| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0060/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/82 |
| Огноо | 2021-07-27 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч*******гийн******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох 2123000000045 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай овогт*******гийн*******, *******.
Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд ******* сумын 4-р багийн нутаг гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1 метр куб буюу 7 ширхэг нойтон мод бэлтгэж ойн санд 517,248 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгчид Б.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч*******гийн******* нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын 4-р багийн нутаг гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1 метр куб буюу 7 ширхэг нойтон мод бэлтгэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.Тухайлбал: Энэ талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ы “...Манай сумаас галын түлээнд ашиглах зориулалтаар хуурай, унанги бургас бэлтгэх эрхийн бичгийг иргэдэд олгодог. Манай сум ой мод багатай болохоор хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл бараг өгдөггүй. ...зөвшөөрөлгүй нойтон мод тайрч бэлтгэн байгаль экологид хохирол учруулсан тул байгаль экологид учруулсан хохирлыг нь хуульд заасны дагуу мөнгөн дүнгээр тооцож төлүүлэхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Г.ийг нойтон мод бэлтгэсэн байсан талаар мэдүүлсэн гэрч Ц.ийн “...Би цагаан сарын өмнөхөн хайрханы орой дээр гарч овоонд мөргөхөөр гарсан. ... хайрханы орой дээрээс зэргэлдээ уул буюу Тулгатын 3-н зурай руу дурандахад мод бэлтгэсэн мөр харагдсан. модыг чирч гаргасан байсан. Уулын бэл хэсэгт нь 4-5 ширхэг 3 метрээс 5 метрийн урттай Тэгээд тухайн газарт нь очиж үзэхэд тайрч бэлтгэсэн модыг уулнаас цагаалж бэл рүү болон 8 метрээс 10 метрийн урттай модыг гаргаж тавьсан байсан. Тэгээд би сумын төв дээр ирээд хэн мод бэлтгэсэн талаар асууж сураглахад ******* сумын багийн иргэн******* овогтой******* нь мод бэлтгэсэн байсан. ийн бэлтгэсэн мод нь нойтон мод байсан. Би өөрийн биеэр 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр очиж үзсэн..." гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч О.ын “...би ахын хамт 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Тулгат гэх газарт хамт очиж үзэхэд уулын бэл хэсэгт нь 4-5 ширхэг метрээс 5 метрийн урттай болон 8 метрээс 10 метрийн урттай модыг гаргаж тавьсан байсан. Мөн уулын орой хэсэг буюу хяр дээр 4-5 ширхэг шинэ зүсэлт бүхий хожуул байсан. ахаас асуухад уг модыг бэлтгэсэн гэж хэлж байсан... Иргэн Г.******* нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Мөн бусад байгаль хамгаалагч нараас тийм бичиг аваагүй ээ..." гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Г.ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Манайх сая 2021 оны 02 сард цагаан сарын өмнөхөн галын түлээгүй болчхоод ойд очиж мод бэлтгэсэн. Тэгээд бэлтгэсэн модоо гэр рүүгээ оруулж чадаагүй байж байтал байгаль хамгаалагч ойд бэлдсэн байсан модыг маань үзээд цагдаад мэдэгдсэн байсан... Би галын түлээнд хэрэглэх гээд 4-5 ширхэг мод унагасан Тэрийгээ явган ойгоос цагаалаад модноос нь гаргасан байсан. Тэгтэл ойн байцаагч мэдсэн байсан. Би тухайн модыг бэлтгэхдээ ямар нэгэн зөвшөөрөл аваагүй...Би зөвшөөрөл авдаг гэдгийг уул нь мэднэ. Гэхдээ өвлийн цаг байсан учир зөвшөөрөл байдаггүй байх гэж бодоод зөвшөөрөл авалгүй ойгоос мод бэлтгэсэн... Би хоёр хүний татдаг гар хөрөө, чирлэгний мяндас уяа зэрэг багаж хэрэглэсэн. Модыг би өөрөө ганцаараа бэлтгэсэн..." гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Г.ийг ойгоос зохих зөвшөөрөлгүй 07 ширхэг нойтон мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 517248 төгрөгийн хохирол учирсан нь Ойн ангийн шинжээч Э.ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №01 дугаартай “Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42 дугаар зүйлийн 42.1.6 дахь заалт, ойгоос мод бэлтгэх журмыг зөрчсөн байна....Иргэн Г.ий бэлтгэсэн мод нь шинэс төрлийн мод бөгөөд цаашид амьдрах чадвартай босоо нойтон мод байсан байна... БОАЖ сайдын 2020 оны а/176-р тушаалд ойн сангийн 1 метр шоо модны экологи эдийн засгийн үнэлгээ нь шинэс төрлийн нойтон модонд шууд ба шууд бус үр ашгийн үнэлгээ 369436 төгрөг, түлээний нойтон модны итгэлцүүр -1,4, мод бэлтгэсэн газар нь БОНХ сайдын 2013 оны 325 дугаар тушаалаар 2 дугаар мужлалд орно... Галын нойтон түлээ 1,0 метр куб итгэлцүүр - 1,4 бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 1,0х1,4х369436 төгрөгөөр үржүүлэн 517248 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан... Иргэн Г.ийн бэлтгэсэн мод нь цаг хугацааны хувьд 01 дүгээр сард бэлтгэсэн байж болно. Мод бэлтгэсэн газрын ойн сан насжилттай хөгшин унагасан мод нь ёроол хэсгээс өмхөрч байсан байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон ба мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих ...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгох талаар зохицуулсан. Шүүгдэгч Г.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсэг болон хууль болон журмын дээрх заалтуудыг зөрчиж ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, нойтон мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Г.ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.******* нь ойн санд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 517.248х3=1.551.744 төгрөгийн хохирол учруулсныг шүүгдэгч Г.*******эс гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж заасны дагуу 1.551.744. төгрөгийг шүүгдэгч Г.*******эс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй. Шүүгдэгч Г.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн гэж мэдүүлж байгаа ч хэрэгт энэ талаар нотлох баримт ирүүлээгүй учир хохирол төлсөн гэж үзэхээргүй байна. Иймд шүүгдэгчээс хохирлыг гаргуулж хохирогчид гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Г.ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийн нөхцөл байдал түүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Г.ийн гэмт хэрэг үйлдэж олсон Завхан аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 1 метр куб буюу 7 ширхэг нойтон модыг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар хөрөө, 5,5 см урттай олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. Шүүгдэгч Г.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт*******гийн ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд шүүгдэгч Г.*******д 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхэд хяналт тавихыг Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавихыг даалгасугай.
6. Шүүгдэгч Г.*******д өмнө авсан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.ийн гэмт хэрэг үйлдэж олсон Завхан аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 1 метр куб буюу 7 ширхэг нойтон модыг улсын орлого болгож, шүүгдэгч Г.*******эс 1.551.744 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар хөрөө, 5,5 см урттай олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Шүүгдэгч Г.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА