| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/01861/и |
| Дугаар | 01494 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 01494
| 2017 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 184/ШШ2017/01494 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоотод байрлах “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, бага наран 13 гудамж, 18 тоотод оршин суух Нямдоржийн Өсөхбаяр /РД: ИЮ88041596/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,976,453 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сар интернэшнл ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Хариуцагч Н.Өсөхбаяр нь 2015 оны 07 сарын 07-ны өдөр манай байгууллагатай ЗГ1201153210 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 800,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай 3,35 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртэлх хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул гэрээг цуцалж өөрт учирсан хохирлоо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн төлөгдөөгүй мөнгөн дүнд үндсэн зээлийн үлдэгдэл 797,000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 1,179,453 төгрөг, нийт 1,976,453 төгрөг байна. Иймд нэхэмжилсэн мөнгөн дүнг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Н.Өсөхбаяраас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Нэхэмжлэгчтэй ... 800,000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн бөгөөд амьдралы боломж бололцоо болоогүйн улмаас зээлийн үүргээ биелүүлж чадаагүй. ... Нэхэмжлэгч талтай уулзаж эвлэрэх тодорхой хугацаа товлож зээлээ төлж, нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгох арга хэмжээг авах болно” гэжээ.
Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Өсөхбаярт холбогдох Иргэний хэрэгт дараах нөхцлөөр эвлэрч байна. Үүнд:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,976,453 төгрөгийггаргуулахаар Н.Өсөхбаярт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 176,453 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь 900,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор, 900,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 176,453 төгрөгийг татгалзаж, хариуцагч Н.Өсөхбаяр нь 900,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор, 900,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,580 төгрөгнөөс 23,290 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 23,290 төгрөг, хариуцагч Н.Өсөхбаяраас 11,645 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-д олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН