Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 01116

 

 

 

    2017 оны 05 сарын 12 өдөр

     Дугаар 184/ШШ2017/01116

          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

                          Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг

                                     хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Боржигон овогтой Далантайн Ганбаатар /РД:ЧБ73033115/ Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 13 дугаар хороолол 10 дугаар байр 185 тоотод оршин суух/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Аргат овогтой Батжаргалын Нямсайхан /РД:ЧВ75021612/ Сонгионхайрхан дүүрэг 29 дүгээр хороо 1 дүгээр хороолол 22а байр 42 тоотод оршин суух/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 47,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ганбаатар, хариуцагч Б.Нямсайхан, гэрч Р.Бямбадэлгэр нароролцож, нарийн бичгийн дарга Ц.Дамба тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “2016 оны 01 дүгээр 10-ны өдөр Б.Нямсайхан нь надаас 32,000,000 гучин хоёр сая/ төгрөгийг зээлсэн боловч Б.Нямсайхан нь сураггүй алга болсон. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.Нямсайханы гэрт нь очиж мөнгөө нэхэд “...хоёулаа тохиролцоод төлбөр барагдуулах хэлцэл хийе, би авсан 32,000,000 төгрөгөө 2017.02.20-ны өдөр төлж барагдуулна, хэрэв төлөөгүй тохиолдолд зээлсэн хугацаанаасаа эхлэн сарын 3.5% хүүтэйгээр үл маргах журмаар төлөх болно...” гэсний дагуу төлбөр барагдуулах хэлцэл хийсэн болно. Гэтэл дээрх хугацаа болоход мөнгөө төлөөгүй өдийг хүрсэн болно.           Б.Нямсайханы зээлсэн үндсэн 32,000,000 төгрөг, тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд өнгөрсөн хугацааны нийт 14 сарын 3.5%-ийн хүү 15,680,000 төгрөг, нийт 47,680,000 /дөчин долоон сая, зургаан зуун наян мянган/ төгрөгийг Б.Нямсайханаас гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Б.Нямсайханы нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

            “Нэхэмжлэгч Д.Ганбаатараас ямар ч мөнгө төгрөг аваагүй бөгөөд надаас 32,000,000 төгрөг зээлж аваагүй. 24мм-ийн амтай цагаан хаш хөөргийг надад эргүүлэн өгч, зарж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. ... Гэтэл хөөрөг өгснөө мөнгө өгсөн болгож дарамтлан хэлцэл хийлгүүлсэн нь надад хохиролтой тусч байгаа юм байна... Учир иймд сүүлд хийсэн хэлцэл болох 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийсэн хэлцлийг хүчингүй болгож нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Зохигч талууд шүүхэд гаргасан эвлэрэх тухай хүсэлтдээ:

“Нямсайхан би Д.Ганбаатарын нэхэмжилж буй 32,000,000 төгрөг, түүн дээр Д.Ганбаатарын өөрийнх нь өгсөн хөөргөн дээр шүрэн толгой тавьж бүтэн болгож өгөх дээр тохиролцон эвлэрлийн гэрээ хийж байна. Шүрэн толгойтой дунд гарын хаш хөөргийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны дотор хүлээлгэн өгнө. Бэлнээр төлөх 32,000,000 сая төгрөгийг доорх графикийн дагуу төлж барагдаална. Үүнд:

2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2 сая төгрөг

2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 2 сая төгрөг

2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 2 сая төгрөг

2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 6,5 сая төгрөг

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 6,5 сая төгрөг

2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 6,5 сая төгрөг

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 6,5 сая төгрөг” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь зээлийн гэрээний үүрэгт 47,680,000 төгрөгийг гаргуулахаарБ.Нямсайханд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 15,680,000 төгрөгийг бэлнээр гаргуулахаасаа татгалзаж, хариуцагч тал нэхэмжлэгчтэй эвлэрэх саналыг хэлэлцэхээ илэрхийлж, хариуцагч нь 32,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, нэхэмжлэгчийн өгсөн хөөргөн дээр шүрэн толгой хийж бүтэн болгож нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрэх тухай хүсэлтээ гаргажээ.  

Хариуцагч Б.Нямсайхан нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2 сая төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 2 сая төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 2 сая төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 6,5 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 6,5 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 6,5 сая төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 6,5 сая төгрөгөөр хуваарийн дагуу төлөлт хийж, нийт 32,000,000 төгрөгийг төлж барагдуулах, мөн нэхэмжлэгч Д.Ганбаатарын өгсөн хөөргөн дээр шүрэн толгой тавьж бүтэн болгож 2017 оны 07 дугаар сарын 10-ны дотор нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцон, эвлэрэх тухай хүсэлтийг шүүхэд гаргав.  

Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй, барьцаа хөрөнгийн өмчлөгч нь эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч, гарын үсгээр баталгаажуулсан байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг ирүүлж, талууд хүрэлцэн ирээгүй тул талуудын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь 47,680,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 15,680,000 төгрөгийг бэлнээр гаргуулахаас татгалзаж, хариуцагч Б.Нямсайхан нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2 сая төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 2 сая төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 2 сая төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 6,5 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 6,5 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 6,5 сая төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 6,5 сая төгрөгөөр хуваарийн дагуу төлөлт хийн, нийт 32,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулах, шүрэн толгойтой дунд гарын хаш хөөрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны дотор нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямсайханаас 198,175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганбаатарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.МӨНХБҮРЭН