Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
Хэргийн индекс | 138/2016/0082/э |
Дугаар | 78 |
Огноо | 2016-07-26 |
Зүйл хэсэг | 230.2., |
Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 78
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж тус шүүхийн хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайхан
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201611000158 дугаартай хэргийг 2016 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн ******* суманд 1978 оны 06 сарын 20-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, 4-10 насны 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн ******* хашаан дотор ******* сумын хэсгийн төлөөлөгч ыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж түүний баруун гарын сарвуу хэсэг рүү өшиглөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн хэргээ бүгдийг үнэн зөв хүлээн мэдүүлсэн учир дахин нэмж хэлэх зүйл байхгүй байна. Миний бие буруу хэрэг үйлдсэндээ маш их гэмшин ойлгож байна. Цаашид дахин хэрэг үйлдэхгүй байж чадна гэв.
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "…2016 оны 04 сарын 05-ны өдөр миний гэсэн утас руу 89225367 дугаартай утсаар цахилгаанчин буюу хашаан дотор гэзэг хочтой ******* гэх хүн согтуу ирээд байшингийн цонхыг хагалаад, мотоциклыг нь авч явах гээд байна. Мөн мотоциклын цоожийг нь хутгаар хөшөөд байх шиг байна гэсэн дуудлага өгсөн. …цагдаагийн дэд ахлагч хамтаар очиход ******* нь хашаан дотор байшингийх нь зүүн урд талд улаан өнгийн Бүргэд маркийн мотоциклын хажууд ясан бариултай хутга бариад унтаж байгаа юм шиг хэвтэж байсан. …*******г сэрээгээд чи айлын цонхыг хагалсан байна, яаж байгаа юм бэ, одоо цагдаагийн хэсэг рүү явъя, чи тэр мотоцикл дээр суу гээд мотоцикл руу заасан. Тэгээд би байшингийн хагарсан цонхыг харах гээд эргэх хооронд ******* "муу пизданууд" гэж хэлээд миний баруун гарны сарвууны гадна хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. …Миний гар нэг сонин байхаар нь харсан чинь дунд хурууны үений доод хэсэгт 2-3 см хэмжээтэй язарч цаанаас нь яс нь харагдаж байсан. .. би шууд эмнэлэг ороод гарандаа 3 оёдол тавиулж боолт хийлгэсэн. …Одоогийн байдлаар Улаанбаатар хотод Батлан хамгаалах хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт нэг удаа хагалгаанд орж түүнээс хойш 10 удаа зүсүүлж байнга эмчилгээ хийлгэж байна. …Би ажилгүй байсан 4 сарын цалин буюу 2720000 төгрөг, мөн дээрээс нь эмчилгээний зардал гэж 2500000 төгрөг нийт 5220000 төгрөгийг нэхэмжилж байна. Би албан үүргээ гүйцэтгэж байгаад өөрийн буруугүй үйл ажиллагааны улмаас эрүүл мэнд болон сэтгэл санаагаар хохирсондоо маш их гомдолтой байна" гэжээ /хх-ийн 26-29/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч нарын 2016 оны 05 сарын 16-ны өдрийн 610 дугаартай дүгнэлтэд: "…1.2. ын биед баруун сарвууны 3-р хурууны тэнийлгэгч шөрмөснийг гэмтээсэн, шивнүүр ясны ил хугарал бүхий халдварлагдаж үрэвссэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь 2016.04.05-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацааагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэжээ /хх-ийн 58-59/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11/
- Эд мөрийн баримтаар тооцож баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15/
- Хураан авах тогтоол /хх-ийн 15/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 41-42/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 45-47/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 48-49/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 50-51/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 52-53/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 54-55/
- Тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-63/
- Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 82/
- ******* сумын цагдаагийн хэсгийн хүлээн авсан дуудлага мэдээллийн бүртгэл /хх-ийн 109/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн ******* хашаан дотор ******* сумын хэсгийн төлөөлөгч ыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж түүний баруун гарын сарвуу хэсэг рүү өшиглөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч , гэрч ,, , , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 сарын 16-ны өдрийн 610 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэрэг болно.
Иймд шүүгдэгч *******г төрийн алба хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5******* зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 2500000 төгрөг, 4 сарын цалин 2.720.000 төгрөг нийт 5.220.000 төгрөг нэхэмжилжсэн боловч хэрэгт 935580 төгрөгийн баримт хавсаргагджээ. Үүнээс нотлох баримтын шаардлага хангасан нь "Интер фарм" ХХК-иас авсан 37.000 төгрөгийн, "Ган эм фарм" ХХК-иас авсан 413.000 төгрөгийн, "Монэнзим" ХХК-иас авсан 144.800 төгрөгийн нийт 648.800 төгрөгийн баримтууд байх тул уг мөнгөнөөс хохирогчид төлсөн 350000 төгрөгийг хасч, үлдэгдэл 298800 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй байна.
Харин 4 сарын цалин нэхэмжилж байгаа боловч хэдэн төгрөгийн цалин авч байсныг тодорхойлсон албан байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй, хэдийнээс хэдий хугацаанд хаана аль эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаарх зохих эмнэлгийн хуудас байхгүй, хавтаст хэргийн 89, 90, 92-т авагдсан баримтыг өөрийн авсан эмний баримт гэж хавсаргаж ирүүлсэн ч шаардлага /зарим/ хангаагүй, ямар эмчийн жороор авч хэрэглэсэн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн зөрүү 4.571.200 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь төлөх төлбөртэй тул түүний эзэмшлээс AG5643215 серийн дугаартай 20.000 төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хэвээр үлдээв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ялтан *******гийн өмсөж явсан хүрэн өнгийн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******гийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 5 /тав/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба хохирогч Ц. эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 350000 /гурван зуун тавь/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50******* зүйлийн 505.1-д зааснаар ялтан *******гээс 298.800 /хоёр зуун ерэн найман мянга найман зуу/ төгрөг гаргуулж, Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух регистрийн дугаартай, хохирогч Боржигон овогт олгож, нэхэмжлэлийн зөрүү 4.571.200 /дөрвөн сая таван зуун далан нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт ялтан *******гийн эзэмшлээс AG5643215 серийн дугаартай 20000 /хорин мянга/ төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 сарын 09-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ялтан *******гийн өмсөж явсан хүрэн өнгийн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан *******гийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 07 сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ж.ДОЛГОРМАА