Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 01244

 

 

    2017 оны 05 сарын 25 өдөр

    Дугаар 184/ШШ2017/01244

           Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дугар овогт Дэнсмаагийн Цэрэндулам /РД:ЧВ71082567, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян-уул, 13 дугаар гудамж, 4  тоотод оршин суух/-ын нэхэмжлэлтэй, 

           Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Цэрэндулам, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Хүсэлт гаргагч Д.Цэрэндулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “Би Пунцаг овогтой Батболдтой 1993 оны 8 дугаар сард танилцаж амьдарч эхэлсэн. 1195 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Энхамгалан хүүгээ төрүүлсэн. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Пунцагийн Батболд маань 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан. Бид энэ хугацаанд нагац эгч Пүрэвсүрэнгийн хашаанд цуг амьдарч байсан. Охин Батболд овогтой Отгонтөгсөд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 1994 оны 5 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Д.Цэрэндулам нь П.Батболдтой хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүсч нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн нас барсны бүртгэлийн 2129 дугаарт бүртгэж, олгосон 0000194890 дугаарын гэрчилгээгээр “П.Батболдыг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, 53 настайдаа эмнэлэгт нас барсан” болох нь тогтоогдож байна. /х.х 3 дахь тал/

Хүсэлт гаргагч Д.Цэрэндулам нь П.Батболдтой 1993 оны 08 сард танилцсан, амьдарч эхлэсэн, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байгаад нөхөр Пунцагийн Батболд нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан гэж тайлбарлаж байна.

Тэдний дундаас том хүү Батболдын Энх-Амгалан 1995 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн /Г1954/, хүү Батболдын Энхболд 1999 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн /Г-1119/, охин Батболдын Отгонтөгс 2001 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн /Г-444/-ийг төрсний бүртгэлд эцэг Пунцагийн Батболд, эх Дэнсмаагийн Цэрэндуламаар бүртгэсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүхэд ирүүлсэн талийгаачийн төрсөн дүү Пунцагийн Эрдэнэчимэг болон Пунцагийн Батжаргал нар нь Д.Цэрэндуламыг П.Батболдтой хамтран амьдарч, 4 хүүхдийн эцэг эх болсон гэх тодорхойлолт, гэрч нарын мэдүүлэг, мөн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргын Д.Цэрэндуламыг Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян-уул, 13 дугаар гудамж, 4  тоотодоршин суудаг гэсэн тодорхойлолт нь талийгаач П.Батболдын оршин сууж байсан бүртгэлтэй хаягтай нэг болох нь, мөн шүүх хурлын үеэр шүүхэд гаргасан хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар Д.Цэрэндулам нь талийгаач “Пунцагийн Батболд”-той 1994 оноос хамтын амьдралтай байсан нь тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Дугар ургийн овогтой Дэнсмаа овогтой Цэрэндулам /РД:ЧВ71082567/, Боржигон овогт Пунцагийн Батболд /РД:ЧГ64060179/ нарыг 1994 оноос хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Цэрэндуламынулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.МӨНХБҮРЭН