Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******д холбогдох 21*******000000107 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай эрэгтэй, халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, аав, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  овогт *******гийн *******, /регистрийн дугаар: *******/

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас шүүгдэгч Б.ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын урд талын голын эрэг дээр иргэн Ш.*******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “Хамрын хянга ясны хугарал, зүүн талын дух ясанд шугаман цууралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт зулгаралт, дээд уруулын дотор дунд хэсэгт язралын бэрсүү” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Б.ын өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: Хохирогч Ш.*******ын өгсөн “...Би адуу хайж явж байгаад ******* сумын урд талын голын зах дээр хэсэг залуучуудтай таарсан чинь тэд нар “ахаа бууж ирээд хоол цай ид” гэхээр нь би бууж хоол цай идээд сууж байсан чинь нэг охин надад пивоны хүзүү тайраад хийчихсэн саванд гурван хуруу архи хийж өгөхөөр нь би тэр архийг нь татчихаад сууж байсан. Тэнд байсан хүүхдүүд “ахаа та яв” гэхээр нь би мориндоо мордох гээд тай явж байсан чинь машины ард талаас ******* гарч ирээд “чи намайг таних уу банди минь” гэж хэлээд үгийн зөрүүгүй намайг цохиод авсан чинь тэнд байсан залуучууд энд тэндээс барьж аваад бид хоёрыг салгасан. Тэгээд бид хоёрыг салгаад миний хөл рүү хоёр гурван удаа өшиглөсөн чинь намайг тэд нараас салгаж аваад морин дээр мордуулж өгөхөөр нь би мориндоо мордоод хэсэг явж байсан чинь миний толгой эргээд хамрын цус тогтохгүй байхаар нь мориноосоо буугаад эхнэр лүүгээ хүнд зодуулчихлаа гээд утсаар ярьсан. Тэгээд сумын төвийн эмнэлэг дээр очоод хамрын цусаа цэвэрлүүлж, шарх сорвио янзлуулаад харьж унтсан. Тэгээд өглөө боссон чинь толгойны өвчин намдахгүй толгой өвдөөд байхаар нь түргэн дуудаад аймгийн төв дээр эмнэлэгт хэвтэж шинжилгээ өгч, нүүрний зургаа авхуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12-р хуудас/, Гэрч Б.ын өгсөн “...Тухайн өдөр манай арван жилийн ангийнхан уулзаад голын зах дээр байж байсан чинь ******* ах согтуу морьтой хүрч ирээд бид нартай юм ярьж суугаад, бид нар тэр ахад хоол цай хийж өгөөд хэсэг суусан. Тэгж сууж байгаад ******* “ахаа та одоо явчхаач бид нар ангиараа жаахан юм ярьж суух гэсэн юм” гэж хэлсэн чинь явахгүй суугаад байхаар нь би ******* ахыг моринд нь мордуулж өгөх гээд аваад босох гэсэн чинь ******* тэр ахыг “чи одоо зайл” гээд нүүр лүү нь цохиод авахаар нь , бид гурав тэр хоёрыг салгаад аваад явах гэсэн чинь ******* мориндоо мордохгүй байхаар нь тэр ахын бөгс рүү нь хоёр удаа өшиглөөд моринд нь мордуулаад явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17- р хуудас/,

Гэрч Б.ийн өгсөн: “...Тухайн өдөр манай арван жилийн ангийн хүүхдүүд уулзалдаад голын зах дээр очоод хоол цай хийж идэх гээд сууж байсан чинь ах согтуу ирээд хоол унд идэж уугаад явахгүй болохоор нь ******* ах ахыг “ах та одоо явчхаач” гэсэн чинь ах урдаас нь хэл амаар доромжлоод тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд, тэгээд тэр хоёрыг салгаад ахыг моринд нь мордуулж өгөх гээд явсан чинь ******* араас нь босож очоод тэгээд тэр хоёрын дунд хэрүүл маргаан болоод унахаар нь бид хоёр араас нь очиж тэр хоёрыг салгасан чинь ах намайг хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлоод байхаар нь бөгс рүү хоёр удаа өшиглөөд морин дээр нь мордуулаад явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

- Гэрч Г.ы өгсөн: “...Тухайн өдөр манай ангийн хүүхдүүд голын зах дээр цуглаад хоол, цайгаа хийж идэх гээд сууж байсан чинь гэдэг хүн бид нар дээр морьтой хүрч ирсэн. Тэгээд хоол болж байсан болохоор тэр ахад хоол хийж өгөөд бид нар юм яриад хэсэг голын зах дээр суусан. Тэгээд тэр ах явахгүй суугаад байхаар нь бид нар жаахан тусдаа хажуу талд нь юм яриад сууж байсан чинь “би та нараас архи, уучхаад явна” гэхээр нь “бид нарт архи дарс байхгүй, та зүгээр яв” гэж ******* хэлсэн чинь тэр ах явахгүй суугаад байхаар нь очоод тэр ахыг сугадаж босгоод морин дээр нь мордуулах гээд аваад явсан чинь ******* араас нь босож очоод ******* ахтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь араас нь бид хоёр очсон чинь *******, ******* хоёр хоорондоо хэрэлдээд, барьцалдаад авчихсан дундуур нь ороод зогсчихсон тэр хоёрыг салгаж байсан. Тэгээд бид хоёр тэр хоёрыг салгаад ******* ахыг моринд нь мордуулаад явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн *******-25-р хуудас/, Б.ын яллагдагчаар өгсөн “...2021 оны 07 сарын 11-ний өдөр 17 цагийн үед манай 10 жилийн ангийнхан ******* сумын урд байх Ширээгийн голын захад нь салхилж байсан. Хорхог хоол унд хийж байхад 18 цагийн үед ******* бид нар дээр морьтой ирсэн. Тэгээд бид нар “ах хоол, цай уу” гэж урьсан тэр бууж ирээд хоол унд идэж сууж байгаад “ах нь жаахан уучихсан байна, архи байна уу. Ах нь ганц татчихаад явлаа” гэж асуусан. Тэгээд манай ангийн охин архи хундагалж өгсөн. Тэгээд тэр явах гээд над дээр ирээд “чи хэний хүүхэд вэ? хэн бэ?” гээд асуугаад байхаар нь би согтуу байсан болохоор уур хүрээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд манай найзууд намайг салгаад *******ыг моринд мордуулж өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч нар болон хохирогчийн мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.гийн гаргасан 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 000000*******9 дугаартай “...Иргэн Ш.*******ын биед гэмтэл тогтоогдлоо. Хамрын хянга ясны хугарал, зүүн талын дух ясанд шугаман цууралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт зулгаралт, дээд уруулын дотор дунд хэсэгт язралын бэрсүү гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх үүссэн гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Ш.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/- ээр хохирогч Ш.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Шүүгдэгч Б.ын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” үйлдэж бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч Ш.*******ын бусдыг цохиж буй үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан. Үүний дагуу хохирогч Ш.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч Б.*******ас нэхэмжлэх эрхтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.******* нь хохирогч Ш.*******ын эрүүл мэндэд хохирол учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Б.******* урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 45 дугаар хуудас/ тогтоогдож байна. Прокуророос шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч Б.ын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ