| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/01022/и |
| Дугаар | 01583 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 01583
| 2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 184/ШШ2017/01583 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, цагдаагийн гудамж, “Цалам худалдааны төв”-ийн 1 давхарт байрлах “Хас банк”-ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч-1: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 22-78 тоотод оршин суух Дамдингийн Оюундэлгэр /РД: ЧС65100567/,
Хариуцагч-2: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 22-78 тоотод оршин суух Оюундэлгэрийн Мөнхсаруул /РД: ЧС85052277/,
Хариуцагч-3: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 22-78 тоотод оршин суух Оюундэлгэрийн Мөнх-Оргил /РД: УП96020119/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,914,295.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Дамба оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Зээлдэгч Д.Оюундэлгэр нь “Хас банк” ХХК-тай 2013 оны 07 сарын 19-ний өдөр 1570003496 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 28,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. 2014 оны 11 сарын 05-ны өдөр 1570006342 дугаартай зээлийн гэрээ байгуулж, жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 20,000,000 төгрөгийн зээл тус тус авсан болно. 1570003496 болон 1570006342 дугаартай зээлийн барьцаанд доорх хөрөнгийг бариулсан болно. Үүнд: Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, 1 хороолол, 22-р байр, 78 тоотод байрлах 00071912 гэрчилгээний дугаартай, Ү2201007869 дугаартай 30 м.кв, амьдран суух зориулалттай орон сууц.
Зээлийн гэрээнд О.Мөнхсаруул нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч тал 15700011410 дугаар зээлийн гэрээг 379 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний хавсралт 1-д заасан үүргээ ноцтойгоор зөрчиж байгаа тул 1570006342, 1570003496 дугаартай зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4, 5.1.9-д заасныг тус тус үндэслэн Банк зээлийн гэрээгээ нэг талын санаачилгаар цуцалж, дараах үнийн дүнгээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: 1570005037 тоот гэрээний үндсэн төлбөр 17,544,796 төгрөг, зээлийн хүү 5,178,122 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191,377 төгрөг, нийт 22,914,295 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд эдгээр зээлүүдийн нийт төлбөр болох 22,914,295 төгрөг, нотариатын зардалд 16,500 төгрөг, нийт 22,949,295 төгрөгийг зээлдэгч Д.Оюундэлгэр болон хамтран үүрэг гүйцэтгэгч О.Мөнхсаруул, О.Мөнх-Оргил нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд баталгаат ипотекийн 157000253-01 дугаар гэрээний 2.1, 3.2.3, 4.1.4, 4.1.7-д заасныг үндэслэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.
Зохигч талууд шүүх хурлын үеэр эвлэрлэн хэлэлцэж гаргасан хүсэлтдээ:
“Хас банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 22,914,295 төгрөгийг хариуцагч Д.Оюундэлгэр, О.Мөнхсаруул, О.Мөнх-Оргил нар нь бүхэлд нь зөвшөөрч бид эвлэрч байна. Хариуцагч Д.Оюундэлгэр, О.Мөнх-Оргил, О.Мөнхсаруул нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,949,295 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор сар бүр дараах байдлаар төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулсан болно. Үүнд:
2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,912,441.31 төгрөг,
2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,912,441.31 төгрөг,
2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,912,441.31 төгрөг,
2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,912,441.31 төгрөг,
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,912,441.31 төгрөг,
2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,912,441.31 төгрөг,
2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,912,441.31 төгрөг,
2018 оны 01 дүгээр сарын 20-нд 1,912,441.31 төгрөг,
2018 оны 02 дугаар сарын 20-нд 1,912,441.31 төгрөг,
2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,912,441.31 төгрөг,
2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,912,441.31 төгрөг,
2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,912,441.31 төгрөгийг тус тус төлж, хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1-р хороолол, 22 дугаар байр, 78 тоотод байрлах “00071912” улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, Ү2201007869 дугаартай 30 м.кв талбай бүхий орон сууц буюу үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь Д.Оюундэлгэр, О.Мөнхсаруул, О.Мөнх-Оргил нарт холбогдуулан 22,949,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад хариуцагч Д.Оюундэлгэр, О.Мөнхсаруул, О.Мөнх-Оргил нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжилж буй 22,949,295 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн 22,949,295 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Оюундэлгэр, О.Мөнхсаруул, О.Мөнх-Оргил нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 1,912,441.31 төгрөгөөр графикт хуваарийн дагуу төлж, 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 22,949,295 (хорин хоёр сая есөн зуун дөчин есөн мянга хоёр зуун ерэн таван) төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч нар нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1-р хороолол, 22 дугаар байр, 78 тоотод байрлах 00071912 гэрчилгээний дугаартай, Ү2201007869 дугаартай 30 м.кв талбай бүхий амьдран суух зориулалттай орон сууц буюу үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюундэлгэр, О.Мөнхсаруул, О.Мөнх-Оргил нараас 136,348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН