Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга: Б.Ц

Улсын яллагч Б.О

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Алтандөш

            Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Г.Лхам нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн 2122001100156 тоот хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

       

Шүүгдэгч: ..... оны ...... дүгээр сарын .......-ний өдөр төрсөн, ............., малчин, ам бүл ........., ............ хамт ............ аймгийн ........ сумын ........... баг, ............ гэх газарт оршин суух, ..............., .........., ..........., ............. овогт ******* гэв.

 

          Шүүгдэгч: ...... оны ...... дүгээр сарын ......-ны өдөр ....., .........., ........, ам бүл ......., ......... хамт .......... аймгийн ...... сумын ......... баг ........ гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа, шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ........ овогт******* гэв.    

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн  Говь-Угтаал сумын  3 дугаар баг Холбоогийн хоолой гэх газарт 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн орой хохирогч*******-ийн зүй бус харьцааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний уурган бүрхүүлийн урагдал, солонгон бүрхүүлийн хавчигдалт, нүдний алимны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Шүүгдэгч******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар баг Холбоогийн хоолой гэх газарт 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн орой *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цохилцох, ноцолдох явцдаа түүний эрүүл мэндэд “зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тухайн өдөр би  хүүхэдтэйгээ сумаас бензин авч яваад Бүрэндоржтой таарсан. Бүрэндорж хамаатныхаа 2 хүнтэй архи ууж байсан. Намайг дуудахаар нь би очоод архийг нь хувааж уугаад, манайд очиж 0,5 литрийн архи уусан. Манай айлын хүн “орж ирж хоол ид” гэхээр нь хоол идээд байж байтал Бүрэндорж намайг “зодолдъё” гэсэн. Би “үгүй яах гээд байгаа юм” гэхэд намайг айлын үүдэнд цохиод авсан. Миний дээр гараад намайг цохиж байхад нь манай хүү ирээд салгасан. Тэгээд Бүрэндорж гэр рүүгээ яваад, манай хүү урд айлын хүүтэй дагаад явсан” гэв.

          Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би Мөнхгалтай дээр, доороо орж байхдаа гарыг нь мушгиж гэмтэл учруулсан нь үнэн, үүнийгээ хүлээн зөвшөөрч байна” гэв.         

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2021 оны 06 дугаар сарын 06-ний өдөр бид хоёр зодолдоод миний гар гэмтсэн байсан. Бүрэндорж миний гарыг мушгиж гэмтээсэн. Давстай хар цайгаар эмчлээд зүгээр болсон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

          Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “2021 оны 06 сарын 04-ний орой Мөнхгал миний зүүн нүдийг цохисон. Би хот руу явж хиймэл нүд хийлгэсэн. Нуух гоожиж цааш нь нухна, малд явахаар даарч, хайрдаг зовуурьтай. Би сарын хугацаанд эмчилгээ хийлгэсэн 5.130.000 төгрөгөөс 2.500.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 2.600.000 гаран төгрөгийг өгвөл авчмаар байна. Эмч нар цаашид нөгөө нүдэнд нөлөөнө гэж хэлсэн. Цаашид эмчилгээ хийлгэхээр бол тухайн үед нь нэхэмжилнэ. Миний нүд 1995 онд гэмтэл авч хараагүй болж байсан. 2008 он хүртэл хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувьтай байж байгаад гадаад руу явсан. Ирээд ахиад хөдөлмөрийн чадвар алдалтаа 50 хувиар тогтоолгосон. Миний нүд хараа мессеж уншиж болдог байсан. Одоо бол авхуулаад хиймэл нүд хийлгэсэн ” гэв.

 

          Гэрч Д.С-ийн “Бүрэндоржийг Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт байх үед нь би очиж уулзсан. Тухайн үед Б-ийн муу нүд буюу зүүн нүдний дээд зовхи нь хөхөрсөн байдалтай байсан. Эмч үзээд нүд нь гэмтсэн байна Улаанбаатар хотод яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Манайх Бүрэндорж гэх хүнтэй 2005 оноос хойш айл саахалт яваа. Би Бүрэндоржийн зүүн нүдийг юм хардаггүй байх гэж боддог. Учир нь анх таньдаг болох үед л маск зүүхээрээ зүүн нүдээ ил гаргадаггүй, мөн байнга нүдний шилтэй явдаг. Тэгээд өөрөө нүд, толгой өвдөөд байгаа гэж ярьдаг байсан. Мөнхгал миний нөхөр, Мөнх-Орчлон миний том хүү байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24/

 

          Гэрч Д.О-ын “2021.06.04-ний өдөр Бүрэндорж, Мөнхгал 2 манайд орж ирж хоол идсэн юм. Тэгээд хоол идэж дуусаад Бүрэндорж Мөнхгалыг өдөөд байсан. Тэгээд Бүрэндорж Мөнхгалыг сууж байх үед Мөнхгалын мөр хэсэгт нь цохиж хэвтүүлээд дээр нь гарч суугаад хоолойг нь боогоод мангасдсан. Тэгээд манай хүүхэд уйлаад байхаар нь тэр хоёрыг гар гэж хэлсэн, удалгүй тэр хоёр гараад явсан. Тэр хоёр манайд байхдаа нэг их хэрэлдэж маргалдсан юм байхгүй. Зүгээр байж байгаад Бүрэндорж нь гэнэт Мөнхгалыг цохиод унагасан. Мөнхгал нь Бүрэндоржийг нүүр самардчихлаа гээд л гэрээс гарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/

 

           6. Насанд хүрээгүй гэрч М.М-ийн “...2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр аав Мөнхгалын хамт Говь-Угтаал сум орж бензин авчхаад буцаж явахад сумаас зүүн урагш 2 километр орчим зайд Бүрэндорж, Хуваа, Туяа нар архи уугаад сууж байсан юм. Тэгээд тэр гурав бид хоёрыг дуудаж зогсоосон. Аав тэр гуравтай юм яриад, архи уугаад суугаад байхаар нь аавыг “явъя” гэтэл Бүрэндорж “ахын дүү явж бай, ах нь аавыг нь араас нь аваад очъё” гэж хэлсэн. Аав бид хоёр мотоциклтой явж байсан тул мотоциклоо унаад гэр лүүгээ явсан. Би гэрт оччихоод хониндоо яваад гэртээ 19 цаг өнгөрч байх үед иртэл манай хажуугийн Баяраа гэх айлын гэрийн урд талд Бүрэндорж аавын дээр нь гараад суучихсан бие биеэ заамдчихсан хоорондоо хэрэлдээд байгаа бололтой байсан. Би очоод Бүрэндоржийг татаад босготол Бүрэндоржийн зүүн нүднээс нь цус гарчихсан байсан. Аав босоод л цаашаа явсан. Би Бүрэндоржийг “гэр рүүгээ яв” гэхэд Бүрэндорж мотоциклоо унаад гэр рүүгээ явсан. Тэгээд араас нь хартал ширүүн яваад уначих гээд байхаар нь араас нь явтал замдаа Бүрэндоржийн эхнэр хүүхэдтэй нь таарсан. Тэгээд би буцах гэтэл эхнэр нь “хамт цуг байж бай” гэж хэлсэн. Тэгээд гэрт нь хүргэж өгөөд буцах гэтэл хүүхдүүд нь намайг “та хамт байж бай, аав бид нарыг зодчихно шүү дээ” гээд уйлаад байсан. Тэгж байтал Бүрэндоржийн эхнэр Сүнжээ эгч охин Энэрэлдээ “гэрт ороод хутгатай шургуулгаа аваад ир” гэж хэлтэл Энэрэл гэртээ ороод хутгатай шургуулгаа аваад гарч ирсэн. Тэгээд бид гэрийнх нь гадаа зогсож байтал Бүрэндорж гэрээсээ гарч ирээд нүд рүүгээ заагаад “энэ цусыг харж байна уу” гээд гараараа арчаад миний нүүрэнд арчсан. Тэгэхээр нь би “хараад байгаа юм биш үү” гэж хэлтэл баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт цохисон. Тэгээд дахиад цохих гэхээр нь би ухраад цохиулаагүй. Тэгээд Сүнжээ эгч сумын эмнэлэг дуудах гээд гэрийнхээ хойд талд байх овоо руу явсан. Би гэрийнх нь гадаа зогсож байтал Бүрэндорж дахин гарч ирсэн. Тэгэхдээ гартаа нэг шилэн аягатай шингэн зүйл барьж гарч ирээд намайг уу гэхээр нь би уухгүй гэтэл миний өөдөөс цацсан. Тэгээд буцаад гэр лүүгээ орсон. Удалгүй Сүнжээ эгч ирсэн, тэгэхээр нь би гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 30-31/

Гэрч Ц.С-ийн: “...2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би нөхөр Бүрэндоржийг хөдөө гэрт үлдээгээд сумын төв дээр вакцинд хамрагдахаар ирсэн байсан. Тэгээд сумын төв дээр банк орох ажилтай байсан болохоор Бүрэндоржийг банкнаас дуудаад Бүрэндорж хойноос мотоциклтойгоо хүрээд ирсэн. Тэгээд нөхөр бид хоёр банканд сууж байхад саахалт айлын Мөнхгал банкны гадаа машин дотор сууж байсан манай хүүхдүүдээс “аав чинь хаана байна” гэж асууж байсан. Охин маань орж ирээд “Мөнхгал ах аавыг асуугаад байна” гэхээр нь би “яах гээд байгаа юм” гээд охиныг буцаагаад гаргасан. Тэгээд нөхөр бид хоёр банкныхаа ажлыг амжуулаад манай нөхөр түрүүлээд харилаа гээд мотоциклтойгоо яваад өгсөн. Тэгээд би дэлгүүр орсон чинь Мөнхгал дэлгүүрийн үүдэнд халамцуу зогсож байсан бөгөөд “Бүүдий /манай нөхрийг тэр хавийнхан Бүүдий гэж дууддаг гэх/ хаачив” гэхээр нь би архи уучихна гэж бодоод “байхгүй яваад өгсөн” гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрээс юмаа аваад колонк орсон чинь Мөнхгал хойноос хүүгээ сундалчихсан ирж байсан. Тэгээд 2 шил архи авчихсан байсан, манай нөхөртэй ууна гэж яриад байсан. Тэгэхээр нь би нөхрийг ядаж гэртээ хариг гэж бодоод Мөнхгалыг хоргоогоод “надтай архи уу” гэх мэтээр тоглоом хийгээд цаг авсан. Тэгээд нөхрийг харьчихсан байлгүй дээ гэж бодоод Мөнхгалаас салаад явтал манай нөхөр овооны цаана хамаатныхаа Хуваа гэж дууддаг хүн эхнэр Туяа нартай нь дайралдаад манай нөхөр архи уучихсан юм байна лээ. Нөхрийгөө би тэнд зогсож байхыг бол холоос харсан. Тэгээд Мөнхгал бас тийшээ яваад оччихсон. Тэгээд би яг баригдчихлаа даа гэж бодоод овоон дээр зогсож байгаад утсан дээрээ и баримт уншуулаад байж байхдаа хэсэг ажиглахад манай нөхөр ямар ч байсан өөрийнхөө юм уу эсхүл Мөнхгалын мотоциклд сундлагдаад цаашаа хөдлөөд явчихсан. Тэгээд би нар жаргаж байх үед гэр лүүгээ харьсан. Тэгээд дөнгөж гэртээ хариад хувцсаа солиод байж байтал манай охин “ээж Мөнхгалын ахын хүү ярьж байна, аав зодоон хийгээд байна, ирж ав гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би очиж авах гээд Мөнхгалын гэр лүү явж байтал замд Мөнхгалын хүү Мөнх-Орчлон мөн Мөнхгалынд нүүдлээр очсон найз Ука гэж залуугийн хүү /нэрийн нь мэдэхгүй гэх/ манай нөхөр Бүрэндорж нар өөдөөс ирж байсан. Тухайн үед манай нөхрийг Укагийн хүү сундалчихсан Мөнх-Орчлон нь болохоор манай нөхрийн мотоциклийг нь уначихсан явж байсан. Тэгээд би “юу болов” гээд асуутал Мөнх-Орчлон “аав Бүүдий ах хоёр муудалцаад, аав Бүүдий ахын нүдийг цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд би “чи байсан юм уу” гэж асуутал “би айлаас ирсэн чинь аав Бүүдий ах хоёр муудалцаад зогсож байсан. Тэгээд аав лоом барьчихсан Бүүдий ах чулуу барьчихсан байсан” гэсэн. Тэгээд манай нөхрийг Укагийнх нь хүү боль гэхэд манай нөхөр чулуугаа хаяад Мөнх- Орчлон аавыгаа болиулах гэсэн чинь лоомоо хаяхгүй байж байгаад арай хийж лоомыг нь автал манай нөхрийг цохичихсон гэж тэр хоёр хүү надад хэлсэн. Тухайн үед манай нөхрийн толгой нь марлаар ороочихсон нүүрнийх нь зүүн хэсгээс цус гараад байсан. Тэгээд бид нар дөрвүүлээ болоод манай гэр лүү очсон. Тэгтэл гэрт оронгуутаа манай нөхөр Мөнх-Орчлонг “п.... минь чи аавтайгаа нийлээд нүд сохлоод хаячихлаа” гэж хэлтэл Мөнх-Орчлон “би яасан юм” гээд хэгжүүрхээд байсан. Тэгээд Укагийн хүү “цус аймар алдаад байна, түргэн дуудах юм уу, тэнд байхдаа цус маш их алдсан” гэж хэлсэн. Тэгээд би “та хоёр байж бай, би овоон дээр гараад дуудлага дуудаадахъя” гэж хэлээд овоон дээр гараад дуудлага дуудсан. Тэгээд нөгөө хоёр хүү манайхаас гараад явсан. Тэгээд тэр хоёр хүүхдийг явсны дараа манай 11 настай охин ээжээ “Мөнх-Орчлон ах наадуул чинь цагдаа дуудчихна явъя” гээд байсан нөгөө ах нь болохоор “яаж ийм гурван жоохон юм үлдээгээд явж байдаг юм” гээд байсан гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламж ирээд нүднийх нь цөцгий хамаг байдаг юмнууд нь гоожсон байна, аймаг яваад хэрэггүй, засмал зам ойрхон Чойр луу хүргэж өгье гээд цагдаа руу мэдэгдсэн. Цагдаа болохоор ямар ч байсан эхний ээлжид яаралтай үзүүл гэж хэлсэн. Чойрт очиж үзүүлээд Улаанбаатар хот руу явуулах шаардлагатай гэсэн. Тэгээд би нөхрийгөө хот руу явуулчхаад буцаж сумандаа 2021 оны 06 дугаар сарын 05-ний өдөр 07  цагийн орчимд ирсэн. Тэгээд би шууд Мөнхгалын гэрт яваад очтол Мөнхгал гэрээ цэвэрлэчихсэн аймаг явах гээд гутал хувцсаа тосолчихсон байсан. Тэгээд би “юу болов яав, Бүүдий чамайг зодчихсон юм уу, яасан чамд гэмтсэн юм байна уу, цамцаа тайл харъя” гэсэн чинь Мөнхгал “Бүүдий намайг яагаа ч үгүй би л Бүүдийг цохичихсон юм, одоо яах вэ дээ аймаг л явна биз” гээд гутлаа тослоод байж байсан. Намайг очиход бол Мөнхгал аль хэдийн бүх зүйлийг сонсчихсон байсан юм шиг байна лээ. Мөнхгалын дүү нь Говьсумбэр аймгийн цагдаад ахлах мөрдөгч хийдэг хүн байдаг юм. Тэр хүн Мөнхгалын эхнэртэй нь хамт эмнэлэг дээр байсан эмч нартай уулзаад яваад байсан. Тэгээд Мөнхгалд хэлсэн байлгүй. Тэгээд би Мөнхгалтай уулзаад 30 орчим минут болоод гэр лүүгээ харьж хонио хураачхаад Улаанбаатар хот руу явсан. Намайг очиход бол Мөнхгалын эхнэр нь тасралтгүй л залгаад “чи ингэнэ шүү, тэгнэ шүү” гээд л зааварчлаад байсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 35-36/

 

Гэрч С.Н-ийн “...2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр барагцаагаар 15 цагийн үед болов уу гэж бодож байна би хонио харах гээд гэрийнхээ урд дээр явж байсан юм. Тэгээд Мөнхгалын хонь нь наашаа гараад ирсэн байхаар нь би хонийг нь цааш туугаад хонио яагаад харахгүй байгаа юм гэж бодоод Мөнхгалын гэр лүү мотоциклтойгоо давхиад очтол Мөнхгалын гэрийн гадаа хоёр хүн зодолдож байсан юм. Тэгээд мотоциклоо данхраадад хүрээд очтол Бүрэндорж, Мөнхгалын дээр нь гарчихсан байхаар нь би араас нь татаж босгоод хоёр тийш нь салгасан. Тэгээд Бүрэндоржийг “одоо яв, яах гээд муудаад байгаа юм” гээд мотоцикл руу нь дөхүүлээд өгсөн. Бүрэндорж мотоциклоо унаад гэр лүүгээ явсан. Мөнхгалыг болохоор Мөнхгалын хүү нь гэр лүүгээ аваад орж байсан. Хүүгийнх нь нэрийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Орчлонтой л нэртэй байдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40/

 

Гэрч Ж.М-ийн “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр амралтын өдөр байсан бөгөөд би гэртээ амарч байх үед Мөнхгал гэх хүн гэрт ирээд “үзүүлэх гэсэн юм” гэж хэлсэн. Би гэрээр үзэхгүй гээд ажил дээр ирж Мөнхгалд үзлэг хийсэн” гэх мэдүүлэг, /1-р хх-н 45/

 

Гэрч П.Ц-ийн “...Би 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дуудлагын эмчээр ажиллаж байсан. Орой 21 цаг өнгөрөөгөөд хүнд зодуулсан нүднээс цус гарсан гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу сумын төвөөс зүүн урагш 30 гаран километр газарт очсон. Очиход зодуулсан гэх хүн нэлээд согтолттой орондоо орсон байдалтай, нүднээс нь нэлээд цус гарсан нүдээ цагаан өнгийн даавуугаар боосон байдалтай байсан. Тэгээд үзлэг хийхэд зүүн нүднийх нь нүд торлог нэлээд гэмтсэн, наашаа задарчихсан юм шиг бүлтийгээд гараад ирсэн байдалтай, нүдний сүвнээс цус шиг шингэн зүйл гарч байсан. Тэгээд эмнэлэг рүү залгаж зөвлөгөө аваад, цагдаад мэдэгдээд, Говьсүмбэр аймаг илүү ойрхон байсан учир Говьсүмбэр аймаг руу зөөвөрлөхөөр болсон. Намайг очиход бол гэр бүлийн хүн нь нэлээд цус гарсан өвдөлт нь одоо намдаж байна гэж надад хэлж байсан. Ариун боолт хийхэд бол өвдөлт мэдрэх нь гаагүй байх шиг байсан. Говьсүмбэр нэлээд дөхөөд ирэхэд бол ёолж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51/

 

Гэрч А.Ө-ийн “...Говь-Угтаал сумын хэсгийн мөрдөгч Улаанбаатар хотод шилжин томилогдсонтой холбоотойгоор Говь-Угтаал сум хэсэг хугацаанд эзгүй байсан. Энэ хооронд би 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс

 

 
   


2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд сонгуулийн хар хайрцгийн хамгаалалтаар очиж ажилласан. Очсон өдрийн шөнө 02 цагийн орчимд сумын цагдаад Бүрэндорж гэх хүн зодуулсан талаар мэдэгдэж байсан. Ингээд нийтлэг үүргийнхээ дагуу юу болсон талаар тодруулах гэсэн боловч хохирогчийг нь Говьсүмбэр аймаг руу аваад явсан байсан. Тэгээд би Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын чиглэлийн ахлах Лхагвагарам гэдэг хүнд “танай эмнэлэгт хүн очиж байгаа, очоод үзэж хараад өгөөч” гэж хэлэхэд Лхагвагарам нь “манай эмнэлэг эмчлэх боломжгүй, шууд хот руу явуулсан байна” гэж надад хариу мэдэгдсэн. Ингээд би тухайн хэрэгт холбогдсон Мөнхгал гэгчийг маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр утсаар холбогдож дуудсан боловч сумын цагдаагийн хэсэг дээр надтай ирж уулзаагүй. Сүүлдээ утсаа салгасан. Тухайн үед нэг жи мобайлын утасны дугаар байсан хэд гэсэн дугаар байсныг нь би одоо санахгүй байна. Тэгээд хохирогч нартай холбоо барихад Улаанбаатар хотод байгаа өргөдлөө бичээд шуудангаар аймгийн төв рүү явуулна гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53/

 

 

Гэрч У.М-ийн “2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би малдаа яваад үдээс хойш л болсон байсан цаг хэд болж байсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед манайх Мөнхгал гэдэг айлын хороог нь гуйж ямаагаа самнахаар ойрхон оччихсон байсан үе байгаа юм. Ингээд би малдаа яваад гэртээ ирэхэд Бүрэндорж гэдэг хүн мотоциклтойгоо хөдлөх гэж байсан. Хойноос нь болохоор Мөнхгал ах хашхичаад байсан. Тэгээд гэр лүү орчхоод буцаад гараад ирэхэд Мөнхгал ахын хүү Мөнх-Орчлон над дээр хүрч ирээд “Бүрэндорж ахыг хүргэж өгчхөөд ирье. Аав хүргээд өгчих гэнэ ээ” гэж хэлсэн. Ингээд би Мөнх-Орчлонгийн хамт мотоцикл дээр нь суугаад хойноос нь явахад Бүрэндорж ах 1 километр орчим яваад зогсчихсон байсан. Ингээд би Мөнх-Орчлонгийн мотоциклыг нь унаад Бүрэндорж ахыг ардаа сундлаад Мөнх-Орчлон болохоор Бүрэндорж ахын мотоциклыг нь унаад Бүрэндорж ахын гэр лүү нь очсон. Тэгтэл эхнэр нь өөдөөс машинтайгаа ирж таарч байсан бөгөөд бид нарыг харчхаад хойноос дагаад явсан. Ингээд гэрийнх нь гадаа ирээд эхнэр нь Бүрэндоржоос нуугдаад байсан. Мөнх-Орчлон болохоор надад Бүрэндорж ахыг эхнэрээ зоддог гэж хэлж байсан. Би Бүрэндорж ахын нүдийг нь гэрт нь очихдоо анзаарсан бөгөөд тухайн үед нэг нүднээс нь цус гарч байсан, аль нүднээс байсныг санахгүй байна. Ингээд Бүрэндорж ах гэртээ ирчхээд Мөнх-Орчлонг “нааш ир” гээд загнаад байсан. Тухайн үед Мөнх-Орчлон бид хоёр гэрт оролгүйгээр “ах та согтуу байна, унтаж амар” гээд гэр лүү нь оруулчхаад яваад өгсөн” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 55-56/

 

Дундговь аймгийн  шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны 147 дугаартай “*******-ын биед зүүн сарвууны хуучин зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн 1 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь 2021.06.04-ний өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 61-62/

       Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021.12.13-ны өдрийн 01 тоот нэмэлт дүгнэлтэд: “Нэмэлтээр ирүүлсэн материалаар *******-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. Урьд гаргасан №147 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 246-248/

 

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 7102 дугаартай “ Ж. Б нь 1995 онд зүүн нүдэндээ гэмтэл авч хараагүй болсон бөгөөд нэг нүдэндээ 2021.06.04-нд гэмтэл авч нүдний алим ширгээх мэс засалд орсон. 2021.06.04-нд өдөр магадлуулагчийн биед зүүн нүдний уурган бүрхүүлийн урагдал, солонгон бүрхүүлийн хавчигдалт, нүдний алимны цус хуралт тогтоогдлоо. Дээрх зүүн нүдний уурган бүрхүүлийн урагдал, солонгон бүрхүүлийн хавчигдалт, нүдний алимны цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх зүүн нүдний уурган бүрхүүлийн урагдал, солонгон  бүрхүүлийн хавчигдалт, нүдний алимны цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 75-76/

       Шинжээчийн эмч М.Б-ийн “...Би *******ын биед үзлэг хийж дүгнэлт гаргахдаа 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 25 минутад хийгдэж байгууллагын тэмдэг эмчийн дардсаар баталгаажуулсан тодорхойлолтыг үндэслэн дүгнэлт гаргасан. ******* зүүн гар атгаж болохгүй байна гэсэн зовуурьтай байсан. Үзлэг хийхэд бие болон зүүн гарт ил харагдах гэмтэл, хаван хавдар тогтоогдоогүй. Хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Сарвуу хуруу хэсгээс мушгих үйлдэл хийсэн тохиолдолд, мөн тухайн гар юманд дарагдах хавчигдах үед тухайн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66/

 

        Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 6/

          Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

             

         Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

         Дээрх баримтуудаар шүүгдэгч *******,******* нар нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн  Говь-Угтаал сумын 3 дугаар баг Холбоогийн хоолой гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдсон үйл явдал болсон, *******-ын эрүүл мэндэд “зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирсан,*******-ийн эрүүл мэндэд “зүүн нүдний уурган бүрхүүлийн урагдал, солонгон бүрхүүлийн хавчигдалт, нүдний алимны цус хуралт гэмтэл” тус тус учирсан болох нь тогтоогдож байна.

        Хохирогч *******-д учирсан “зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл”-г шүүгдэгч******* мушгих байдлаар, хохирогч*******-д учирсан “зүүн нүдний уурган бүрхүүлийн урагдал, солонгон бүрхүүлийн хавчигдалт, нүдний алимны цус хуралт гэмтэл”-г шүүгдэгч ******* цохих байдлаар тус тус  2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.  

         Шүүгдэгч нарын бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

         Иймд шүүгдэгч *******,******* нарыг  тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

       Шүүгдэгч *******ын үйлдэлд хохирогч*******-ийн “бусдыг өдөөд хатгасан, маргааныг эхлүүлсэн” буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн нь Эрүүгийн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4-т заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

       Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.2-т заасан Өршөөлийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байна.

         Мөн шүүгдэгч нарын гэм буруутайд тооцогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох зохицуулалттай байх тул өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

         Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн  зүйлгүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

         Хохирогч******* нь өөрийн  эрүүл мэндтэй холбоотой зардлын 5.102.353 төгрөгийн баримтыг ирүүлсэн ба шүүгдэгч ******* нь хохирогч*******-д 2.500.000 төгрөгийг төлсөн болох нь 1-р хавтаст хэргийн 164-рт авагдсан баримтаар тогтоогдож байна.

         Хохирогч*******-с ирүүлсэн 5.102.353 төгрөгийн зардлын  баримт нь түүний эмчилгээ болон эмчилгээ хийлгэх хугацааны үйл ажиллагаатай холбогдон гарсан, нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд шүүгдэгч ******* нь төлөгдөөгүй үлдсэн зардлыг бүрэн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч *******аас төлөгдөөгүй үлдсэн 2.602.353 төгрөгийг гаргуулан хохирогч*******-д олгохоор шийдвэрлэлээ.

         Хохирогч*******-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хэдий ч цаашид эмчилгээ шаардлагатай гэх тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй.

          Шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгч нар*******-ийн эрүүл мэндийн дэвтрээс Дундговь аймгийн Нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг магадлах комиссын 2021 оны 07 сарын 28-ны өдрийн шийдвэрийг эх хувиар нь судалсан тул уг шийдвэрийг хуулбарлан хэрэгт хавсаргаж, эх хувийг нь шүүгдэгч*******ид хүлээлгэн өгөхийг шүүгчийн туслах Г.Нямаад даалгав.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн  1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ....... овогт *******, ....... овогт******* нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч *******,******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

          3.Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь хохирогч Э.Бүрэндоржид 2.500.000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас 2.602.353 төгрөгийг гаргуулан хохирогч*******ид олгосугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч******* нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

 

          6.Шүүх хуралдаанд эх хувиар шинжлэн судалсан шүүгдэгч*******ийн эрүүл мэндийн дэвтрээс Дундговь аймгийн Нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг магадлах комиссын 2021 оны 07 сарын 28-ны өдрийн шийдвэрийн хуулбар хувийг хэрэгт хавсарган, дэвтрийг шүүгдэгч*******-д хүлээлгэн өгөхийг шүүгчийн туслах Г.Н-д даалгасугай.

          7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.МӨНХБАТ