Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2015/0494

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Ч.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагч Х.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 536 дугаар шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Г.Б, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.С, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Ц нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ч.Ч, түүний өмгөөлөгч С.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Э” ХХК-ийн 2011-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, удирдлага, арга зүйн газраас хяналт шалгалт хийж, 264,955,8” гэжээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Б.И нар 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 499 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 119 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 99 дүгээр тогтоолоор Д.Г нарын 9 иргэнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон.

Шүүхийн шийдвэр биелүүлэх ажлын хүрээнд дээрх албан хаагчдаас ажилдаа эргэн орон хүсэлтээ илэрхийлээд байсан 6 албан хаагчийг ажилд нь томилж, улмаар тэдний ажлын байранд ажиллаж байсан мөн тооны албан хаагчийг үүрэгт ажлаас нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тушаалаар чөлөөлсөн.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 4990 дүгээр захирамж, 39 дугаартай Гүйцэтгэх хуудас болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны холбогдох албан бичгүүд шийдвэр гүйцэтгэгч Ч.Э-н шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажлын хүрээнд болсон. Тухайн үйл ажиллагаатай зэрэгцэх Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор тус газрын орон тооны дээд хязгаар 42 байсныг 36 болгон цөөрүүлсэн тул Д.У-г өөр ажлаар хангах боломжгүй байгаа юм.

Нэхэмжлэлийн “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, түүнчлэн тус хуулийн 24 дүгээр зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгээр төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөхөөр заасан үндэслэлүүдийн аль ч үндэслэл нь миний хувьд бодитоор бий болоогүй” гэх тухайд:

Д.У-г чөлөөлсөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд үндэслээгүй, харин Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасныг үндэслэсэн.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон,” 37 дугаар зүйлийн 37.1.5-д “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон” гэсэн заалтуудын дагуу буруу халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, харин түүний оронд ажиллаж байсан албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрх зүйн зохицуулалт бүхий хуулийн зүйл, хэсэг, заалтуудыг үндэслэсэн байдаг.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 тоот намайг ажлаас чөлөөлөх тушаалд 2012 онд шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэсэн гэсэн байсан бөгөөд энэ огт үндэслэлгүй” гэсэн тухайд:

Д.У нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байсан. Учир нь, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан “Түлш эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч”-ийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар тус ажлын байрыг эрхлэхэд “эдийн засаг,ч эрх зүйч” байр шаардлагыг тусгасан байна.

Гэтэл Д.У нь “артиллерийн командын офицер” мэргэжилтэй бөгөөд шаардлага хангахгүй байсан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 10 дугаар тушаалд 2014 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний үнэлгээг үндэслэл болгож гэсэн нь миний хувьд үндэслэлгүй бөгөөд “2014 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний үнэлгээ “В” буюу 88 оноотой сайн үнэлгээ авсан” гэх тухайд,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тушаалд 2012 онд батлагдсан ажлын байрны тодорхойлолт, төрийн жинхэнэ албан хаагчийн 2014 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний үнэлгээг үндэслэл болгосон гэхээс илүүтэй харин албан хаагчдын туршлага, мэдлэг, ур чадвар, ажлын бүтээмж, төрийн албаны зарчим зэрэг хүчин зүйлүүдийг тодорхойлж, оновчтой шийдвэр гаргах зорилгоор харгалзан үзсэн байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заажээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримтлалгүйгээр илт хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж, намайг ажлаас чөлөөлсөн. Миний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болоогүй гэх тухайд,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж заасныг болон түүнтэй холбогдуулан мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон” гэсэн заалтын дагуу буруу халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, харин түүний оронд ажиллаж байсан албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрх зүйн зохицуулалт бүхий хуулийн зүйл, хэсэг, заалтуудыг үндэслэсэн болохыг дээр дурдсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилсон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж ажил олгогчид үүрэг болгосон байтал дээрх хуульд заасан арга хэмжээг огт аваагүй гэх тухайд,

Монго Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор тус газрын орон тооны дээд хязгаар 42 байсныг 36 болгон цөөрүүлсэн тул Д.У-г өөр ажлаар хангах боломжгүй байсан юм.

Өөрөөр хэлбэл, тухайн үед шүүхийн шийдвэрийн дагуу 6 албан хаагчийг ажилд нь эгүүлэн томилж, улмаар мөн тооны албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхтэй зэрэгцэн дээр дурдсан Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, дахин цөөнгүй албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн хүрээнд Д.У-г ажлын байраар хангах ямар ч боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Түүнээс гадна Д.У нь анх ажилд орохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, Төрийн албаны зөвлөлийн болон Авилгатай тэмцэх газрын тодорхойлолт, дүгнэлтгүй хууль бусаар томилогдсон байсан. Иймд, “Албан тушаалд буцаан томилох, чөлөөлөх тухай” 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 391 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан иргэн Д.У-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Албан тушаалд буцаан томилох, чөлөөлөх тухай” 10 дугаар тушаалын Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, эсхүл цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд томилохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгаж, ... Д.У-н ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөн олговрыг тооцож олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Д.У-н нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох хэргийг Нийслэлийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 391 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 499 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 119 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 99 дүгээр тогтоолоор Д.Г нарын 9 иргэнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажлын хүрээнд дээрх албан хаагчдаас ажилдаа эргэн орох хүсэлтээ илэрхийлээд байсан 6 албан хаагчийг ажилд нь томилж, улмаар тэдний ажлын байранд ажиллаж байсан мөн тооны албан хаагчийг хуульд заасан журмын хүрээнд үүрэгт ажлаас нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тушаалаар чөлөөлсөн.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 4990 дүгээр захирамж, мөн дөрийн 39 дүгээр гүйцэтгэх хуудас болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан бичгүүд, шийдвэр гүйцэтгэгч Ч.Э-н шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажлын хүрээнд болсон байдаг.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 387 дугаар тогтоолоор тус газрын орон тооны дээд хязгаар 42 байсныг 36 болгон цөөрүүлсэн тул Д.У-г өөр ажлаар хангах боломжгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед шүүхийн шийдвэрийн дагуу 6 албан хаагчийг ажилд нь эгүүлэн томилж, улмаар мөн тооны албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхтэй зэрэгцэн дээр дурдсан Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, дахин цөөнгүй албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн хүрээнд Д.У-д ажлын байраар хангах ямар ч боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан.

Албан хаагчдын хувьд өмнө нь ажиллаж байсан ажлын байрандаа орж, улмаар мөн ажлын байранд нь ажиллаж байсан албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын дотор тухайлбал, Д.У-н хувьд ажилдаа эргэж орсон албан хаагчидтай өмнө нь хамт ажиллаж байсан, өөр ажлын байрнаас тухайн ажлын байранд сэлгэн ажиллаж байсан алба хаагч байсан бөгөөд энэ асуудал шүүх хурлын үеэр голлон яригдсан. Өөрөөр хэлбэл, тухайн Өрсөлдөөний зохицуулалтын хэлтсийн ажилдаа эргэн орох албан хаагчийн ажлын байранд шинээр орсон албан хаагч байгаагүйтэй холбогдуулан тус хэлтсийн албан хаагчдыг харьцуулан үзэж, судлах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх, тухайн ажлын байрыг бий болгох шаардлагын үүднээс Д.У-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Үүнтэй холбогдуулан Д.У-н мэргэжил тухайн ажлын байрны тодорхойлолтод нийцэхгүй, цэргийн артилерийн офицер мэргэжилтэй, улмаар үнэлгээ нь бусад албан хаагчидтэй харьцуулахад бага, түүнчлэн ажиллаж буй жил, туршлага болон өмнө нь ажилд орж байсан түүхэн намтар зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзсэн байхад анхан шатны шүүхээс харьцуулан үзэж, ерөнхий болон тусгай шаардлагыг хэн нь илүү хангаж байгааг шалгаруулалгүй, мэргэжил таарахгүй байх тийм чухал биш, үр дүнгийн үнэлгээгээр В үнэлгээ авсан байтал ажлын туршлагыг шаардлага хангахгүй гэж буруу дүгнэсэн гэх зэрэг байдлаар шүүх хурлын явцад хэлэлцэгдсэн зүйлсийг зөрүүтэй, хэт нэг талыг барьж дүгнэх замаар шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь, Түлш эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар хариуцсан улсын байцаагчийн ажлын байранд эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй хүн ажиллахаар батлагдсан байдаг. Гэтэл Д.Ууганбаярын мэргэжил, боловсрол нь таарахгүй байгаа юм.

Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 2013 оны 88 дугаар тушаал гарах үед Д.У 2013 оны 1 сард ажиллаж байсан тул шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэлгүй гэж үзсэн. Гэтэл тухайн үед Д.У нь тус байгууллагад хууль бусаар томилогдон ажиллаж байсан. Учир нь, Д.У төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албаны зөвлөл болон Авилгатай тэмцэх газраас холбогдох дүгнэлт, зөвшөөрөл авалгүйгээр ажиллаж байсан.

Түүнээс гадна анхан шатны шүүх маргаан бүхий акт гарах үед Д.У өрсөлдөөний зохицуулалтын хэлтэст Түлш, эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын өрсөлдөөн хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд тухайн ажлын байранд томилогдоод нэг сар л ажиллаж байсан байдаг. Мөн шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон албан хаагчийн тухайн ажлын байранд шинээр томилогдсон албан хаагч байгаагүй, орон тоо цөөрсөн тохиолдолд Төрийн албан” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

Маргаан бүхий актаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2011, 2012 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, “С” ХХК-аас бараа худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа 2011 оны 12 дугаар сард 009698863 дугаартай хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг  2 дахин 92.1 болон 92136.4 мянган төгрөгийн дүнд, 2012 оны 10 дугаар сард 0012336450, 0012336428 дугаартай хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 91090.9 болон 91636.4 мянган төгрөгийн нийт 264955.8 мянган төгрөгийн дүнд тааруулан бичүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдох орлогыг бууруулсан хэмээн акт тогтоожээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь “С” ХХК-аас 2011, 2012 онуудад 009698863, 0012336450, 0012336428 дугаартай падаануудаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн 2011 оны 12 дугаар сар, 2012 оны 10 дугаар сарын тайланд нийт 264955.8 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн гэж тайлагнаж, албан татвар ногдох орлогоос хасаж тооцсон байна.

Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг бүрдүүлж, хуулийн этгээдийн тухайд нягтлан бодох бүртгэл ... хөтөлнө”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 –д “... төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно”, 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “...анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог” ойлгохоор тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзвэл, татвар төлөгч “Э” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хэлбэр, журмаар баримтаа бүрдүүлэх үүрэгтэй, уг үүргээ биелүүлэлгүй болох нь тогтоогдсон байх ба худалдан авалт хийсэн гэх падаанууд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан "нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг;” гэж заасан шаардлагыг хангаагүйгээс гадна худалдан авалт хийсэн төлбөрийг бэлэн эсвэл бэлэн бусаар хийснийг нотлох баримт байхгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй, нэхэмжлэгчээс баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч худалдан борлуулалт хийгээгүй, нэхэмжлэгчийн төлсөн гэх татвар улсад төлөгдөөгүй болох нь тогтоогдож байгаа, төлөгдөөгүй татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар хасаж тооцох боломжгүй тул татварын улсын байцаагч нарын акт үндэстэй байна.

Мөн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт “”С” ХХК-ийн ... гүйцэтгэх захирал Ч.М-г сэжигтнээр байцаасан тэмдэглэлд: “... 2011 онд Гадаадаас хөрөнгө оруулалт татах гээд борлуулалтын орлогоо өндөр харагдуулах зорилгоор балансаа өсгөх гэж нэмэгдсэн өртгийн падаан дээр хуурамч бичилт хийж бусад аж ахуйн нэгжүүдэд өгсөн юм. Тэр асуудлаа хүлээн зөвшөөрч байгаа ... гэж мэдүүлжээ. Дээрх бүгдээс харахад тус компанийн худалдан авалт хуурамч байх үндэслэлтэй байна” гэжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “...падаан хуурамч гэдгийг мэдэх боломжгүй, падааны үнэн зөвийг өгсөн тал хариуцах ёстой байтал нэхэмжлэгчийг дангаар нь буруутгасан” гэх тайлбар нь түүнийг Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх нөхцөл болохгүй бөгөөд худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь “...үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ” гэсэн шаардлага нөхцөлийг хангаагүй байна.

           

Дээрхээс дүгнэхэд хариуцагч татварын улсын байцаагч нар нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нийт 264955,8 мянган төгрөгийн дүнд тааруулан бичүүлж, албан татвар ногдуулах орлогыг санаатайгаар бууруулсан гэж үзэж, хий бичилттэй падаанд хяналт шалгалтын акт тогтоосон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                                                           

 

ШҮҮГЧ                                               Б.МӨНХТУЯА  

                        ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ