Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/93

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******т холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, 2 эгчийн хамт амьдардаг, Завхан аймаг ******* сум багт оршин суух хаягтай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, овогтой *******гийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Шүүгдэгч Л.- нь 2020 оны 07 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Завхан аймгийн ******* сум багийн нутаг “ ” гэх газар бэлчээрт байсан иргэн Б.*******ын 1 тооны цагаан цоохор зүсмийн, зөв талын чих шоргоолжин имтэй мухар үхэр хулгайлж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.******* нь 2020 оны 07 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Завхан аймгийн ******* сум багийн нутаг " Чулуу" гэх газар бэлчээрт байсан иргэн Б.*******ын 1 тооны цагаан цоохор зүсмийн, зөв талын чих шоргоолжин имтэй мухар үхэр хулгайлж 1,500,000 /Нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Л.*******ийн өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: 1. Хохирогч Д.*******ын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 23, 24- ний үед би аймгийн төв орж эхнэр хүүхдээ авчрахаар явсан юм. Манай эхнэр хүүхэд эмнэлэгт хэвтээд гарсан ба 07 дугаар сарын 26-ны өдөр ирсэн юм. Тэгээд үхрээ бөөгнүүлэх санаатай үхрээ хайгаад явтал манай үхэр Завхан аймгийн сумын бригадын төв буюу булгийн эхэнд байсан. Тэгээд үхрээ бөөгнүүлээд үзтэл миний мухар цоохор үнээ алга болсон байсан. Манай үхэр бол ерөнхийдөө өвөр, гийн , Зүйлийн гол гэж бэлчдэг. Хамгийн сүүлд аймаг явахдаа бригадын төв рүү усанд оруулаад явсан. Тэгээд намайг гол дээрээ ирэхэд байсан. Миний алдсан үхэр маань мухар, цагаан цоохор зүсмийн, зөв талын чих шоргоолжин имтэй, мөн зөв талын чихэндээ улаан, шар 2 даавуун ээмэгтэй бүдүүрч байгаа сувиа үнээ байсан. Манай үхэр сүрэгтэйгээ дассан учир ганцаараа салж явахгүй. Манай төрсөн ах болох нь манай үхрийг 2 удаа харсан гол дээрээ байсан гэж ярьж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрийн гаднаас усанд орж явахад нь харсан тэгэхэд бүрэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 40-41-р хуудас/, 2. Гэрч Г.ын өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын эхээр манайх сумын дөрөлжийн доод талд үзүүр гэдэг газар байхад миний хүү ******* “1 үхрийн хөл хугарчихлаа гаргахгүй бол үхэх нь” гээд орой бүрэнхий болж байхад явсан. Цаг гарангын дараа “гэдэс дотрыг нь хаячихлаа махыг нь авъя” гээд хотны цаанаас нядалж янзлаад гэр рүүгээ зөөгөөд оруулж ирээд махыг нь жижиглэж янзлаад хөргөгчид хийгээд идсэн. Тэгээд 7 хоногийн дараа гаргасан гэх хүрэн өнгийн үхэр нь үхэр дотор явахаар юу болоод байна гээд асуусан чинь юм хэлээгүй. Тэгээд хотны цаана гаргасан үхрийг нь очиж үзтэл цагаан цоохор өнгийн үхрийн шир байсан. Ахын үхэр авцаандаа авсан гээд л өнгөрсөн. Тэгээд халуун намар үхэр гаргалаа гээд бид хоёр муудалцаад намаржин идсэн. Манай үхрүүд үхэр гаргасан хойно бүрэн байсан хүний эзэмшлийн үхэр л гаргасан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/, 3. Гэрч Я.ын өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сард сумын Дөмбөнгийн дөрөлжийн тэнд нутаглаж байсан. 2020 оны 07 дугаар сарын 25, 26- ны үед цагаан цоохор үхэр манай гэрийн ард байх үзүүрийн тэнд байсан. 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байх нөгөө үхэр байхгүй байсан. Тэгээд би эзэн нь ирээд авчихсан байх гэж бодож байсан юм. Тэгсэн ******* гэх хүн Чулууны аманд таараад би мухар цагаан цоохор монголын үнээ хайгаад олохоо байлаа гэж байсан юм. Тэгэхээр нь би манай гэрийн ард байсан алга болчихсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/, 4. Гэрч Г.гийн өгсөн: “...*******тай тийм ойр дотно биш, ээжтэйгээ зунд нь хөдөө ирээд ахынхтайгаа айл бууж зусдаг, түүнээс аймагт байдаг. Тэр үед мэдэхгүй байна манайхаас 1 километр гарангын зайд нутагласан. Тухайн үед ******* үхэр гаргачихсан байсан юм байна. Би тэднийд ороход орон доогуур нь үхрийн шинэ мах цустайгаа байсан. Зун байсан наадмын нилээн хойно 8 сард байх аа. Би тухайн үед нь гайхаад асуухад манай энэ үхэр хавар нь тугалаад тугалаа голоод мотоциклтой хүн, явган хүн мөргөөд салахгүй байсан юм. Тэгэхээр нь хий дэмий ингэж байхаар гаргачихъя гээд гаргасан юм гэж байсан. Бид нар улайрах гэж ярьдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/, 5. Л.*******ийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. сумын зүйл багийн нутаг Дөмбөнгийн Дөрөлжийн наана цагаан цоохор зүсмийн Монголын үхэр урд хөл нь доголчихсон байсан. Тухайн үед манайх Дөмбөнгийн Дөрөлжтэй ойрхон “ эвэр” нэртэй газар зусаж байсан юм. Намайг харснаас хойш 2, 3 хоногийн дараа тэр үхэр манай үхэртэй нийлсэн байхаар нь би үхэртэйгээ хамт туугаад явсан юм. Гэрийн ойрхон гэрээс жаахан зайтай тэр үхрийг ганцаараа гаргаад, гэдэс толгойг нь тэнд хаяад махыг нь жижиглэж гэртээ оруулж хүнсэндээ хэрэглэж дуусгасан” гэх мэдүүлэг /ххийн 70-р хуудас/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож, шүүгдэгч өөрийн гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүгдэгч Л.*******ийн 2020 оны 07 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Завхан аймгийн ******* сум багийн нутаг " " гэх газарт бэлчээрт байсан иргэн Б.*******ын 1 тооны цагаан цоохор зүсмийн зөв талын чих шоргоолжин имтэй мухар үхэр хулгайлж 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Л.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******т 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Завхан аймгийн хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчин Г.гийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Монголын сувиа үнээ 1,500,000 төгрөг” гэх дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч Л.******* дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч Д.*******т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Хохирлоо барагдуулж авсан. Тиймээс шүүх хуралдаанд оролцохгүй” /шүүгчийн туслахын тэмдэглэл/ гэсэн зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л.******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.ийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч Л.******* урьд нь Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 79-85-р хуудас/ Иймд шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаанд Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар 167.1-д “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.”, мөн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.” гэж тус тус хуульчилсан. Иймд шүүгдэгч Л.*******т 8 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Харин шүүгдэгч Л.******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 8 сарын хугацаанд Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар 167.1, 167.2-т тус тус зааснаар Л.*******т 8 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ