Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 105/2022/0620/Э |
Дугаар | 2022/ШЦТ/651 |
Огноо | 2022-05-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/651
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч М.А,
нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
хохирогч Н.О, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа
шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ат холбогдох эрүүгийн 2206 00538 1025 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АОН” гэх нэртэй караокед хохирогч Н.Отэй маргалдаж түүний үснээс зулгаах, цээж хэсэг рүү өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалга, зүүн шуу, сарвуунаад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн 2206 00538 1025 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7-дугаар хороо АОН нэртэй караокед оройны 20 цагийн орчимд, найз Сэргэлэн /88818187/ тэй хамт ажил ярих гэж орсон. Тэгээд караокенд 20-22 цаг хүртэл дуулсан. Намайг караокенд орж ирсэн цагаас эхлээд л тэр зөөгч охин надтай муухай харилцсан. Орж ирээд л шууд Меню гээ шидээд, караокеныхоо цагийг шууд хийчихсэн. Тэгэхээр нь би тэр охинд хандаж бид хоёр жаахан юм ярьж суух гэсэн юм, жаахан байж байгаад караокены цагийг хийе гэсэн чинь үгүй цаг л бол цаг гэж хэлээд караокены цагийг хийгээд өрөөнөөс гарж явсан. Тэгээд тэр охиныг гараад явсны дараа караокенд дуугаа яаж сануулдагаа мэдэхгүй нөгөө охиныг ахиж дуудаад, яаж дараагийн дуугаа сануулдаг юм бэ гэж асуусан чинь тэр охин дуугаа ч сануулж чаддаггүй юм бол яах гэж баар сав хэсэж явдаг юм бэ гээд караокены дууны код бичдэг удирдлагийг ширээ нь дээр шидээд гараад явсан. Тэгээд бид хоёр, хоёр цаг дуулаад, караокены цаг дуусхаар нь би түрүүлээд доошоо нэг давхарлуу буусан. Караокены нөгөө охин надад хандаж тооцоогоо хий гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр охинд надтай хамт явж байгаа эрэгтэй хүн одоо бууж ирээд тооцоогоо хийнэ. Намайг караокены өрөөнд оролдоод байна гэж хэлсэн. Тэгсэн чинь та нар шиг янхнуудыг угаасаа мэднэ шдээ угаасаа ингэж явдаг биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи өөрөө явдаг болохоороо сайн мэдэж байгаа юм биш үү гэж хэлсэн чинь тэр охин намайг гаргахгүй гэж үүдэнд хааж зогсоод, миний цээж хэсэгрүү нэг удаа өшгилөөд, намайг газарт унахад дээрээс 2-3 удаа цээж хэсэгрүү дэвссэн. Тэгээд намайг босч ирсэн чинь ресепшин охин нь дээрээс бууж ирсэн. Тэгээд би ресепшин охинд хандаж надтай хамт явж байгаа эрэгтэй хүн одоо дээрээс бууж ирээд тооцоогоо хийнэ, би түрүүлээд явах гэсэн чинь энэ зөөгч охин намайг явуулахгүй байна гэж хэлсэн чинь ресепшин охин та тэгвэл тэйкны ард ороод сууж бай, би тооцоогоо авч байж таныг явуулна гэж хэлсэн. Тэгээд би тэйкны ард ороод сууж байтал, Нөгөө зөөгч охин намайг хэл амаар доромжлоод бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад намайг янхан байна, чи харах царайны янхан байна, янхан биеэ үнэлэгч нар ийм өндөр өсгийтэй гутал өмсөөд явж байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр охинд хандаж чам шиг би пүүз өмсөөд, халтайгаад явж байх юм уу гэж хэлсэн чинь тэр охин намайг, үсдээд тэйкнээс гартал чирсэн. Тэгээд зааланд сууж байсан хоёр эрэгтэй хүн ирээд намайг салгасан бөгөөд тэр үед надтай хамт явж байсан Сэргэлэн дээрээс бууж ирсэн. Сэргэлэн тухайн үед согтуу байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн.
Намайг үсдхээр нь би зөрүүлж үсдсэн. Тэрнээс өөр цохиж зодсон зүйл байхгүй. Сэргэлэн бид хоёр 0.75 литрийн савалгаатай эдэн архи 2 шилийг уусан. 70-80 хувийн согтолттой байсан. Тухайн үед зодуулсны дараа миний цээж хөндүүрлээд байсан бөгөөд одоо цээж, ходоод хэсгээр нухаж базалж өвдөж байгаа. Би тухайн үед өөрийн гар утсаар 3 ширхэг бичлэг хийсэн бөгөөд гаргаж өгч байна. Цагдаагийн хэсэгт ирсэн байхад янхан банзалууд ингэж яваад сурцан гэх мэтээр доромжилсон гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Гэрч Б.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн
2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би ажил дээрээ байж байтал 20 цагийн орчимд гаднаас эрэгтэй эмэгтэй 2 хүн манай караокед орж ирж үйлчлүүлсэн. 22 цаг өнгөрч байхад цаг нь дуусаад эмэгтэй нь манайхаас гарч явах гэхээр нь би тооцоогоо хийгээрэй эгчээ гэж хэлтэл дээрээс хүн бууж ирээд тооцоо хийнэ гэж хэлсэн юм. Уг эрэгтэй нь нилээн согтоод тасраад унчихсан байхаар нь ариа гэж сэрээсэн. Тэгсэн уг ах 00 орчоод ирье гэж хэлээд яваад өгсөн. Тэр эгч манай зөөгч охиныг элдэв янзаар хараагаад байсан. Тэгсэн манай зөөгч охин гартаа барьсан алчуураар шавхуурдсан юм. Эрэгтэй нь гарч ирээд тооцоо хийсэн. Тэгээд мөн адил уг эгч манай зөөгчийг гичий янхан гэх зэргээр үг хэлээр доромжлоод байсан. Би дээшээ гарчихаад буцаад доошоо буугаад иртэл үүдэнд уг эгч манай зөөгчтэй барьцалдаад зогсож байсан. Тэгхээр нь би юу болсон юм гээд сууж байсан охиноос асуутал энэ эгч бичлэг хийгээд тэгсэн зөөгч чинь болиоч гээд утсыг нь авах гэтэл тэр эгч газарт унагаагаад үсдээд байсан гэж надад хэлсэн. Тэгж байтал гаднаас цагдаа орж ирсэн. А нь уг эмэгтэйг намайг байхад бол цохиж өшиглөж байгаа зүйл харагдаагүй. Би дээш доошоо гараад яваад байсан болхоор намайг байхад тийм зүйл болоогүй. Манай байгууллагад хяналтын камерын бичлэг байгаа. Уг үйл явдал бичигдсэн байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Гэрч М.Нансалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Манай караоке дээр болсон энэ асуудлын дараа манай хорооны цагдаа Гансүх, нэг цагдаатай хамт орж ирээд тухайн зодооны бичлэгийг хийгээд гарсан. Тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа Энхбаяр гэх цагдаа ахиж орж ирээд зодоон болсон бичлэгийг эхнээс нь дуустал гар утас дээрээ бичлэг хийж аваад гараад явсан. Одоо бол манай хяналтын камерын бичлэг устчихсан байгаа. Би зодоон болох үед хажууд нь байгаагүй, би өөрийнхөө гар утсаар хяналтын камераа хянаад байж байдаг юм. Зодоон болсноос болоод манай хяналтын камерын бичлэг түр хугацаанд тасарсан. Би хяналтын камерынхаа нууц үгийг өөр хүнд өгдөггүй, би өөрөө очиж байж шалгуулна гээд өгдөггүй юм. Манай караокены зөөгч охин А нь тухайн үед анх удаа цагдаагийн байгууллагад ирсэн. Шүүх эмнэлэгт ямар тохиолдолд очдог, очвол ашигтай юу, очихгүй бол ашиггүй юу гэдгийг өөрөө мэдэхгүй. Тухайн үед биед нь ил харагдах гэмтэл шархгүй байсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж мэдүүлэг өгсөн байна. Хэрвээ А шүүх эмнэлэгт үзүүлсэн бол энэ гомдол гаргаад байгаа Оээс илүү гэмтэл гарах байсан. Би камерынхаа бичлэгийг хорооны хэсгийн байцаагчтай хамт харсан болохоор ингэж хэлж байгаа юм. Гомдол гаргасан О нь нас биед хүрсэн, дээр нь цэргийн албан хаагч, сайн муу, шүүх эмнэлэг гээд бүгдийг мэддэг учраас өөрөө гүйж яваад шүүх эмнэлэгт үзүүлсэн байна. Энэ хүүхэд зодуулсан уу? Тэр эмэгтэй зодуулсан уу? гэдгийг манай хорооны хэсгийн байцаагч харсан. Гар утсаараа бичлэг хийсэн. Энхбаяраас манай караокены хяналтын камерын бичлэгийг аваачээ. Энхбаяр цагдаагаас гэрчийн мэдүүлэг аваачээ гэж би хүсч байна гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч О.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2022 оны 01-р сарын 18-ны өдрийн 604-дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах АОН-нэртэй караокены хяналтын камерын бичлэгийг үзэхэд зодуулсан хохирогч гэх Н.О нь АОН нэртэй караокены тэйк нь дээр гар утсаараа, зөөгч охины бичлэгийг хийгээд зогсож байсан. АОН караокены хяналтын камерын бичлэг нь дуу хураадаггүй юм байна лээ. Тэгээд хэсэг хугацааны дараа бичлэг хийж байсан О өөрөө тэйкны араар ороод зөөгч охиныг нэг удаа цохиод зөөгч охинтой үстэлцээд авсан. Тэгээд тэйкны араар орж хоорондоо ноцолдох үед хяналтын камерын бичлэгийг залгуурыг салгаснаас болж, бичлэг хийгдээгүй байсан. Өөр ач холбогдолтой зүйл байгаагүй. Хэрэгт ач холбогдолгүй байсан учир хадгалж аваагүй гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
-дүрс бичлэгт үзлэг хийсэн “1 дэх бичлэг нийт 4 минут 54 секундын дүрс бичлэг байх ба тухайн бичлэгэнд Караокены үүд тейк хэсэг харагдаж байх ба бичлэг хийж байгаа Н.О нь өөр нэг эмэгтэй хүнтэй харилцан ярилцаж байна.
Нөгөө эмэгтэй “Уучлаарай би өмнөөс нь уучлалт гуйя” гэхэд
Н.О “Үгүй чамайг миний найз ингэсэн энэ аягүй дөлгөөхөн охин байна. Чи түрүүлж орж ирсэн бол юм ярина. Гэтэл энэ түрүүлж орж ирээд аягүй юм самарчихаад “миний дүү энэ дууг яаж сануулах юм бэ” гэсэн чинь ингээд шилбэлзээд гараад явсан. Цаг чинь жаран минут. Хорин минут нь дуулж чадаагүй. Бид хоёр уг нь танайд намуухан газар ажил хэрэг яръя гээд орж ирсэн. Тэгээд хоёулаа нэгэнт орж ирснийх одоо жоохон дуулая гээд караокегоо ажиллуулж мэддэггүй ээ. Тэгээд зөөгч охиныг юмыг нь дараад дуудлаа. Тэгсэн чинь орж ирдэггүй ээ. Тэгээд хоёр дуудсаны дараа чи орж ирсэн. Чи хүнд зөв үйлчилчихдэг юм байна. Харин энэ охин энийг ингээд сольдог юм уу гэсэн чинь энэ ингэдэг ингэдэг гээд хэлж өгөөгүй за юу. Сануулахыг нь хэлээгүй.
Манай найз Төрийн тусгайгийн офицер хурандаа хүн байхгүй юу. Тэгэнгүүтээ энэ охин аягүй зөв үйлчилдэг. Энэ охиныг дуудчих уу гээд хонхоо дарчихаад энэ одоо яадаг юм бэ бид хоёрын минут одоо дууслаа дахиад эхлүүлж болох уу бид хоёр дуугаа хийж чадахгүй манарсаар байтал ингээд таарлаа гэсэн чинь тийм юм байхгүй үгүй ш дээ гэсэн. Тэгэнгүүт нь аан заза бас дотоод журам гэж байдаг байх за гээд хоёулаа 30 минут үлдсэн байсан уу за яршиг хоёлуаа 2-3 нь дуу дуулчихья гээд ингээд дуугаа хайгаад, хийсэн чинь өөр дуу, мэддэг дуу биш байсан. Өө заза гээд за би түрүүлээд гарлаа гэсэн. Эр хүн болсон хойно эмэгтэй хүнийг эзэмдэе эзэрхийлэе гэсэн юм байсан. Тэгэнгүүтээ за би түрүүлээд гарж байя чи ардаас гарчих гээд ингээд гарсан чинь чи муу янхан пизда, чи наад тооцоогоо хийчихээд гар гээд намайг доромжилсон. Тэгэнгүүт нь би гайхсан. Би янхан уу? Намайг ингэж доромжлох хэрэггүй байхгүй юу. Би янхан байсан бол энэ хүнийг дуудаад ингэхгүй. Захын нэг залууг уриад ингээд янхандаад явах байсан. Би ийм хувцас өмсч, ийм брендийн гутал цүнх үүрэхгүй. Намайг ингэж доромжилсонд гайхаж байна. Гэхдээ миний найз бид хоёр хоёулаа төрийн тусгай цэргийн албанд ажилладаг. Зүгээр ажил хэрэг ярих гэж орж ирсэн. Хүн уугаад идээд халуурна, хаана ч халуурна. Тэгээд жаахан ууж идээд халуурчих юм бол за жоохон дуулчихья, бүжиглэчихье л гэнэ. Ингэнгүүт танай зөөгч намайг, биднийг доромжилсон. Миний бөөрлүү өшгилсөн. Би ямар ч хөдөлгөөн хийгээгүй шүү. Тэнд тонгороод янз бүрийн юм хийвэл би бас чадна. Би цэргийн хүн тэ? Өсгийтэй гутал өмссөн ч гэсэн чадна. Миний найз чамайг хүндэлсэн учраас би чамд хүрэхгүй гэв.
Нөгөө эмэгтэй “Одоо цагдаа сэргийлэх гээд яах юм бэ эгчээ.” гэв
Н.О “Угаасаа дуудсан. Намайг үнэхээр доромжилсон, янхан гэсэн. Би одоо янхан юм чинь яах вэ? Би яаж янхандсанаа харуулая. Намайг янхан гэж дуудсан энэ хүүхэн байна. Наашаа харчихдаа. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж үг байдаг юм. Чи зөөгч би үйлчлүүлэгч за юу. Энэ байдаг л юм. Чи зөөгч байгаад хүнтэй зөв харилцсан бол ийм харилцаа гарахгүй байсан. Чиний ресейпшин чинь надтай зөв зүйтэй харилцсан. Ямар ч үед тооцоогоо хийж чадах чадвартай болоод энэ газар орж ирж үйлчлүүлсэн учраас гэж хэлээд зөөгч Ариунцэцгийн бичлэгийг хийж байгаад тухайн бичлэг дууслаа.
2 дахь бичлэг нийт 46 секундын бичлэг байна.
Н.О “чи хүний утас авдаг хэн бэ”
Х.А “Яаая муу авгай минь хөөе”
Н.О “Утас өг, утас өг. Миний утсыг булаачихлаа. Утас өг. Чамд хэр барагтай дээрэлхүүлэхгүй шүү. Авгай минь ч гэх шиг”
Х.А “Хүүе ямар, За эгээ бичлэг хийчих бичлэг хийгээдхээ өөрийнхөө утсаар бичлэг хийгээдэх хурдлаа хурдал, Энэ муу чинь харин ёстой даварцан муу авгай юу? ямар даварсан авгай вэ одоо чи намайг зодоодох за юу” гэж харилцан ярилцах ба бичлэг дээр хоорондоо маргалдаж ноцолдож байгаа байдалтай дүрс бичлэг харагдах ба, тухайн бичлэгний цагаар 41 секундэнд саарал өнгийн футболктой А нь хар өнгийн цамцаа тайлаад бичлэг хийж байгаа хүнийг өшиглөж байх ба, аяга стакан зэрэг шилэн эд зүйл унаж хагарч байгаа чимээ сонсогдож байна. Цаашид бичлэгииг тоглуулахад өөр ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй бичлэг дууслаа.
3 дахь бичлэг нийт 2 минут 45 секундын бичлэг байна.
Тухайн бичлэгэнд караокены тейк хэсэгт үсээ задгай тавьсан, хар өнгийн пиджактай дотуур нь саарал өнгийн цамц өмссөн Х.А доош харан гар утсаа оролдоод сууж байна.
Бичлэг хийж байгаа Н.О “Нөгөө нэг дээр гарсан пабын караокены янхан байна, чи надтай харьцаад нэг юм хэлчих дээ. Цагаар явах гэсэн юм чи надад нэг үйлчлүүлэгч олоод өгөөч, чи янхныг сайн мэддэг юм байна. Хөөе ямар хүн янхныг авдаг юм байна. Чи хэлээд өгчих, чи янханд явж байсан болохоор сайн мэддэг юм шиг байна.
Х.А “Юу гээд хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ та”
Н.О “Аан тийм байна чи сайн мэддэг болохоороо доромжилсон байна. Энэ нэг пабын зөөгч байна. Ресейпшин нь шал өөр хүн байна. Хүнийг хэл амаар доромжилдог, янхан банзлаар дууддаг нэг удаа үйлчлүүлээд гарахад одоо нэг ийм юм хэлдэг юм байна. Хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Түрүүн арслан бар шиг хүн тийрч тангараад байсан хэрнээ одоо болохоор номи коми байна. Түрүүн намайг бараг худалч хүнд 10 тийрсэн, тангарсан бөөрлүү. Би эмэгтэй хүн эх хүн.
Х.А: Хэн нь хэнрүүгээ тийрсэн болоо.
Н.О: Би дараа нь дахиад би хүүхэд гаргана би эх хүн би гурван хүүхдээр цаашаагаа явахгүй чам шиг охин надад байгаа. Би чам шиг охинтой би ажил хэргийн талаар энд хүнтэй уулзсан
Х.А: Үнсэлцэж үү?
Н.О: Ажил хэргийн талаар л уулзсан
Х.А: Үнсэлцэж үү?
Н.О: Тэгнэ яагаад болохгүй гэж
Х.Ариунцзцэг: Дээр дээрээсээ гарч уу?
Н.О: Чам шиг банзалдахгүй чи янхандсаныг нь хараа юу
Х.А.Үнсэлцээд. Дээр дээрээсээ гараад л байж байсан шд
Н.О: Дээр дээрээсээ гарсан юмыг нь чи нотлох баримтаар харуул харуул би бол тэрнээс ичихгүй ээ. Би бол цэрэг, цагдаагийн байгууллагын хүн. Манай найз ч гэсэн цэрэг цагдаагийн байгууллагын хурандаа хүн. Би ч гэсэн өөрөө ахлах офицер хүн. Би мэднэ. Нэг муу, нэг захын пабны зөөгчөөр тийрүүлээд тангаруулаад яваад байх хүүхэн биш байх гэж бодож байна. Ийм газар битгий үйлчлүүлээрэй энэ хүүхнийг хараарай харчихаарай. Нээх зөөгч болоод номуухан даруухан болоод байна. Үгүй уучлаарай Сэвчээрэй гээд энэ бичлэг дууслаа” гэх тэмдэглэл /хх-н 35-37/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1949 дугаартай:
Н.Оийн биед зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалга, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 29/,
-БЗДЦГ ЦХ-2 Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 6/,
-Н.Оийн гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий сидиг хүлээн авсан тэмдэглэл, сиди, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 32-34/,
-мөрдөгчийн “...АОН караокены хяналтын камерын бичлэгийг шүүсэн гэх Баянзүрх дүүргийн 3-дугаар хорооны цагдаа Энхбаярын 95727210 дугаарт өөрийн 95929192 дугаараас холбогдож 2022 оны 01-р сарын 17-ны өдөр болсон явдлын дүрс бичлэг байгаа эсэх талаар асуухад хяналтын камерын бичлэгт ач холбогдол бүхий зүйл байгаагүй тул дурс бичлэгийг устгасан гэж хэлсэн болохыг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив.” гэх тэмдэглэл /хх-н 38/,
Шүүгдэгч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Би Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АОН нэртэй караокед зөөгч хийгээд 7 сар болж байна. Тухайн хэрэг учрал болсон гэх 2022 оны 01-р сарын 17-ны өдөр орой манай караокед О нь эхлээд 17 цагийн орчимд орж ирээд танайх чинь муухай газар байна гэж хэлээд голоод гараад явсан. Тэгээд бүр орой 21 цагийн орчимд байх ахиж согтуу орж ирээд 3 номерын караокены өрөөнд ороод нэг цаг авсан. Тэр үед О гэх хүнтэй хамт явж байсан ах надад хандаж үсээ боогооч сэгсийчихээд гэж хэлсэн. Тэр үед О нь надад хандаж согтуу хүн үгийг нь битгий тоо гэж хэлсэн. Тэгээд О тэр эрэгтэй хүн хоёр захиалгуудаа надаар нэг нэгээр зөөлгөөд байсан. Эхлээд архи, дараа нь ундаа, дараа нь ус, дараа нь пивоны аяга гээд нэг нэгээр нь надаар зөөлгөөд байсан. Тэгээд сүүлд тэр хоёр өрөөнийхөө цагийг сунгуулна гээд би өрөөнд нь ороод цагийг нь сунгах гээд байж байтал тэр ах надад хандаж үсээ боочихсон юм уу? Нэг татчих гээд хундагатай архи өгөхөөр нь би аваагүй. Тэгээд өөдөөс нь харсан чинь О намайг чи ямар сэжгийн харцтай юм бэ гэж хэлсэн. Би караокены цагийг хийж өгөөд л гарсан. Хэсэг хугцааны дараа би ахиж өрөөнд нь ороод цаг чинь дуусчихлаа шүү гэж хэлсэн чинь О за мэдэж байна гэж хэлээд өрөөнд үлдсэн. Тэгээд тэр хоёр 3 номерын өрөөнд цаг нь дууссанаас хойш 30-40 минут болсон. Өрөөн дотор хоорондоо хэрэлдэж муудалцаж байгаад, О өрөөнөөс түрүүлж гараад, тэйкэн дээр ирсэн. Тэр үед манай бармен эгч Оюун-Эрдэнэ, От хандаж тооцоогоо хийгээд гараарай гэсэн чинь намайг барьцаалдаг хэн бэ гээд манай караоке дотор агсраад эхэлсэн. Миний барьсан цүнх хэдэн доллорын үнэтэйг та нар мэдэх үү? та нар муусайн гуйлгачид миний цүнхийг барьцаанд аваад үлд гуйлгачид минь, намайг хэн гэдгийг мэдэж байна уу гээд орилоод байсан. Би өнөөдөр энэ хүнтэй чинь заваарах гэж яваагүй, би энэ хүнтэй ажил хэрэг ярих гэж явсан гэж хараагаад байсан. Би үүдэнд зогсож байсан чинь намайг хачин зантай, үс гэзгээ сэгсийлгэсэн, надруу хялалзлаа гээд намайг хараагаад байсан. Тэгэхээр нь би тэр эгчид та зүгээр тооцоогоо хийгээд гар гэхэд О надад чам шиг юманд илүүчилж байдаг мөнгө байхгүй. Би уусан идсэн юмныхаа мөнгийг өгч чадна гээд байсан бөгөөд нөгөө ах нь 3 номерын өрөөнд бүр тасарчихсан байсан. Манай бармен эгч Оюун-Эрдэнэ бид хоёр тэр ахыг дуудаад чаргууцалдаж байгаад тооцоог нь хийлгүүлсэн. Тэгээд тооцоогоо хийсний дараа О нь нөгөө тасарсан байсан ахтайгаа эвлэрээд манайхаас гарах гэж байхдаа надад хандаж чи муу гуйлгачин насаараа энд гуйлга хийгээд ч өөртөө давхараа оёулах мөнгө олохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би за эгчээ та зөндөө л намайг дормжиллоо шүү дээ эндээс гарчих гэхэд О нь намайг сахиад доролмжлоод эхэлсэн. Чам шиг муу юмаар гарахаа заалгахгүй орохоо заалгахгүй гэхээр нь би гарт байсан аяга тавганы алчуураар Оийн хүзүү рүү нь хоёр удаа шавхуурдсан. Тэгсэн чинь тэр эгч өөрийнхөө утсаар цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирэх хооронд өөрийнхөө гар утсаар бичлэг хийгээд эхэлсэн. Би тэр эгчээс нуугдаад тэйкнийхээ ардуур ороод нуугдсан байсан чинь бүр манай тэйкэн дотор орж ирээд, намайг гар утсаараа бичээд байсан. Яг лайв хийж байгаа юм шиг харагдсан. Тэгэхээр нь би Оийн утсыг нь булааж авсан чинь намайг үсдээд доош дараад, өндөр өсгийтэй гутлаараа миний нуруун дээр гишгээд байсан. Тэр үед зааланд сууж байсан хүмүүс салгах гээд байсан бөгөөд би тэр үед битгий салгаарай зүгээр энэ хүний зургийг авчих гэсэн чинь намайг тавьчихсан. Тэгээд намайг тавингуут нь би зөрүүлээд өшиглөөд, ноцолдоод байж байтал цагдаа ороод ирсэн. О нь би өнөөдөр энэ хүнтэй ажил ярих гэж ирсэн болохоос та нарт доромжлуулах гэж ирээгүй гээд байсан. Ер нь бол Отэй барьцалдсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтэнд итгэхгүй байна. Тэр эгч өөрөө би офицер хүн ямар ч аргаар хамаагүй чамайг шийтгүүлнэ. Байх ёстой газарт чинь аваачина гэж надад хэлсэн. Цагдаа дээр ирснийхээ дараа 103-дуудаж үзүүлсэн бөгөөд миний зүрх өвдөөд байна, би ойчлоо гээд байсан. Тэгээд 103-ийн эмч нар ирж үзээд даралт бууруулах эм өгсөн чинь эмийг нь ч уугаагүй жүжиглээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
-шүүгдэгч Х.Аийн хувийн байдлын талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39-42/
-хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хил хамгаалах ерөнхий газар, хилийн цэргийн 0164 дүгээр ангийн “Н.О нь тус ангид ээлжийн тогоочоор ажилладаг бөгөөд сард 821982 төгрөгийн цалинтай болно” гэх, “Н.О нь тус ангид ээлжийн тогоочоор ажилладаг бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний хооронд чөлөөтэй байсан болно” гэх тодорхойлолтууд, НДШ төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хохирогч Н.О нь АОН гэх караокены зөөгч, шүүгдэгч Х.Ариунжаргалыг үл ялих зүйл /эхнээсээ надтай муухай харьцсан, караокений цаг хийх болоогүй байхад хийсэн, менюгээ ширээн дээр шидсэн, дууны код сануулдаг талаар хэлж өгөөгүй/-ээр шалтаглан дургүйцлээ илэрхийлэн, доромжилсон байдлаар харилцан “тооцоогоо хийсний дараагаар гаргаж явуулна” гэсэн шаардлагыг нь далимдуулан маргаан бүхий байдлыг үүсгэсэн нь гэмт хэргийн үндэс, эх үүсвэр болсон болох нь гэрч Б.Оюун-Эрдэнэ, хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Улмаар шүүгдэгч Х.Ариунжаргал нь барьж явсан алчуураар хохирогч Н.Оийг ороолгосноор тэдний хооронд зөрчилдөөнт байдал идэвхтэйгээр өрнөж эхэлсэн бөгөөд хохирогч нь өөрийн гар утсаараа бичлэг хийн шүүгдэгчийг текнийхээ ард сууж байхад нь өдөж “энэ зөөгч намайг доромжилсон” гэсэн байдлаар ярьхад шүүгдэгч нь дургүйцэж гар утсыг нь булаан авч, өшиглөж, хоорондоо барьцалдаж авсан болох нь гэрч Б.Оюун-Эрдэнэ, хохирогч, шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Дээрх үйлдлийн улмаас Н.Оийн биед зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалга, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч тогтоож дүгнэлт гаргажээ.
Үйлчилгээний байгууллага болох АОН караокед үйлчилгээ үзүүлж байсан Х.Ариунжаргал нь үйлчилгээ авахаар ирсэн хүнийг шууд доромжлон харьцах үйлдэл гаргах ямар ч шаардлага, шалтгаан үүсэхгүй.
Харин Н.О нь Х.Ариунжаргалд дургүйцлээ илэрхийлсэн, доромжилж харьцсаны улмаас алчуураар ороолгосон талаар хажууд нь зогсож байсан хөндлөнгийн хүн болох гэрч Б.Оюун-Эрдэнэ мэдүүлжээ. Хохирогч Н.О нь шүүгдэгч Х.Ариунжаргалыг “намайг доромжилсон” гэж тайлбарлан бичлэг хийсэнд шүүгдэгч дургүйцэж хохирогчийг өшиглөж, хоорондоо барьцалдажээ.
Хохирогч шүүгдэгч нар нь харилцан хэн хэнийхээ үс болон хувцаснаас зуурсан,харилцан нэг нэгнийхээ биед халдсан талаар гэрчүүд мэдүүлэх боловч шүүгдэгч Х.Ариунжаргал нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд өөрийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор үзүүлээгүй байх тул түүнийг хохирсон талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй байдлыг бий болгожээ.
Үүнээс дүгнэхэд гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ зүй зохистой байдлаар авч яваагүй байдал, бусдыг үл хүндэтгэн доромжилсон, дээрэнгүй харьцсан харьцаа, түрэмгий тэвчээргүй зан болох зүй бус үйлдэл, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагад ажилладаг, цэрэг цагдаагийн байгууллагад ажилладаг офицер хүн, хурандаа хүн гэж бусдыг айлгах, сүрдүүлэх, өөртөө давуу байдал олж авах гэсэн санаа зорилго бүхий үйлдэл шууд нөлөөлжээ.
Үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэгч нь ямар нэгэн давуу эрх эдлэхгүй ба үйлчилгээ үзүүлж байгаа этгээдээс үйлчилгээний нөхцөл байдлын доголдолын талаар шаардах эрхтэй. Түүнээс доромжлох, дээрэлхэх эрх хуулиар олгогдоогүй, ёс зүйн хувьд ч байж болохгүй үйлдэл юм.
Нөгөөтээгүүр үйлчилгээ үзүүлж хүнээс мөнгийг нь авах гэж байгаа л бол найрсаг харилцаж, тэвчээртэй байх ёстой. Түүнээс зүй бус харилцсан харилцагч болгонтой маргалдаад, зодолдоод эрүүл мэндэд нь халдах эрх мөн л хуулиар олгогдоогүй, ёс зүйн хувьд ч байж болохгүй үйлдэл юм.
Шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлийг тэвчээд өнгөрүүлэх талаар дээрх хэмжээ хязгаарыг давснаар гэмт хэрэг үйлдэгджээ.
Нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хохирогчийг өшиглөсөн, зууралдсан гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх бөгөөд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулиар хориглосон “Хүний эрүүл мэндийн эсрэг” гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч Х.Ариунжаргал нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохиролыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Х.Ариунжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Н.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ажилгүй байсан хугацааны цалин 523.000 төгрөг нэхэмжлэн Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн цалингийн болон чөлөөтэй байсан гэх тодорхойлолтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгсөнийг шүүх шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн улмаас хэзээнээс эхлэн хэзээний хооронд өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн эсэх, үүнийг нотлох эмнэлгийн магадлагаа, хуудас, эмчийн бичсэн жор, хэрэглэсэн эм, эмийн бүтээгдэхүүний талаарх баримт байхгүй байгаа нь хохиролын талаар дүгнэлт хийх нөхцөл байдлыг үүсгэхгүй байна.
Хохирогчийн гаргаж өгсөн цалингийн болон чөлөөтэй байсан гэх тодорхойлолтууд, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтлийг эмчлэхтэй ямар ч холбоогүй байна. Нөгөөтэйгүүр шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь хөдөлмөрийн ерөхий чадварыг алдагдуулахгүй болох нь тогтоогдсон учир хохирогч нь өөрийн ажлаа хийх бүрэн боломжтой байсан байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлэхтэй холбогдох хууль ёсны баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Тухайн хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Х.Ариунжаргал нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ариунжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.
Шүүгдэгч Х.Ариунжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан бага хэмжээгээр шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөө, төр, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэний ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд оршидог.
Хохирогч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газарт биеэ зүй зохистой байдлаар авч яваагүй, бусдад буруу байдлаар ойлгогдох байдал үүсгэсэн, өөрөө цэргийн байгууллагын энгийн ажилтан буюу тогоочоор ажилладаг хэрнээ цагдаа, цэргийн байгууллагад ажилладаг офицер хүн байна гэж бусдтай харилцан Монгол улсын төрийн тусгай албадын нэрийг хууль бусаар хэрэглэжээ.
Түүний энэ байдал нь төрийн албаны хууль ёсны ашиг сонирхлыг энгийн иргэдэд буруу байдлаар ойлгуулсан, нийгэмд энгийн иргэд хоорондын харилцааны дэг журмыг үгүйсгэсэн, иргэн хүний ухамсар, хувийн соёлыг доройтуулсан үйлдэл болно.
Иймд Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хууль сахиулах болон төрийн хяналт шалгалтын байгууллагын үүрэг”-ийг хуульчласнаар прокурор нь “гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, дүн шинжилгээ хийх, түүнийг арилгах” үүргээ энэ мэт байдлаар төрийн алба, алба хаагчийн нэрийг хууль бусаар барьж бусадтай харьцсан, төрийн албаны нэр хүндэд харш үйлдэл гаргасан хүмүүсийн үйлдэлд хэрэгжүүлэн ажиллах нь нэн шаардлагатай байна.
Мөн Хил Хамгаалах Ерөнхий газар, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн удирдах албаны холбогдох албан тушаалтангууд “Манай найз Төрийн тусгайгийн офицер хурандаа хүн байхгүй юу, Би бол цэрэг, цагдаагийн байгууллагын хүн. Манай найз ч гэсэн цэрэг цагдаагийн байгууллагын хурандаа хүн. Би ч гэсэн өөрөө ахлах офицер хүн” гэх зэргээр албаны нэрийг удаа дараа барьж, албаны нэр хүндийг унагааж байгаа Н.О гэх ээлжийн тогоочдоо хариуцлага тооцож, цаашид энэ мэт байдлыг гаргахгүй байлгах арга хэмжээ авах, төрийн болон цэргийн албаны нэрийг хууль бусаар ашиглаж бусадтай харилцдаг байдалтай тэмцэх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Хын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 523.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ