Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 81

 

                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

 

                                                       

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Дүүрэнбилэг

                               Хохирогч Э.Батхүү

                               Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар

                               Нарийн бичгийн дарга У.Солонго нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000220  дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян суманд 1980 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг Сайншанд сум 3 дугаар баг 28 дугаар байрны 55 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шиндэг овогт Цэрэндоржийн Отгон /РД: ЗЙ80041001/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч Ц.Отгон нь 2016 оны 07 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед тус аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Ялалт худалдааны төвийн баруун талын хатуу хучилттай зам дээр 10-65 ДГО улсын дугаартай, Toyota Prius 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5, 2.7.а, 8 дугаар бүлгийн 8.2, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Э.Батхүүгийн жолоодон явсан 10-38 ДГО улсын дугаартай Toyota Prius 11 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган, осол гарсан газрыг санаатай орхиж зутгаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Отгон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2006 оны 07 дугаар сарын 16-ны орой найзындаа 2,5 литрийн пиво уучихаад 2 хүүхдээ дагуулаад гэр лүүгээ явсан чинь ийм хэрэг болсон гэв.

 

Хохирогч Э.Батхүү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эхнэр, ах, ахын эхнэртэй хамт гэрээс гараад Миссури худалдааны төв орчихоод 7 давхарын хажуугаар өнгөрч байхад энэ хүн урсгал сөрөөд харагдсан. Би хойшоо явж байсан. Уулзвар дөхөхөд шүүгдэгч ташуу орж ирээд машин мөргөчихөөд зугтсан. Тэр үедээ гэрэл гялбаад байсан болохоор дугаарыг нь харж амжаагүй байсан. Манай эхнэр 10-65 гээд харсан байсан. Машины дугуй хавриад явахгүй байсан. Би 100 метрийн зайтай зогссон. Би гүйгээд Миссури худалдааны төвийн тийшээ харахад зүүн тийшээ эргээд явсан. Уранбилэг цагдаа алаг машинтайгаа байж байхад нь би өөрөө очиж хэлсэн. Би машиндаа ослын тэмдэг тавьсан байсан. Хэрэг болсон газрыг баримтжуулж авсан. Би энэ машиныг аваад 1 жил ч болоогүй байсан. 130 000 төгрөгийн шатахууны баримт байгаа, машинд засвар хийсэн баримт байгаа. Би уг нь хот явж ирээд 1 130 000 төгрөгийн баримт гаргасан. Үүнийгээ нэхэмжилнэ гэв.

 

Шүүгдэгч Ц.Отгоны мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 07 сарын 16-ны өдөр найз Тогосоогийн Зургаан баатрын хойно байх хашаанд очиж мал янзалж байгаад орой 21.00 цагийн орчимд найзтайгаа хоёулаа 2.5 л савалгаатай Боргио пиво авч уугаад 22.00 цаг өнгөрөөгөөд гэртээ очихоор өөрийн унаж явсан 10-65 ДГО улсын дугаартай прүс 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан би Шунхлай ШТС- ын гэрлэн дохиотой уулзвараар хойноос чиглэн ирж зүүн гар тийш эргээд Ялалт худалдааны төвийн уулзвараар урагшаа эргэж явж байхдаа жолооны хүрдыг дарж эсрэг урсгалын эгнээнд орж өөдөөс ирж явсан приүс маркийн тээвийн хэрэгслийг Ялалт төвийн баруун талын гарцан дээр мөргөсөн. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор айгаад ослын газарт зогсолгүй явж гэртээ ирсэн би өөрийн машиныг 28-р байрны урд талд байх автомашины зогсоолд байрлуулсан. Би зогсоох арга хэмжээ аваагүй хажуугаар нь зөрчих байх гэж бодож байсан чинь мөргөчихсөн. Би тухайн үед их хэмжээний согтолттой байсан гэсэн мэдүүлэг /хх 82-83/, 

 

Хохирогч Э.Батхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 23 цаг 30 минутын орчимд би ах Борхүү, эгч Сугаржаргал, эхнэр Номин-Эрдэнэ нарын хамт дэлгүүр орчихоод өөрийн эзэмшлийн 10-38 ДГО улсын дугаартай приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй холбооны уулзвараар хойш эргээд эсрэг чигийн хөдөлгөөнтэй замын баруун гар талын эгнээнд урдаас хойш чиглэлтэй явж байтал Ялалт худалдааны төвийн хойд уулзвараас Приүс маркийн машин урсгал сөрж орж ирээд өөдөөс яваад байсан би хурдаа хасаад явтал нөгөө машин зам тавьж өгөхгүй урсгал сөрөөд өөдөөс чиглээд яваад байсан тэгэхээр нь би зам тавьж өгөх гээд Ялалт худалдааны төвийн гарц руу дохио өгөөд баруун гар тийш ортол нөгөө машин чигээрээ явж байгаад миний машины жолоочийн эсрэг талын хойд хэсгийг мөргөөд зогсолгүй шууд яваад өгсөн. Тэгэхээр нь би тухайн машины улсын дугаарыг харах гэж Ялалт худалдааны төвийн үүдэнд машинтайгаа эргээд засмал зам руу орж араас нь явтал миний машины дугуй хавираад явж болохгүй зогсож цагдаагийн байгууллагад хандсан... гэсэн мэдүүлэг/хх 15-16/,

 

Гэрч Д.Данзанваанчигийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...00 цагийн орчим гэртээ ортол манай эхнэр гэртээ байсан би эхнэрээсээ юу болсон талаар асуутал би машин мөргөчихсөн хүн хаалга цохиод байхаар нь би айгаад нээж өгөөгүй гэж хэлж байсан. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд манай эхнэрийг аваад явсан надад зам тээврийн ослын талаар мэдэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг/хх 18-19/,

 

Гэрч Э.Борхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 07 сарын 16-ны орой би эхнэр Сугаржаргал, дүү Батхүү, бэр Номин-Эрдэнэ нарын хамтаар дүүгийн эзэмшлийн 10-38 ДГО улсын дугаартай приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй дэлгүүр орж юм авчихаад холбооны уулзвараар хойш эргээд явж байтал Ялалт худалдааны төвийн хойд уулзвараар приүс маркийн машин гарч ирээд урсгал сөрөөд бид нарын өөдөөс яваад байсан. Машин дотор бид нар энэ машин чинь яадаг машин бэ гэж ярилцаж байгаад өөдөөс яваад байхаар нь Ялалт худалдааны төвийн гарцаар зам тавьж өгөөд эргэтэл нөгөө машин чигээрээ явж байгаад машины арын хэсэгт мөргөж зам тээврийн осол гаргаад зогсолгүй тэр чигээрээ урагшаа яваад өгсөн бид нар зогсохгүй яваад өгсөн болохоор нь араас нь явна гээд буцаж эргээд засмалд ороод 100 орчим метр яваад Батхүүгийн машины дугуй нь болохгүй болохоор нь зогсоод цагдаа дуудсан... гэсэн мэдүүлэг /хх 20-21/,

 

Гэрч М.Сугаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 07 сарын 16-ны орой 22 цаг 30 минутын орчимд би нөхөр Борхүү, дүү Батхүү, Номин-Эрдэнэ нарын хамтаар Батхүүгийн эзэмшлийн 10-38 ДГО улсын дугаартай приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй дэлгүүр орж юм авчихаад холбооны уулзвараар хойш эргээд явж байтал Ялалт худалдааны төвийн хойд уулзвараар приүс маркийн машин эргэж гарч ирээд урсгал сөрөөд бид нарын зорчин явсан эгнээгээр өөдөөс чиглэж яваад байхаар нь бид нар хоорондоо энэ чинь яадаг машин бэ гэж ярилцаж байсан тэгээд тухайн машиныг зогсохгүй болохоор нь Ялалт худалдааны төвийн баруун талын гарц руу орж зам тавьж өгөх гээд эргэтэл нөгөө тээврийн хэрэгсэл чигээрээ явсаар байгаад машины хойд хэсгийг мөргөчихөөд тэр чигээрээ урагшаа яваад өгсөн бид нар машин мөргөөд явчихлаа гээд ялалт худалдааны төвийн үүдэнд эргээд засмал замруу ороод араас нь явтал Батхүүгийн машины хойд хэсэг нь дуугараад явж болоогүй нөгөө машин холбооны уулзвараар зүүн гар тийш эргээд явчихсан... /хх 22-23/,

 

Гэрч Ж.Эрдэнэтогосийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 07 сарын 16-ны өдөр намайг гэрт байж байхад 10.00 цагийн орчимд байхаа манайд ирсэн юм тэгээд манай хашаанд мал янзалж байгаад орой 19.00 цагийн орчимд байхаа би дэлгүүр орж 2.5 л савалгаатай Боргио пиво аваад Ц.Отгон бид хоёр хувааж уусан юм. Тэгээд Отгон пиво уусан юм чинь машинтай явж болохгүй гээд манайд хононо гэж ярьж байсан тэгтэл Отгоны хүүхэд нь уйлаад байсан тэгээд Отгон хүүхэд уйлаад байна гэртээ очиж хонохгүй бол болохгүй нь гээд хоёр хүүхдээ аваад өөрийн унаж явсан 10-65 ДГО улсын дугаартай приүс маркийн машинтай гэрлүүгээ явсан... гэсэн мэдүлэг /хх-26-27/,

 

Шинжээч Б.Батцэвэрийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ...Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Тоёота Приүс-10 маркийн 10-65 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Отгон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3- т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.7.а-д заасан Жолоочид согтууруулах ундаа,...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зэм тээврийн осол гарсан байна ... гэсэн 40 дугаартай дүгнэлт /хх 31-32/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.07.21-ний өдрийн 6262 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн Ц.Отгоны гэх цусанд 3.3 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 3.3 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэжээ /хх 60/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх 10-11/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 94/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Ц.Отгон нь 2016 оны 07 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед тус аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Ялалт худалдааны төвийн баруун талын хатуу хучилттай зам дээр 10-65 ДГО улсын дугаартай, Toyota Prius 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5, 2.7.а, 8 дугаар бүлгийн 8.2, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Э.Батхүүгийн жолоодон явсан 10-38 ДГО улсын дугаартай Toyota Prius 11 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган, осол гарсан газрыг санаатай орхиж зутгаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Ц.Отгон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2006 оны 07 дугаар сарын 16-ны орой найзындаа 2,5 литрийн пиво уучихаад 2 хүүхдээ дагуулаад гэр лүүгээ явсан чинь ийм хэрэг болсон гэв, хохирогч Э.Батхүү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эхнэр, ах, ахын эхнэртэй хамт гэрээс гараад Миссури худалдааны төв орчихоод 7 давхарын хажуугаар өнгөрч байхад энэ хүн урсгал сөрөөд харагдсан. Би хойшоо явж байсан. Уулзвар дөхөхөд шүүгдэгч ташуу орж ирээд машин мөргөчихөөд зугтсан. Тэр үедээ гэрэл гялбаад байсан болохоор дугаарыг нь харж амжаагүй байсан. Манай эхнэр 10-65 гээд харсан байсан. Машины дугуй хавриад явахгүй байсан. Би 100 метрийн зайтай зогссон. Би гүйгээд Миссури худалдааны төвийн тийшээ харахад зүүн тийшээ эргээд явсан … гэв, шүүгдэгч Ц.Отгоны мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 07 сарын 16-ны өдөр найз Тогосоогийн Зургаан баатрын хойно байх хашаанд очиж мал янзалж байгаад орой 21.00 цагийн орчимд найзтайгаа хоёулаа 2.5 л савалгаатай Боргио пиво авч уугаад 22.00 цаг өнгөрөөгөөд гэртээ очихоор өөрийн унаж явсан 10-65 ДГО улсын дугаартай прүс 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан би Шунхлай ШТС- ын гэрлэн дохиотой уулзвараар хойноос чиглэн ирж зүүн гар тийш эргээд Ялалт худалдааны төвийн уулзвараар урагшаа эргэж явж байхдаа жолооны хүрдыг дарж эсрэг урсгалын эгнээнд орж өөдөөс ирж явсан приүс маркийн тээвийн хэрэгслийг Ялалт төвийн баруун талын гарцан дээр мөргөсөн. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор айгаад ослын газарт зогсолгүй явж гэртээ ирсэн … гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Батхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 23 цаг 30 минутын орчимд би … өөрийн эзэмшлийн 10-38 ДГО улсын дугаартай приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй холбооны уулзвараар хойш эргээд эсрэг чигийн хөдөлгөөнтэй замын баруун гар талын эгнээнд урдаас хойш чиглэлтэй явж байтал Ялалт худалдааны төвийн хойд уулзвараас Приүс маркийн машин урсгал сөрж орж ирээд өөдөөс яваад байсан би хурдаа хасаад явтал нөгөө машин зам тавьж өгөхгүй урсгал сөрөөд өөдөөс чиглээд яваад байсан тэгэхээр нь би зам тавьж өгөх гээд Ялалт худалдааны төвийн гарц руу дохио өгөөд баруун гар тийш ортол нөгөө машин чигээрээ явж байгаад миний машины жолоочийн эсрэг талын хойд хэсгийг мөргөөд зогсолгүй шууд яваад өгсөн. ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Данзанваанчигийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...00 цагийн орчим гэртээ ортол манай эхнэр гэртээ байсан би эхнэрээсээ юу болсон талаар асуутал би машин мөргөчихсөн хүн хаалга цохиод байхаар нь би айгаад нээж өгөөгүй гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Борхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 07 сарын 16-ны орой би эхнэр Сугаржаргал, дүү Батхүү, бэр Номин-Эрдэнэ нарын хамтаар дүүгийн эзэмшлийн 10-38 ДГО улсын дугаартай приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй дэлгүүр орж юм авчихаад холбооны уулзвараар хойш эргээд явж байтал Ялалт худалдааны төвийн хойд уулзвараар приүс маркийн машин гарч ирээд урсгал сөрөөд бид нарын өөдөөс яваад байсан. … Ялалт худалдааны төвийн гарцаар зам тавьж өгөөд эргэтэл нөгөө машин чигээрээ явж байгаад машины арын хэсэгт мөргөж зам тээврийн осол гаргаад зогсолгүй тэр чигээрээ урагшаа яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч М.Сугаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 07 сарын 16-ны орой 22 цаг 30 минутын орчимд би нөхөр Борхүү, дүү Батхүү, Номин-Эрдэнэ нарын хамтаар Батхүүгийн эзэмшлийн 10-38 ДГО улсын дугаартай приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй … явж байтал Ялалт худалдааны төвийн хойд уулзвараар приүс маркийн машин эргэж гарч ирээд урсгал сөрөөд бид нарын зорчин явсан эгнээгээр өөдөөс чиглэж яваад байхаар нь … Ялалт худалдааны төвийн баруун талын гарц руу орж зам тавьж өгөх гээд эргэтэл нөгөө тээврийн хэрэгсэл чигээрээ явсаар байгаад машины хойд хэсгийг мөргөчихөөд тэр чигээрээ урагшаа яваад өгсөн ..., гэрч Ж.Эрдэнэтогосийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 07 сарын 16-ны өдөр … би дэлгүүр орж 2.5 л савалгаатай Боргио пиво аваад Ц.Отгон бид хоёр хувааж уусан юм. …Отгоны хүүхэд нь уйлаад байсан тэгээд Отгон хүүхэд уйлаад байна гэртээ очиж хонохгүй бол болохгүй нь гээд хоёр хүүхдээ аваад өөрийн унаж явсан 10-65 ДГО улсын дугаартай приүс маркийн машинтай гэрлүүгээ явсан... гэсэн мэдүлэг, Шинжээч Б.Батцэвэрийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ...Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Тоёота Приүс-10 маркийн 10-65 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Отгон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3- т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.7.а-д заасан Жолоочид согтууруулах ундаа,...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зэм тээврийн осол гарсан байна ... гэсэн 40 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.07.21-ний өдрийн 6262 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн Ц.Отгоны гэх цусанд 3.3 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 3.3 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэжээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Ц.Отгоныг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Э.Батхүү нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1 130 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар хот руу явж автомашин засварлуулахад хэрэглэсэн бензины зардал болох 130 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Отгоноос 130 000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Батхүүд олгохоор шийдвэрлэлээ.

 

Харин хохирогч Э.Батхүүгийн нэхэмжилсэн 1 000 000 төгрөгийг хохирлын нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Отгон нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь 1 нас 4 сартай хүүхэдтэй бөгөөд 7 сартай жирэмсэн болох нь /хх 96-97/ нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Ц.Отгонд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Шиндэг овогт Цэрэндоржийн Отгоныг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгонд 1 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгонд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

 

          4. Шүүгдэгч Ц.Отгон нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгоноос 130 000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Батхүүд олгосугай.

 

          6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Батхүү нь 1 000 000 төгрөгийн хохирлын нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

          7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгонд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 64 дугаар зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Отгонд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                 Х.ГАНБОЛД