| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0085/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/84 |
| Огноо | 2021-08-04 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч гийн Шүүгдэгч *******н ******* *******ын ******* *******ийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******, Б.*******, Г.******* нарт холбогдох 2123000320102 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Завхан аймаг сум багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулсныг 02 жилийн хугацаагаар тэнсэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******н *******, /Регистрийн дугаар: *******/
Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролтой, инженер мэргэжилтэй, Их Хурд Хүч ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Завхан аймаг сум багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, /Регистрийн дугаар: *******/
Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Завхан аймаг сум багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн *******, /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн орчим Завхан аймгийн Цэцэн-Уул сум багийн нутаг “” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох халиун буга агнасан,
Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн орчим Завхан аймгийн Цэцэн-Уул сум багийн нутаг “” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор амьтны түүхий эд болох халиун бугын чивийг Завхан аймаг сум багт байрлах гэртээ хадгалсан, Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн орчим Завхан аймгийн Цэцэн-Уул сум багийн нутаг “” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор амьтны түүхий эд зүйл болох халиун бугын эврийг Завхан аймаг сум багт байрлах гэртээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн орчим Завхан аймгийн Цэцэн-Уул сум багийн нутаг “” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох халиун бугыг буудаж агнасан, Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн орчим Завхан аймгийн Цэцэн-Уул сум багийн нутаг “” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор амьтны түүхий эд болох халиун бугын чивийг Завхан аймаг сум багт байрлах гэртээ хадгалсан, Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн орчим Завхан аймгийн Цэцэн-Уул сум багийн нутаг “” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор амьтны түүхий эд болох халиун бугын эврийг Завхан аймаг сум багт байрлах гэртээ хадгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Энэ талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.ийн “...Цэцэн-Уул сумын багийн нутаг “” гэдэг уул нь 2010 онд Улсын их хурлаас тогтоол гаргаж сумын “Улаагчины Хар Нуур”-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцох үед уул түүний орчим бүхэлдээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт орсон юм. Тухайн газрыг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас хамгаалалтыг нь хариуцаж ажилладаг... Зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгаас буга агнасан байх тул хохирол нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч *******ыг халиун буга 2 удаа буудаж агнасан талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Б.ын “...2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ...Завхан аймгийн сумын Мөсөн багт очиж хойлог шувуу агнах зорилготой явцгаасан юм. Бид нар сумын төвөөс гараад шууд урагшаа “Буруу хардагын сүв” гэдэг газраар дайрч элс гараад ...элсээр нэвт гарч ирээд сумын Бага нуур гэдэг газрын хойд талд ийн өвөр гэдэг газарт Улаагчны хар нуурыг чиглээд явж байсан. ...би *******ын урд талд орчихсон цас дайруулж зам гаргаад явж байсан юм. Тэгтэл гэнэт *******ын машин толинд харагдахаа больчихоор нь буцаад эргэхэд *******ын машин нь зогсчихсон Б.******* машинаасаа буугаад ирчихсэн байхаар нь яваад очиход Б.******* би буга буудчихлаа урд хөлийг нь оночихлоо гэхээр нь хартал бид нарын зүүн талд гэдэг уул руу 3-н тооны буга өгсөөд явж байсан нэг буга нь доголоод байсан тэгээд бид нар одоо яах уу? гээд байж байтал Б.******* за за одоо амьтан тамлаад яахав гээд машиныхаа хамар дээр буугаа тавьж байгаад нэг удаа буудсан тэгтэл нөгөө буга яг зогсож байсан газраа унасан. Тэгээд бид нар машиндаа сууцгаагаад буудаж алсан буганыхаа доод талд очиж зогсоод жижиг хамар өөд алхаж очиход тухайн буга толгой нь хойд зүгт харсан байдалтай хөлөө нугалаж унаад үхсэн байсан бөгөөд зүүн талын урд хөл нь дунд чөмгөөрөө буудагдсан байсан тул нилээд цус гарсан байсан Б.*******ын сүүлд буудсан сум нь хаагуур орсон нь сайн мэдэгдэхгүй байсан тэгээд бид нар тухайн бугыг хажуу тийш нь өнхрүүлж байгаад шувуу, араатан амьтан идэг гээд гэдсийг нь хутгаар ярсан юм. Тэгтэл Х.******* чивийг нь авна гээд хутгаар тасдаж аваад ундааны сав тайрч байгаад хийж авсан тэгтэл эврийг нь ******* авна гэсэн тэгээд ******* толгойг нь тасдаж *******д өгсөн. ******* толгойг нь тэврээд машин руу явсан тэгээд тухайн буганы өвчүүг нь хадаж хойш нь ярж байгаад Б.******* хэдүүлээ хонох газраа очоод чанаж идье гээд нэг талын хааг нь хуулж байгаад 3-4 хавирга хадаж авсан юм. Тэгээд бид нар машин дээрээ ирсэн Г.******* толгойг нь тэвэрч машины хажууд авч ирээд Б.*******ын машины ар талаас сүх аваад хоёр эврийг нь угаар нь цавчиж толгойноос нь салгаж аваад хоёр эврийг нь Б.*******ын машины ар талд ачаад толгойг нь тэндээ хаясан. ...2021 оны 02 сарын 16-ны өдөр Завхан аймгийн , ЦэцэнУул сумуудын заагт байх Бага нуурын ар талын гэдэг уулын өвөрт нэг тооны халиун бугыг Б.******* нь өөрийн эзэмшлийн том буугаар /марк нь мэдэхгүй/ 2 удаа буудаж агнасан юм. Бид нар буга агнах ямар ч зөвшөөрөл аваагүй. Тухайн буганы эврийг нь Г.******* сүхээр цавчиж авсан Г.******* тэр хоёр эврийг гэртээ ханандаа өлгөх гэж авч байна гэж бид нарт хэлсэн, Х.******* чивийг нь тайрч авсан түүнийг ямар зорилтой авсныг мэдэхгүй байна, Б.******* 3-4 хавирга авсан хээр хонохдоо чанаж идье гэж байсан бид нар тухайн буганаас өөр эд эрхтэнг аваагүй. Би тухайн буга нь ямар настайг нь мэдэхгүй байна ямар ч байсан эвэр нь 5-н салаа эвэртэй буга байсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “... 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байх ...хөдөө гадаа агаарт гармаар санагдахаар нь найзуудтайгаа яриад “Хэдүүлээ хөдөө гарч чоно агнахаар явах уу” гэхэд Б., Г., Х.*******, Г.*******, Г. бид нар хамт явахаар тохирсон юм. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн улсын дугаартай Киа Рокста маркийн машинтайгаа, улсын дугаартай Лексус-470 маркийн машинтайгаа явахаар болоод зарим нь хүрч ирж машиндаа суусан. ...сумын төвөөс урд зүгт гараад “Буруу хардаг” гэдэг газаар элс гараад явж байгаад замдаа нэг зогсоод бүгд машинаасаа бууцгаахад ын машинд Г., Х.*******, Г. нар дээр нэмэг суучихсан явж байсан. Миний машинд ******* бид хоёр сууж явсан юм. ...Тэгтэл баруун гар талаас 3 буга гарч ирээд хойшоо уул руугаа чиглээд гүйж байхаар нь би машинаа зогсоогоод нөгөө 3 бугыг эргүүлж уулнаас доош нь буулгах санаатай буугаа авч сумлаад машиныхаа цонхыг онгойлгож байгаад машин дотроосоо тухайн бугануудын урд талд байсан хад руу барьж байгаад нэг удаа буудтал нэг буганых нь урд хөлийг нь оночихсон юм. Тэгээд одоо яах вэ? гээд байж байтал нөгөө машинтай хүмүүс ирсэн би машинаасаа буугаад дурандаж харахад нөгөө буганы хөл нь хугарчихсан өгсүүр өөд явж чадахгүй уулын бэл рүүгээ уруудаад нэг толгойн орой дээр гараад ирэхээр нь за за ингэж амьтан зовоогоод яахав гэж бодоод ахиж нэг удаа тухайн буганы цээжээр нь барьж байгаад буудахад буга зогсож байсан газраа унасан. Тэгээд бид нар машинтайгаа явж буга унасан толгойн хажууд машинаа тавьчихаад толгой өөд явган өгсөж гарахад нэг буга үхсэн байсан. Тэгээд хангайн амьтанг хаашдаа буудаад алчихсан юм чинь чоно, шувуу идэг гээд арьсыг нь хутгаар ярж задалсан. Тэгээд би толгойг нь аман хүзүүгээр нь нугалж салгаж аваад эврийг нь авах хүн байна уу гэхэд ******* би авъя гээд авсан, тэгтэл Х.******* миний хутгыг аваад чивийг нь огтолж аваад ундааны сав тайрч байгаад хийж авсан. Тэгээд би бугын арьсийг хутгаар ярж байгаад ангийн мах амсаж үзье гэж бодоод 2-3 ширхэг хавирга авсан юм. Тэгээд бид нар машин руугаа явж очиход ******* бугын толгойг тэврээд аваад ирэхээр нь би машиныхаа ар талд байсан жижиг сүхийг *******д авч өгөөд наад бугынхаа хоёр эврийг нь салгаж ав толгойг нь тэр чигээр нь ачихаар хамаг юм цус болчихно гэж хэлэхэд ******* сүхээр нөгөө буганы хоёр эврийг угаар нь цавчиж аваад хоёр эврээ, ундааны савтай бугын чивтэй хамт миний машины хойд талд хийсэн юм. ...маргааш нь ******* миний машинаас бугын 2 эвэр дээлээ аваад явсан. Х.******* ирээд ундааны савтай бугын чивийг аваад явсан юм... Би буга агнах зөвшөөрөл аваагүй. Тухайн буганы толгойг нь хутгаар огтол тасдаад эврийг нь авах хүн байна уу гэхэд Г.******* би шинэ байшин бариад орж байгаа юм чинь авчихъя гээд авсан. Х.******* чивийг нь миний хутгаар огтолж авсан, би 3-н ширхэг хавирга авсан ангийн мах юм чинь амсаж үзье гэж бодоод авсан юм. ******* ямар зорилгоор чивийг нь авсныг мэдэхгүй. ... Буга буудсан буу нь миний өвөөгөөс надад өвлөгдөж ирсэн буу байгаа юм. Уг бууг намайг жаахан хүүхэд байхад миний өвөө Хөвсгөл аймгаас ирж ноолуур худалдаж авч байсан ченж нараас худалдаж авч байсан юм түүнээс хойш миний өвөө эзэмшиж байгаад нас барсан тул надад өвлөгдөж ирсэн юм. Түүнээс хойш манай гэрт байдаг байсан өвөг эцгээс өвлөгдөж ирсэн болохоор би бусдад худалдаж, хаяж чадахгүй хадгалж байсан юм. ...Энэ буу цагдаад ямар нэгэн бүртгэл байхгүй... улсын дугаартай Киа рокста маркийн тээврийн хэрэгслийг би 2013 онд Улаанбаатар хотоос худалдаж авсан юм гэхдээ шилжүүлэг хийлгээгүй тухайн үед гэрээ байгуулаад наториатаар батлуулж авч байсан боловч өөрийн нэр дээр шилжүүлж авч чадалгүй байж байгаад гэрээ нь хаягдаж алга болоод шилжүүлэг хийлгээгүй юм...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Х.*******ийн хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “... Манай машиныхан буга буудсаныг хараагүй. *******, ******* нар хамт нэг машинд ард явж байгаад харагдахаа байчихаар нь буцаад иртэл буга буудсан байсан, хэн буудсан юм гэхэд *******ыг буудсан гэсэн. Би алсан буганаас чивийг нь авч *******ын машинд хийгээд өөрийн гэртээ хөлдөөгчинд хадгалж байсан..” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Г.ын хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “... сумаас гараад Цэцэн-Уул сумын гэх газарт *******ын машинд бид хоёр явж байгаад 3 бугатай таарсан юм. Тэгээд ******* бугыг эрүүлэх зорилгоор буудсан тэгсэн урд 2 хөлийг нь оночихсон байсан. Тэгээд шархдуулчихлаа, амьтан зовоогоод яахад гээд дахиад нэг буудтал нөгөө буга нь зогсож байсан газраа унасан. Эврийг нь би авсан... Халиун бугын эврийг гэртээ өлгөх гэж авсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас 660000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүний агнасан халиун буга ховор амьтан болох нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтний 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай “Баг /Салаа туруутан/, Овог /Бугынхан/, Зүйл /Халиун буга “Cervas elaphus” мөн болно. Халиун буга “Cervas elaphus” Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон. Тухайн амьтны сэг зэм дууссан тул гэмтэл тогтоох боломжгүй. Үхлийн шалтгаан буудагдсан байна. Нас, хүйсийг тогтоох боломжтой бөгөөд шүд, эврийн угийн тойрог, эврийн салаа, биеийн урт, сэрвээний өндөр зэргээр насыг тогтооно. Тус 2 буга нь 10-12 насны нас бие гүйцсэн буга байна. Ургамал, Дөрвөлжин, Завханмандал сумаас бусад сумдад ойн болон ойт хээрийн бүсэд нутаглана. Тусгай зориулалтаар гадаадын анчдад агнуулж болох бөгөөд амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7.4 дэх заалтад жил бүрийн 09 дүгээр сарын 30-ны өдрөөс дараа оны 06 дугаар сарын 30- ны өдөр хүртэл агнахыг хориглоно. Экологи эдийн засгийн үнэлгээ нэг бугын үнэлгээ 6.600.000 төгрөг /Зургаан сая зургаан зуун мянга/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, мэргэшсэн дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул тэдний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно. Амьтны тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд “амьтан” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасныг ойлгоно” гэж заасан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д "амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан... хөхтөн амьтан буюу /халиун буга/ хамаарна” гэж, Засгийн газрын 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоолоор халиун бугыг ховор амьтны жагсаалтад орсон бөгөөд ховор амьтан болох халиун бугыг зөвшөөрөлгүйгээр агнасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох “амьтан” гэсэн ойлголтод хамаарч байна. Шүүгдэгчийг ховор амьтан болох халиун бугыг агнасан гэх газар нь Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаартай “Завхан аймгийн Цэцэн-Уул сумын багийн гэдэг газар нь Улаагчины хар нуурын Байгалийн Цогцолбор газрын хязгаарлалтын бүс нутагт хамрагддаг болох нь хэрэгт авагдсан албан бичгээр нотлогдсон байна. Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7.4-д халиун бугыг “тусгай зориулалтаар гадаадын анчдад агнуулж болох бөгөөд жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл агнахыг хориглоно” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгалийн цогцолборт газар, хязгаарлалтын бүс нутагт энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, ...зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.******* нь дээрх хуулийн заалтыг зөрчиж Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг амьтны аймагт халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар улсын тусгай хамгаалалтай газар халиун буга агнасан, шүүгдэгч Х.*******, Г.******* нарын ховор амьтан болох халиун бугын түүхий эд зүйл болох бугын чив, бугын эврийг хадгалсан үйлдлүүд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох халиун буга агнасан, халиун бугын түүхий эдийн зүйлийг хадгалсан” гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ховор амьтан халиун буга агнасан, шүүгдэгч Х.*******, Г.******* нарыг ховор амьтан халиун бугын түүхий эдийн зүйлийг хадгалсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр хуульчилсан байх тул шүүгдэгч нарын амьтны аймагт учруулсан хохирол 6600000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг 13200000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй. Шүүгдэгч Б.*******, Х.*******, Г.******* нар нь хохирол 13200000 нийт төгрөгийг Завхан аймгийн сумын төрийн сангийн 100091200914 дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны хуулгаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч нарын Завхан аймгийн сумын төрийн сангийн 100091200914 дансанд төлсөн 13200000 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна. Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.*******ыг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ховор амьтан халиун буга агнасан, шүүгдэгч Х.*******, Г.******* нарыг ховор амьтан халиун бугын түүхий эдийн зүйлийг хадгалсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна. Иймд шүүгдэгч Б.*******, Х.*******, Г.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.*******, Х.*******, Г.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Б.*******, Х.*******, Г.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Шүүгдэгч нарыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан ...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ...1.2-т заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа ч шүүх энэ хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “ Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно. “ гэж заасан бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт “ энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж хуульчилсан байна. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй. Шүүгдэгч Б.*******, Х.*******, Г.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Киа Рокста маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 750.000 /Долоон зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож, хэрэгт хураагдсан 102.5 см бүхий 7.62 мм голчтой, баруун эргэлттэй, 6 бянттай, 524 тоот замагны дугаартай, 8.2х66 мм калибртай карабин буу 1 ширхэг, таван салаатай бугын эвэр 1 хос, модон иштэй төмөр сүх 1 ширхгийг тус тус улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 15 см, иш хэсэг 12 см урттай модон иштэй хутга 1, бугын чивийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох халиун буга агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтаны гаралтай түүхий эд зүйл болох халиун бугын чивийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт *******ийн ыг ховор амьтаны гаралтай түүхий эдийн зүйл болох халиун бугын эврийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Х.*******, Г.******* нарт тус бүр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.*******, Х.*******, Г.******* нарыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.*******, Х.*******, Г.******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг тэдэнд анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.*******, Х.*******, Г.******* нарыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 02 /хоёр/ жилийн хугацаанд тэдэнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 102.5 см бүхий 7.62 мм голчтой, баруун эргэлттэй, 6 бянттай, 524 тоот замагны дугаартай, 8.2х66 мм калибртай карабин буу 1 ширхэг, таван салаатай бугын эвэр 1 хос, модон иштэй төмөр сүх 1 ширхгийг тус тус улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Киа Рокста маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас тус бүр 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 15 см, иш хэсэг 12 см урттай модон иштэй хутга 1, бугын чивийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч нарын Завхан аймгийн сумын төрийн сангийн 100091200914 дугаарын дансанд төлсөн 13200000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлсүгэй.
10. Шүүгдэгч Б.*******, Х.*******, Г.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА