| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0087/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/86 |
| Огноо | 2021-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Ганболдын Эрдэнэжаргал Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 2123000000108 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 28 настай эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн сумын ******* тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШТЦ/28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын ******* /РД: *******/
Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзаасан гэмт хэрэгт буюу 2021 оны 07 дугаар сарын -ны өдөр Завхан аймгийн сумын “” гэх газар иргэн А.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******ын ******* нь 2021 оны 07 дугаар сарын -ны өдөр Завхан аймгийн сумын “” гэх газар эхнэр А.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Шүүгдэгч толгойн тус газар нь цохисон талаар шууд тусган мэдүүлсэнхохирогч А.*******ын “... 2021 оны 07 дугаар сарын -ны өдөр агаарт гарчхаад тэндээсээ Завхан аймгийн сумын гэх газар луу явахаар болсон. Тэгээд өмнөх өдөр нь бороо ороод манай охин чийгтээд зутарсан байсан. Тэгээд би нөхөртөө охин бид хоёр явахгүй гэртээ үлдье гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр намайг хамт аялж байгаа хүмүүсийн уур амьсгал эвдэллээ зүгээр явчхаж болдоггүй юм уу? гээд элдвээр хэлсэн. Тэгэхээр нь би аймаг ороод хөнжил пүүгээ, хүүхдийнхээ солих хувцас, энээ тэрээ аваад явъя гэж хэлсэн чинь манай нөхөр өмнө нь бэлдэж байхад яадаг юм гэж хэлсэн. Тэгээд намайг элдвээр хэлээд доромжлоод байхаар нь би гарт байсан будгийн жижиг цүнхээ шидчихсэн тэгэхдээ оноогүй. Тэгсэн чинь манай нөхөр намайг миний зүүн талын шанаа руу баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгээд би газар унаад ухаан санаа балартаад буцаад босч ирээд нөхөртэйгөө барьцалдаж аваад газар унаад ноцолдсон байдалтай байх үед манай төрлийн хоёр хүн бид хоёрыг ирж салгасан. ...” гэсэн мэдүүлгээр, А.******* нөхөр Д.******* өөрийг нь цохисон талаар өөрт нь хэлсэн талаар мэдүүлсэн гэрч А.ын “... Манай дүү ******* нь ... 2021 оны 07дугаар сарын - ний өдөр ...17-18 цагийн орчмын үед .... гэртээ орж ирэх үедээ нөхөртөө зодуулсан гэж хэлсэн. “ гэсэн мэдүүлгээр, Д.******* А.*******ын толгойд цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Б.ын “...2021 оны 07 дугаар сарын -ний өдөр бүгд ярилцаад сумын нутаг “” гэх газар луу явахаар болсон. Тэр үед ******* болон ******* нар “явна явахгүй” гэдэг асуудлаас болж маргалдсан...Тэгээд би майхан сав ачаа, хог янзлаад явж байх үед ******* *******ын араас орилоод жижиг цүнх шидсэн. Тэр үед ******* буцаж очоод *******ыг алгадсан. Тэгээд ******* *******ыг үсдээд тэр хоёр газар унасан тэгээд хүмүүс очиж салгасан, тэгээд би хоёр хүүхдээ харахаар машин луугаа явчихсан өөр юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ц.*******ын “...2021 оны 07 дугаар сарын -ний өдөр бид бүгд ярилцаж байгаад сумын нутагт байх “” гэх газар луу явахаар болсон.Тэгээд ярилцаад сууцгааж байх үед гэнэт хойд талд хүний орилох чимээ гарсан. Тэгээд эргээд хартал Манай бэр охин болон манай хүү ******* нар хоорондоо маргалдаад ******* дээр нь гараад суучихсан үсийг нь зулгаасан байдалтай байсан. Тэгээд би очоод энэ чинь одоо юу болж байна одоо боль гэж хэлсэн чинь манай бэр охин хүүхдэдээ хэл чи хүүхдээсээ асуу гэж надад хэлсэн. Тэр үед хүмүүс ирээд салгасан тэгээд удалгүй ******* аймаг руу явсан ийм л зүйл болсон. Тухайн үед би нүдээр хараагүй. Тэгэхдээ дараа нь юу болсон талаар *******аас асуухад луу явна явахгүй гэдэг асуудлаас болж маргалдаад ******* цүнхээ ******* руу шидсэн тэгэхдээ тухайн цүнх нь оноогүй гэж надад хэлсэн. Тэгээд тэнд байгаа хүмүүсийн уур амьсгал эвдэж яах гээд байгаа юм гээд нэг удаа алагдсан гэж надад хэлсэн. Яг хаана яаж алагдсан эсэхийг би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... сумын багийн нутаг гэх газар ... 2021 оны 07 дугаар сарын -ны өдөр бүгд ярилцаад сумын Хаг нуур гэх газар луу очихоор болоод майхан сав аяга бараагаа янзлаад байж байсан. Тэгсэн манай эхнэр ******* би явахгүй ээ, явж чадахгүй, би очоод үзчихсэн гэж хэлсэн. Тэгээд аймаг явах гэж байсан машинд цүнхтэй хувцсаа болон хүүхдээ аваад суусан. Тэгэхээр нь би эхнэртэй чи энэ олон хүмүүсийн уур амьсгал эвдээд яагаад байгаа юм бэ? энэ олон хүмүүсийг хүндлээд явах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь ... би охинтойгоо явчихаад ирье гэж хэлсэн. Тэгсэн чинь манай эхнэр охиныг надаас шууд булааж аваад явах гэж байсан машинд суучихсан. Тэгэхээр нь ... би “дураараа загнадаг, юм болгоныг чи өөрөө шийддэг” гэж хэлээд баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь нэг удаа алгадсан. Тэгсэн манай эхнэр ******* газар унасан. “ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Д.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 000000238 дугаартай “...1.Иргэн А.*******ын биед хүзүүний С6-С7 дугаар нугалмын хажуугийн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3.Иргэн А.*******ын биед үүссэн дээрх гэмтэл нь 2021 оны 07 дугаар сарын -ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл. 4.Дээрх үүссэн гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Иргэн А.*******ын биед үүссэн дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Мөн шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Шүүгдэгч Д.******* нь хохирогчийн толгойн тус газар гараараа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Д.******* нь хохирогч А.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг гараараа цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд Д.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч А.*******ын”... нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Д.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учирЭрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээршүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохгүй дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ