Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 01184

 

 

 

 

    2017 оны 05 сарын 18 өдөр

            Дугаар 184/ШШ2017/01184

                Улаанбаатар хот

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

            Нэхэмжлэгч: “Арвайн Үр” Хадгаламж зээлийн хоршоо /Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 40, 50 мянгат, Энхтайваны өргөн чөлөө 7/4 байр 1 тоот/-ны нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Боржигон ургийн овогт Пүрэвдоржийн Ганхуяг /РД:ХК63040811, СХД-ийн 27-р хороо орчлон хороолол, хд 41 байр, 153 тоотод оршин суух/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 45,729,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Арвайн үр” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “Гишүүн П. Ганхуяг /РД: ХК63040811/ нь 2016 оны 12 сарын 30-ны өдөр байгуулсан 16/137 тоот зээлийн гэрээгээр 41,920,000 төгрөгийг 2,8 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай барилгын бизнесдээ ашиглах зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 сарын 29-ны өдөр дуусна. 3 сарын хүү хуримтлагдсан байна. 2016 оны 01 сарын 12-ны өдрийн №16/09 тоот зээлийн гэрээний барьцааны гэрээ нь үл хөдлөхөд бүртгэлтэй байгаа.

            Хоршоо гишүүнээ харж үзэн бүхий л боломж бололцоог олгосон боловч сайн дураараа төлөлт хийлгүй өнөөдрийг хүрч, хоршооны 300 гаруй гишүүдийн эрх ашгийг хөндөж байна.

            Зээлийн барьцаанд П. Ганхуягийн өмчлөлийн өмчлөх эрхийн ГД:000365598, Ү- 2201030032, улсын бүртгэлийн дугаартай СХД-ийн 27-р хороо ХД-41-р байрны 153 тоот, 54.5м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

            Гишүүн П.Ганхуяг нь үндсэн зээл 41,920,000 төгрөг, зээлийн хүү З,174,750 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 634,950 төгрөг, нийт 45,729,700  төгрөгийн  үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.Ганхуяг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16/09 тоот зээлийн гэрээгээр 35,000,000 төгрөг бизнесийн зээлийн гэрээг хийсэн. Одоо зээлийн хүүтэйгээ 41,920,000 төгрөг болсныг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн төлбөр хойшлогдсон нь төрийн сангаас орж ирэх ажлын гүйцэтгэлийн мөнгө хойшлогдсонтой холбоотой тул төлбөр орж ирэнгүүт би зээлээ барагдуулах болно” гэжээ.

            Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

            “... 2017 оны 04 сарын 05-ны өдөр “Арвайн Үр” ХЗХ-ны нэхэмжлэлтэй гишүүн П.Ганхуягт холбогдуулж 2017 оны 06 сарын 26-ны өдрийн дотор үндсэн зээл 41,920,000 төгрөг, зээлийн хүү 3,174,750 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 634,950 төгрөг, нийт 45,729,700 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Эвлэрлийн гэрээнд дээрх төлбөр болох 45,729,700 төгрөгийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Боржигон ургийн овогтой Пүрэвдоржийн Ганхуягийн өмчлөлийн ГД:000365598, Ү-2201030032 дугаартай СХД-ийн 27-р хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоот хаягт байршилтай 54.5м2 талбайтай хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Арвайн үр” ХЗХ-ноос хариуцагч П.Ганхуягт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45,729,700 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч хариуцагч П.Ганхуяг нь үндсэн зээл 41,920,000 төгрөг, зээлийн хүү 3,174,750 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 634,950 төгрөг, нийт 45,729,700 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн доторнэхэмжлэгч “Арвайн үр” ХЗХ-д төлөхөөр тохиролцож, 45,729,700 төгрөгийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Боржигон ургийн овогтой Пүрэвдоржийн Ганхуягийн өмчлөлийн ГД:000365598, Ү-2201030032 дугаартай СХД-ийн 27-р хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоот хаягт байршилтай 54.5м2 талбайтай хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэж хариуцагч П.Ганхуяг нь хүлээн зөвшөөрч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар  гаргуулахаар шийдвэрлэлээ.

           Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

            1.Нэхэмжлэгч “Арвайн үр” ХЗХ нь хариуцагч П.Ганхуягт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч П.Ганхуяг нь үндсэн зээл 41,920,000 төгрөг, зээлийн хүү 3,174,750 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 634,950 төгрөг, нийт 45,729,700 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 26-ны дотор нэхэмжлэгч “Арвайн үр” ХЗХ-д төлөхөөр харилцан тохиролцсон тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Боржигон ургийн овогтой Пүрэвдоржийн Ганхуягийн өмчлөлийн ГД:000365598, Ү-2201030032 дугаартай СХД-ийн 27-р хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоот хаягт байршилтай 54.5м2 талбайтай хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.  

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386,599 төгрөгнөөс 193,299.50 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 193,299.50 төгрөг, хариуцагч П.Ганхуягаас 96,650 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Арвайн үр” ХЗХ -д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.МӨНХБҮРЭН