| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/01803/и |
| Дугаар | 01821 |
| Огноо | 2017-08-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 01821
| 2017 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 184/ШШ2017/01821 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Боржигон ургийн овогтой Бумчин овогтой Чанцалмаа /РД:РЮ58100307/ Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо москва хороолол, 133/2 байр 66 тоотод оршин суух/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Чанцалмаа, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Чанцалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Б.Чанцалмаа миний бие 2013 онд тэтгэвэр тогтоолгоход 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Хөвсгөл аймаг Үйлдвэрчний зөвлөлд хувийн хэвшил хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацааны бичилт хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бөгөөд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 1 жил 11 сарын хугацаа орхигдсон байгаа тул дээрхи хугацаанд хамт ажиллаж байсан Р.Чимэдбазар, Н.Лхагвасүрэн нараар баталгаажуулан баримтыг хавсаргасан тул хянан үзэж дээрхи 1 жил 11 сарын хугацааг ажилласан жилд нөхөн оруулж өгнө үү. Мөн Б.Чанцалмаа миний бие 1998 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөс 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын “Тэнхлэг” ХХК-ийн захиралын тушаалаар Хөвсгөл аймаг дахь төлөөлөгчөөр 3 жил 2 сар 14 хоног ажилласан хугацаанаас 2 жил нь буюу 2000 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл орхигдсон тул тус байгууллагад ажиллаж байсан Н.Сүрэнжав, О.Ганболд нараар баталгаажуулан баримтыг хавсаргасан тул дахин хянан үзэж дээрхи 2 жилийг ажилласан жилд нөхөн оруулж өгнө үү.Мөн 2002 оны 03 дугаар сарын 27-ны өдөр №17/0327 тоот гэрчилгээтэй 2673312 регистрийн дугаартай “Балмөндөл” ХХК-г байгуулан ажилласан бөгөөд компаний нэрэнд үг үсгийн бичилтийн алдаа гарсан тул 2003 оны 03 дугаар сарын 05-ны өдөр компаний нэрийг “Балмөнхдөл” болгосон төдийгүй компаний үйл ажиллагааны чиглэлд нэмэлт хийж ажиллах болсонтой холбоотой 2005 оны 05 дугаар сарын 11-ны өдөр компаний нэрийг өөрчлөн 9011050050 тоот гэрчилгээтэй, 2673312 регистрийн дугаартай “Хангай-инж гео” ХХК болгон өөрчилснөөс одоог хүртэл 3 чиглэлийн үйл ажиллагаатайгаар ажиллаж байна. Гэтэл тэтгэвэр тогтоосон үеийн ажилласан жилд 2002 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2005 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааг ажилласан жилд оруулаагүй орхисон тул холбогдох материалыг хянан үзэж дээрхи хугацааны 2 жил 1 сар 14 хоногийг ажилласан жил дээр нэмэн оруулж өгнө үү” гэжээ
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Чанцалмаа нь 1995 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний зөвлөлд “Хувийн хэвшил хариуцсан зохион байгуулагчаар”, 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын “Тэнхлэг” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь төлөөлөгчөөр, 2002 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2005 оны 5 дугаар сарын нэгний өдрийг хүртэлх хугацаанд “Балмөнхдөл” ХХК, “Хангай-Инж гео” ХХК-д тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
Иймд Б.Чанцалмаагийн гаргасан хүсэлтэд иргэний хэрэг үүсгэж, уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Б.Чанцалмаа нь 1995 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний Зөвлөлд дарга, хувийн хэвшил хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 1981 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газраас Б.Чанцалмаад олгосон хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Үйлдвэр үйлчилгээний хоршоодын холбооны даргын 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 54 дүгээр тогтоол, Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 1996 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр тогтоолын бичилт, гэрч Р.Чимэдбазар /РД:РЮ40020313/, Н.Лхагвасүрэн /РД:РЭ54102068/ нарын гаргасан тодорхойлолт, гэрчээр асуусан мэдүүлэг болон тэдний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
2000 оны 12 сарын 31-ний өдрөөс 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын “Тэнхлэг” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 461592 дугаартай Б.Чанцалмаагийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Тэнхлэг” ХХК-д 1999 оны нэгдүгээр сарын нэгний өдөр ажилд авсан тухай, мөн “Тэнхлэг” ХХК-аас 2002 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өөр ажил шилжих болсон үндэслэлээр ажлаас гарсан тухай нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтүүд, гэрч О.Ганболд /РД:ШГ59060913/, Н.Сүрэнжав /РД:УУ56012218/ нарын гаргасан тодорхойлолт, гэрчээр асуусан мэдүүлэг, 1993 оны 12 дугаар сард хамт олноороо авахуулсан фото зураг болон тэдний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагын 2002 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2005 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өөрийн хувийн 2673312 регистрийн дугаартай “Балмөнхдөл” ХХК, “Хангай-Инж гео” ХХК-д ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна. Учир нь 2002 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “Балмөндөл” ХХК-г үүсгэн байгуулж, уг компани нь 2003 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “Бал мөнхдөл” ХХК болгон нэрийг өөрчилж бүртгүүлсэн тухай 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс олгосон лавлагаа, мөн хэрэгт авагдсан “Хангай-Инж гео” ХХК-ийн дүрмээр нэхэмжлэгч нь тус компаниудын үүсгэн байгуулагч, ажил олгогч болох нь тогтоогдож байх бөгөөд тус компаниуд нь Б.Чанцалмаад цалин хөлс олгож байсан, Монгол улсын татварын болон нийгмийн даатгалын хууль тогтоомжийн дагуу олгосон цалин хөлсөд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, тайлагнаж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Чанцалмааг 1995 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, хувийн хэвшил хариуцсан зохион байгуулагчаар, 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл “Тэнхлэг” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Чанцалмаагийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН