Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч гийн Шүүгдэгч *******гийн *******, Шүүгдэгч гийн Шүүгдэгч *******ийн ******* Шүүгдэгч нарын өмгөөлөгч ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э., Б.*******, Г.******* нарт холбогдох 2123000610093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, // ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймаг сум баг *******-ний хажуугийн хашаанд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогтой *******ийн ******* /Регистрийн дугаар: *******/

Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хот дүүргийн дугаар хороо ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогтой *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/

Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 3, ах, эгчийн хамт амьдардаг, Завхан аймаг сум баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогтой гийн /Регистрийн дугаар: /

Шүүгдэгч Г.*******, Э., Б.******* нар нь Эрүүгийн хуулий17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Завхан аймгийн сум багийн нутаг “” гэх газарт байсан иргэн М.гийн эзэмшлийн 3 тооны бярууг Хьюндай Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 900.000 /Есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч овогт *******ийн *******, овогтой *******гийн *******, овогт гийн нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн нутаг Ямаатын хөндийн Сархиаг гэх газраас иргэн М.н 3 тооны бярууг Хьюндай Портер маркийн автомашин ашиглан хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: 3 тооны бяруугаа хулгайд алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч М.н ”...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн сум багийн нутаг “” гэх газраас 3 тооны бяруугаа алдаад өдий болтол хайгаад олохгүй байна. Тэгээд 3 бяруугаа хайж явахдаа багийн нутаг гийн гүүрний орчим гэдэг айл нүүж явахтай таарахад манай 3 бяруу байсан гэсэн. Тэгэхээр нь манай эхнэр гэдэг хүнээс танай үхэрт яваа 3 бяруу манай алдсан бяруу байна гэхэд “Ах нь нүүж яваа учраас барьж өгөх цаг алга энэ 3 бярууг байх аа нэг залуу танай маланд түр тавиадхая” гэж хэлээд түр тавьсан гэсэн. Тэгээд байж байтал тэр гэдэг залуу нь надтай ирж уулзахдаа би энэ 3 бярууг хүнээс худалдаж авсан юм, худалдаж авсан хүнээ өөртэй чинь уулзуулъя гээд явсан. Тэгээд одоо болтол ирж уулзаагүй болохоор нь би цагдаад хандаж байна. Хар зүсмийн эр бяруу, ягаан зүсмийн охин бяруу, ухаа зүсмийн эр бяруу байсан, ямар нэгэн им тамга байхгүй, би имнэж амжаагүй байсан юм. гэдэг хүн надад хэлэхдээ гийн баньд гэдэг залуу Портер дээр гялгар цаасаар бүхээг хийчихсэн ачиж ирсэн гэсэн. Би алдсан 3 бяруугаа хайж сумын гэх газар хүртэл, мөн сумын нутгаар хайж явсан... Алдсан бярууны нэгийг буцааж авсан, үлдсэн 2 бярууны мөнгийг авсан, хохирлоо төлүүлсэн...” гэсэн мэдүүлгээр, Г.******* нараас 3 бярууг нийт 510000 төгрөгөөр худалдан авч гэх айлын үхэрт тавьсан тухайгаа мэдүүлсэн гэрч Б.гийн “ ... 2020 оны 03 дугаар сарын 20-дын үед байх аа над руу ******* гэдэг залуу залгаад “Бяруу авах юм уу” гэхээр нь “Би авна” гээд хаана байна гэхэд Баазад байна гэхээр нь би Баазын дөнгөж даваад замынх нь ар талын энгэр талдаа 1 хоосон хашаанд 1 Портер дээр 3 бяруу аччихсан байсан. Тэгээд би тухайн машин дээр байсан 3 бярууг үзэхэд 2 эр бяруу нь муудаад гуйвчихсан, 1 охин бяруу нь гайгүй тамиртай байсан. Тэгээд ярилцаж байгаад 1 бярууг 170.000 төгрөгөнд буюу нийт 510.000 төгрөгөөр нөгөө 3 бярууг авсан. Тэгээд би *******ыг хүргээд өгчих гэсэн чинь машины түлхүүр олдохгүй байна гээд байхаар нь өөрийнхөө машин дээр ачиж хашаанд ын хэсэг тоотод байх аавынхаа хашаанд буулгасан юм. ******* 1 танихгүй залуутай байсан. Би машины дугаарыг нь хараагүй, харсан ч санахгүй байна ямар ч байсан цагаан өнгийн портер байсан... Би тэр бярууг худалдаж авсныхаа дараа зун нь гэдэг айлд тавьсан...” гэсэн мэдүүлгээр, гэх айлын үхэрт 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийхэд хохирогч М.н хар шүдлэн эр үхэр байсан талаар тэмдэглэсэн мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэх айлын үхэрт байсан хар зүсний шүдлэн эр үхрийг хохирогч М.н эхнэр Ц. өөрийн 2020 онд алдсан бяруу мөн гэж таньсныг нотолсон 2021 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр, Өөрийн алдсан 1 тооны хар зүсний үхэр гэх айлын үхэрт байсан талаар мэдүүлсэн гэрч Ц.гийн мэдүүлгээр, Шүүгдэгч Э.ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “ 2020 онд ...... би Портер маркийн машиныг жолоодоод... Б.*******, Г.******* бид гурав явж байтал... замын хажууд баахан үхэр байсан. Тэгтэл Г.******* зогсчих гээд зогссон. ..Г.******* бяруу явж байна энийг авчихъя гэхээр нь за гээд машинаасаа буугаад гурван бяруу гурвуулаа хамжиж ачаад аймгийн төв орж ирсэн... “ гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... 2020 оны хавар 3 сарын сүүл 4 сарын эхээр...бид гурав явж байгаад Э. гурвуулаа бяруу аваад явъя гээд тэгээд зогсоод бид гурав нэг нэг бяруу авч машиныхаа ар талыг буулгаад хойноос нь аччихсан.. Тэгээд... гэдэгт зарчихсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “2020 оны 04 сард...буцах замд 3 бяруу машин дээр ачаад аймгийн төв орсон...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч М.д 900000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн гаргасан “ Монгол үхрийн бяруу нэг бүрийн үнэ 300000 төгрөг нийт 900000 төгрөг” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Мөн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. “Мал Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино. Шүүгдэгч нар нь 3 тооны бод мал хулгайлсан бөгөөд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “ олон тооны мал гэж ...хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно” гэж зааснаар шүүгдэгч олон тооны мал хулгайлсан байна. Шүүгдэгч нар өөрийн үйлдлийг түргэвчлэх, хулгайлсан малаа зөөж тээвэрлэх зорилгоор Портер маркийн улсын дугаартай автомашиныг ашигласан нь гурван бярууг уг машин дээр ачсан байсан талаар мэдүүлсэн гэрч Б.гийн мэдүүлгээр болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг бүлэглэн машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Г.*******, Э., Б.******* нар нь бүлэглэн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн М.н 3 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж түүнд 900000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Г.*******, Э., Б.******* нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нар хохирогч М. болон иргэний нэхэмжлэгч Б. нарт хохирол хор уршгийг нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Г.*******, Э., Б.******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.*******, Э., Б.******* нар нь хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Г.*******, Э., Б.******* нарт прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийхариуцлагын зорилгод нийцэж байгаа тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Э., Б.*******, Г.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5000000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2- т зааснаар шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарахгүй байна. Шүүгдэгч Б.*******, Э., Г.******* нар нь өмнө 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад батлагдан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн түүнээс гаргуулах хохирол байхгүй болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Э., Г.******* нарт таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан тул шүүгдэгч нарт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаатай хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус солих үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э., Г.******* нар нь Завхан аймгийн суманд, Б.******* нь хотын дүүрэгт оршин суух хаягтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг байнга оршин суух газраасаа гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.*******, Э., Г.******* нар нь энэ хэрэгт цагданхоригдоогүй, тэдний эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол нөхөн төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1,3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогтой *******гийн *******, овогтой гийн , овогтой *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж, олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.*******, Б.*******, Э. нарыг тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г., Б.*******, Э. нарт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Портер маркийн машины үнэ 5000000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Э.аас 1,666,667 төгрөгийг, шүүгдэгч Б.*******ээс 1,666,667 төгрөгийг, шүүгдэгч Г.*******оос 1,666,667 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******, Б.*******, Э. нарт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаатай хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгГ.*******ыг Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жил 2 сарын хугацаагаар, Э.ыг Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жил 2 сарын хугацаагаар, Б.*******ийг дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жил 2 сарын хугацаагаар тус тус хориглож, шүүгдэгч нарт шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгГ.*******, Б.*******, Э. нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэхэсэгт зааснаар ялтанд зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Б.*******, Г.*******, Э. нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ