| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0040/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/74 |
| Огноо | 2022-01-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М холбогдох эрүүгийн 2111 01044 0961 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, Б.М, 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн. 32 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Сэтгэл судлалын танхимын 4 дүгээр курсын оюутан. Ам бүл 3, нөхөр охины хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 39-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй,
Шүүгдэгч Б.М нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Sarnai Az” Сарнай Аз гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж Б.Жаргалсайханыг урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 30.700 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Sarnai Az” Сарнай Аз гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж Г.С урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “SarnaiAz” Сарнай Аз гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж Д.Ө урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 30.700 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Munkhtsetseg Mungunu” Мөнхцэцэг Мөнгөнө гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж Э.Бямбасүрэнг урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 16.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Munkhtsetseg Mungunu” Мөнхцэцэг Мөнгөнө гэх хаягт “Зээл гаргана” гэсэн утга бүхий хуурамч зар байршуулж Х. урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 70.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Munkhtsetseg Mungunu” Мөнхцэцэг Мөнгөнө гэх хаягт “Зээл гаргана” гэсэн утга бүхий хуурамч зар байршуулж Д.Одончимэгийг урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 20.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Sarnai Az” Сарнай Аз гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж Н.О урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 30.700 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Munkhtsetseg Mungunu” Мөнхцэцэг Мөнгөнө гэх хаягт “Барьцаагүй мөнгө зээлнэ” гэсэн хуурамч зар байршуулж Л. нь урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Munkhtsetseg Mungunu” Мөнхцэцэг Мөнгөнө гэх хаягт “Барьцаагүй мөнгө зээлнэ” гэсэн хуурамч зар байршуулж О.Б урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 120,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Munkhtsetseg Mungunu” Мөнхцэцэг Мөнгөнө гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж Н.С урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 100,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “SarnaiAz” Сарнай Аз гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж З.Б урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 120,700 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “SarnaiAz” гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж Н.Наранцэцэгийг урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 30.700 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Sarnai Az” гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж К.Энхцэцэгийг урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 30.700 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Мээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Шүүгдэгч Б.Мээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарт учруулсан хохирлыг би төлж барагдуулах болно. Цахим тоглоом тоглох гэж мөнгө олох зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн..” гэх мэдүүлэг /1хх-43-45, 45, 104-105, 124, 145-146, 166-167, 188-189, 208-209, 230-231, 2хх-3-4, 2хх-23-24, 2хх-41-42, 2хх-61-62, 2хх-81-82/,
Хохирогч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх АШУҮИС-ийн шүдний эмнэлэгт байхдаа “Сарнай Аз” гэх фейсбүүк хаягт “Зээл гаргана” зарын дагуу холбогдож зээл гаргуулна гэж Хаан банкны 5046364414 дугаарын дансруу 30.700 төгрөг шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-14-18/,
Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нүүр ам судлалыэ төв дотор байх шүдний эмнэлэг дээр байж байх үедээ фэйсбүүк ухаж байтал зээл гаргана гэсэн пост байхаар нь чат бичиж мэдээлэл авхаар болоод урьдчилгаа гэж 30.700 төгрөгийг 5046364414 гэсэн дугаарын данс руу шилжүүлсэн тэгээд би надад өгсөн 88788025 гэсэн дугаарлуу залгах үед миний утсыг салгаад байгаа тэгээд би цагдаагийн байгууллагад хөндаж байна..” гэсэн мэдүүлэг /1хх-21-22/,
Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Гансүх Сүхбат гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “SarnaiAz” нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Зээл гаргуулна” гэж хувь чат бичээд зээл авахаар тохиролцон тэр хүний өгсөн 5046364414 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5664006658 дугаарын данснаас нийт 100.000 төгрөг хийж зээл авах гэсэн боловч фэйсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 80162501 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, Дунд гол 39-6-0 тоотод байсан...” гэсэн мэдүүлэг/хх-104-105/,
Хохирогч Д.Өмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-115-121/ “..2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Д.Өлзийбаяр гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “SarnaiAz” нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Зээл гаргуулна” гэж хувь чат бичээд зээл авахаар тохиролцон тэр хүний өгсөн 5046364414 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5945047529 дугаарын данснаас нийт 30,700 төгрөг хийж зээл авах гэсэн боловч фэйсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Хэнтий аймаг Дархан сум, 2 дугаар баг Улаан зээг гэх газарт байсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-137-144/ “..2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн Э.Бямбаа гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “Munkhtsetseg Mungunu” нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Зээл гаргуулна” гэж хувь чат бичээд зээл авахаар тохиролцон тэр хүний өгсөн 5046364414 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5502089766 дугаарын данснаас нийт 16,000 төгрөг хийж зээл авах гэсэн боловч фэйсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 80162501 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбит 80-6 тоотод байсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Х.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-158-164/ “..2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ээж Х.Ундармаагийн Х.Ундармаа гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “Munkhtsetseg Mungunu” нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Зээл гаргуулна” гэж хувь чат бичээд зээл авахаар тохиролцон тэр хүний өгсөн 5046364414 гэсэн данс руу ээж Х.Ундармаагийн Хаан банкны 5501018286 дугаарын данснаас нийт 70,000 төгрөг хийж зээл авах гэсэн боловч фэйсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаа хотхон 75-8-116 тоотод байсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч А.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-180-187/ “..2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн Д.Одноо гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “Munkhtsetseg Mungunu” нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Зээл гаргуулна” гэж хувь чат бичээд зээл авахаар тохиролцон тэр хүний өгсөн 5046364414 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5013168475 дугаарын данснаас нийт 20,000 төгрөг хийж зээл авах гэсэн боловч фэйсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 4-611а тоотод байсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Н.Оюмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-198-207/ “...2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Норов Оюунхүү гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “Sarnai Az” нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Зээл гаргуулна” гэж хувь чат бичээд зээл авахаар тохиролцон тэр хүний өгсөн 5046364414 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5245091108 дугаарын данснаас нийт 30,700 төгрөг хийж зээл авах гэсэн боловч фэйсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 80162501 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Сонгинохайрхан дүүргийн 08 дугаар хороо, Нуурын 7-26а тоотод байсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Л. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-223-229/ “..2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр фэйсбүүк ороод байж байтал “Munkhtsetseg Mungunu” Мөнхцэцэг Мөнгөнө гэх фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад хэрхэн зээл авах талаар асуусан чинь зээл авах мөнгөн дүнгийнхээ хоёр хувийг эхлээд шилжүүлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг хүний өгсөн 5046364414 гэсэн данс руу 30,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэний дараа над руу 20 минутын дараа залгана гэсэн боловч дахиж холбоо бариагүй, ингээд би залилуулсан гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-248/ “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр фэйсбүүк ороод байж байтал “Munkhtsetseg Mungunu” Мөнхцэцэг Мөнгөнө гэх фэйсбүүк хаягтай хүн барьцаагүй мөнгө зээлдүүлнэ гэж пост оруулсан байсан. Би тэгэхээрн уг хүнтэй хувь чатаар холбогдсон чинь дансны хуулгаа явуулчих гэсэн. Тэгээд би дансны хуулгаа явуулсан чинь танд 4,000,000 төгрөг гарах боломжтой юм байна гэхээр нь надад 6,000,000 төгрөг хэрэгтэй байгаа юм гэж хэлтэл болох юм байна, та урьдчилгаа болгож зээл авах мөнгөнийхөө хоёр хувь буюу 120,000 төгрөг эхлээд шилжүүл үдээс хойш мөнгө чинь орно гэж хэлсэн. Би уг хүний өгсөн 5046364414 гэсэн данс руу 120,000 төгрөг шилжүүлсэн боловч одоо хүртэл мөнгө ороогүй...” гэсэн мэдүүлэг /2хх-1/
Хохирогч Н.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-17-21/ “..2021 оны 08дугаар сарын 31-ний өдөр өөрийн Нэргүй Сайханцэцэг гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “Munkhtsetseg Mungunu” Мөнхцэцэг Мөнгөнө нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Зээл гаргуулна” гэж хувь чат бичээд зээл авахаар тохиролцон тэр хүний өгсөн 5046364414 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5237096151 дугаарын данснаас нийт 100,000 төгрөг хийж зээл авах гэсэн боловч фэйсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 88788025 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Баянхонгор аймгийн Гурванбилэг сумын 2 дугаар баг, Давааны ам гэх газарт байсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-34-40/ “..2021 оны 08дугаар сарын 28,29-ний өдөр өөрийн “MyadagTvmenjargal” Мядаг Түмэнжаргалгэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “SarnaiAz” Сарнай Аз нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Зээл гаргуулна” гэж хувь чат бичээд зээл авахаар тохиролцон тэр хүний өгсөн 5046364414 гэсэн данс руу өөрийн нөхөр М.Түмэнжаргалын Хаан банкны 5895131142 дугаарын данснаас нийт 120,700 төгрөг хийж зээл авах гэсэн боловч фэйсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 88788025 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар баг, Зүрх гэх газарт байсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Н.Нмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-57-60/ “..Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн “HandaNaraa” Ханда Нараа гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “SarnaiAz” нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Зээл гаргуулна” гэж хувь чат бичээд зээл авахаар тохиролцон тэр хүний өгсөн 5046364414 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5040195857 дугаарын данснаас нийт 30,700 төгрөг хийж Зээл авах гэсэн боловч фэйсбүүкийг минь блок хийсэн...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч К.Эмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-74-80/ “..Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн “KolyaEnhee” Коляа Энхээ гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “SarnaiAz” нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “Зээл гаргуулна” гэж хувь чат бичээд зээл авахаар тохиролцон тэр хүний өгсөн 5046364414 гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5677065042 дугаарын данснаас нийт 30.700 төгрөг хийж Зээл авах гэсэн боловч фэйсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 99018025 дугаар нь холбогдохгүй байгаа. Би мөнгөө шилжүүлэх үедээ Сэлэнгэ аймаг Ерөө сум 3-р баг, Булгийн тохой гудамж 11 тоотод байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-7/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-11х, 48-66, 71-72х/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-67х/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 93х/, фейсбүүк бичвэрийн хуулбар /хх-ийн 97х/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-96-103/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-113-114х/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, фейсбүүк бичвэрийн хуулбар /хх-132-136х/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, фейсбүүк бичвэрийн хуулбар /хх-154-157х/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, фейсбүүк бичвэрийн хуулбар /хх-175-179х/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, фейсбүүк бичвэрийн хуулбар /хх-196-197х/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, фейсбүүк бичвэрийн хуулбар /хх-217-222/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, фейсбүүк бичвэрийн хуулбар /хх-239-245х/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Хаан банкны депозит дансны хуулга /2хх-13-15х/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх- 32-33х/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх- 51-53х/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх- 70-73х/, Хохирлын тооцоо /2хх-84х/, шүүгдэгч Б.Мийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-74/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-63/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Sarnai Az” Сарнай Аз гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж Б.Жа урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 30.700 төгрөг шилжүүлэн авсан,
2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Sarnai Az” Сарнай Аз гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж Г.С урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авсан,
2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “SarnaiAz” Сарнай Аз гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж Д.Ө урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 30.700 төгрөг шилжүүлэн авсан,
2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Munkhtsetseg Mungunu” Мөнхцэцэг Мөнгөнө гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж Э.Бурьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 16.000 төгрөг шилжүүлэн авсан,
2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Munkhtsetseg Mungunu” Мөнхцэцэг Мөнгөнө гэх хаягт “Зээл гаргана” гэсэн утга бүхий хуурамч зар байршуулж Х. урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 70.000 төгрөг шилжүүлэн авсан,
2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Munkhtsetseg Mungunu” Мөнхцэцэг Мөнгөнө гэх хаягт “Зээл гаргана” гэсэн утга бүхий хуурамч зар байршуулж Д.О урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 20.000 төгрөг шилжүүлэн авсан,
2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Sarnai Az” Сарнай Аз гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж Н.О урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 30.700 төгрөг шилжүүлэн авсан,
2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Munkhtsetseg Mungunu” Мөнхцэцэг Мөнгөнө гэх хаягт “Барьцаагүй мөнгө зээлнэ” гэсэн хуурамч зар байршуулж Л.Э нь урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 30,000 төгрөг шилжүүлэн авсан,
2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Munkhtsetseg Mungunu” Мөнхцэцэг Мөнгөнө гэх хаягт “Барьцаагүй мөнгө зээлнэ” гэсэн хуурамч зар байршуулж О.Б урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 120,000 төгрөг шилжүүлэн авсан,
2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Munkhtsetseg Mungunu” Мөнхцэцэг Мөнгөнө гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж Н.С урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 100,000 төгрөг шилжүүлэн авсан,
2021 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “SarnaiAz” Сарнай Аз гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж З.Б урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 120,700 төгрөг шилжүүлэн авсан,
2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “SarnaiAz” гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж Н.Н урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 30.700 төгрөг шилжүүлэн авсан,
2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкт “Sarnai Az” гэх хаягт “Зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулж К.Э урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хуурч, Хаан банкны 5046364414 дугаарын дансаар 30.700 төгрөг шилжүүлэн авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мийг “бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэнийг үргэлжилсэн үйлдэлд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Мийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохиролоо төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Мт нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Хохирогч нар хохирол мөнгөө барагдуулж авсан шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Б.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР