Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******эд холбогдох 2123000000101 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын******* баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овгийн *******ын ******* /РД:*******/

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2021 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын******* багийн тоотод байх гэртээ хадам эгч Ц.тэй маргалдаж түүний үснээс зулгааж дарж толгойн тус газарт нь заазуураар нэг удаа цохиж биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******ын ******* нь 2021 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын******* багийн тоотод байх гэртээ хадам эгч Ц.тэй маргалдаж түүний үснээс зулгааж дарж толгойн тус газарт нь заазуураар нэг удаа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Б.******* өөрийг нь үснээс зулгааж даран толгойн тус газарт нь заазуураар нэг удаа цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц.гийн “...*******ийнд ... шөнийн 03 цагийн үед байх ... ... намайг дуудаад авч явах гэтэл ...******* 2 г зодох гээд муу пяздааг алаад хаячихъя гээд гарсан юм, тэр 2 гараад нэлээн удаж байгаад орж ирэхдээ *******ийн гэдэснээс бага зэрэг цус гоожчихсон, гийн гар утсыг аваад ороод ирсэн байсан. ******* орж ирээд намайг яасан их эрчүүд дууддаг янхан гичий вэ, алаад хаячихъя гээд үснээс зулгаагаад, хумсаараа маажаад, тэгснээ тогооны савныхаа дээд нүднээс нэг юм аваад над руу шууд ирээд намайг үсдэж дарж байгаад заазуураар ар дагз хэсэг рүү цавччихсан юм ...” гэсэн мэдүүлгээр, Б.******* Ц.г заазуураар толгой тус газарт нь цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Д.ын “...г аваад ... аваад *******ийн гэрт ирж хөзөр тоглож пиво ууж сууцгаасан, 03 цагийн үед гадаа хар машин хашааны гадаа ирсэн байхаар нь би гараад хар машинд суусан чинь миний таньдаг гэж залуу байсан, бид 2 юм яриад сууж байсан чинь ******* гийн машин руу чулуу шидээд машиных нь цонхыг хагалчихсан юм, шидсэн чулуу нь гийн гарыг оноод гар өвдөөд байна гэж байсан, цонхоо хагалуулчхаад *******ээс зугтаж жаахан явж байгаад буцаж ирээд намайг буулгаж өгөхдөө надад утсаа өгөөд рүү залгаад дуудаад аваад гараад ирээрээ гэсэн юм, тэгээд би машинаас буугаад гэрт ороход ******* гаднаас орж ирээд хадам эгчтэйгээ маргалдаад нэг харсан чинь заазуур барьчихсан рүү явахаар би дундуур нь орж салгаж амжаагүй гийн толгойны ар хэсэг рүү заазуураар цохичихсон юм, гийн толгойноос цус гарч байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Ц.гийн “...2021 оны 07 сарын 01-ний ... шөнийн 03 цагийн үед байх манай хашааны үүдэнд эгчийг авч явах гээд машин ирсэн чинь манай эгчийг явуулаагүй юм, тэгээд манай нөхөр 2 гэрээс гараад нэлээн удаж байгаад буцаж орж ирсэн, нөхөр орж ирэхдээ их ууртай орж ирсэн, орж ирээд манай эгчтэй муудалцаж байгаад гэнэт тогооны савнаас заазуур аваад эгч рүү явахаар нь би дундуур ортол надад хүчрэгдэлгүй эгчийн толгойны ар хэсэг рүү заазуураар нэг удаа цохичихсон юм, тэгээд заазуурыг нь булааж авсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч М.ын “... 2021 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 05 цаг өнгөрч байхад миний охин гийн 08 настай охин хаалга цохиод эмээ манайд ороод ирээ гэж дуудсан. Би тэднийд ороход миний охин зүүн талынхаа орон дээр суусан байдалтай толгойноос нь цус гоожиж байсан. Яасан юу болсон юм бэ гэж намайг асуухад толгой руу цохчихлоо гэж хэлсэн. Тэгээд би толгой дээр нь ус хийж өгөөд цусыг нь тогтоох гэж 2 удаа угаасан овоо гайгүй болчих шиг болохоор нь би гэртээ орсон. Удалгүй буцаад ороод ирсэн чинь цус нь бүр их гоожиж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... *******эд толгой руугаа цохиулсан гэж байсан. Би хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Толгойн ар хэсэгтээ шархтай болсон байсан. Бие нь одоо гайгүй байгаа...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Б.*******ийн Ц.г заазуураар цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 000000221 дугаартай “... Ц.гийн биед: Толгойн оройн ар дээд хэсэгт хуйханд шарх, духны зүүн талд зулгаралт гэмтэл учирсан байна... Дээрх шарх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ... Зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ... Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 2021 оны 07 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой... Толгойн оройн ар дээд хэсэгт хуйханд шарх, духны зүүн талд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Б.******* нь хохирогчийг үснээс нь зулгааж даран толгойн тус газарт нь заазуураар нэг удаа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ц.гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг заазуураар цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд Б.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь х охирогч Ц.гийн”... гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдэлд хүч оруулах зорилгоор зэвсэг ашигласан хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн бариултай заазуурыг цаашид ашиглах боломжгүй тул устгахаар шийдвэрлэж, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгөөс битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож эдлүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн бариултай 1 ширхэг заазуурыг устгасугай.

7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ