| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0088/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/91 |
| Огноо | 2021-08-12 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.маа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч гийн д Шүүгдэгч *******ийн ******* Шүүгдэгч *******гийн Шүүгдэгч *******ын ******* Шүүгдэгч ын Шүүгдэгч нарын өмгөөлөгч ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ын , *******ийн *******, *******гийн , *******ын ******* нарт холбогдох 2123000610093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Завхан аймаг Алдархаан сум багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, Регистрийн дугаар: *******
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Завхан аймаг Улиастай сум ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн *******, Регистрийн дугаар: *******
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Завхан аймаг Алдархаан сум багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах, 06 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн , Регистрийн дугаар:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Завхан аймаг Улиастай сум баг тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулалгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ын , Регистрийн дугаар:
Шүүгдэгч И.*******, Ч.*******, Д., Ц. нар нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т заасан буюу бүлэглэн Хьюндай Грейс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум Мөсөн багийн нутаг “Бор үзүүрийн худаг” гэх газарт бэлчиж байсан иргэн Б.гийн үхэр сүргээс 1 тооны үхэр хулгайлж 1.000.000 /Нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Б.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч Б. шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч И.*******, Ч.*******, Д., Ц. нар нь бүлэглэн үйлдлээрээ нэгдэн Хьюндай Грейс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн нутаг “Бор үзүүрийн худаг” гэх газарт бэлчиж байсан Б.гийн үхэр сүргээс 1 тооны үхэр хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Үхрээ хулгайд алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.гийн “...2020 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 01 цаг 20 минутын орчим ...Яруу сумын багийн засаг дарга Ж. гэгч хүн “...Бор үзүүрийн худаг дээр үхэр гаргаж байгаад зугтлаа гээд очсон чинь танай үхэртэй адилхан ягаан буурал алаг үхэр байна...” гэж хэлсэн. Тэгээд өглөө нь Эрдэнэхайрхан сумын Цагдаагийн хэсэг дээр очоод үзтэл миний эзэмшлийн ягаан буурал үхэр мөн байсан. Буруу талын чих тайранхай имтэй. Тэр өдөр хариулгагүй байсан. Эрдэнэхайрхан сумын Цагдаагийн хэсэг дээр очоод үхрээ авахад гэдсийг нь авсан, 4 шийрийг нь тастсан байсан. Бэлчээрт байсан үхрийг минь гаргачхаад яваад өгсөнд гомдолтой байна, гаргасан үхрийн махны зарим нь муудсан байгаа... Хэргийн газарт хүрэн иштэй хутга үлдээсэн байсан...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Ж.ын “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд 15 цаг дөхөж байхад би малдаа явж ирээд удаагүй байтал манай гэрийн утас дуугараад манай багийн иргэн гэдэг залуу надтай утсаар яриад “Бор үзүүрийн худаг хажууд хүмүүс үхэр гаргаж байгаад зугтчихлаа” гэсэн. Тэгээд утсаар ярьж дуусаад Яруугийн хэсгийн төлөөлөгч руу залгаад болсон үйл явдлын талаар хэлсэн. гэдэг залуу надад хэлэхдээ ногоон өнгийн пөмбөгөр урт микро машин шиг машин гэж ярьсан. Намайг очиход тухайн үхэрний гэдсийг нь гаргаад хажууд нь тавьсан, мөн толгойгоор нь уяа уясан, дөрвөн шийрийг нь тастсан байдалтай байсан. Уг үхэр нь ягаан буурал өнгийн бөөр алаг, имийг нь харахад буруу чих нь тайранхай имтэй байсан... Б.гийн үхэрнүүд их тод ягаан өнгийн буурал үхэр зөндөө байдаг...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.ын “...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Бор үзүүрийн худаг” гэх газраар малын айлынхаа үхрийг хайгаад явж байхад яг бор үзүүрийн худгийн цаана замын зүүн гар талдаа нэг ногоон өнгийн машин зогсож байсан юм. Тэгээд би мал усалж байгаа хүн юм байлгүй гэж бодоод мал асуух гээд замаас гараад чиглээд явсан чинь машинаа асаагаад зугтаачихсан. Тэгээд би замын хажуу талаас харсан чинь хөх саарал үхэр байсан ба гэдсийг нь гаргаад хаячихсан байсан. Тэгээд яг сэжигтэй санагдаад Яруу сумын багийн засаг дарга Ж. гэдэг хүн рүү яриад худгийн цаана үхэр гаргаж байгаад ногоон машинтай хүмүүс зугтаачихлаа гэж ярьсан юм. Дээрээ ачаагүй ногоон өнгийн микро байсан юм. Улсын дугаарыг нь харж амжаагүй цагаан тоос бужигнаад давхиад алга болсон. .. .Тэр микро зугтаж байгаад нэг юман дээр харайгаад зүүн талаасаа нэг хүн бууж ирээд баруун талдаа шилжиж суугаад цаашаа яваад өгсөн. Тэгээд би үхрээ туух замаараа гэдэг айлд очоод ийн утсаар багийн дарга руу мэдэгдсэн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.ын “... ахын гадаа Ногоон өнгийн микро хөндлөн маягтай зогсож байсан. ахын гэрт ороход *******аа гэх Алдархаан сумын залуу, үл таних 3 залуугийн хамт орж ирсэн байсан. ахын зассан ширээн дээр 3 шил 0.5 литрийн архи тавьсан уугаад дуулаад сууж байсан. Ногоон өнгийн улсын дугаартай микро маркийн тээврийн хэрэгсэл байсан. Харвал танина урд, хойд гуфер жаахан муудсан, өнгө нь өөрийн будгаараа биш бүрзгэр өнгийн улсын дугаартай микро байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Л.ийн “...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орчим манай хүргэн буюу ******* миний машиныг унаад Алдархаан сум руу явчхаад ирье гээд аваад явсан. 71-24 Хьюндай Грейс маркийн машин миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Манай хүргэн ******* Алдархаан сум руу өвсөнд явъя гээд машин авч явсан. Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд, хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч И.*******, Ч.*******, Д., Ц. нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.д 1000000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээчин гаргасан үхрийг 1000000 төгрөгөөр гэсэн” дүгнэлтээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. “Мал Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино. Шүүгдэгч И.*******, Ч.*******, Д., Ц. нар өөрийн үйлдлийг түргэвчлэх, хулгайлсан малаа зөөж тээвэрлэх зорилгоор улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг бүлэглэн үйлдлээрээ нэгдэн машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Д., Ч.*******, И.*******, нар нь бүлэглэн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн Б.гийн 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж түүнд 1000000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Д., И.*******, И.*******, нар ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын 1 тооны үхрийг /малыг/ бүлэглэн машин механизм ашиглан хулгайлсан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч И.*******, Ч.*******, Д., Ц. нар хохирогч Б.д учруулсан хохирлоо төлсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч И.*******, Ч.*******, Д., Ц. нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч И.*******, Ч.*******, Д., Ц. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “ хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай Грейс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1100000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.2-зааснаар шүүгдэгч И.*******, Ч.*******, Д., Ц. нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарахгүй байна. Шүүгдэгч Ч.*******, И.******* нар нь өмнө 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад батлагдан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн түүнээс гаргуулах хохирол байхгүй болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Харин шүүгдэгч *******гийн нь Завхан аймаг дахь сумд дундын 1-р шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өршөөлд хамрагдсан байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д заасны дагуу “...хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” гэж заасан ба түүний 06 сарын баривчлах ялаар шийтгүүлж, баривчлах ялыг өршөөлд хамруулсан нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан хязгаарлалтад хамаарахгүй байна. Мөн шүүгдэгч Д. нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 2 жилийн хугацаагаар тэнссэн ба Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2021 оны 07 сарын 19-ний өдөр 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлйин 5.2-д заасны дагуу Д.ын дээрх тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүгдэгч Д.ын дээрх тэнссэн хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгосон учир шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ. Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д., И.*******, Ч.*******, Ц. нарт тус бүр оногдуулсан 1 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус солих нь зүйтэй. Шүүгдэгч Г., П., И.******* нар Завхан аймгийн Алдархаан суманд, шүүгдэгч Ч.******* нь Завхан аймгийн Улиастай суманд оршин суух хаягтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг байнга оршин суух газраасаа гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй байна. Шүүгдэгч Г., П., И.*******, Ч. ******* нар нь энхэрэгт цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан, хохирогч Б.д хохирол нөхөн төлсөн болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон иштэй, ажлын хэсэг 8.0 см, бариул хэсэг 10.5 см хэмжээтэй, нийт 18.5 см хэмжээ бүхий, ажлын хэсэг хураагддаг тонгорог хутгыг устгах нь зүйтэй. Шүүгдэгч Г., П., И.*******, Ч. ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан Хьюндай Грейс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 1100000 төгрөгөөр үнэлсэн болох нь эд зүйл үнэлсэн үнэлгээний комиссын үнэлгээгээр тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь Л.ийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нараас тээврийн хэрэгслийн үнийн хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй. Шүүгдэгч Г., П., И.*******, Ч. ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан Хьюндай Грейс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй гэж үзээд Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаазүйлийн 1.1, 1.2, 1.5,1.6, 1.7,1.8 дах хэсгүүд, 36.8 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4-д заасныг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Г., П., И.*******, Ч.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэж, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Г., П., И.*******, Ч. ******* нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус бүр 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 01 жил 06 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хьюндай Грейс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1100000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Ч.*******аас 275000 төгрөгийг, шүүгдэгч Ц.аас 275000 төгрөгийг, шүүгдэгч И.*******аас 275000 төгрөгийг, шүүгдэгч Д.оос 275000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д., П., И.*******, Ч. ******* нарт оногдуулсан 01 жил 06 сарын хугацаатай хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.
6.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д., Ц., И.******* нарыг Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жил 6 сарын хугацаагаар, ялтан Ч.*******ыг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 01 жил 06 сарын хугацаагаар тус тус хориглож, тэдэнд шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
7.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.БямбОчир, П., И.*******, Ч.******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дхэсэгт зааснаар ялтан Д., П., И.*******, Ч.******* нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч Д., П., И.*******, Ч.******* нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
10. Шүүгдэгч Д., П., И.*******, Ч. ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан Хьюндай Грейс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилснийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон иштэй, ажлын хэсэг 8.0 см, бариул хэсэг 10.5 см хэмжээтэй, нийт 18.5 см хэмжээ бүхий, ажлын хэсэг хураагддаг тонгорог хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
12.Шүүгдэгч Д., П., И.*******, Ч. ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н. ДЭЛГЭРМАА