явж байна гэх мэтээр худлаа яриад, заримдаа маргааш уулзъя, гэх мэт байнга худлаа ярьдаг болсон. Тэгээд утсаа авахгүй, мессеж бичээд худлаа яриад байхаар нь залилсан юм байна гэж бодоод цагдаад хандсан. Н.- нь манай нутгийн ах байгаа юм. Н.- ахтай би байнга холбоотой байгаа ба Н.- ах одоо Солонгос улсад байгаа. Н.- ахын ярьж байгаагаар Н.- ах Б.Б-* хоёрыг нэг залуу танилцуулсан ба тухайн танилцуулсан залуу нь Н.- ахыг утас болон фейсбүүкийг блоклоод хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон” гэж хэлсэн. Б.Б.Б-*тэй 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагийн орчимд кино үйлдвэрийн ард уулзаж гадаад паспортоо өгсөн. Түүнээс хойш ахиж уулзаагүй. 2020 оны 03 сарын эхээр би виз мэдүүлдэг газар руу утсаар залгаж өөрийнхөө нэр регистрийн дугаар дээр виз мэдүүлсэн талаар асуухад тийм мэдүүлсэн зүйл байхгүй байсан. Тэгэхээр нь би Б.Б.Б-* рүү залгаад чи мэдүүлээгүй байна шүү дээ гэж хэлсэн чинь Б.Б-* шууд утсаа салгачихсан. Манай эгч Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /2-р хх 174/,

Хохирогч Д.Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг өдөр манай нөхрийн найз Б.Х- гэх залуу Солонгос улс руу найдвартай виз гаргадаг хүн байна, би өөртөө виз гаргуулахаар 6500000 төгрөг шилжүүлнэ гээд манай гэрт байхдаа шилжүүлсэн. Манай дүүд Солонгос улс руу гарах сонирхол байсан тул Б.Х-ын мөнгө шилжүүлсэн гэх хүнтэй би ярьсан юм. Тэр хүн “би эгчтэйгээ хамтраад Солонгос улс руу виз гаргаж өгдөг. Нэг хүн 3 сая төгрөг болно. Эхлээд гурван сая төгрөгөө бүтнээр нь авна” гэхээр нь бэлэн байгаа 1.500.000 төгрөг өгөөд виз гарахаар үлдэгдэл мөнгөө өгье гэж хэлсэн. Б.Б-* эгчтэйгээ яриад буцаад залгая гэсэн. Удалгүй Б.Б-* залгаад болно гэж байна гэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр утсаар ярьсан даруй нөхөр бид хоёр 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Данс эзэмшигч нь Б.Б.Б-* гэж гарч ирж байсан. 7 хоногийн дараа манай нөхөр Б.Б-*т манай дүүгийн гадаад паспортыг аваачиж өгсөн. 2020 оны 01 сарын 25-ны өдөр Б.Б-* над руу залгаад үлдсэн мөнгөө шилжүүлчих, визний хугацааг наашлуулаад 2020 оны 02 сарын 10-ны өдөр гаргаж өгье гэхээр нь бид яараагүй хугацаанд нь гаргуулаад үлдсэн мөнгөө өгье гэж хэлсэн. 2020 оны 02 сарын 28-ны өдөр залгаад виз гарсан уу гэхэд гарчихсан байгаа, би Сэлэнгэ аймагт хөл хорионд орсон тавигдахаар нь очоод өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш залгахаар энд байна, тэнд байна гэж худал хэлсээр өнөөдрийг хүрсэн. Миний хуримтлуулсан мөнгө байгаа юм. Би Б.Б-*ээс нэхсээр байгаад бага багаар цувуулсаар 1 300 000 төгрөг буцааж авсан. Одоо 200 000 төгрөгийн үлдэгдэл байгаа.” гэх мэдүүлэг /2-р хх 180/,

Хохирогч Ц.Ц.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод байдаг гэх Б.Б-* гэх эмэгтэй хүнтэй 88****10 гэдэг дугаарын утсаар яриад Солонгос улс руу гарах виз хурдан шуурхай гаргаж өгнө, 2020 оны 3 дугаар сарын 01-ний дотор гаргаж өгнө эхний ээлжинд 3 сая төгрөг виз гарсны дараа 2 сая төгрөг авна гэхээр нь би итгээд Б.Б-* гэх хүний 567*******64 тоот данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн. "ухайн мөнгийг шилжүүлснээс хойш огт утсаар яриагүй байж байгаад 2020 оны 3 дугаар сарын 10-ны үед Б.Б-*ийн утас руу залгахад утсаа авахаар нь нөгөө виз юу болсон бэ? гэж асуухад таны виз гарсан байгаа орой би энэ хотод байдаг танай нөхрийн дүү Б.А- эгчид өгнө гэж хэлсэн. Тэгээд манай дүү Б.А-д өгөөгүй байсан.” гэх мэдүүлэг /3-р хх 8-9/,

Гэрч Б.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б.Б.Б-* нь машин авмаар байна гэж надтай ярихаар нь надад саарал өнгийн Тоёота приус 20 байна гэж хэлэхэд тэр өдрөө ирж үзээд шууд миний данс руу 8.800.000 төгрөг шилжүүлээд авч байсан. Есөн шижир гээд банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсныг шилжүүлэлгүй авч яваад хэсэг хугацааны дараа мөнгө хэрэг болчихлоо эргүүлээд зармаар байна гэхээр нь би найз болох Г- 6700000 төгрөгөөр зарж байсан. Г- нь 48000000 төгрөг Б.Б.Б-*ийн данс болох 567*******64 данс руу шилжүүлж байсан. Үлдсэн мөнгө нь банк бус санхүүгийн үлдэгдэл тооцоо байсан. Тэрийг нь төлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 30/,

 

Гэрч Д.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б.Б-*тэй байрын түрээсээ сунгачихаад удаагүй байтал СӨХ-өөс утас авлаа гээд танихгүй хүмүүс холбогдсон. Бид нар танай байрыг Б.Б.Б-* гэдэг хүнээс хөлсөлсөн Б.Б-* нь уг байрыг зарах гэж байгаа та нар гар гэсэн, мөнгөө аваад гаръя гэтэл Б.Б-* ирэхгүй байна. Бид нарт Б.Б-* нь нэг л сэжигтэй санагдаад байрны эзэн мөн эсэх талаар эргэлзээд СӨХ-өөс таны утсыг авлаа гэж ярихаар нь би байр дээр очтол хүүхэд, том хүн нийлсэн 10 хавьцаа хүмүүс нүүгээд орчихсон байсан. Тэгээд би Е-түрээсийн А- гэж зуучлагч руу залгасан. Б.Б-* гэх эмэгтэй рүү яриад чи яагаад манай байрыг гуравдагч хүмүүст түрээслээд гэрээгээ зөрчөөд алга болчихвоо гээд яаралтай ир гэхэд маргааш өглөө 08 цагт уулзахаар болсон. Гэтэл маргааш өглөөний 08 цагт Е-түрээсийн А- ирсэн. Б.Б-*ийн утас нь холбогдох боломжгүй ирээгүй. Тэгэхээр нь гэрээний дагуу нөгөө хүмүүсийг гаргаж байраа чөлөөлж авсан. Тэрнээс хойш Б.Б-* ч яриагүй давхар түрээсэлсэн хүмүүс нь хүртэл яриагүй.” гэх мэдүүлэг /1-р хх 162/,

 

Гэрч Н.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 25-наас эхлэн Дархан сумын 14 дүгээр баг ***-*** тоот 2 өрөө өөрийн эзэмшлийн байраа бусдад түрээслэхээр фэйсбүүк хаяг болон зарын сайтуудад зар тавьсан юм.Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 25-нд санагдаж байна миний эзэмшлийн 9***4706 дугаарын утас руу 99****54 дугаарын утаснаас өөрийнхөө нэрийг эхэндээ хэлээгүй байр түрээслэх үү эгчээ хэдэн сарын хугацаатай хэдэн төгрөгийн төлбөртэй төлбөрөө яаж авах зэрэг асуулт надаас асуусан юм. Тухайн үед байрны өмнөх эзэн нь байраа суллаж өгөөгүй байсан учраас 2-3 хоногийн дараа болно гэж хэлсэн.Тэгээд тухайн сарынхаа 28-ны өглөөнөөс эхлэн надтай ярьсан дээрх этгээд над руу залгаад та над руу байрныхаа доторх зургийг явуулаач ээ гэж хэлсэн.Тухайн үед би өөрийн B***ka N***uu гэсэн хаягнаас тухайн этгээдийн Б.Ц- гэсэн фэйсбүүк хаяг руу байрныхаа зургийг чатаар явуулж байраа түрээслэхээр болсон.Тэгээд тухайн этгээд 04 дүгээр сарын 28-ны өдөр 15 цагийн үед надтай уулзаад би байрандаа оруулаад түлхүүрээ өгөөд мөнгө төгрөг аваагүй юм.Тухайн этгээд надад хэлэхдээ би Дарханд шинжээчээр томилогдож ирсэн юм аа.Манай байгууллагаас байрны түрээс төлнө гэсэн юм аа.Түрээсээ 05 дугаар сарын 01-ний өдөр дансаар өгнө.Би буудай зочид буудалд 5 хоносон би төлбөрөө 6 сараар нь бөөндөөд сарын 500000 төгрөгөөр ярьсандаа тохироод өгчихье гэж хэлсэн. Тэгээд 05 дугаар сарын 01-ний өдөр би мөнгөө авах гээд залгасан чинь манай санхүүгийн ажилтан утсаа авдаггүй ээ.Манай байгууллага ноолуур тушаах гэж байгаа юм аа Улаанбаатар хотоос ченж ирж байгаа одоо хагас бүтэн сайн болсон юм чинь би танд нэг дэх өдөр мөнгийг чинь өгий гэж хэлсэн юм. Тэгээд би нэг дэх өдөр би залгатал та эгчээ байраа зарах уу гэхээр нь зарж болно оо би зах зээлийн үнэ ханшаар нь зарна гэж хэлж байсан. Гэтэл эгчээ би тэгвэл түрээсийн мөнгө төлж байхаар Улаанбаатар хотод байдаг байраа зарчхаад хүрээд ирий гэж хэлээд тэрнээс хойш утас нь холбогдохгүй таг болсон. Тэгээд өчигдөр орой 22 цаг 57 минутад миний эзэмшлийн 5800****36 тоот данс руу 500000 төгрөгийг өөрийнхөө утасны дугаараа гүйлгээний утга хэсэгтээ бичээд шилжүүлсэн байсан юм.Би тэгээд фэйсбүүк чатаар байна уу юу болсон бэ?гэж асуусан чинь би нэг сарын төлбөр 500000 төгрөг шилжүүлчихлээ сардаа багтаагаад байрыг чинь худалдаж авъя гэж хэлсэн юм. Тэгээд тэрнээс хойш утас нь холбогдохгүй болсон.Тэгээд би түрээслүүлсэн байрандаа очиход нэг эмэгтэй хүн тухайн этгээдээс байрыг 6 сарын хугацаатай 500000 төгрөгөөр түрээсэлсэн гэж хэлээд байж байсан.Би тухайн этгээдтэй ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулж амжаагүй юм” гэх мэдүүлэг /1-р хх 222/,

 

Гэрч Ц.М-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Ре***он” ХХК-нд инженерээр ажилладаг юм. Манай компани нь Дархан- Уул аймгийн цэвэрлэх байгууламж дээр бетон зуурмагийн үйлдвэрийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Тэгээд энэ хавар буюу 2020 онд ажил эхлээд би Дарханд ирж ажиллахаар болсон. Дархан ирж ажиллах учраас байрлах байр хэрэгтэй болсон юм. Тэгээд манай ажлын надтай цуг ажилдаг Ж.З- гэдэг инженер эмэгтэй надаас түрүүлж Дарханд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн юм. Тэгээд Ж.З- байрлах байр хааж байгаад зарын дагуу хямд түрээслэх байр олчихлоо гэхээр нь өчигдөр би Улаанбаатараас гараад Дарханд ирсэн юм. Ирээд нөгөө Ж.З-ын түрээсэлсэн гэх Парк Тауны 49 дүгээр байрны *** тоот 2 өрөө байранд ирсэн. Ж.З- бид хоёр 14 хоногоор ээлжилж ажилладаг учир намайг ирсний дараа өнөөдөр Ж.З- Улаанбаатар руу буцсан юм. Тэгээд би өнөөдөр нөгөө түрээсэлсэн байрандаа цэвэрлэгээ хийгээд байж байтал орой 21 цагийн үед хаалга тогшихоор нь онгойлгосон чинь нэг эрэгтэй хүүхэд зогсож байсан. Тэгэхээр нь яасан вэ гэж асуусан чинь ээж утсаар яръя гээд утсаа өгөхөөр нь аваад ярьсан чинь нэг эмэгтэй аваад яагаад утас чинь холбогдохгүй байгаа юм вэ гэхээр ямар дугаар холбогдохгүй байна гэхээр нь яагав нөгөө 75.. дугаар гэхээр надад тийм дугаар байхгүй шүү дээ гэж хэлсэн чинь за би яваад оръё гэж хэлсэн. Тэгээд удалгүй нэг эмэгтэй орж ирээд би байрны эзэн байна надаас цагдаагийн шинжээчээр Дарханд ажиллах гэж байгаа эмэгтэй түрээслэхээр болсон даанч мөнгө өгөхгүй байна гэхээр нь манай ажлын Ж.З- өөрийгөө цагдаад ажилдаг Улаанбаатар хот руу шилжиж ажиллах болсон учир байраа хямдхан түрээслэх гэж байгаа гэж хэлээд 3,000,000 төгрөг түрээсэлж авсан гэдгээ нөгөө хүүхэнд хэлсэн. Тэгсэн байрны эзэн гэх эмэгтэй та бид хоёр залилуулсан байна гээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /1-р хх 223/,

 

Гэрч Ц.Ж.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхөр хөдөө идшиндээ явж байгаад над руу залгаад “нөгөө виз гаргана гэсэн хүн чинь зая над руу ярилаа, одоо 2 хүний материал дутуу байна 4.000.000 төгрөг бэлэн байна уу" гэсэн тэгэхээр нь одоо надад мөнгө алга байна, би хүнээс асууя гээд найзаасаа 2.000.000 төгрөг аваад Б.Б-*ийн данс руу шилжүүлсэн. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн данснаас 500.000 төгрөг шилжүүлсэн. ...2020 оны 02 дугаар сарын сүүлээр Б.Б.Б-* нь манай нөхөр лүү залгаад паспортаа ав гэхээр нь аваад нээгээд үзсэн чинь нэг л сонин хуурамч юм шиг харагдаад байхаар нь энэ чинь хуурамч юм биш үү” гэхэд сүүлийн үеийн виз ийм цаастай болчихсон байна гэж хэлээд наад дээр чинь эгчээрээ хилээр гардаг цэнхэр тамгыг дараад өгье гээд байсан.” гэх мэдүүлэг /2-р хх 34/,

 

Гэрч Э.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ээж Ц.Ц.Ц- нь 2020 оны 01 дүгээр сарын дундуур Солонгос улс явах виз гаргуулахаар манай авга эгч Б.А-гийн таньдаг Солонгос улс явах хүмүүсийн виз гаргаж өгдөг гэх хүнд 3000000 төгрөг өгсөн байсан. Би тухайн үед хотод байсан бөгөөд ээж надтай утсаар яриад Солонгос улс руу явах виз гаргуулахаар нэг хүнд 3.000.000 төгрөг Ховд аймгийн Дөргөн сумын Хаан банкнаас шилжүүлсэн тухайгаа надад хэлж байсан.” гэх мэдүүлэг /3-р хх 10/,

 

Гэрч З.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр Б.О- Солонгос улс руу явах виз гаргуулахаар Улаанбаатар хотод байдаг гэх Б.Б.Б-* гэдэг хүнд 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг, дараа нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Нөхөр бид хоёр Б.Б-* гэдэг хүнийг огт танихгүй. Утсаар ярьдаг байсан. Солонгос улсын виз 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гарна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /3-р хх 53-54/,

Шүүгдэгч Б.Б.Б-*ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 59-60/, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх 101-103/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх 78/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1-р хх 83-85/, “Мобиком корпораци” ХХК-ийн ярианы билл, мессежний дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх 170-174/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /1-р хх 244-250, 3-р хх 01-03/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2-р хх 52/,  оршин суух хаягийн тодорхойлолт /2-р хх 53/,

 

Шүүгдэгч Б.Б.Б-*ийн 567*******64 дугаартай Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1-р хх 121-136, 2-р хх 135-150/, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацааны  567*******64 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 184-209, 2-р хх 57-60, 3-р хх 21-33, 3-р хх 65-76/,

 

2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Д.Уянга, Б.Б.Б-* нарын байгуулсан “орон сууц хөлслөх гэрээ” /үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх 178-182/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 216-218/,

Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, 49-*** тоот байрны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбар /1-р хх 232-234/, “Ре***он” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээлэл /1-р хх 238-239/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1885 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Шинжилгээнд ирүүлсэн Е2***453 дугаартай D***********V O*********R гэсэн нэр дээрх гадаад паспортын 6-р хуудсанд байх Солонгос улсын виз гэх зүйл нь хуурамч байна.

2.Дээрх виз гэх хуурамч зүйлийг ердийн хэрэглээний өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан энгийн цаасан дээр хэвлэсэн байна /2-р хх 39-42/,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 106 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /1-р хх 145/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 121 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /1-р хх 210/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /2-р хх 17/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 136 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /2-р хх 112/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /2-р хх 156/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 114 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /2-р хх 209/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 134 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /2-р хх 244/, Ховд аймгийн прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/15 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /3-р хх 38/,

 

Хохирогч Д.Д.О-ын Хаан банкны дансны хуулга /2-р хх 103-104/, хохирогч Б.Б.Х-ын 5033126112 дугаартай Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 186-189/, хохирогч Д.Д.Б-ын 584542***** дугаартай Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 190-195/, хохирогч О.О.Б-гийн 567*******64 дугаартай  Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 228-231/, хохирогч Ц.Ц.Ц-гийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /3-р хх 02/, хохирогч Б.Б.О-ы 5850********** дугаартай Хаан банкны дансны хуулга /3-р хх 45/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлж шүүгдэгчиийн шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргиийг хянан шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч Б.Б.Б-* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ...”

Д.Д.Б-оос 1.500.000 төгрөг, Б.Б.Х-аас 6,500.000 төгрөг авсан.  Энэ мөнгийг би өөрийн дансаар хүлээж авсан. Энэ үйлдэл дээр би ганцаараа биш, үүнийг Д.Д.С-, Н.- нартай хамтарч хийсэн. Иргэн Ц.Ц.Ц-гээс бас 3.000.000 төгрөг авсан. Үүнийг бас Н.-тай хамтарч хийсэн. Д.Б.О-аас 4.000.000 төгрөг авсан. Үүнийг мөн Д.С-, Н.- нартай хамт хийсэн. Иргэн Б.Б.А-гаас 6.730.000 төгрөг авсан. Үүнийг би өөрийн дансаар хүлээж авсан. Энэ үйлдэлд Д.С-, Н.- хоёр оролцсон.

Эрүүгийн хэргийг тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д.О-ын гадаад паспорт дээр хуурамч виз хийсэн гэж яллаж байгаа. Би үүнийг хийгээгүй, үүнийг миний таньдаг эгч Б-. гэх хүн хийсэн. Би үүнийг хуурамч гэдгийг мэдээгүй. Энэ зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Б-. эгч Солонгосын элчин сайдын яаманд ажиллаж байсан. Яг ямар албан тушаал дээр ажиллаж байсныг нь мэдэхгүй байна. Өмнө нь виз хэд хэдэн удаа гаргаж байна. Надад хүн олоод өгөөч гэсний дагуу энэ хүмүүс надтай өөрсдөө холбогдоод би зуучилж байсан. Мөнгийн нь өөрийнхөө дансаар хүлээн авч байсан. Д.С-, Н.- нарт Голомт банкны дансаар явуулсан миний гүйлгээг шалгах юм бол миний явуулсан 11.800.000 төгрөгийн гүйлгээ харагдана гэж” хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Шүүгдэгч Б.Б.Б-* гэмт үйлдэлдээ Д.С-, Н.-, Б-. нар  хамтран оролцсон гэж мэдүүлж байх боловч хэргийн үйл баримтаар шүүгдэгчийн мэдүүлгийг нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгч Б.Б.Б-*ийн Хаан банкны 567*******64 дугаартай дансны хуулга, Голомт банкны 1305117467 дугаар дансны хуулгаар Д.С-, Н.- нарт мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсонгүй.

 Б.Б.Б-*ийн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж мэдүүлсэн Н.- нь хохирогч Б.Б.А-гийн нөхөр, хохирогч Б.Б.О-, хохирогч Ц.Ц.Ц- нарын хүргэн байх бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаа талаар хэргийн нэр бүхий хохирогч нар мэдүүлдэг.

 Иймээс Н.-,  Д.С- нарыг хамтран оролцогч гэж уг хэрэгт татан оролцуулах  үндэслэл тогтоогдоогүй болно.

Өмгөөлөгч Ж.Гантулга гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ...”Б.У-, Д.Д.О-, Д.Б-, О.О.Б-, Ц.Ц-, Б.О- нарыг хохирогчоор тогтоохдоо тухайн хэрэгт хохирогч биеийн байцаалт овог нэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу аваагүй, өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх өөрчлөх, дуусгавар болох харилцаанд хохирогч нарын овог байхгүй дутуу авсан нь тогтоол хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байна. 2. дугаарт 1 дүгээр хавтаст хэргийг 213 дугаар талд иргэн Ж.З-ын гэмт хэргийн талаар шалгахдаа хэргийг газрын үзлэгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар үзлэг хийсэн. Үзлэг хийхдээ хэргийн газраас цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас, улаан хавтастай 4 ширхэг гадаад паспорт, цүнхтэй хувцас, тамга тэмдэг хураан авсан. Гэтэл өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт шүүх бүрэлдэхүүн асууж байна. Паспортоо яасан гээд ..., хураан авсан. Үзлэгийг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг барьж хураан авсан талаар тогтоол байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар “энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан нотлох баримтыг нотлох баримтаар үнэлнэ гэсэн байгаа. Энэ шаардлагыг хангаагүй байна. 3.Ж.Ж.З-ыг хохирогчоор тогтоосон гэтэл сая хавтаст хэргийг шинжлэн судлахад тус мөнгө нь Р****ом ХХК-аас гарсан байна. Тийм учраас хохирогчоор тооцогдвол зохих этгээд хохирогчоор тогтоогдоогүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буруу явагдсан байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар Ж.Ж.З- нь хохирогч биш юм. Хуулийн этгээд хохирогч байхад ажилтныг нь хохирогчоор тооцсон байна. 4.Эрүүгийн хэргийг 39-40 талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр Д.Д.О-ын гадаад паспорт дээр визийг хуурамчаар үйлдсэн хэрэгт Б-.г мөн залилсан хэрэгт Д.С- Н.- нарыг гүйцэтгэгч хамжигчаар шалгаад өгөөч гэж хүсэж байна. Хэргийг бодит үнийг тогтоох шаардлагатай байна. Голомт банкнаас мөнгө шилжүүлсэн эсэхийг шалгуулах хүсэлтэй байна. 5. дугаар хохирогч Б.Б.А- оролцож байгаа эрүүгийн хэргийг 2020 оны 5 сарын 25 өдөр үүсгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэхээс 9 хоногийн өмнө хохирогч Б.Б.А-гийн дансанд үзлэг хийхдээ 2 гэрчийг байлцуулах хуулийн шаардлагыг хангаагүй үзлэг хийсэн. Үзлээ хийх үндэслэлээ буруу гаргасан процессын ажиллагааг буруу хийсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлээгүй байхад үзлэг хийсэн нь буруу байна. Мөн Б.Х-ын дансанд үзлэг хийхдээ 2 гэрч байлцуулаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах нэг тогтоолд 2 хохирогчийн бичсэн. Тогтоолд Д.Б-ыг Б- гээд буруу алдаатай бичсэн байдаг. Иймд Д.Б-ыг эрхийг хангаж алдааг засах шаардлагатай байна. 6. хохирогч О.О.Б-г 2020 оны 5 сарын 18 өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө 2020 оны 4 сарын 19 өдөр буюу сарын өмнө түүний Хаан банкны дансанд үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заалтыг зөрчсөн гэрч оролцуулаагүй. 7. Ц.Ц- хохирогчоор оролцож байгаа эрүүгийн хэрэгт 2020 оны 5 сарын 15 өдөр үүсгэсэн гэтэл 2 дугаар хавтаст хэргийг 46 тал тогтоолыг Эрүүгийн хэрэг үүсгэхээс 5 хоногийн шүүгдэгч Б.Б.Б-*ийн дансанд үзлэг хийсэн нь процессын алдаа гаргасан байна. Ийм учраас эдгээр нөхцөл байдлыг харгалзаж эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна. Гэмт хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохдоо ял хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох хуулийн шаардлага хангаагүй учиртай тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1-д Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ. Энэхүү ажиллагааны явцад 5 хоногийн дотор “үзлэг хийх” нь мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг бөгөөд энэхүү ажиллагааны үндсэн дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх эсэх тухай шийдвэр гаргахад ач холбогдолтой тул мөрдөгчийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацаанд хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэх бөгөөд шүүх прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана, хохирогч эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан хэрэгжүүлж болно гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зохицуулсан байна.

 Хохирогч Б.У-, Д.Д.О-, Д.Б-, О.О.Б-, Ц.Ц-, Б.О- нарыг хохирогчоор тогтоохдоо хууль зөрчөөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан мэдүүлэг авах журмын дагуу мэдүүлгийн эхэнд тухайн хүний хувийн бичиг баримтыг шалгаж, түүнд ямар зорилгоор мэдүүлэг авахаар хэзээ, хэн гэдэг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн, түүнчлэн эрх үүргийг танилцуулж тэмдэглэлд тусгаж, мэдүүлэг авч баримтжуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

“Ре***он” ХХК нь тухайн эрүүгийн хэрэгт компанийг төлөөлөн хохирогчоор Ж.Ж.З-ыг оролцуулах тухай итгэмжлэл олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ эдэлсэн нь хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзлээ. /1хх-240ху/,

1 дүгээр хавтаст хэргийг 213 дугаар тал дахь хэргийг газрын үзлэгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар үзлэг хийсэн. Үзлэг хийхдээ хэргийн газраас цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас, улаан хавтастай 4 ширхэг гадаад паспорт, цүнхтэй хувцас, тамга тэмдэг хураан авсан боловч хэрэгт хавсаргаж ирүүлээгүй зөрчил, хохирогч Д.Б-ын нэрийг Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд  Д.Д.Б-ыг Б- гэж алдаатай бичсэн зөрчил гарсан байна. Цагдаагийн газарт гаргасан гомдол мэдээлэл, хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол, гэрчийн  мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга зэргээр Д.Б- болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын 2020 оны 05 сарын 28-ны өдрийн тогтоолд хохирогч Б- гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байна гэж үзлээ.

Хэргийн газраас цагдаагийн дүрэмт хувцас,  улаан хавтастай 4 ширхэг паспорт байсныг хураан авав гэсэн боловч хэрэгт хавсаргаж ирүүлээгүй, түүнчлэн хохирогч Ц- Ц.Ц-гийн Е серийн 2*****6, хохирогч Б.О-ы Е239***5, Р- Е2****958, Б- Е160***4 дугаартай 4 ширхэг гадаад паспортыг хохирогч Б.Б.У- Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.М- хүлээлгэн өгсөн боловч хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй зөрчил гарсан байна./1хх-168ху/

Шүүгдэгч Б.Б.Б-*ийн цүнхтэй хувцас ирүүлээгүй гэсэн хэрэгт хамааралгүй гэж үзлээ. Б.Б.Б-*ийн өмгөөлөгч А.А- 29 төрлийн нэр бүхий эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-98 ху/ авагдсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан дээрх зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчилд тооцогдохгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгч Б.Б.Б-*т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б.Б-* нь

1.Хохирогч Л.Л.Л-*д “Оросын холбооны улсаас мотоцикл оруулж ирж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурсны улмаас хохирогч Л.Л.Л-* нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 9 удаагийн гүйлгээгээр 15.219.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 567*******64 дугаарын дансаар хүлээн авч залилсан болох нь хохирогч Л.Л.Л-*гийн...” 2019 оны 04 дүгээр сард төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг У*лс-За***р ХХК-нд хамт ажиллаж байхдаа танилцсан. Тухайн үед Б.Б.Б-* нь уг компанид эмч ажилтай байсан. Ингээд хамт ажиллаж байхдаа Б.Б.Б-* нь манай аав, ээж, дүү нар байнга ОХУ болон Монгол улсын хооронд наймаа хийдэг байсан гэж ярьж байсан. Тухайн үед би мотоцикл сонирхож байсан учраас ОХУ-аас мотоцикл ачуулъя гэж Б.Б-*т хэлсэн. Тэгээд би танай аав, ээж авчир ч чадах уу гэж асуухад Б.Б-* нь чадна гэж хэлж байсан. Ингээд Б.Б-*тэй үнээ тохиролцож ярилцаад Б.Б-*ийн Хаан банкны 567*******64 дугаарын дансанд 9 удаагийн давтамжтайгаар 15.219.000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны 4570******** тоот дансны хуулга /1хх-18ху/, Хаан банкнаас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 29/3398 дугаар албан тоотоор ирүүлсэн шүүгдэгч Б.Б.Б-*ийн 567*******64 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-122 хуу/, болон шүүгдэгч Б.Б.Б-*ийн хэргээ хүлээн мэдүүлсэн...”Оросын Холбооны Улсаас мотоцикл оруулж өгнө гэж хэлж авсан. Гэхдээ мотоцикл оруулж ирж өгч байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-51-52 ху/

2.Хохирогч Д.Д.О-т... “манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч 2019 оны 11 дүгээр сарын 20-24-ний хооронд 3 удаагийн үйлдлээр нийт 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 02 дугаар сарын эхээр Дархан-Уул аймагт гэртээ байхдаа иргэн Д.Д.О-ын Е2***453 дугаартай D***********V O*********R гэх гадаад паспортын 6 дугаар хуудсанд Солонгос улс руу нэвтрэх эрх олгодог виз буюу баримт бичгийг хуурамчаар үйлдсэн болох нь хохирогч Д.Д.О-ын...” би Б.Б-*тэй  утсаар ярихад “манай эгч Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг” гэж хэлэхэд нь би итгэсэн. Тухайн үедээ тэгээд л орхисон. 2019 оны 11 сарын 20 өдөр Б.Б-* утсаар яриад “..одоо 2 хүн л гаргах үлдэж байна. Чи ярьснаараа гаръя гэвэл болно” гэсэн би “мөнгөгүй байна” гээд утсаа салгаад хүнээс асуутал манай эхнэрийн найз 2 сая төгрөг зээлсэн. Тэр мөнгийг Б.Б-*т шилжүүлсэн. Дараа нь өөрийн данснаасаа 2 сая төгрөг шилжүүлсэн. Б.Б-* 12 сарын 20 өдрөөс хойш виз гарна гэсэн боловч виз гарахгүй болохоор нь асуутал би өөрөө Солонгост байна очиж байгаад гаргаж өгнө гэсэн. Ингээд нэлээд удаан хүлээсэн. Нэг өдөр виз чинь гарсан гэж хэлсэн. Би ажлын газрын залуугийн хамт уулзсан. Тухайн үед харанхуйд сайн харагдахгүй байсан. Гадаад паспортоо аваад дүүрэг дээр очоод визээ эхнэртээ үзүүлтэл манай хүн наад чинь ямар сонин харагдаад байна аа гээд байхаар нь хүмүүс рүү залгаад харуултал  наад виз чинь өөр байна гээд байсан. Би Б.Б-* рүү залгаад энэ хуурамч юм биш үү гэхэд худлаа гэвэл маргааш 11 цагт Солонгосын элчин сайдын яаманд ир гэсэн. Маргааш хэлсэн цагт нь очтол Б.Б-* ирээд “эгч ажилтай байна. Орой ажил тарахаар нь уулзъя” гээд байсан. Би “одоо больё, мөнгө авъя” гэтэл Б.Б-* “хилээр гардаг штамп дараад өгье” гээд байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Ж.З-ын ...” энэ чинь хуурамч юм биш үү гээд Б.Б.Б-*ээс асуусан чинь сүүлийн виз ийм цаастай болчихсон байна л гэж хэлээд наад дээр чинь эгчээрээ хилээр гардаг цэнхэр тамгыг дараад өгье гээд байсан. Тэгээд би Б.Б.Б-*ээс энэ чинь хуурамч юм байна, мөнгөө авъя гэсэн чинь хуурамч гэж бодоод байгаа бол мөнгийг чинь өгч чадна гээд байсан” гэх мэдүүлэг /2хх-34ху/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1885 дугаартай дүгнэлт-“1. шинжилгээнд ирүүлсэн Е2***453 дугаартай D***********V O*********R гэсэн нэр дээрх гадаад паспортын 6 дугаар хуудсанд байх Солонгос Улсын виз гэх зүйл нь хуурамч байна”-ээр, Хаан банкны 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 29/4113 тоот Б.Б.Б-*ийн 567*******64 тоот дансны хуулга /2хх-57-60ху/, шүүгдэгч Б.Б.Б-*ийн хэргээ хүлээн мэдүүлсэн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн гэрчээр өгсөн ...”2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би Д.О- руу залгаад “виз гаргаж өгөх боломжтой юм байна, 4000000 төгрөг өгчих гэж хэлсэн чинь одоо надад байгаа нь 2000000 төгрөг байна гэж хэлээд миний Хаан банкны 567*******64 дугаарын данс руу 2000000 төгрөг шилжүүлсэн, дараа нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1500000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тухайн үед Д.Д.О-ын гадаад паспорт надаа байсан юм, тэгээд би Дарханд байж байхдаа Солонгосын визийг харж байгаад дуурайлгаж хийгээд Д.Д.О-ын гадаад паспортон дээр хуурамч визээ наачихаад Д.О- руу залгаад “виз чинь гарсан ирээд пасдортоо авчих гэж хэлээд Жуковын хөшөөний хажууд уулзаад гадаад паспортыг нь өгсөн” гэх мэдүүлгээр, Д.Д.О-ын Хаан банкны 5030***** тоот дансны хуулга /2хх-103-104/, гэрч Ц.Ж.З-ын Хаан банкны 5749********* тоот дансны хуулга/2хх-105ху/,

 

3. Хохирогч Б.Б.Х-ыг “манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ** тоотод байхдаа 3.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 6.500.000 төгрөгийг авсан болох нь хохирогч Б.Б.Х-ын ...” “...2020 оны 01 сарын 05-ны өдөр Н.- ах Солонгос улсын виз гаргаж өгдөг найдвартай хүн байна. Би эхнэрийнхээ визийг мэдүүлэх гээд өгчихсөн байгаа. Солонгос руу виз гаргуулах хүн асууж байсан болохоор энэ хүнтэй холбогдоод үз гээд Б.Б.Б-* гэдэг хүний 88***010 гэсэн утасны дугаарыг өгсөн. Б.Б.Б-*ийн дүү гээд 80401019 гэсэн дугаарыг өгсөн. Намайг Солонгос руу виз гаргуулах гэсэн юм гэж ярихад Б.Б.Б-* нь асуудалгүй гаргана, Солонгос улсын виз гаргахад нийт 5 сая төгрөг болно. Манай эгч Солонгосын элчинд ажилладаг учраас 3 сарын виз гаргаж өгнө гэж хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б.Б-* над руу залгаад “яахаар болсон бэ” гэж асуухаар нь “виз гаргуулъя, таны данс руу мөнгө шилжүүлье, та дансаа өгөөч гэж хэлсэн чинь өөрийнхөө 567*******64 гэсэн Б.Б-* гэсэн данс өгсөн. Би иргэн Д.Д.Б-ын гэрт байж байхдаа мөнгөө өөрийнхөө данснаас интернэт банкаар Б.Б.Б-*ийн данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн. Д.Д.Б-од Солонгосын виз гаргадаг хүн гэдгийг хэлж байсан. Тэр өдрөөс хойш 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ байж байгаад Б.Б.Б-* рүү ахиж залгаад 3 жилийн мулти виз гаргаж өгөх үү гэсэн чинь Б.Б.Б-* нь “тэгнэ тэгнэ, тийм виз гаргуулахын тулд 8 сая төгрөг болно" гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр визийг гаргуулъя гэсэн чинь Б Б.Б-* 2 сая төгрөг нэмж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би байгаа мөнгө гээд өөрт байсан 1 500 000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Д.Д.Б- нөхөртэйгөө хамт ярьж байгаад Б.Б-*ийн данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Б.Б.Б-*ээс виз юу болж байгаа талаар асуухаар асуудалгүй 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарна гэж хэлдэг байсан ба 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б.Б.Б-* над руу залгаад одоо 14 цагт виз чинь гарна, хүний урдуур очерь дайруулж байна, яг одоо миний данс руу 2 сая төгрөг хий, хийхгүй бол ингээд болилоо, төлбөрийн чадваргүй байсан юм бол хүний ажил барсан юмнууд гэж хэлэхээр нь би өөрийнхөө данснаас гэрээсээ интернэт банкаар 2 сая төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Ингээд би нийтдээ Б.Б.Б-*т 6.500.000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлгээр, Хаан банкны 503***6112 тоот дансны хуулга /2хх-187-189ху/, шүүгдэгч Б.Б.Б-*ийн хэргээ хүлээн мэдүүлсэн...”би Б.Х-, Д.Б- нараас би мөнгийг нь авчихсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ямар ч байсан өөрийнхөө Хаан банкны дансаар Б.Х-аас 6500000 төгрөг авсан” гэх мэдүүлгээр /2хх-184ху/,

 

4.Хохирогч Д.Д.Б-ыг “манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр виз гаргуулах зорилгоор 1.500.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 567*******64 дугаартай дансаар хүлээн авч залилсан болох нь хохирогч Д.Д.Б-ын...Тэр хүн “би эгчтэйгээ хамтраад Солонгос улс руу виз гаргаж өгдөг. Нэг хүн 3 сая төгрөг болно. Эхлээд гурван сая төгрөгөө бүтнээр нь авна” гэхээр нь бэлэн байгаа 1.500.000 төгрөг өгөөд виз гарахаар үлдэгдэл мөнгөө өгье гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Хаан банкны 584***1353 тоот дансны хуулга /2хх-195ху/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн ...”Д.Б-оос 1500000 төгрөг аваад буцаагаад 1300000 төгрөгийг өгчихсөн” гэх мэдүүлэг /2хх-184ху/,

 

5. Хохирогч Ц.Ц.Ц-г “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч 2020 оны 01 сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 567*******64 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Ц.Ц.Ц-гийн...” Би 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод байдаг гэх овогтой Б.Б-* гэх эмэгтэй хүнтэй 88177010 гэдэг дугаарын утсаар яриад Солонгос улс руу гарах виз хурдан шуурхай гаргаж өгнө, 2020 оны 3 дугаар сарын 01-ний дотор гаргаж өгнө эхний ээлжинд 3 сая төгрөг виз гарсны дараа 2 сая төгрөг авна гэхээр нь би итгээд 567*******64 тоот данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн. "тухайн мөнгийг шилжүүлснээс хойш огт утсаар яриагүй байж байгаад 2020 оны 3 дугаар сарын 10-ны үед Б.Б-*ийн утас руу залгахад утсаа авахаар нь нөгөө виз юу болсон бэ? гэж асуухад таны виз гарсан байгаа орой би энэ хотод байдаг танай нөхрийн дүү Б.А- эгчид өгнө гэж хэлсэн. Тэгээд манай дүү Б.А-д өгөөгүй байсан.” гэх мэдүүлгээр,

 

6. Хохирогч Б.Б.О-ыг “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдыг хуурч 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 567****064 дугаартай дансаар хүлээн авч залилсан болох нь хохирогч Б.Б.О-ы...”би анх Б.А- гэх төрсөн эгчээрээ дамжуулан танилцаад Солонгосын виз хүн байна гэхээр нь 4000000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлгээр, гэрч З.О-...” манай нөхөр Б.Б.О- Солонгос улс руу явах виз гаргуулахаар Улаанбаатар хотод байдаг гэх Б.Б.Б-* гэдэг хүнд 2020 оны 01 сарын 13-ны өдөр 3000000 төгрөг, дараа нь 2020 оны 01 сарын 22-ны өдөр 1000000 төгрөг нийт 4000000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлгээр, шүүгдэгч Б.Б.Б-*ийн ...” Солонгос Улсын виз захиалгын мөнгө гэж нийт 4000000 төгрөг хийх ёстой байсан. Эхлээд 3000000 төгрөг, дараа нь 1000000 төгрөгийг шилжүүлсэн юм” гэх мэдүүлгээр, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-63ху/, дансны хуулга /3хх65-76ху/,

 

7. Хохирогч  Б.Б.А-г “манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр нийт 6.730.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 567*******64 дугаарын дансаар хүлээн авч залилсан болох нь хохирогч Б.Б.А-гийн...”манай эгч Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг. Би эгчээрээ дамжуулаад асуудалгүй гаргаад өгч чадна гэж хэлсэн. Надаас мөнгө хэрэгтэй байна гээд ...надад ямар нэгэн шалтгаан тоочиж нийт 6830000 төгрөг авсан” гэх мэдүүлгээр, Хаан банкнаас 2020 оны 05 сарын 18-ны 29/5150 дугаартай албан тоот, дансны хуулга /2хх-136-145ху/, хохирогч Б.Б.А-гийн дансны хуулга /2хх-148-150ху/, Б.Б.Б-*ийн хэргээ хүлээн мэдүүлсэн...”2019 оны 12 сард БНСУ-аас Б.А-гийн нөхөр гэх эрэгтэй хүн чамайг Солонгос Улсын виз гаргаж өгдөг хүнийг таньдаг гэж байна яаралтай эхнэртээ виз гаргуулмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гаргадаг хүнээс асууя гэж хэлсэн чинь над руу өдөр болгон залгаад байхаар нь би 8000000 төгрөг болох юм байна гэж хэлсэн чинь болно оо гэж хэлээд би эхнэртээ дугаарыг чинь өгье чам руу залгах байх гэж хэлсэн. Төд удалгүй эхнэр нь залгаад надад бэлэн 8000000 төгрөг байхгүй би хуваагаад өгье гэж хэлсэн. 7 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны 567*******64 дугаартай дансаар нийт 6730000 төгрөг шилжүүлж авсан” гэх мэдүүлгээр,

 

8. Хохирогч О.О.Б-г “Бүгд найрамдах Солонгос улс руу 3 жилийн хугацаатай мульт виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 5.555.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 567*******64 тоот дансаар хүлээн авч залилсан болох нь хохирогч О.О.Б-гийн...”1 жилийн хугацаатай мульт визийг 6000000 төгрөгөөр гаргаж өгнө гэсэн. Тэгээд 2020 оны 01 сарын сүүлээр миний гадаад паспорт, 2 хувь цээж зургийг авсан, 02 сарын 02-ны өдөр урьдчилгаа болгож 1500000 төгрөг, үүнээс хойш 03 сарын 30-ны өдөр 4.055.000 төгрөг шилжүүлсэн. Надад виз гарах эцсийн хугацаа 03 дугаар сарын 01-10-ны өдөр гэсэн боловч виз гараагүй болохоор нь би мөнгөө авъя гэж хэлэхэд надад хоног хугацаа аргалаад тэдний өдөр гэж худал хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн” гэх мэдүүлгээр, Хаан банкны 50254******* дугаарын дансны хуулга /2хх-229-231ху/, Б.Б.Б-*ийн хэргээ хүлээн мэдүүлсэн...”би О.О.Б-гаас гадаад паспортыг нь авсан. Ямар нэг байдлаар виз мэдүүлээгүй” гэх мэдүүлгээр,

 

9. “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны *** тоот орон сууцыг түрээслүүлнэ” гэж зар байршуулж цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Б.У-ээс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2.350.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 567*******64 дугаарын дансаар хүлээн авч залилсан болох нь хохирогч Д.У-...”2020 оны 4 сарын 13-ны өглөө эрт очиж уулзан байрны түлхүүрийг аваад, тэр дор нь Хаан банкны 567*******64 дугаарын дансанд 2350000 төгрөг шилжүүлсэн. Б.Б.Б-* 2,3 хоногийн дараа над руу залгаад байраа зарахаар боллоо мөнгөний хэрэг гарсан. Манай нөхөр том машинтай явж байгаад аваар хийсэн. ...тэр байрныхаа хүнийг дуудчих, нотариатын газар харчихаад эргээд ирье гээд байрнаас гарч яваад эргэж орж ирээгүй” гэх мэдүүлгээр, гэрч Д.Уянгын...”Бид нар танай байрыг Б.Б.Б-* гэдэг хүнээс хөлсөлсөн. Б.Б-* нь уг байрыг зарах гэж байгаа та нар гар гэсэн, мөнгөө аваад гаръя гэтэл Б.Б-* ирэхгүй байна. Бид нарт Б.Б-* нь нэг л сэжигтэй санагдаад байрны эзэн мөн эсэх талаар эргэлзээд СӨХ-өөс таны утсыг авлаа гэж ярихаар нь би байр дээр очтол хүүхэд, том хүн нийлсэн 10 хавьцаа хүмүүс нүүгээд орчихсон байсан” гэх мэдүүлгээр, Б.Б.Б-*ийн хэргээ хүлээн мэдүүлсэн...”мөнгө олох зорилгоор түрээсэлсэн” гэх мэдүүлгээр, орон сууц хөлслөх гэрээ/1хх-178-179/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар/1хх-182ху/, Хаан банкны 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 29/4845 дугаар албан бичиг, дансны хуулга, /1хх-184-209ху/,

10. Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “***** ****н” *********** 49-*** тоотод байх иргэн Н.Б- эзэмшлийн 2 өрөө байрыг түрээслэн амьдарч байхдаа 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тухайн байрыг хохирогч Ж.Ж.З-д өөрийн байр гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас иргэн Ж.Ж.З-ын ажилладаг Улаанбаатар хотод байрлах Ре***он ХК-наас байрны түрээс болох 3.000.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн эзэмшлийн 567*******64 дугаарын дансаар хүлээн авч залилсан болох нь хохирогч Ж.Ж.З-ын...””************ 49-*** тоотод очоод Б.Б-*тэй уулзаад байрыг үзэхэд тэр Б.Б.Б-* гэдэг эмэгтэй надад би цагдаад ажилладаг юм. Одоо Баянзүрх дүүрэг рүү шилжиж байгаа, хотод байрны зардал их өндөр байгаа болохоор байраа түрээслүүлж байна гэж надад хэлсэн” гэх мэдүүлгээр, гэрч Н.Б-...”түрээсэлдэг байрандаа очиход нэг эмэгтэй хүн тухайн этгээдээс байрыг 6 сарын хугацаатай  500000 төгрөгөөр түрээсэлсэн гэж хэлээд байж байсан” гэх мэдүүлгээр /1хх-222ху/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ/1хх-232 ху/, “Ре***он” ХХК-иас мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн хуулга /1хх-239ху/,Б.Б.Б-*ийн хэргээ хүлээн мэдүүлсэн...”2020 оны 05 сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн ********************** *** тоот байрыг би 500000 төгрөгөөр түрээслээд дараа нь өөр хүнд буюу Ж.З-д 3000000 төгрөгөөр түрээслээд орхисон” гэх мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, цахим хэрэгсэл ашиглах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, ашиглагчийг төөрөгдүүлж шилжүүлэн авахыг хэлэх бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон орлогыг өөрийн болон гэр бүлийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл өөрийн хүсэл сонирхол, хэрэгцээгээ хангасан бүхий л бодит нөхцөлийг хамааруулж ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б.Б-*ийн дээрх 10 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг өөртөө авч байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б.Б-* нь хохирогч Д.Д.О-т Бүгд Найрамдах Солонгос Улсад нэвтрэх эрх олгосон визийг хуурамчаар үйлдсэн болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1885 дугаартай шинжээчийн дүгнэлт- 1.Шинжилгээнд ирүүлсэн Е2***453 дугаартай D***********V O*********R гэсэн нэр дээрх гадаад паспортын 6-р хуудсанд байх Солонгос улсын виз гэх зүйл нь хуурамч байна. 2.Дээрх виз гэх хуурамч зүйлийг ердийн хэрэглээний өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан энгийн цаасан дээр хэвлэсэн байна /2-р хх 39-42/ гэх дүгнэлтээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэмт шинжийг бүрэн хангасан байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.Алтантуяа нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Иймд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б.Б-*т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Б.Б-* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй ба түүнээс нийт 49154000 төгрөг гаргуулан хохирогч Л.Л.Л-* -д 15219000 /арван таван сая хоёр зуун арван есөн мянга/ төгрөг, Б.Б.У- -т 2350000 /хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Ж.Ж.З- -д 3000000 /гурван сая/ төгрөг, хохирогч Д.Д.О- -т 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Б.А- -д 6830000 /зургаан сая найман зуун гучин мянга/ төгрөг, хохирогч Б.Б.Х--д 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Д.Б- -д 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, хохирогч О.О.Б- -д 5555000 /таван сая таван зуун тавин таван мянга/ төгрөг, хохирогч Ц.Ц.Ц- -д 3000000 /гурван сая/ төгрөг,  хохирогч Б.Б.О- -д 4000000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан тус тус олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өрх толгойлон амьдардаг, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг  харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар ялыг нэмж нэгтгэн 6 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б.Б-* нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1048 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдлээгүй болох нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 04/1330 дугаартай албан тоотоор тогтоогдож байна. /1-р хх 54/

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-*т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1048 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон 01 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 жил 02 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-*т оногдуулсан 06 жил 02 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б.Б-* энэ хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 146 хоногийг  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е2***453 дугаартай 16 хуудас бүхий гадаад паспортыг хохирогч Д.Д.О-т буцаан олгож, хуурамчаар үйлдсэн виз гэх баримтыг тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргах,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Б-*ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-*ийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б.Б-*т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 06 жил 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б.Б-*т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 жил 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1048 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 01 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 06 жил 02 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.   

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-*т оногдуулсан 06 жил 02 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Б.Б-*ийн цагдан хоригдсон 146 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е2***453 дугаартай 16 хуудас бүхий гадаад паспортыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Д.О-т буцаан олгож, эрх олгосон хуурамч баримтыг хэрэгт үлдээсүгэй.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б.Б-*ээс нийт 49154000 төгрөг гаргуулан хохирогч Л.Л.Л-* -д 15219000 /арван таван сая хоёр зуун арван есөн мянга/ төгрөг, Б.Б.У- -т 2350000 /хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Ж.Ж.З- -д 3000000 /гурван сая/ төгрөг, хохирогч Д.Д.О- -т 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Б.А- -д 6830000 /зургаан сая найман зуун гучин мянга/ төгрөг, хохирогч Б.Б.Х--д 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Д.Б- -д 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, хохирогч О.О.Б- -д 5555000 /таван сая таван зуун тавин таван мянга/ төгрөг, хохирогч Ц.Ц.Ц- -д 3000000 /гурван сая/ төгрөг,  хохирогч Б.Б.О- -д 4000000 /дөрвөн сая/ төгрөг төгрөг гаргуулан тус тус олгосугай.

 

9.Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Б-*т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Я.ТУУЛ

 

                       ШҮҮГЧ                         Г.ГЭРЭЛТ-ОД