Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч А.Дүүрэнбилэг   

                                 Хохирогч Б.Азжаргал

                                 Нарийн бичгийн дарга У.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000257 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Иххэт суманд 1979 оны 03 дугаар сарын 04-нд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, ах нарын хамт Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар баг Баян гэдэг газар суух, урьд ял шийтгэлгүй, Бахат овогт Муратын Айбол /РД: ЕД79030476/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч М.Айбол нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус аймгийн Иххэт сумын 3 дугаар багт байрлах иргэн Эрдэнэцогтын гэрт хохирогч Б.Азжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Б.Азжаргалын толгой тус газар шилэн аягаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Айбол шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хөдөөнөөс орж ирээд дэлгүүрээс машины олгой аваад ахынд очсон. Азжаргал миний утсаар яриад байхаар нь утсаа авсан чинь утсандаа горойлоо гээд байсан. Би Азжаргал руу уурандаа стакан шидчихсэн юм гэв.  

 

 

Хохирогч Б.Азжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Эрдэнэцогт ахынд байж байсан. Би нэг шил архи авчирсан байсан. Эргэж орж ирээд надад 10000 төгрөг өгч дахиж архинд явсан. Утсаар ярьж байсан чинь утсаа авахаар нь чи утсан дээрээ үхлээ юу нэрний талаар асуухад казак гэж хэлж байсан. Тэгээд утаснаас болж л муудсан. Одоо гомдол санал байхгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэв.

 

Шүүгдэгч М.Айбол хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Архиа уугаад сууж байтал Азжаргал миний утсыг аваад эхнэр рүүгээ 30- 40 минут ярисан юм тэгхээр нь би хөөе наадах чинь скаятел руу үнэтэй яридаг шүү нэгж дууслаа гэсэн. Тэгтэл Азжаргал чи юундаа гороогоод байгаа юм гээд байхаар нь би утсаа нэхсээр байгаад авсан. Тэгээд Азжаргал бид хоёр маргалдаад архиа ууж дуусгачихаад Нямаа намайг домоо явъя гэтэл Азжаргал Домоо гэж яг ямар нэр юм бэ гэхээр нь би Казак нэр гэж хэлсэн тэгтэл намайг Азжаргал чи ч тавьсан казак байна гэхээр нь би уурлаж барьж байсан шилэн аягаа Нямааг давуулаад Азжаргал руу шидчихсэн юм. Азжаргалын толгойноос нь цус гараад агсам тавиад байхаар нь Нямаа бид хоёр гаръя явъя гээд байж байтал гаднаас Саруул гэх залуу орж ирээд бид гурав яваад өгсөн юм ... гэсэн мэдүүлэг /хх 25-26/,

 

Хохирогч Б.Азжаргал хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 08-р сарын 05-ны өдөр хөдөө гэрээсээ 13 цагийн үед ирсэн. Сумын төвд ирээд хүргэн ах Эрдэнэцогтын гэрт очсон.  ... Эрдэнэцогт ах бид хоёр байж байтал Домоо /Айбол/ гаднаас орж ирээд надад 10000 төгрөг өгөөд 1 шил архинд яваад ир гээд намайг архинд явуулсан юм. 0,75 литрийн Хараа архи авчираад Домоо /Айбол/, Нямка, Саруул нартай хувааж уусан юм. Би тэгээд Домоогийн утсаар гуйж эхнэр рүүгээ ярисан ойролцоогоор 30-40 минут ярисан байх тэгтэл Домоо чи яриж дуусаагүй юм уу наадах чинь нэгжгүй боллоо шүү дээ гэхээр нь би чи утсаа харамлаад үхлээ юу гэсэн тэгээд бид хоёр хэсэг маргалдсан юм. Домоо намайг чи юу гээд байгаа юм гээд архи ууж байсан шилэн аягаараа миний толгой руу 1 удаа цохисон юм. Миний толгойноос цус гарсан тухайн үед би нилээд согтуу байсан Домоо мөн адил согтуу байсан. Би эмнэлэгт очиж толгойдоо 6 оёдол тавиулсан юм. Домоо /Айбол/ миний толгойг шилэн аягаар цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч надад эмчилгээний зардал гэж 100000 төгрөг өгсөн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн надад Домоогоос нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 12-13/,

 

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 247 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.Б.Азжаргалын биед толгойн оройн хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо.

    2.Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

    3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ /хх 18/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 / зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Айбол нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус аймгийн Иххэт сумын 3 дугаар багт байрлах иргэн Эрдэнэцогтын гэрт хохирогч Б.Азжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Б.Азжаргалын толгой тус газар шилэн аягаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч М.Айбол шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хөдөөнөөс орж ирээд дэлгүүрээс машины олгой аваад ахынд очсон. Азжаргал миний утсаар яриад байхаар нь утсаа авсан чинь утсандаа горойлоо гээд байсан. Би Азжаргал руу уурандаа стакан шидчихсэн юм гэв, хохирогч Б.Азжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Эрдэнэцогт ахынд байж байсан. Би нэг шил архи авчирсан байсан. Эргэж орж ирээд надад 10000 төгрөг өгч дахиж архинд явсан. Утсаар ярьж байсан чинь утсаа авахаар нь чи утсан дээрээ үхлээ юу нэрний талаар асуухад казак гэж хэлж байсан. Тэгээд утаснаас болж л муудсан. Одоо гомдол санал байхгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэв, шүүгдэгч М.Айбол хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... Азжаргал миний утсыг аваад эхнэр рүүгээ 30- 40 минут ярисан юм тэгхээр нь би хөөе наадах чинь скаятел руу үнэтэй яридаг шүү нэгж дууслаа гэсэн. Тэгтэл Азжаргал чи юундаа гороогоод байгаа юм гээд байхаар нь би утсаа нэхсээр байгаад авсан. ... Нямаа намайг домоо явъя гэтэл Азжаргал Домоо гэж яг ямар нэр юм бэ гэхээр нь би Казак нэр гэж хэлсэн тэгтэл намайг Азжаргал чи ч тавьсан казак байна гэхээр нь би уурлаж барьж байсан шилэн аягаа Нямааг давуулаад Азжаргал руу шидчихсэн юм. Азжаргалын толгойноос нь цус гараад агсам тавиад байхаар нь Нямаа бид хоёр гаръя явъя гээд байж байтал гаднаас Саруул гэх залуу орж ирээд бид гурав яваад өгсөн юм ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Азжаргал хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... 0,75 литрийн Хараа архи авчираад Домоо /Айбол/, Нямка, Саруул нартай хувааж уусан юм. Би тэгээд Домоогийн утсаар гуйж эхнэр рүүгээ ярисан ойролцоогоор 30-40 минут ярисан байх тэгтэл Домоо чи яриж дуусаагүй юм уу наадах чинь нэгжгүй боллоо шүү дээ гэхээр нь би чи утсаа харамлаад үхлээ юу гэсэн тэгээд бид хоёр хэсэг маргалдсан юм. Домоо намайг чи юу гээд байгаа юм гээд архи ууж байсан шилэн аягаараа миний толгой руу 1 удаа цохисон юм ... Би эмнэлэгт очиж толгойдоо 6 оёдол тавиулсан юм. ... Бид хоёр сайн дураараа эвлэрсэн надад Домоогоос нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 247 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Б.Азжаргалын биед толгойн оройн хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэжээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Айболыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Азжаргалын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Айболд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Бахат овогт Муратын Айболыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Айболыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Шүүгдэгч М.Айбол нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  

       ДАРГАЛАГЧ                                    Х.ГАНБОЛД