Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Н.*******, Хохирогч В.******* /цахим/, Иргэний хариуцагч Д.*******, Гэрч Д.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.******* /цахим/, Шүүгдэгч  овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******т холбогдох 2023000650059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Завхан аймгийн сум багт оршин суудаг, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан овогт *******гийн *******, /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас шүүгдэгч Ж.*******ын “2018 оны 08 дугаар сарын сүүлч 09 дүгээр сарын эхээр Завхан аймгийн сумын нутаг “Мангины ар” гэх газраас хохирогч В.*******ын 7 тооны адууг хулгайлж 15,500,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ж.******* нь 2018 оны 08 дугаар сарын сүүлч 09 дүгээр сарын эхээр Завхан аймгийн сумын нутаг “Мангины ар” гэх газраас хохирогч В.*******ын 7 тооны адууг хулгайлж түүнд 15,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Ж.*******ын өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхээр шийдвэрлэсэн хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Мөн хохирогчоос уучлал гуйж байна. Д.******* намайг адуу хулгай хийгээд ир гэж захиалаагүй. Би ганцаараа тэмээ хайж явж байгаад ямар нэгэн санаа зорилгогүйгээр тухайн адуунууд байхаар туугаад хулгай хийсэн.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, - Хохирогч В.*******ын өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын сүүлч 09 дүгээр сарын эхээр сумын “Мангины ар” гэх газраас хул азаргатай 7 тооны адуугаа хулгайд алдсан. Би өөрөө малын эмч хүн. Сум орон нутагтаа адууны үржлийн ажлыг анхлан хийж эхэлсэн хүний нэг. Миний алдсан адуунууд бүгд хурдны чиглэлээр өсгөх гэж азарга адуу болгож тусад нь хурдны чиглэлийн азарганд хураалгасан байдсан гүүнүүд байсан. Би шүүхийн шийдвэрийг яаж гарахыг хараад сууж байна. Адуугаа эрж хайхад гарсан зардал 415,750 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Ж.******* 2,000,000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо үлдсэн 13,500,000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, - Иргэний хариуцагч Д.*******ийн өгсөн: “...Тухайн үед Ж.******* над руу утсаар яриад хэдэн адуу туугаад ирлээ зармаар байна гэсэн. Тэгээд бид хоёр уулзахад хул азаргатай, 6 тооны байдастай нийт 7 адуу байсан. Ж.******* надад хулгайн адуу гэдгээ хэлсэн учир би хулгайн адуу гэдгийг нь мэдэж байсан. Тэгээд уг 7 тооны адууг элсэнд байлгаж байхад 3 байдсыг нь чоно идсэн байсан. Бусад адуунуудыг мал авч байсан хүнд зарж борлуулж бас өөрөө хүнсэндээ хэрэглэсэн. Би 3 адууны үнийг нь төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч В.*******ын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлч 09 дүгээр сарын эхээр сумын “Мангины ар” гэх газраас хул азаргатай 7 тооны адуугаа хулгайд алдчихсан хул азарга давхар сартай ширээтэй сэрээ тамгатай шар зүсэмтэй байдсан гүү ширээтэй дором тамгатай 1 ширхэг, хүрэн алаг байдсан гүү 1 ширхэг, бор халиун байдсан халиун гүү 2 ширхэг, хүрэн зүсмийн байдсан гүү 1, хар зүсмийн байдсан 1, нийт 7 тооны адуугаа хулгайд алдсан. Миний байдсан гүүнүүд бүгд ижил ширээтэй дором тамгатай адуунууд байсан. Хул азарга 3.5 сая төгрөгөөр үнэлнэ. 6 ширхэг байдсан гүүнүүдээ тус бүрд нь нэгийг нь 2.5 сая төгрөгөөр үнэлнэ. Мөн энэ хугацаанд адуугаа эрж хайж байсан шатахууны үнийг буруутай хүнээр төлүүлмээр байна. Одоогоор шатахууны үнэ 415.750 төгрөгийн шатахуун авсан. Адууны үнэ болох 18.500.000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/, - Гэрч В.ийн өгсөн: “...Манай дүү В.******* 2018 оны 08 дугаар сарын сүүлч 09 дүгээр сарын эхээр 7 тооны адуу алдсан нь үнэн. Манай дүү ******* хул азарга 1 ширхэг, халиун байдсан гүү 2 ширхэг, шарга байдсан гүү 1 ширхэг, хүрэн алаг байдсан гүү 1 ширхэг, хар зүсмийн байдсан гүү 1 ширхэг, хүрэн зүсмийн байдсан гүү 1 ширхэг нийт 7 тооны адуу сумын Айраг нуур багийн нутаг Мангины ар гэх газраас алдсан. Доошоо Увс аймгийн Өндөр хангай, Зүүн хангай сумдаар, мөн тойргийн сумдаар эрж, хайж, хүн амьтанд захиж их явсан олдоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/, - Гэрч В.ын өгсөн: “...Манай дүү ******* хул азарга 1 ширхэг, халиун байдсан гүү 2 ширхэг, шарга байдсан гүү 1 ширхэг, хүрэн алаг байдсан гүү 1 ширхэг, хар зүсмийн байдсан гүү 1 ширхэг, хүрэн зүсмийн байдсан гүү 1 ширхэг нийт 7 тооны адуу сумын Айраг нуур багийн нутаг Мангины ар гэх газраас алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/, - Гэрч Ш.ын өгсөн: “...Завхан аймгийн Завханмандал сумын Олон түрүү багийн Аргалант гэх газар мотоциклтой 7 орчим тооны адуу хөөсөн Д.******* надтай 10 цагийн орчим таарсан. Тэгээд шөнө адуу хөөгөөд явж байхаар хулгайн мал гэдгийг мэдээд “гайтай юм гайтай шүү нөхөр минь юу хийгээд яваад байна” гэж хэлсэн. Давхар сартай ширээтэй саран тамгатай хул азаргатай 7 орчим тооны адуу хөөж явсан. Хул хүрэн зүсмийн байдсан голцуу залуу адуунууд харагдаж байсан... асуулцаад хаа хүрээд ирэв гэж асуусан чинь ******* буюу адуу аваад ирлээ. Буруу гарын адуунууд байгаа юмаа цааш нь хүнд хэлж болохгүй гээд Д.******* буюу гэх залууг утсаар дуудсан Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн нутаг Бор давс гэх газар адуугаа үзүүлж зарна гээд хөөгөөд явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, - Гэрч П.*******ийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ******* намайг дуудаад “адуу мал авах уу? адуу зарна. Бор давсан дээр хүрээд ирээч” гээд дуудсан. Тэгээд би мотоциклтой ганцаараа “Бор давс”-н дээр давхиад очсон. Улаан өнгийн мотоцикл уначихсан 6, 7 тооны 1 алагтай адуунууд нэлээн холоос тууж ирсэн байдалтай хөлстэй байсан. Тэгээд ******* “хойноос хэдэн адуу хулгай хийгээд ирлээ, та зарж борлуулаад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь “дараа янзалж өгье, одоохондоо мотоцикл муутай авч явж чадахгүй” гээд авч яваагүй. ******* тухайн хэдэн адуугаа бөөгнүүлээд үлдсэн. Намайг ******* “адуу малын наймаа хийе” гэж дуудаад би Эрдэнэхайрхан сумын “Бор давс” гэх газар наймаа хийх санаатай орсон чинь хулгайн адуу гэхээр нь би орхиод явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/ - Иргэний хариуцагч Д.*******ийн өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын үеэр Завханмандал суманд байж байтал ******* над руу утсаар яриад “7 тооны адуу хулгайлсан юм зарж борлуулаад өгөөч” гэсэн. Тэгээд надад Завханмандал сумын урд талын “хөтгөрийн сүв” гэх газарт 7 тооны адуу авч ирж өгсөн. Би тэр адууг нь аваад элсэнд байлгаж байгаад зарж чадаагүй байж байтал хоёр гурвыг нь чоно идээд 2 адууг нь танихгүй замын хүмүүст зарсан. 2 тооны адууг нь өөрөө идчихсэн. ******* над руу утсаар яриад 7 тооны адуу хулгайлчихсан чинь зарж чадахгүй байна зараад өгөөч гэхээр нь за гээд авсан юм. Хулгайн мал гэдгийг нь мэдэж байсан... Би энэ 7 тооны адууг ******* гэдэг хүнд өгөх гээд үзүүлсэн чинь ирж үзчихээд аваагүй буцаад явсан. Тэгээд тухайн үед мэдүүлэг өгөхдөө *******өд өгсөн гээд худлаа мэдүүлэг өгсөн. Түүнээс ******* гэдэг хүн энэ адуунаас авч хэрэглээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115-р хуудас/, - Ж.*******ын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлч болж байсан... Завхан аймгийн сумын Мангин гэх газраас хул азарга 1 ширхэг, халиун байдсан гүү 2 ширхэг, шарга байдсан гүү 1 ширхэг, хүрэн алаг байдсан гүү 1 ширхэг, хар зүсмийн байдсан гүү 1 ширхэг, хүрэн зүсмийн байдсан гүү 1 ширхэг нийт 7 тооны адуу хулгайлж тууж яваад сумын бага нуур гэдэг газарт ******* гэдэг хүнд өгөөд явуулсан. Би 2018 оны 07 дугаар сарын сүүлчээр 7 тооны адуу сумын нутаг дэвсгэрээс бэлчээрт явсан адууг хулгайлаад суманд авч ирээд байж байгаад *******ид авч ирсэн адуугаа өгсөн... Би ******* руу яриад хэдэн адуу хулгайлчихлаа зараад өгөөч гэсэн за гээд надтай ирж уулзаад адууг аваад явсан. Би тухай үед хээр зүсмийн өөрийн эзэмшлийн морьтой явж байсан. Хээр морио 2019 онд явуулын адуу авч байсан хүнд 800,000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43, 118-119-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хохирогч В.*******, гэрч П.*******, иргэний хариуцагч Д.******* нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар хоорондоо зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтэйгээ тохирч байна. Мөн шүүгдэгч Ж.*******ын мэдүүлэг нь дээрх хохирогч, гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлэгтэй зөрүүгүй бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлэв. Шүүх шүүгдэгч Ж.*******т холбогдох эрүүгийн 2023000650059 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэлээ. Прокуророос шүүгдэгч Ж.*******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хуульчилсан. Шүүгдэгч Ж.*******ын бусдын 7 тооны адуу хулгайлсан гэмт хэрэг нь 2018 оны 08 дугаар сарын сүүлээр үйлдэгдсэн бөгөөд энэ цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт мал гэдэгт адуу хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бодоос дээш малыг ойлгоно гэж тайлбарласан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Хохирогч В.*******од хэргийн үйл баримтаар тогтоогдсон дээрх хууль бус үйлдлийн улмаас 15,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээч Г.гийн гаргасан 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “...Нас гүйцсэн хул азарга 1 ширхэг 3.500.000, Хүрэн алаг зүстэй байдсан гүү 1 ширхэг 2.000.000, Шарга зүстэй байдсан гүү 1 ширхэг 2.000.000, Бор халиун зүстэй байдсан гүү 2 ширхэг 4.000.000, Хар зүстэй байдсан гүү 1 ширхэг 2.000.000, Хүрэн зүстэй байдсан гүү 1 ширхэг 2.000.000 төгрөг, Нийт 15,500,000 төгрөг” гэх дүгнэлтээр /хх-ийн 33-р хуудас/ тогтоогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Ж.*******, иргэний хариуцагч Д.******* нар нөхөн төлөх үүрэгтэй байна. Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдааны дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл 13,500,000 төгрөгийг иргэний хариуцагч Д.*******аас бүхэлд нь гаргуулах дүгнэлт гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэсэн. Шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрөө хүсэж үйлдсэн, хохирогчийг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна. Хэдийгээр шүүгдэгч Ж.******* нь өөрийн хулгайлсан 7 тооны адуунаас зарж борлуулсан мөнгө аваагүй боловч түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч В.*******од хохирол учирсан байна. Иймд гэмт хэргийн улмаас хохирогч В.*******од учирсан 15,500,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ж.*******, иргэний хариуцагч Д.******* нар нь тэнцүү хэмжээнд хариуцах нь эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.******* нь хохирогч В.*******од 2,000,000 төгрөгийн хохирол төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон ХААН банкны 2021.07.07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 132-р хуудас/ зэргээр тогтоогдож байна. Иймд шүүхээс шүүгдэгч Ж.*******аас 5,750,000 төгрөгийг, иргэний хариуцагч Д.*******аас 7,750,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч В.*******од олгуулахаар шийдвэрлэлээ. Мөн хохирогч В.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт адуугаа эрж хайхад гарсан зардал 415,750 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.*******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолуудын хуулбараар /хх-ийн 52-79-р хуудас/ шүүгдэгч Ж.******* урьд нь: - Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хугацааны хорих ял 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, - Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн, - Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж нийт 3 удаа ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна. Шүүхээс шүүгдэгч Ж.*******т үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус хуульчилсан. Мөн шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамаарахгүй байна. Шүүгдэгч Ж.*******ын хувьд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн, Өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөөс 2,000,000 төгрөг нөхөн төлсөн, шүүхээс шийдвэрлэж тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Мөн шүүгдэгч Ж.******* нь энэ шийтгэх тогтоол гарахын өмнө буюу Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялаа 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл эдэлж байгаад 2023000650059 дугаартай хэрэгт яллагдагчаар цагдан хоригдож тухайн ялын биелэлт түдгэлзсэн байна. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.*******ыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар түүний Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 26 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ж.*******ыг 1 жил 26 хоногийн хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Ж.*******ын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгох бөгөөд үүнийг хохирол нөхөн төлөх болон улсын төсөвт шилжүүлэхээр хуульчилсан байх тул шүүгдэгч Ж.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морины үнэ 800,000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт 97 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.11 дүгээр зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч овогт *******гийн *******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шүүгдэгч Ж.*******ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэнийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т шүүгдэгч Ж.*******ын Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 26 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 1 жил 26 хоногийн хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хохирогч В.*******од гэмт хэргийн улмаас учирсан хохирол 15,500,000 төгрөгөөс шүүгдэгч Ж.******* 2,000,000 төгрөг төлсөн, адуугаа эрж хайхад гарсан зардал 415,750 төгрөгийн нэхэмжлэлээсээ хохирогч В.******* татгалзсан зэргийг дурдаж, шүүгдэгч Ж.*******аас 5,750,000 төгрөг, иргэний хариуцагч Д.*******аас 7,750,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч В.*******од олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.*******аас гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морины үнэ 800,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

9. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.******* нь 97 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шүүгдэгч Ж.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

%1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. %1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ